2011 онд давхардахгүйгээр хэдэн иргэн ХТНСанд ирж үйлчлүүлсэн тухай

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2011 онд 152526 уншигч ирж үйлчлүүлсэн тоон мэдээг үйлчилгээний Doorcontrol програмаар тооцож гаргасан байгаа.

2011 онд хэдэн уншигч номын санд орж үйлчлүүлсэнийг өдөр бүрээр харуулсан жагсаалт:

Дээрх жагсаалтанд анализ хийж,
- давхардахгүйгээр яг хэдэн уншигч ирдэг,
- хэдэн уншигч 1-хэн удаа номын сангаар үйлчлүүлсэн байдаг бол,
- жилийн 365 хоногт хамгийн олон удаа ирж үйлчлүүлсэн уншигч нь хэдэн удаа ирсэн байдаг вэ
гэх мэт сонирхол татахуйц, ажлын үр дүнгээ харсан, харьцуулсан тооцоолол хийж үзэх хүсэл маань биелэж, та бүхэнтэй үр дүнг нь хуваалцаж байна.

-          Давхардахгүйгээр 17410 иргэн ирж үйлчлүүлжээ.
Өөрөөр хэлбэл 17410 иргэн л 152526 удаа ирж үйлчлүүлжээ. Нийслэлийн хүн амын маш бага хувь буюу 17410 иргэн л тийм ээ, би Хотын нийтийн төв номын санд очиж үйлчлүүлдэг гэж хариулж чадах нь ээ.
Ирж үйлчлүүлсэн нийт тоо
Үйлчлүүлсэн уншигчийн тоо
100-аас дээш удаа
46
50-99 удаа
239
26-49 удаа
930
11-25 удаа
3121
6-10 удаа
3242
3-5 удаа
4180
2 удаа
2267
1 удаа
3385

Энэ хүснэгтийг доорхи уншигч бүртгэл болон ном олгох үйлчилгээний тоон мэдээтэй харьцуулж ямар нэг үр дүн гаргаж харуулахыг хүссэн судлаач оюутан,  иргэнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Тус номын санд 2011 онд 9647 иргэн шинээр уншигчаар бүртгүүлж, 4796 уншигч хуучин бүртгэлээ сунгалт хийлгэж, 288 иргэн хураамжгүйгээр бүртгүүлж, 38сая 489500төгрөгийн орлогыг уншигч бүртгэлээс цуглуулжээ.
Уншигч бүртгэлийн өдөр тутмын тайланг дэлгэрэнгүйгээр үзэх:

2011 онд  91851 номыг гэрээр, 336392 номыг уншлагын танхимаар олгож, нийт 33сая 136700 төгрөгийг үйлчилгээний хураамжаас цуглуулжээ.
Ном олголтын өдөр тутмын тайланг дэлгэрэнгүйгээр үзэх:


Жич: Номын сан нь жилийн турш ажилладаг ба зарим саруудад л Бямба, Ням гаригт ажилладаггүй.
Мэдээг бэлтгэсэн
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.







Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай