5-р сард миний гэрт ирсэн Гадаад найзууд

Gabi ба Matt - Америк залуус
21 настай Америк залуустай миний гэр бүл найз нөхөд болж, АНУ-ын Чикаго хотод хэзээ ч очсон манайд очоорой гэдэг сэтгэлийн үгийг хүлээн авлаа.
Gabi бүсгүй  Математик-Хими чиглэлээр суралцдаг, харин түүний найз залуу Matt 
нь Математик-Мэдээллийн технологи чиглэлээр суралцаж, ирэх 2014 онд төгсөх ба энэ жил эдгээр залуус нэг нь Унгар Будапешт, нөгөөх нь ОХУ Москвад солилцоогоор суралцаад, нутаг буцахын өмнө Монголд хэд хонохдоо миний амьдралын хэв маягтай танилцлаа. Надад төрөл бүрийн шинжлэх ухааны номуудыг файлаар хуулж өгч, хүү Төгөлдөртэй ямаха хөгжим тоглож, миний охидуудтай бүжиг давтаж, гэргийтэй минь хоол хийхэд нь туслалцаж, өглөөний клубт 2 өглөө гишүүн болж сайхан өнгөрүүллээ.

Би дараагийн аялалуудаараа шинэ найзууддаа үзүүлэх энгийн, хялбар химийн болон математикийн сонирхолтой туршилтууд хийж үзүүлбэл ямар ч хүмүүс дуртай байх талаар зөвлөв. Шоколадыг хуваасаар, 1нүдийг илүү гаргадаг туршилтыг цаасаар хийж үзэж, хэмжээг нь хэрхэн маш нарийн багасгаж байгааг харж мэдлээ.

Газраас агаарын нягтын хүчээр хөндийрч, мотор, дугуй ашиглахгүй явдаг hovercraft, Картон хайрцгаар хийсэн унадаг дугуй cardboard bicycle -ийг интернэтээс харуулж, Унгараас авчирсан 3 хүн тоглодог шатрыг манайд бэлэг болгон өгч, хамтдаа тоглосон.
Мөн вэб програмчлалын талаар ярилцаж, Ruby on Rails хэл дээр програмчилж, heroku.com дээр төлбөргүй байрлуулсан holono.com вэбийнхээ тухай Матт танилцуулж, улмаар codeacademy.com -оос онлайн програмчлалын хичээл үзэж болохыг надад зөвлөсөнд их баярлалаа.

Matt-ын түргэн ярьдаг нь бид нарт төдийгүй найз бүсгүйд нь хүртэл заримдаа юу гэж хэлсэн вэ гэж асуухад хүргэдэг гэнэ. Шагайн тоглоомуудаас зааж өгч, улмаар 4 шагай бэлэглэлээ.

Ола - 39 настай Польш бүсгүй
Унгар гаралтай гэр бүлийн Польшд өсөж төрсөн бүсгүй сүүлийн 10 орчим жил Австрали улсад хуучин эд хэрэглэлийг засаж янзалж буцааж зардаг буюу reinventer, мөн Австрали айл хөдөө гадаа явахдаа гэрээ эзэнгүй орхидоггүй бөгөөд хэн нэгнийг гэртээ байлгаж, харуулдаг - айл хардаг ажил хийж, Австрали улсын зүүнээс баруун зах хүртэл машинаар аялсан энэ бүсгүй инээд хөөр баясалыг хаа байгаа газартаа түгээдэг эелдэг зантай.

Доорхи номуудыг уншихыг надад санал болгов:
- Leslie Kenton -ны Skin revolution
- Can We Live 150 Years? : Your Body Maintenance Handbook

Тэрэлжд 2 хоног аялахдаа, өөрийнхөө хүсэж мөрөөдөж байснаар морь унаж давхиж үзсэн гэнэ. Харин хоорондоо ярьж байгаагаас нь хальт сонсоход морио түрээслэж унуулсан хүмүүс үйлчилгээ байхгүй, мөнгөө аваад л болж байгаа нь сэтгэлд нь хүрээгүй гэнэ.

Зөв хооллолтыг эрхэмлэж ногоо, жимс их хэрэглэдэг хэдий ч биеийн бүтэц алдагдсан нь 2 жилийн өмнө мотоциклоос унаж /тэр үедээ инээж л байсан/ нуруугаа гэмтээсэн нь зовиуртай байдагтай, мөн сэтгэл санаагаа өндөр байлгахын тулд бүжгийн хичээлд явдаг зэргээ хуучилсан. Уламжлалтын эмнэлэгт 2 өдөр бариа хийлгэж, Австралид үнэ ихтэй байдаг Балетыг Улаанбаатарт үзэж, ОХУ-аар дамжин Польшдоо очиж, дахин Австрали руу буцах тухай нь ярилцаж мэдлээ.

Тэрэлж явж ирсэнийхээ дараа манайд 1 хоноод ОХУ руу галт тэргээр явах тул, Миний CS-ийн сэтгэгдлийн дэвтэрт бичих зүйлээ эхлүүлж орхиод, дараа имэйлээр илгээхээр боллоо. Би 4 шагай бэлэглэж, миний профайлаас 2 тоглоомны заавар олж авахыг хүслээ.

My French friends are sportous - Франц ах дүүстэй танилцлаа
Испанид өсөж, сурч, Франц иргэншилтэй, Япон гаралтай ах дүү хоёр /Такума/ миний гэрт зочилж, Африк тив болон Мадагаскар арлын дундах Францын арал Mayotte дээр ажиллаж амьдардагаа хуучлаж, Өрхийн эмчээр ажилладагаа, мөн хичээллэдэг спортынхоо тухай танилцууллаа.
- mountain marathon - уулын маратон гүйлт
- freediving - агаарын баллонгүй далайд шумбах,
- scubadiving - 1 цаг хүртэл хугацаанд хүчилтөрөгчийн баллонтайгаар далайн гүнд шумбадаг зэргээ танилцууллаа.

Би хүүхэд байхдаа үзэж байсан Газар уснаа явагч /человек амфибия фильм/ гэдэг киног санаж, одоо ч гэсэн энэ киног үзэх дуртай гэдгээ хуучиллаа.
https://www.youtube.com/watch?v=q1c4UEfAEjo&list=PL143041A512704298

Ярианы дунд hammock - дүүжин ор /2 модны хооронд өлгөдөг торон ор/ гэдэг шинэ үгийг сонсож, асууж мэдлээ.

Альпын уулсаар 160км замыг дээшээ доошоо гүйж, нийт дээшээ гүйсэн замын урт 10000м-ийн өндөрт хүрэхүйц болдог Маратон гүйлтийн тухай http://vimeo.com/27903895 киног үзүүллээ.
https://www.youtube.com/watch?v=TFWDUsvLCoE


Герман залуус
5 сарын 15-18-ны өдрүүдэд миний гэр бүлтэй
Германы Mittweida, Stollberg хотуудад төрж өссөн, Австри улс ажиллаж байсан, одоо Дэлхийгээр аялж байгаа Бүсгүй нь математикийн багш, Залуу нь мэдээллийн технологийн мэргэжилтэн залуу хос хамт байлаа.

Donau буюу Монголоор Дунай мөрөн
http://en.wikipedia.org/wiki/Danube
нь Германы уулсаас эх авч, Европын хэд хэдэн улсыг дамжин урсдаг талаар танилцууллаа.

Heckmeck гэдэг шоо хаяж тоглодог тоглоомтой бид танилцаж, тоглож сурлаа.

Харин  Жонглёрын 3 бөмбөгөөр гайхалтай хурдан тоглож чаддаг нь бидэнд өдөр бүр дасгал хийснээр ийм чадвартай болно гэдгийг харууллаа..

Миний гэрийн Эрүүл амьдралын хэв маягийн клубт 2 өглөөний гишүүн болж, улмаар биеийн бүтцийн үзүүлэлтээ ТАНИТА багажаар мэдэж, зурагаа авахуулж, гэрчилгээ бичүүлж авсан. Би 1 жилийн дараа энэ өдөр нь тэдэнд имэйл илгээж, Германы хотод байгаа Nutrition club-ын хаяг хэлж өгч, биеийн бүтцээ хэмжүүлэхийг хүсэх юм.

Итали найз
Миний илгээсэн манайд хэрхэн ирэх заавартай файлуудаас pdf файлыг нь интернэт кафед нээж, хэвлэж авч чадаагүй гэх энэ залуу над руу утасдаж манайд ирсэн анхны хүн болсон нь надад бас нэг сургамж байлаа.
Итали залуу Марко 5 сарын 20-нд манайд байж, би түүнийг 13-р зуунд Монголд ирсэн Италийн аялагч судлаач Марко Поло-той адилтган ярьж, танилцлаа.
Эмчийн мэргэжлээр 6 жил суралцаж, одоо 6-р сард шалгалт өгч, улмаар дахин 8 жил суралцах хүсэлтэй энэ залуу нь Тархины мэс заслаар мэргэшихээр төлөвлөж байгаа гэнэ.
Түүний найз Италиас удахгүй Mongol Rally-ийн багийн гишүүн болж ирнэ гэнэ. Энэ Rally-д дандаа 1996 оноос хойш оны машинууд байгаа гэж хэлсэн.

21-ны өглөө миний гэрийн Эрүүл амьдралын хэв маягийн клубт 1 өдрийн гишүүн болохдоо, эгч нь жингийн илүүдэлтэй талаар ярьсан.
Бурхан болсон эмээ нь дээр үед 3 үнээ саадаг байсан гэнэ. Ээж нь Хербалайфын бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан гэнэ.

Итали нь хойд талаараа Франц, Австри гэх мэт улсуудтай хиллэдэг, харин урд талдаа Газар дундын тэнгис, мөн Африктай ойр ба хойноос урагш сунаж тогтсон хойг учраас хойд тал, урд тал нь их өөр соёл, цаг агаар, хооллолт өөр гэнэ.
Италийн pasta буюу төрөл бүрийн гоймонгоос гадна, canederli гэж нэрлэгддэг хатсан талхаар хийдэг байсан энэ хоол эртнийх гэнэ.

Монголоос ОХУ-ын Иркутск орж, цаанаас ирэх ээжтэйгээ хамтдаа Байгаль нуураар аялаж, гэртээ буцах төлөвлөгөөтэй гэж байв.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай