1-р эмнэлэгт ажиллаж байгаа КОЙКА-ийн сайн дурын ажилтан эмнэлэг дээрээ Номын сан байгуулах хүсэлтэй гэнэ

Дөнгөж сая миний өрөөнд болж өнгөрсөн яриагаа нийтлэл болгон бичье.

Миний ажилладаг Хотын нийтийн төв номын сан нь Солонгосын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан - номын санч залуу бүсгүй Заяаг авч ажиллуулж байгаа. Заяа бол манай номын сангийн КОЙКА-аас авч хамтран ажиллаж байгаа 2 дахь сайн дурын ажилтан.

Заяа өөрийн найзууд болох 1-р эмнэлэгт ажиллаж байгаа сайн дурын ажилтан - эмч Давид, Хүүхдийн номын ордонд ажиллаж байгаа сайн дурын ажилтан - номын санч найзаа дагуулан миний өрөөнд орж ирсэнээр би,

эмч Давид найз нь 1-р эмнэлэгтээ эмч нарт зориулсан номын сан байгуулах хүсэж, манай номын санг компьютер, цаасан болон цахим номоо хаанаас, яаж худалдаж авдаг, болон бусад зүйлийг мэдэхийг хүсэж орж ирсэн гэдгийг нь ойлгож авлаа.

Эмнэлэг дээр эмч нарт зориулсан 5 гаран компьютер, сүүлийн үеийн цаасан болон цахим номтой номын сан байгуулах хүслээ, дараах 2 нөхцөл шалтгаанаас харж мэджээ:

- Солонгосын анагаахын их сургуулиуд нь өөрсдөө эмнэлэгтэй байдаг, их сургуулийн номын сан нь хүчирхэг байдаг, эмч нар нь сургуулийнхаа номын санг чөлөөтэй ашигладаг,

- гэтэл Монголд 1-р эмнэлэг нь ЭМШУИС-аасаа тусдаа байгууллага, ЭМШУИС-ийн номын сангийн фонд нь шинэ номгүй, бас цахим номгүй, магадгүй 1-р эмнэлгийн эмч нар нь ЭМШУИС-ын номын сангаар үйлчлүүлэхэд төвөгтэй байдаг.

Миний зөвлөлгөө бол, 1-р эмнэлэг дээр эмч нарт зориулсан тусдаа номын сан байгуулах нь хэдэн шинэ ном, пс тавьсан өрөөтэй болсноор шийдэгдэхгүй, мөн буруу жишиг эхлэл болж магад. Үүний оронд ЭМШУИС-ын номын сангийн үйлчилгээг сайжруулах, фондыг нэмэгдүүлэх, 1-р эмнэлгийн эмч нар ЭМШУИС-ын номын фондыг өрөөнөөсөө ашиглах боломжтой байдлаар хамтын ажиллагааны гэрээнд, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг 1-р эмнэлгийн удирдлагад санал болгож, танилцуулах нь ирээдүйтэй, зөв шийдэл болох юм гэж тайлбарлалаа.
Даанч  тэр Давид гэдэг залуу хүлээж авах шинжгүй байна лээ :-(.

1-р эмнэлэг дээр эмч нарт зориулсан тусдаа номын сан байгууллаа гэж бодоход, хэдэн номын санч ажиллах вэ, жилдээ хэдэн төгрөг номын сандаа хаанаас санхүүжилт авч зарцуулах вэ, ямар журмаар ажиллах вэ, 5 жилийн дараа хуучирчихсан байх өнөөгийн шинэ номоо яах вэ, гээд эхлэхээсээ өмнө бодож төлөвлөх асуудал байна аа :-(.

Монголын номын санчид нэгдэж, нэгдмэл ойлголттой болж, Номын сан гэдэг бол хэдэн номтой өрөө бишээ гэдгийг нийгэмдээ ойлгуулах, одоогийн номын сангуудаа шинэчлэн өөрчлөх,
улмаар Давид шиг бидний одоогийн системийг хэрхэн Солонгосын өнөөгийн системд дөхүүлэх талаар бодож байгаа гадаадын мэргэжилтэн, сайн дурын ажилтануудтайгаа нягт ойлголцож, ирээдүйтэй шийдлийг сонгохгүй бол, бид дахин дахин өөрчилсөөр байтал туйлдаж ядарч, залхаж мэднэ.

Гялайлаа,
Ж.Бэгзсүрэн
 

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library

Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn


 Please consider the environment before printing this email.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай