Нийтийн номын сангаар үйлчлүүлэхэд ийм байвал ямар вэ

Өнөөдөр
NAPLE /National Authorities on Public Libraries in Europe/ блогтой танилцаж яваад,
http://napleblog.wordpress.com/interesting-links/
Словен улсын Үндэсний ба Их сургуулийн номын сангийн хуудас
http://www.nuk.uni-lj.si/
Англи хэлээр: http://www.nuk.uni-lj.si/nukeng.asp
руу орж, улмаар энэ вэбийн
Libraries цэсний The Library System in Slovenia холбоос дээр дарж
http://www.nuk.uni-lj.si/dokumenti/pdf/slovenian_librarianship.pdf
тус улсын номын сангуудын тухай 2004 онд бичсэн нийтлэлийг уншиж,
миний бие, дэд захирлынхаа хамт  2010 оны 5-р сард Словен улсын Любляна хотод "Нийтийн номын сангуудын шинэчлэлтийн хөтөлбөр" уралдаанд шалгарсан төслийн багуудын уулзалтанд оролцож, тэр үед сонсож дуулж байсан "...нийтийн номын сан нь бүх нийтэд нээлттэй, чөлөөтэй байх ёстой..." гэдэг ойлголтоо дахин нэг нягталж харж, саналаа.
1)
"Хэрвээ үйлчлүүлэгч нь номын сангаас ном, материалыг гэрээр авч явахгүй, зөвхөн зааландаа сууж уншихаар бол заавал уншигчаар бүртгүүлэх албагүй" гэдгийг Celja хотын нийтийн номын сангийн даргаар тайлбарлуулж, би ойлгож авч билээ.
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
2)
Иргэн нь номын санд уншигчаар бүртгүүлэхдээ хураамж төлөх эсэхийг доорхи хуудасны Membership хүснэгтээс харж болно:
http://www.mklj.si/eng/index.php/price-list
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
Манай хотын нийтийн төв номын сан нь 2010-2 сараас эхлэн 1-5-р ангийн сурагчдыг уншигчаар бүртгэх хураамжгүй болсон.
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=85&a...
Монголд манайх шиг нийтийн номын сан өөр байна уу?
3)
Уншигч болсоны дараа, өөр хураамж төлөхгүйгээр гэрээр ном материалыг хэд хоногийн хугацаатай авч явж ашиглаж болохыг энэ хуудсанд үзүүлжээ:
http://www.mklj.si/eng/index.php/using-the-library
- Монголд дээрх байдлыг юу гэж ойлгох, дүгнэх бол?
Манай хотын нийтийн төв номын сан нь 2010-2 сараас эхлэн 1-5-р ангийн сурагчдыг 1-2 номыг 1-3 хоногийн хугацаатай авч уншихад төлбөргүй болгосон. Мөн номын сангийн ажиллагсад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ном авахад төлбөргүй. Харин бусад нь 1 хоногт 1 ном 100 төгрөгийн хураамж төлнө. http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=48&Itemid=40
4)
Гэрээр авсан ном, материалаа хугацаа хэтрүүлсэн, гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд ямар хураамж төлөхийг  энэ хуудасны Overdue fines, Replacement costs хүснэгтэнд үзүүлжээ.
http://www.mklj.si/eng/index.php/price-list
Манай хотын нийтийн төв номын сан нь хэтэрсэн хоног тутамд ном тус бүрээр 1000 төгрөгийн зөрчлийн хураамж авдаг. Харин таны ажилладаг номын сан ямар журамтай вэ?
5)
Номын сангийн үйлчилгээний програм хангамж, технологийн шийдэл дээр номын сангууд нь санаа зовдоггүй нэг стандарт, нэгдсэн мэдээлэл, нэгдмэл байдлыг авчирчээ.
Учир нь нэгдсэн COBISS гэдэг http://www.cobiss.si/cobiss_eng.html систем ашиглагддаг ажээ.
6)
Эрх зүйн баримт бичгүүд:
http://www.eui.eu/Projects/InternationalArtHeritageLaw/Slovenia.aspx
2001 онд Librarianship Act /Номын сангийн хууль/
http://www.eui.eu/Projects/InternationalArtHeritageLaw/Documents/NationalLegi...
Энэ хуулийг сайн дурын үндсэнд, чанартай орчуулж өгсөн хүнд жич шагнал өгнө?
7)
Словен улсын соёлын салбар, тэр дундаа номын сангуудын тухай мэдээлэл:
http://www.culturalprofiles.net/slovenia/directories/slovenia_cultural_profil...
http://www.culturalprofiles.net/slovenia/Directories/Slovenia_Cultural_Profil...
Дээрх мэдээллүүдэд анхаарлаа хандуулж, шимтэн уншиж ойлгож, цааш түгээн дэлгэрүүлж, хэлэлцэн ярилцах эрхэм танд баярлалаа,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

















Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай