МТ-ийн клубын уулзалт-сургалтаар HTML, HTML5-ийн тухай ярилцацгаая

Номын сан гэхлээр л ном уншдаг, багшийн өгсөн даалгаварыг хийхийн тулд л очдог газар гэдэг ойлголтыг өөрчлөх,

Нийтийн номын сан гэдэг бол иргэн таны татварын мөнгө, хандив тусламж, оролцоотойгоор санхүүжиж,
ном, сонин, СД, ДВД, компьютерийн файл, интернэт гэх мэт мэдээллийн агуулагч зүйлсийг иргэн бүр ашиглан хүссэн мэдээллээ хайх, олж авах, үнэлж дүгнэх, хэрэглэхэд нь туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага юмаа гэдгийг Дэлхий улсууд хүлээн зөвшөөрснийг Монголд бий болгохыг  зорьж

Хотын нийтийн төв номын сан дээр Мэдээллийн технологийн клубыг ажиллуулж байна.
Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт явагддаг сургалт-уулзалтанд мэдээллийн технологийг ашиглаж сурахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй оролцох боломжтой.

Энэ удаад HTML, HTML5-ийн тухай ойлголт өгөх, хэрэглээг үзүүлж харуулах, мэдлэгээ туршлагаа хуваалцана.

Монгол улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэсэн 16-р зүйлийн 17-р заалт нь нийтийн номын сангийн үйлчилгээний үндсэн зарчим болно.
17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
Хүрэлцэн ирэхийг урьж бна,

Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
 Please consider the environment before printing this email.



Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай