Өвлийн улиралд эрхэм та унадаг дугуй унадаг уу?



Өдрийн цагт хүйтэн нь -15 хэмээс бага, 8м/с-ээс бага салхи, цас багатай үед дугуйны тормоз, хээтэй гадуур хаймараа шалгаад, хувцсаа тохируулж, сэтгэлээ чангалж, ухаанаа зарж чадсанаар унадаг дугуйг Улаанбаатар хотод унахад ямар нэг асуудалгүй байна.

Унадаг дугуйтай Улаанбаатар гэдэг төсөл, Унадаг дугуйн парад арга хэмжээний талаар эрхэм та сонсож, оролцож байсан байх. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд Улаанбаатар хотод 186.7 км зориулалтын дугуйн зам, унадаг дугуйн 99 зогсоол баригдаж иргэдийн унадаг дугуй унах хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлэлийг дэмжинэ гэсэн. Тийм ээ, дугуйн зам баригдсаны дараа өвлийн улиралд тэрхүү зам, зогсоолыг ашиглахгүй бол харамсалтай биш үү?
Хэрвээ та хүсвэл өвлийн цас мөстэй өдрүүдэд ч явган хүний зам, ачаалал багатай замын хажуу талаар унадаг дугуйтай явж чадна.
 Ийм боломж байгааг харуулахаар шийдэж, сүүлийн 10 жилд цас, мөс, салхитай 11-ээс 3-р саруудад унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд хэдэн удаа оролцож байснаа Ж.Бэгзсүрэн би тайлан болгож Өсөх өрх програмаасаа гаргалаа:

2005-2006
25
2006-2007
116
2007-2008
149
2008-2009
121
2009-2010
57
2010-2011
28
2011-2012
53
2012-2013
21
2013-2014
156
2014-2015
95
нийт
821

Нэмж тайлбарлахад, 2005 оны 11-р сараас 2006 оны 3-р сарын хугацаанд нийт 25 удаа буюу ойролцоогоор 125км замыг дугуйгаар туулж байжээ.
Нэг удаад дунджаар 5км зам туулдаг гэж тооцвол нийт 821удаа х 5км = 4105км цас, мөстэй замыг туулжээ.
 
 жич: 
2013 оны 10 сард унадаг дугуйны параданд оролцож байсан бичлэг
https://www.facebook.com/video.php?v=10202060259729761&set=vb.1284882290&type=3&theater

Comments

Delgermaa Erka said…
мундаг байна амжилт хүсий

Popular posts from this blog

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл

Айлчин найзууд Монголын тухай, миний гэр бүлийн тухай