хоол хүнс дэхь тос

эрүүл хооллох болон аж төрөхөд зарим төрлийн тос зайлшгүй шаардлагатай.

Омега-3 ба Омега-6 баяжуулаагүй тосны хүчлийн хамгийн чухал хэсэг нь бөгөөд, хүний бие махбод боловсруулдаггүй, заавал хүнсээр дамжин хангагдах ёстой. Эдгээр нь хүний эд эсийн бүрэлдэх явцад зайлшгүй оролцдог тул зүрх судас, нүд, арьс, үе мөч, үс ба дархлааны тогтолцооны эрүүл байдлыг хангахад амин чухал юм.

Хоолны цэсний баяжуулсан болон транс тосыг үл баяжуулсан Омега-3 ба Омега-6 тосоор орлуулан хэрэглэх нь зүрх судасны өвчлөлтийг эрсдэлээс болон илүүдэл жингээс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлдэг.

муу тос гэдэг нь усгүйжүүлсэн, цэвэршүүлсэн, трансизомерын /транс-тос/ юм. Ингэж цэвэршүүлсэн тос хоол хүнсний хамт ирж буй ашиг тустай тосыг шингэхэд саад учруулдаг.

муу тосны илүүдэл хүний бие махбодид юуны өмнө тосны солилцоог алдагдуулахад хүргэж, цусны холестирины хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж, даралт, зүрх судасны түгжрэл, судасны бүдүүрэл, чихрийн шижин, тархины үйл ажиллагааг алдагдуулах, эрт өтлөх болон бусад өвчлөлд хүргэнэ.

сурвалж: Мартинчик А.Н., Маев И.В., Общая нутрициология. -М.: 2005


-s-i-g-n-a-t-u-r-e-
club operator, Healthy Lifestyle Club
Independent distributor, Herbalife
board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
head, Library and Information Technology Association

Facebook/Twitter/LinkedIN: jbegzsuren

 Please consider the environment before printing this email.






Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай