ХТНомын сангийн МТКлубын өнөөдрийн уулзалт-сургалтанд 4 оролцогч ирж, password, openid-ийн талаар ярилцлаа

Нийтийн номын сан нь зөвхөн ном, ном уншдаг газар биш болжээ,
Цахим мэдээлэл, мэдлэгийг олж уншиж, ойлгож ашиглах чадварт суралцах хэрэгцээ шаардлага хүн бүрт тулгарч, түүнд суралцах аргаа хайсаар байна.
Иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудын жишгээр Хотын нийтийн төв номын санд Мэдээллийн технологийн клуб ажиллаж, уулзалт-сургалтыг Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт явуулж байна.
Энэ өдрийн уулзалт-сургалтанд 4 оролцогч ирж, password, openid-ийн талаар ярилцлаа.

Дараагийн долоо хоногт ямар мэдлэгийг олж авахыг хүсэж байгаагаа, ямар туршлага, чадвараа бусдадаа хуваалцах хүсэлтэй байгаагаа доорхи бүлгийн хуудсанд бичээрэй.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/
Хэрвээ таны дэргэд, таны таньдаг хэн нэгэн компьютер интернэтийг яаж сурах аргаа олж ядан явааг та мэддэг бол, түүнд Хотын нийтийн төв номын санд зочлон ирж, энэ клубын үйл ажиллагаанд оролцохыг зөвлөөрэй.
Клубын уулзалт-сургалтанд оролцохын тулд номын санд уншигчаар бүртгүүлэх шаардлагагүй, мөн ямар нэг хураамж төлөхгүй, оролцогчид зөвхөн ямар сэдвээр ярилцах, мэдлэгээ хуваалцах гэж байгаагаа дээрх бүлгийн хуудаснаас мэдэж авсан байх, өөрийн биеэр хүрэлцэн ирэхэд л хангалттай. Цагаасаа хоцорсон ч болно, харин хэтэрхий хоцроод 17:00 цагт орж ирвэл бид тарж байх болно.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн клубын зохицуулагч
МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.




Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай