Уншигчийн тушаасан хураамжинд програмаасаа тасалбар хэвлэж өгдөг боллоо

Уншигчийн тушаасан үйлчилгээний мөнгөн хураамжинд тасалбар хэвлэгч принтерээр хэвлэсэн тасалбарыг олгож эхэллээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1999-3 сараас номын мэдээллээ, 1999-9-27 өдрөөс уншигчийн мэдээллээ Австрали улсын Softlink компанийн боловсруулсан номын сангийн үйлчилгээний Алиса for Windows програмд бүртгэж,
анх компьютер, програм хангамжийг номын сангийн үйлчилгээндээ ашиглаж эхэлж байсан бол, өнгөрсөн хугацаанд Уншигч бүртгэл, Гэрээр ном олгох зэрэг уншигчаас хураамж авдаг үйлчилгээний хэсгүүд дээрээ номын санч гараараа мөнгө тушаасан тасалбар 2 хувь бичдэг болж, сүүлдээ тасалбар нь давхар цаасанд бичигддэг болж 2 удаа бичих ажлыг хөнгөвчилж байсан бол,
2011 оны сүүлээр Нийслэлийн хөрөнгө оруулалт 30 сая төгрөгөөр тавилга тоног төхөөрөмж авч, үүндээ тасалбар хэвлэгч Epson принтерүүд багтаан авч, улмаар програм хангамждаа тасалбар хэвлэх нэмэлтийг оруулж, туршиж,
2012-1-12 өдрөөс эхлэн гэрээр ном олголтын номын санч нь уншигчийн тушаасан мөнгөн төлбөрийн баримтыг тасалбарын принтерээр хэвлэж өгдөг боллоо.
Цаашдаа мөнгө хурааж авдаг ажлын байр бүр дээр тасалбар хэвлэгч байрлуулж ашиглахаар боллоо.
мөн уншигч бүртгэлийн мэдээллийн сандаа уншигч хүсвэл мөнгөө урьдчилж байршуулан, хариулт мөнгө авах, үйлчилгээ бүр дээрээ бэлэн мөнгө авч явахгүй байх боломжийг бүрдүүлэх хүсэлтэйгээр програмчлалын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн, судлан ажиллаж байна.
Эрхэм таны аливаа санал бодол, заавар зөвлөлгөөг хүлээн авахдаа үргэлж баяртай байх болно.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.








Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай