Нацагдоржийн номын сан дээрх Мэдээллийн технологийн клубын арга хэмжээнд оролцохыг урьж бна

IT Club at Library
Хотын нийтийн төв номын сан дээрх
Мэдээллийн технологийн клуб
  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2011-10-7 өдрөөс эхлэн
- иргэн бүрт мэдээллийн технологийг танилцуулах,
- сурч мэдэхэд нь туслах,
- сонирхогч, хэрэглэгчдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор
Мэдээллийн технологийн клубыг байгуулан ажиллуулж эхэллээ.

  Клубын үйл ажиллагааг тус номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн удирдах ба
  Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт
- Хотын нийтийн төв номын санд өөрийн биеэр ирэх, эсвэл
- энэ цаг мөчид Facebook https://www.facebook.com/groups/itclubatlibrary
Skype /jbegzsuren/-ээр холбогдон,
- клубын itclubatlibrary@groups.facebook.com имэйл хаяг руу сэтгэгдэл, хүсэлт, асуулт, мэдлэгээ имэйлээр бичиж
клубын үйл ажиллагаанд оролцоорой.

  Мэдээллийн технологи бидний амьдралд хэрхэн тусалдаг вэ,
хэрхэн ашиглаж мэдлэг чадвар, ахуй амьдралаа дээшлүүлдэг вэ,
энэ өдрийн энэ цаг таны амьдралын чухал мөчүүд байх болно.

  Хүн бүрийг урьж байна.
Баярлалаа,
Хөтөлбөрийн удирдагч Ж.Бэгзсүрэн





Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх
Мэдээллийн технологийн клубын ажиллах журам  1. Энэхүү клуб нь иргэдийн сайн дурын оролцоон дээр ажиллана. 2. Клубын 7 хоног тутмын арга хэмжээнд оролцож байгаа болон "IT Club at Library" Facebook бүлэгт нэгдсэн хэн боловч, тус клубын гишүүн юм.
3. Клуын үйл ажиллагаа ямар нэг төлбөр хураамжгүй
4. МТ-ийн мэдлэгээ дээшлүүлэх, бусадтай хуваалцахыг хүссэн хүн бүрт нээлттэй
5. Долоо хоног тутамд 1 удаа буюу Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт Клубын уулзалт-сургалтыг Америкийн соёл мэдээллийн төвийн үйлчилгээний танхимд зохион байгуулна.
6. Клубын үйл ажиллагаа, уулзалт-сургалтыг тус номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн хариуцаж, хөтлөн явуулна.7. Цаашид сайн дурын үндсэн дээр клубын Уулзалт болон Facebook бүлгийн үйл ажиллагааг хэн ч хөтлөн явуулж болно.
8. Клубын уулзалт-сургалтын товч мэдээллийг тэмдэглэл болгох, үйл ажиллагааны зургийг авч тайлан мэдээнд тусгана.
9. Клубын арга хэмжээнд өөрийн биеэр болон Facebook https://www.facebook.com/groups/itclubatubpl/  харилцааны хэрэгсэл, Skype /jbegzsuren/-аар  холбогдон оролцож болно.

    Энэ журманд оруулах Бусад санал хүсэлтийг comment болгон бичнэ үү. Баярлалаа.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай