ХНТСан нь WiFi HotSpot хөтөлбөрт хамрагдаж, 2Мв урсгалыг 1 жилээр төлбөргүй авч, ашиглаж эхэллээ #ubpubliclibrary


Хэвлэлийн мэдээ
УЛААНБААТАР ХОТОД УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН БҮС ҮҮСГЭХ АЯНд
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамрагдлаа

2011-12-1 өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1 жилийн хугацаатайгаар, 2 мегабитийн хурдтай Утасгүй интернэтийн сүлжээг олон нийтэд зориулан төлбөргүйгээр ашиглуулахаар боллоо.
Иргэд оршин байгаа газраасаа үл хамааран интернэтэд холбогдох, цаг үеийн мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод утасгүй интернэтийн бүс үүсгэх аяныг зохион байгуулахаар МШХХТГазраас санаачлан, Цахим Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.
Уг аяны хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нь Жемнэт, Юнивишн, Ситинэт, Сансар интернэт, Телемакс зэрэг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Монголын үндэсний төв номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Сонгино хайрхан дүүргийн нэг цэгийн цонхны үйлчилгээ, Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай, Соёл урлагийн их сургуулийн орчим, Чингэлтэй дүүргийн 5, 37, 57, 72,  Баянгол дүүргийн 13, 19, 20, 28, 38, 40, 47, 70, 73, 93, Монгени, Оюуны ундраа, Эрдмийн өргөө, Эрдмийн ундраа зэрэг нийт 24 газарт утасгүй интернэтийн бүсийг үүсгээд байсан бол,
2011-12-1 өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1 жилийн хугацаатайгаар, 2 мегабитийн хурдтай Утасгүй интернэтийн сүлжээг олон нийтэд зориулан төлбөргүйгээр ашиглуулахаар боллоо.
Дээрх олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэд ухаалаг гар утас, зөөврийн болон таблет компьютер ашиглан интернэтэд үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүй холбогдоно.
Хотын нийтийн төв номын сан дотор Утасгүй сүлжээний 2 роутер нь
 UBPL_Wireless_Citinet, UBPL_AmericanCorner_Citinet гэсэн нэртэйгээр ажиллаж байгааг мэдээлье.
Жич: Хэвлэлийн мэдээний зарим хэсгийг МШХХТГазраас авсан.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай