Миний бодол: 2012 онд ХТНС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх хэрэгтэй бна вэ?

Хотын нийтийн төв номын сангийн 2012 оны ажлын
төлөвлөгөөнд тусгагдах, яригдаж хийгдэх ажлын саналууд
1.    Ямар ч түрээсийн байгууллагагүй болмоор бна, бүх өрөө тасалгаа нь зөвхөн номын сангийнхаа олон нийт иргэдэд зориулсан нээлттэй, чөлөөтэй үйл ажиллагаа, хамтын ажиллагаанд хэрэглэгддэг байх,
Америкийн соёл мэдээллийн төвийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллуулж байгаа туршлагаа улам нарийсгаж, жил тутмын хөрөнгө оруулалтанд санал хүсэлтээ хэрхэн хэн өгч байгаагаа ил тод болгох, Шатрын уншлагын танхимыг Цэцэн нүүдэл клубтэй хэрхэн хамтран ажиллуулах, хэн нь ямар эрх үүрэг хүлээж байгааг хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажуулах гэх мэт
2.    Номын сангийн удирдлага, зохион байгуулалтанд мэдээллийн технологийг өргөнөөр ашиглаж, удирдлага, санхүүжилт, шийдвэр гаргахаас өмнөх процессыг ил тод болгох, ажиллагсад болон зарим тохиолдолд уншигч, хэрэглэгч, иргэдийн санал бодлыг хүлээн авах онлайн системийг бий болгох, үүний тулд дотоод сүлжээнд суурилсан Wiki системийг ашиглалтанд оруулах
3.    Номын сангийн үйлчилгээний өнөөгийн тогтолцоонд дараах шинэчлэлтүүдийг хийх
   a.    заалаар ном авч уншиж байгааг уншигч бүр дээр бүртгэж, буцааж байгаа үйлчилгээний хэлбэрийг хэрхэн гадаадад in-house circulation гэж нэрлэгдэж байгаа хэлбэр руу оруулж болох
   b.    уншигч, иргэдэд номын санг ашиглах талаар олон хэлбэрт сургалт, зааврыг хэрхэн явуулж, номын санг хүндэтгэж, ашиглаж чаддаг мэдлэг чадвартай иргэдийг бэлтгэх тогтолцоог бий болгох
   c.    гэрээр ном авах үйлчилгээг төлбөргүй болгох, ингэснээр нийгэмд бий болох эерэг, сөрөг үр дагаваруудыг тооцоолж, батлан харуулах
   d.    уншигч бүртгэлийн хураамж гэсэн ойлголтыг байхгүй болгож, номын сангийн үйл ажиллагааг дэмжиж өгч байгаа хандив, гишүүнчлэлийн хураамж гэсэн ойлголтыг бий болгож, хэрэгжүүлэх
   e.    гэрээр авч уншиж байгаа номынхоо хугацааг утас, онлайнаар мөн биеэр ирж үүдний ном буцаалт дээр шууд сунгуулах боломжийг олгож, үйлчилгээний дэвшил гаргах
   f.    гэрээр авч уншсан номоо Номын сан хаалттай байхад ч буцааж болох, Ном буцаах хайрцаг гэх мэт системүүдийг бий болгож, нэвтрүүлэх
   g.    уулзалтын өрөө, бие даан суралцах өрөө, мэдлэгээ хуваалцах өрөө гэх мэт иргэд, уншигчдын бүлгээр ажиллах, бие даан ажиллах боломжуудыг олгосон брэнд үйлчилгээнүүдийг бий болгож, нэвтрүүлэх
   h.    RFID технологийг нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ чиглүүлэх
4.    Цахим ном, цахим номын үйлчилгээг хэрхэн бий болгох талаар ажилтануудыг бэлтгэх гадаад, дотоодын сургалтанд хамруулах
5.    Номын сангийн удирдлага, үйлчилгээнд Олон улсын чанарын стандарт ISO9000 зэргийг хэрхэн үе шаттайгаар нэвтрүүлэх талаар анхаарч, энэ ажлыг эхлүүлэх
6.    Салбар номын сангууд нийслэлийн шилэн кабелийн сүлжээнд холбогдож байгаатай холбогдуулан хийгдэх шинэ технологи ашигласан үйлчилгээнүүдийг хэрхэн зохион байгуулах, шийдвэрлэхэд бүх хэлтэс тасаг төдийгүй төвийн туршлагатай номын санчид, салбарт ажиллаж байгаа туршлагагүй номын санчдын хоорондын яриа, туршлага солилцоог уулзалт, хэлэлцүүлгийг өргөнөөр явуулж, магадгүй номын санчид солигдож ажиллах нөхцлийг судлах
7.    Ажилтануудын ажлын цаг ашиглалт, зохион байгуулалтанд шинэ зохион байгуулалт хийж, албан ёсоор суралцах, мэдлэгээ дээшлүүлэх цагийг цайны цаг байдаг шиг хүн бүрт бага ч гэсэн хэмжээгээр бий болгох
8.    Байгууллагын ямар мэдээллийг нууц гэх вэ гэдгийг тодорхойлж, түүнээс бусад бүх мэдээллийг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй болгох талаар арга хэмжээ авах
9.    Компани, төрийн бус байгууллага, иргэдтэй ямар байдлаар хамтран ажиллах боломжтойг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ил тод зарлах
Санал дэвшүүлсэн:        Ж.Бэгзсүрэн, МТ-ийн мэргэжилтэн
2012-1-13
=
Харилцах: www.facebook.com/jbegzsuren









Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай