Posts

Showing posts from 2010

Хэрвээ таны цагаан мах эргэдэг бол

Image
Анх хүүхэд байхдаа өтгөн хатсанаас болоод, цагаан мах эргэхэд шар тос түрхэж зөөллөж байгаад түлхээд оруулчихаж байсан, түүнээс хойш цагаан мах эргэх тоолонд хуруугаараа түлхээд л оруулчихаад, мөн сүүлийн жилүүдэд баас цустай гардаг болсон,
бөгс нойтон оргиж, загатнуулдаг байсан зэрэг нь энэ өвчин хүндрээд байсны шинж байжээ.





Би энэ өвчнөөс болж яг одоо шаналж байна. 3-р шатандаа орчихсон байна гэнэ.
Анх
Энэ өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх, гам барих болон бүхий л туршлагаа хуваалцах хэн ч бай надтай 99861326 утсаар холбогдоно уу. Баярлалаа.

2011.1.7-д нэмж бичлээ:
2010 оны 12 сарын 22 өдөр буюу Төрсөн өдрөөрөө хагалгаанд орж, хэрхэн хэвтэж байгаа өрөөнийхөө орноос эмнэлгийн хэллэгээр таксинд сууж, хагалгаанд ширээнд очтолоо 3 ор дамжиж явдагийг, мөн Геморой гэж нэрлэгддэг энэ өвчинд хагалгаа хийх нь Өргөс авахтай адил энгийн хагалгаа болохыг, Бүдүүн шулуун гэдэсний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсээс энэ төрлийн гэдсээ залгуулах, гэдсээ гадагш гуурсаар холбуулах, буруу тийшээ ха…

Агууламжийн 3-р Хэлэлцүүлэгт оролцлоо

Хаана, хэзээ:
Улаанбаатар хот, Мэдээлэл Холбоо Систем ХХК-ны Дүрст хурлын танхимд 2010.12.2 өдрийн 9-13 цагт болсон. Төв шуудангийн барилгын баруун талын хаалгаар орж, 4-р давхарт энэ дүрст хурлын танхим байрлаж байна.

Зохион байгуулагчид:
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Мэдээллийн технологийн үндэсний парк

2009 онд анхны хэлэлцүүлэг /forum/ болж байжээ. Энэ удаагийн илтгэлүүдийг сонсож байхад, авах зүйл ч байна, алдаатай зүйлүүд ч байна.

Авах зүйлүүд гэвэл, хаана хаанаа янз бүрийн төсөл хөтөлбөрүүд боловсруулж, хэрэгжүүлж байгаа нь сайхан ч,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР програм хангамж захиалж хийлгэж байгаа эсэхээ болон бусад зорилго зорилтоо хаанаас ч тэр мэдээллийг нь уншиж болохоор ил тод байлгах хэрэгтэй юм шиг санагдлаа.

Илтгэл тавьж байгаа Мэдээллийн технологийн салбарын залуучууд Монгол хэлээрээ алдаагүй зөв бичих, Гадаад үг хэллэг, нэр томъёог болбол орчуулж хэрэглэхээс эхлээд,

Ховд аймагт одоо байгаа шилэн кабелийн холб…

2 тугалтай үнээгээ Зуслангаас оруулж ирлээ

2010 оны зун Хандгайтад Ундраа зуслангийн ойролцоо Зуныг өнгөрүүлсэн 2 тугалтай үнээгээ 8 сарын 29-ны өдөр хотод хөтөлж ирлээ.
Ундраа зуслангаас Дарь эх ортол Сэлбийн голоо дагаад 6 цаг алхаад л ороод ирсэн шүү.

Өрхийн түүвэр судалгаанд миний гэр хамрагдлаа

Статистикийн төв газраас явуулдаг Өрхийн түүвэр судалгаанд миний гэр бүл хамрагдлаа. Миний ойлгосноор, Статистикийн төв газрынхан сум, дүүргийн хорооны айл өрхийн бүртгэлээс санамсаргүй түүврийн аргаар судалгаандаа хамруулах айл өрхүүдийг сонгож, 1 сарын өдөр тутмын хүнсний хэрэглээний зардлыг бичүүлж авч, мөн сүүлийн 1 жилийн өрхийн орлого, зарлагыг бичүүлж авдаг юм байна. Энэ судалгаанд хамрагдсан айлдаа гэрчилгээ өгдөг нь таалагдсан. Харин 4500 төгрөг өгдөг нь хаашаа ч юм вэ дээ, бараг л илүү зардал гэлтэй. Үүний оронд тухайн айлд өрхийн орлого зарлагаа тооцоход нь туслах ном хэвлэлийг бэлэглэдэг байвал зүгээр санагдсан.
Юутай ч гэсэн миний гэр бүл энэ жилийн Өрхийн судалгаанд санамсаргүйгээр хамрагдсандаа баяртай байгаа

2 үнээтэй болсон шүү.

2010 оны 4 сарын 4-ны өдөр анхны үнээ тугалж, эр тугалтай боллоо.
Мөн 5 сарын 7-ны өдөр 2008 онд төрсөн анхны охин тугал гунжин үнээ болж, охин тугал гаргалаа.

Ингээд манайх 2 тугалтай үнээтэй болж, үнээ малаа тэжээх, хариулах ажил улам өндөржлөө.