Ж.Бэгзсүрэнгийн гэр бүл нийтийн тээвэрт сүүлийн 13 жилд хэдэн төгрөг зарцуулсан бол


2014-1-25 өдрөөс автобусны билетын үнэ 500 төгрөг болсоныг бидний ихэнх маань жам ёсны зүйл гэж тооцож байгаа байх. Ямар нэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өөрчлөгдлөө гэхлээр нь би ӨСӨХ ӨРХ өрхийн төсвийн програмаасаа тайлан гаргаж, харьцуулан харах дуртай байдаг.

Өмнөх 13 жилдээ автобус, микро, троллейбус, 100-ийн машин гэсэн тээврийн унаанд хэдэн төгрөг зарцуулсанаа эргэн харахад доорхи жагсаалт гарч байна:

2001-1-25  - 2002-1-24 өдрүүдэд 370 удаа зорчиж 95370 төг
2002-1-25  - 2003-1-24 өдрүүдэд 646 удаа зорчиж 87800 төг
2003-1-25  - 2004-1-24 өдрүүдэд 802 удаа зорчиж 68500 төг
2004-1-25  - 2005-1-24 өдрүүдэд 965 удаа зорчиж 118040 төг
2005-1-25  - 2006-1-24 өдрүүдэд 581 удаа зорчиж 134520 төг
2006-1-25  - 2007-1-24 өдрүүдэд 378 удаа зорчиж 79900 төг
2007-1-25  - 2008-1-24 өдрүүдэд 366 удаа зорчиж 92450 төг
2008-1-25  - 2009-1-24 өдрүүдэд 233 удаа зорчиж 61260 төг
2009-1-25  - 2010-1-24 өдрүүдэд 374 удаа зорчиж 123100 төг
2010-1-25  - 2011-1-24 өдрүүдэд 468 удаа зорчиж 146200 төг
2011-1-25  - 2012-1-24 өдрүүдэд 784 удаа зорчиж 215700 төг
2012-1-25  - 2013-1-24 өдрүүдэд 840 удаа зорчиж 288900 төг
2013-1-25  - 2014-1-24 өдрүүдэд 904 удаа зорчиж 260800 төг
Нийт                                                                          1772540 төг

Үүнээс би автобусаар 3468 удаа зорчиж 652610 төг, миний гэргий автобусаар 1746 удаа зорчиж 500830төг, миний хүү автобусаар 1113 удаа зорчиж 201250 төг, хамтдаа автобусанд 165100, охин автобусаар 389 удаа зорчиж 74900төг, би микрогоор 247 удаа зорчиж 40800төг, би 100-ийн машинд 39500, гэргий микронд 15800, микронд хамтдаа 12000төг, гэргий 100-ийн машинд 11300, би троллейбусанд 5800 төг гэх мэтээр ялгаатайгаар харж болно.

Автобусны билетны үнэ 100 төг байж,
2005 оны 10-р сараас 200 төг,
2008 оны 12-р сараас 300 төг
2011 оны 8-р сараас 400 төг
2014 оны 2-р сарын 25 өдрөөс 500төг болжээ.

Хүү маань 2006 онд сургуульд орж, 2010 он буюу 5-р ангиасаа автобусны билет 100 төгрөгөөр авч эхэлж, 2011 оноос 200 төгрөг төлж эхэлжээ.
Харин охин 2008 онд сургуульд орж, 2010 он буюу 3-р ангиасаа автобусны 100 төг-ийн билет авч, 2011 оноос 200 төг-ийг төлж эхэлжээ.

2013 оноос сурагчдад зориулсан автобус гээд бий болж байх шиг байна, автобусны билетний үнийг картнаасаа төлдөг болчихмоор юм, Монголын инженерүүд дуобус үйлдвэрлэлээ гэх мэт цаашид нийтийн тээвэр маань олон улсын жишигээ дагаж, магадгүй хөгжлийг амдаж сайн тал руугаа өөрчлөгдөөсэй.

Мөн сонирхон харахад, дээрх 13 жилд би өөртөө болон хүүдээ зориулж унадаг дугуй, дугуйны сэлбэг, багаж хэрэгсэлд 643120 төгрөг зарцуулсан байна шүү. 2013, 2012, 2010, 2008, 2005, 2003 онуудад хуучин болон шинэвтэр унадаг дугуй авч байжээ.

Comments

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай