Бэгзсүрэнгээс 2 санал дэвшүүлье

Сайн байна уу,

Номын сангийн ажилтан, албан хаагч бид бүх 2012 онд уншигч, хэрэглэгч, иргэддээ мэдээллээр үйлчлэх, иргэдийн бие даан суралцах, мэдээллийг хүртэх орчинг сайжруулах ажилдаа онцгой амжилт гаргах,
мөн номын сангийн удирдлага, санхүүжилтыг МУ-ын Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баримтлан олон нийтэд нээлттэй болгохын төлөө хичээн ажиллахыг хүсэн ерөөе!

Надад дараах 2 бодол байна:

1. Тасалбар хэвлэх принтер худалдаж авагдсан тул, юуны өмнө Гэрээр ном олгох, ГНО Ном буцаалт, мөн Уншигч бүртгэлийн номын санчдын Doorcontrol програм дээр тасалбар хэвлэх хэсэг нэмж, уншигчдын тушааж байгаа мөнгөн дүнг хэвлэсэн тасалбараар баримтжуулж, тооцоо хийх ажил хийгдэнэ.

Харин цаашид, гэрээр ном олголтын номын санчийн ажлын ачааллыг багасгах, хурдан шуурхай болгох зорилгоор, гэр ном олголтын компьютерыг 2-3ш болгож, уншигчдын төлөх мөнгийг Бүртгэлийн дугаарт нь урьдчилан байршуулж, уншигч өөртөө гэрээр ном олгох ажлыг хийж, хэвлэгдэж гарсан тасалбарыг номтой нь тулгаж, номын чанарыг шалгаж гаргах, номын дохиоллын ялтасыг хүчингүй болгож гаргах ажлыг Гэрээр ном олгох номын санч хийдэг болгож өөрчлөх нь өнөө үеийн шаардлагад нийцэх мэт.

2. Номын сангийн төсвийн өөрийн орлогыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа Уншигч бүртгэлийн хураамж, Гэрээр ном олголтын хураамжыг 0 болгож, өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжуудыг хайх. Ингэснээр МУ-ын ЗГ-ийн 2012 оны зорилт Өрх гэрийг дэмжих бодлоготой уялдаж чадна гэж бодож бна.
төсвийг гүйцээж бүрдүүлэхдээ тухайлбал,
- Аль нэг компанийн маркетинг сурталчилгааны зардлыг бид хөрөнгө оруулалт болгон авч, Уншигч бүртгэл, Гэрээр ном олголт, Ном буцаалт дээр хэвлэгдэж байгаа тасалбар дээр уг компани таны үйлчилгээний хураамжийг төлсөн гэх мэт утгатай үгийг бичиж хамтран ажиллах саналуудыг Нийгмийн хариуцлагаа дээдэлдэг компаниудад хүргүүлэх,
- номын сангийн Цайны газар, Хувилах үйлчилгээг хамтын ажиллагаа, менежментийн өөр шатанд аваачиж, шинээр Номын сангийн нэртэй дурсгалын зүйлс зардаг брэнд дэлгүүрийг бий болгож орлогыг номын сангийн төсвийг бүрдүүлэхэд ашиглах талаар боломжит аргуудыг ашиглах

Санал бодлоо нээлттэй, чөлөөтэй уралдуулж, хэлэлцэж, шийдвэрлэцгээе.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан





Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай