Миний гэр бүлд 2012 онд юу өөрчлөгдөв, 2013 онд юу мөрөөдөж байна

2012 он миний гэр бүлийн гишүүдийн хувьд:
- гадаадын 48 гаруй иргэдийг couchsurfing-ээр гэртээ хүлээн авч, найзууд болсон.
- гэр бүл, ах дүү, хамаатан, шинэ танилууддаа зөв хооллолтын мэдлэгийг түгээж эхэлсэн,
- үнээгээ малласаны хүчинд, бухандайгаа адууны идэш, эр тугалаар сольсон нь анхны наймаа арилжаа байлаа,
- зурагт үзэхээ больж, гэр бүлийн радиог сонсдог болсон,
- гэрээсээ интернэт ашигладаг болсон,
- эрт 6-6:30 цагт босдог болсон.

би Бэгзсүрэн:
- амьдралдаа 2 томоохон шийдвэр гаргасан: - Хүнсний нэмэлт, тэнцвэржүүлсэн бүтээгдэхүүн, хоол орлуулагчийг гэрийн хоолондоо оруулж ирсэн, - Номын сангийн ажлаасаа гарсан.
- эхнэртэйгээ хамтдаа Амьдралын эрүүл хэв маягийн клубыг гэртээ ажиллуулж, хүмүүсийг хайрлахад суралцаж эхэлсэн
- уурлах, уцаарлахын учир нь ухаалаг, тэвчээртэй бай гэхээс илүүтэй биеийн бохирдол, амин дэмийн дутагдалтай холбоотой гэж ойлгож, өөрийн өнгөрүүлсэн амьдралын алдааг засахаар хичээж л байна.

шинэ ондоо,
- хүмүүсийн хүсэл мөрөөдлийг сонсож, нээж, хөгжүүлж, клубийн тоогоо хот, хөдөөд нэмэх хүсэлтэй байна
- портер машинаа зарах

гэргий Мөнгөнсоёмбо:
- нөхөр минь номын санд ямар ууртай ажилладаг юм вэ, надтай ажиллахгүй юм байх даа гэсэн хүсэл минь биелсэн
- өглөөний цай, талхнаас өөр зүйл идэх юмсан гэж боддог байсан минь биелсэн
- цэцэг авах юмсан гэсэн мөрөөдөл 3 сараас хойш биелж, олон цэцэг бэлгэнд авсан.

шинэ ондоо,
- гэртээ хайрын төсөл хэрэгжүүлж, Журмаа барьдаг болмоор байна.
- хөдөө орон нутагт 4, хотод 4 клубтэй болмоор байна
- АНУ-ын Hollywood-д очмоор байна
- өвөл зунгүй шинэ ногоо ургуулж иддэг хүлэмжтэй болох
- шөнийн коктейл уудаг, уурган батончикийг өдөр бүр иддэг болох

хүү Төгөлдөр:
- өглөөний тэнцвэржүүлсэн хоол идээд, Ямаха хөгжмөө сайн тоглодог болсон, Амархан ядрахаа больсон
- гар дээрээ 5-6 суниадаг байсан бол одоо 30-35 суниадаг болсон
- ажил хийхдээ залхуурахаа больсон
- усанд 20л-ийн саваар чүү чамай явдаг байсан бол одоо 90л болсон
- автобусанд өглөөдөө бариулаас нь бариад босоогоороо унтдаг байснаа больсон.

шинэ ондоо, 
- Гитар сурахыг хүсэж байгаа, Илбэ сурахыг хүсэж байгаа, Морин хуур, төгөлдөр хуур хоёроо илүү сайн сэтгэлээсээ, нүүрний хувиралтай тоглож сурахыг хүсэж байгаа.
Уурлахаа больё гэж бодож байгаа, инээгээд л байна. 
манайх олон клубтэй болоод, өдрийн хоол нь томатны шөл, экспресс болохыг хүсэж байна.
оройдоо шөнийн коктейл, өдөртөө сайн тос, мөн арьсны тэжээлээ өгдөг болмоор байна.
Оросоос эхлээд гадаадаар 10 орноор аялмаар байна.
- ширээний теннис, скейт боард унаж сурмаар байна.

охин Манужин:
- тэнцвэржүүлсэн өглөөний хоол идэж эхэлсэн
- 5-р ангийнхаа тоо, Сонгон суралцахын тооноос боддог болсон
- гар дээрээ өмнө нь 1-2 суниадаг байсан бол одоо 10-15 суниадаг болсон
- гар дээрээ 1 мин аалз сууж чаддаг болсон

- эрт босч сурсан

шинэ ондоо, 
- Бүжгээ үргэлжлүүлээд, Хөгжим бүжгийн сургуулийн 7-р ангид орно
- өглөөдөө коктейл, өдөр экспресс, орой гоё томатны шөл идмээр байна
- заримдаа гэнэт уур хөдлөөд, уйлах гээд байдгаа болихыг хүсч байгаа
- шатар тоглож сурмаар байна
охин Гаадмаа:
- зуны амралт гоё байсан
- сургуулийн шинэ жил гоё болсон
- коктейл идэж байгаа нь гоё

шинэ ондоо,
- онц сурмаар байна, Математик дээр 90 үнэлгээ аваад байгаагаа 100 үнэлгээ болгомоор байна
- өдөр бүр экспрес, оройдоо алим идмээр байна
- бүжиглэж сурмаар байна
- уурлахаа болимоор байгаа
- найзуудтайгаа үргэлж сайн байдаг баймаар байна.
- дугуйтай гутлан дээр гулгаж сурмаар байна.

охин Мөнгөлөн:
- сургуульд орсон
- зураг сайн зурж байгаа
- малгай углаж унтдаг болсноос хойш өглөө сэрээд уйлахаа больсон
- коктейл идэж байгаа нь гоё

шинэ ондоо,
- өглөө коктейл, бага үдэд лайна, өдөр батончик, жоохон байж байгаад лайна, орой ходоодны хаалга хаагдахаас өмнө жимстэй, ногоотой салад иддэг болмоор байна
- өнгийн цаасаар юм хийж сурмаар байна
- ах эгчтэйгээ хэрэлдэхгүй, эвтэй найртай баймаар байна.

Шинэ 2013 оныхоо эхний өдөр гэр бүлээрээ өнгөрсөн жилээ ярилцаж, шинэ оноо мөрөөдөж, төлөвлөх гэж анх удаагаа оролдлоо.

-s-i-g-n-a-t-u-r-e-
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association,

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.













Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай