Friday, October 24, 2008

Монгол гэрийг сайн дулаалчихвал муу байшингаас дээр байна

Сүүлийн 8 жил муу модон байшингаа муу хэлж өвөлжиж ирсэн. Харин энэ жил 9 сард 1200000 төгрөгөөр 5 ханатай, 3 давхар эсгийтэй, 1980-1990 оны хуучний сайн модтой гэрийг худалдан авч, 2008-2009 оны өвлийг өнтэй сайн өвөлжиж давахаар болсондоо баяртай байна.

Би гэрээ хэрхэн барьсан зургийг www.facebook.com -доо Альбом үүсгэн байрлуулсан:
http://www.facebook.com/album.php?page=1&aid=2008367&l=25e5d&id=1284882290

Монгол гэр нь миний муу байшинг бодвол 15 мин-ийн дотор мод түлэхэд л жигд сайхан бүтээцчихдэг, улмаар халчихдаг, дулаанаа амархан алдахаас нь сэргийлж, хаалгандаа эсгий хадахаас эхлээд, хаяагаа сайн манах, дулаан тусгаарлагч, галд шатдаггүй Чулуун хөвөнгөөр цагаан бүрээснийхээ дотуур хамгаалалт хийх гэх мэт анхаарч, сэтгээд хийчихвэл тохь тухь сайтай л байна.

Friday, August 15, 2008

Pampers-ний хогийг яаж устгадаг бол

Дарь эхийн цаахан талд ууланд үхэр мал бэлчиж байна. Гэтэл юу харсан гээч: хэрэглэсэн ПАМПЕРС-ийг уут уутаар авчраад тэр сайхан онгон зэлүүд газар шороондоо хаячихсан байх юм. Машинаар л авчирч хаяхаас хүн үүрч ирэх хаямааргүй юм.
Зөвхөн л Памперсний хог байгааг зурагнаас анзаарна.

Ашигласан Памперс-ыг хэрхэн яаж дахин ашиглах, устгадаг талаар мэдээлэл солилцоно уу. Баярлалаа.





Thursday, July 17, 2008

энэ вэбийг саяхан л мэдэж, ашиглаж эхэллээ

Дэлхий ертөнц сайхан байна аа.
Харин Монголд тийм л болохыг би хүснэ:
- http://www.couchsurfing.com/ гэх надад таалагдсан вэбийг манай гэрт ямар ч мөнгө төлөхгүйгээр 2 хоносон, Андрью гэдэг Америк залуугаас мэдэж авлаа.

НЭГ Дэлхийн ОЛОН иргэд бид хоорондоо соёл, зан заншлаа танилцуулж, нэг л дэлхийд амьдардаг гэдгээ харуулж чадах, ингэхэд нь туслаж чадах энэхүү http://www.couchsurfing.com/ вэбийг БЛОГИЙН зочин танд танилцуулж байгаадаа баяртай байна.

Дэлхийн аль ч өнцгөөс манай гэрт ирж хонож болно:
http://www.couchsurfing.com/blackcow_jbegz

Мөн энэ вэбтэй ижил үүрэг зорилготой анх бий болж байсан вэб нь http://www.homehospitality.org юм байна гэдгийг 3 дахь зочин Кристиан хэмээх 41 настай Португал хүнээс мэдэж авлаа.

Гэр бүлийн фото зургийн Уралдаанд оролцсон тухай


Гэр бүлийн радио 104.5, Фижи фото зургийн газар хамтран Гэр бүлийн фото зургийн уралдааныг 2008 оны 4-5 сард зохион байгуулсанд манай гэр бүлийн зураг түрүүлжээ.


Энэ уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл:
http://www.fujifilm.mn/index.php?option=com_content&task=view&id=99&Itemid=2

Өнөөдөр би Гэр бүлийн радиогийн байранд очиж, Маркетингийн менежер бүсгүйтэй уулзаж,
уг уралдааны шагнал болох Гэр бүлээрээ Уран сайхны фото зураг авахуулах эрхийн бичгээ авъя гэтэл, дараа долоо хоногт утсаар тань холбогдож дуудъя, одоохондоо эрхийн бичгээ хэвлээгүй байна гэх юм.
5-р сард дүн гарсан уг уралдааныг Гэр бүлийн радиогийнхоо 10 жилийн ойд зориулан санаачлан зохион байгуулсан нь үнэхээр бахархууштай боловч өнөөг хүртэл ЭХЭЛСЭН АЖЛАА дуусгаагүй байгаа нь 10 жилийнхээ ололт амжилтыг НЭГЭН СОНСОГЧИЙНХОО сэтгэлээс баллаж байгаа хэрэг бус уу.

Monday, April 21, 2008

Тахиа тэжээх нь тийм ч амар зүйл биш ...

Миний гэр бүл туслах аж ахуй эрхлэн, амьдрал ахуйдаа нэмэр болох хүнсийг олох, хүүхдүүдээ ажил хөдөлмөрт сургахад нэмэртэй гэж 10 өндөглөгч тахиа, 1 азарган тахиа, 5 дэгдээхэйг нийт 90000 төгрөгөөр Дарь эхийн 33-р буудалд амьдардаг тахиа тэжээдэг айлаас худалдан авлаа.

2 цаасан хайрцагт хийсэн том тахиануудаа Дарь эхийн Ганц худгийн буудал дахь гэртээ авчрангуутаа гаргахгүй, модон хайрцгийг зөөж, торон хашааг нь барих 3 цагийн хооронд, халуун өдөр, агааргүйтэх, бие биенээ шахцалдан дарснаас болж 4 өндөглөгч тахиа л мэнд үлдэж бусад нь үхчихлээ.

Үхсэн тахиануудаа хаялтай биш, махыг нь ч болов идье хэмээн тахиа авсан айл руугаа дугуйтай жийж очиж, яаж махыг бэлтгэхийг асууж мэдээд, гэртээ хүрч ирж, эхнэрээрээ ус буцалгуулж, халуун усанд тахиагаа дүрж, эргүүлээд авч, өд сөдийг нь зулгаахаад амархан салж байлаа. Өд сөднөөс бүрэн салгаж, толгойг хүзүүгээр нь, хөлийг 2 ясны заагаар нь таслаж хаяад, гэдсийг нь хэвлийн доод хэсэгт ярж, нарийн гэдсийг нь цувж авч хаяад, зангидсан гарны тал шиг хэмжээтэй ходоод, бэлэн болсон махан гулуузаа хөргөгчинд хийж орхилоо.

Тахиа тэжээхэд байраа маш сайн бэлдсэн байх ёстойг ингэж ойлгосон доо.

Тахиандаа яс нүдэж өгөхдөө

Гол төлөв чөмөгний яс, цул яс байвал сайн байдаг гэнэ.

Үхэр, хонины чөмөгний ясыг Хүнсний захуудын хаягдал, мах зардаг хүмүүсээс төлбөргүйгээр, эсвэл бага зэргийн мөнгө төлж авч,
- чанаад, шөлнөөс нь тосыг нь ялгаж авч, гал асаахаас эхлээд хоол ундандаа хэрэглэж,
- чанасан шөлөндөө төрөл бүрийн будаа хаяж идэх, гурилаар бүтээж идэх гэх мэтээр шөлөө асгалгүй хүнсэндээ хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
- ясаа хэд хэд чанасны дараа нүдэж жижиглэн тахиандаа өгнө.
- зарим нэг ясыг хөрөөдөж, загварт оруулан Тоглоом хийх ч боломжтой билээ. http://www.mcl.edu.mn/oyunii_togloom/

- хонины ясны шөлөнд хүүхдийг ч усанд оруулж, хий хууг нь арилгадаг гэдгийг та мэднэ биз ээ.
- ясны гурил үйлдвэрлэдэг машин механизм олмоор байна, мэдээлэл байвал бичиж үлдээж туслаарай,

Тахианы тэжээл ...

Өдөр тутмын хоол нь улаан буудай юм байна. Үүнээсээ гадна цонхны тунгалаг шил, малын ясыг нүдэж жижиглээд өгвөл өндөгнийх нь гадна хальс бүрэлдэхэд тустай, хоолоо шингээхэд нь тустай гэх юм.
Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, тарвасны гадна хальсыг хүртэл жижиглээд өгвөл идчихнэ.
Давс нь их биш хоолны үлдэгдлийг бас идчихнэ гэж байгаа.

Ингэхлээр юу л бол юуг иддэг амьтныг Тахиа гэдэг гэлтэй.
Хайрга чулууг бас иддэг гэсэн.

Тахианы байранд байнга байж байх ёстой хоол гэвэл ЦЭВЭР УС гэсэн. усны савыг нь байнга цэвэр устай байлгах нь хоолоо идсэний дараа шингээхэд нь тустай гэсэн.

7 хоногт 1 удаа усанд нь өнгө орохоос наахнуур, аптекаас пенцилины шилтэй марганц авч, 1-3ш марганцийн ширхэгийг хийж хутгаж өгвөл, өвчин эсэргүүцэх чадвар нь сайжирдаг гэнэ.
Бас хааяа нэг усанд нь давс, элсэн чихрийг адил тэнцүү багахан хийж өгч байвал ходоод нь баярладаг гэсэн.

За мөн тэгээд, хавар өвс ногоо цухуйсны дараа, зун, намрын улиралд хашаанд ил зугаалуулж, газраас ургамал, шавьж түүж идэх боломжийг олгох нь зүйтэй гэнэ лээ.

Эцэст нь тахианд зориулсан 50 кг-ийн ууттай, уутан дээрээ тахианы зурагтай, зориулалтын тэжээл байдаг гэнэ. Тэр тэжээлийг 1:2 хэмжээтэйгээр улаанбуудайтай нь багсарч өгвөл ч тахиа тань өдөр бүр өндөглөдөг гэсэн.
Улаанбаатар хотод Тахианы тэжээл үйлдвэрлэдэг, эсвэл Хятадаас оруулж ирээд, арвижуулаад зардаг цөөн тооны үйлдвэр байдаг гэсэн.

Та тахианы тэжээлийн талаарх мэдлэгээ Бичиж үлдээж, хуваалцахаа мартуузай.

Өдөр тутмын хоол нь улаан буудай юм байна. Үүнээсээ гадна

Ажил амьдрал хэвийн биш болох гээд л байна уу, үгүй юу

Өнгөрсөн 7 хоногт БСШУЯамнаас бололтой Авилгалын талаар судалгааг Манай номын сангийн ажилтануудаас авсан юм.
Тэр үед нь би Асуулгын хамгийн сүүлд байсан НЭЭЛТТЭЙ АСУУЛТАНД нь Манай номын санд болж өнгөрсөн, цаашид ийм асуудал байж болохгүй юм гэсэн байдлаар Доорхи 2 асуудлыг сөхөж бичсэн юм:
- 2007 оны 12 сард Манай номын сангийн УБ хотын хөрөнгө оруулалтын газарт бичсэн 24 цагийн номын сан төслийн санхүүжилтээр орж ирэх 20 сая төгрөгөөс Нийслэлийн соёл урлагийн газар дундаас нь 3 гаран сая төгрөгийг Соёл урлагийн газрынхаа компьютер техник хэрэгслэлийг сайжруулахад зарцуулсаныг, ингэснээр манай номын сан Камерын системийн 9 сая төгрөгөөсөө 3 сая төгрөгийг нь алдчихаж байгаа муу талтай байсан.

- Хотын төв номын сангийн үүдэнд Хотын дарга асан УЛААН ХАЦАРТЫН захирамжаар баригдсан ӨРГӨТГӨЛийг номын сангийн өмчид шилжүүлэлгүй СэТГЭЛ ЗҮЙН МӨРӨӨДӨЛ ТББ эзэмшээд, түрээслээд яваад байгаа асудал

Энэ байдлыг САНАЛ АСУУЛГАНД бөглөж бичсэнээрээ жоохон загнууллаа. Одоо яах билээ дээ.

Tuesday, April 15, 2008

Савантай ус амсахад л тахиа үхдэг

Тиймээ, манай сүүлчийн 3 тахиа хаврын анхны дулаахан өдрүүдэд байрнаасаа гарч, эзнээ дагаж хашаан дотор гүйж явснаа

ам нь ангаж байсан юм уу

уул нь өмнөхөн нь нормт хоолоо идсэн л гэж байгаа юм, ил асгасан угаадаснаас юм тоншоод, орой нь 1 нь үхэж, маргааш өглөө нь 2 нь үхчихсэн байж билээ.