Чихцэлдэж суусан, түгжирч яваа автобусан дотор Төрсөн бодол...

Улаанбаатарт Нийтийн тээвэр гэж байхгүй тул энэ бүх чихцэлдээнтэй автобус, хүн бүр машинаа л унасан нь дээр гэсэн бодол үүсчээ!

Нийтийн тээвэр гэж ерөөсөө л энэ их замын түгжээг үгүй болгодог, Иргэн бүрийн төлсөн татвараас санхүүждэг, Хүн бүр машин унаж маш их зардал гаргаж байгааг нь үгүй болгож өгдөг арга зам гэж бодлоо.

Ингэхлээр, хамгийн эхлээд нийтийн тээврийн автобусны үнэ 50-100 төгрөг бол хүн бүр л сууна ...,
- хэзээ ч бензин болон машин тэрэг цаг хугацаагаа үрж хувийн машинаараа явахгүй... - ингэснээр замын түгжрээ ч гэж байхгүй болно, /автобусны тасалбарын үнийг гэр бүлийн гишүүдээрээ үржүүлж, тооцоод, хувийн машинаа унах нь ашигтай гэж тооцжээ гэвэл/,

гэхдээ
автобус нь маш их хангалттай байх үед л дээ, автобус хүлээх минут 1-2-хон байх үед л, мөн эхэнд хэлсэн санхүүгийн шалтгаан буюу автобусны билетын үнэ 50-100 төг байх хэрэгтэй.

Өнөөдрийн замын түгжээнд автобусны тоог нэмэгдүүлж болохгүй шүү дээ, эсвэл автобусны тоог нэмэх санхүүгийн боломжгүй гэх ч юм уу олон шалтгаан хэлж болох боловч, Нийтийн тээврийн үнэ маш хямд буюу 50-100төгрөг /үүнээс ч бага байж болох/ болгох тохиолдолд хүн бүр машин унах нь эдийн засгийн ач холбогдолгүйг ойлгож, нийтийн тээврээ хэрэглэх болж, замын түгжээ багасна, үүнтэй зэрэгцүүлэн автобусны тоогоо нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хэмжээгээ авах нь маш зүйтэй мэт.



Comments

Hawk said…
таньтай санал нэг байна. Оффисийн ажилтай өглөө 9өөс ажил эхлээд орой 6д тардаг хүмүүс ажлынхаа гадаа өдөржин машинаа сойх хэрэг байхгүй л байлтай. Нийтийн тээврийн ач холбогдолыг одоо л хүмүүс ойлгож эхлэж байгаа байх эхнээсээ.

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай