Posts

Showing posts from March, 2011

Нийтийн номын сан яаж үүссэн вэ

Ардчилалын замыг сонгоод, төдий л удаагүй гэхдээ маш их зүйлийг богино хугацаанд суралцаж, амьдралдаа нэвтрүүлэх гэж үзэж байгаа Монголчууд бид Дэлхийн хөгжлийн түүхээс суралцаж мэдэхэд туслах нэг нийтлэл оллоо.

Доорхи хаягаар ороход 2006 онд нийтлэгдсэн How did public libraries get started? нийтлэлийг англи хэл дээр олж уншиж болно.

http://www.straightdope.com/columns/read/2236/how-did-public-libraries-get-started
Өнөө цагт Монголын 350 гаруй нийтийн номын сангуудыг гадаадын мэргэжил нэгт нөхдүүд "public library" буюу "нийтийн номын сан" гэж хэлэхээргүй байна??? Тийм гэж үү???

2011 оны 1-р улирлын ажлын тайлан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын
нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн
мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн 2011 оны 1-р улирлын тайлан
(2010-12-1 өдрөөс 2011-2-28 өдөр)


Ажлын цаг ашиглалт

Ажлын нийт ? өдрөөс нийт ? өдөрт нь ажилласан. 15 минут хүртэл хугацаагаар 5 удаа, 4 цагаар 1 удаа ажлаас өглөөдөө хоцорч ирсэн.
2010 оны 12 сарын 7 өдрөөс 2011-1-3 өдрүүдэд өвчтэй байсан.


Номын сангийн вэб, интернэт дэхь мэдээлэл түгээлт

Номын сангийн вэб хуудас болон интернэт дэхь бусад төлбөргүй үйлчилгээг ашиглан номын сангийн мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж ирлээ.

Вэб
Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажилласан. Жоомла системд суурилсан энэхүү вэбийн Article Manager-ээс харахад вэбийн зочин, уншигч хэрэглэгч, ажиллагсадад зориулсан 34 мэдээ, мэдээлэл, нийтлэл нэмсэн.
Google Analytics програмын тусламжтайгаар вэбийн хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 5931…

МУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхд

Cайн байна уу,

Би өнөөдөр http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1184521 хуудаснаас та бүхний зохион байгуулсан хэлэлцүүлгийн мэдээг уншлаа.
"Иргэд аюулгvй байдлыг хангахад ухамсартайгаар оролцож, хувь нэмрээ оруулахын тулд мэдээлэлтэй байх ёстой.
Тиймээс хуулиар хориглоогvй л бол vндэсний аюулгvй байдалтай холбогдолтой мэдээ, мэдээллээр иргэдээ тvлхvv хангахад тєр чухалчлан анхаарах ёстойг vзэл баримтлалд онцлон заасан байгаа. "

"Иргэдийг, нийгмийг мэдээллээр хангах чухал гvvр нь яахын аргагvй хэвлэл мэдээлэл билээ."
гэсэн мөрүүдийг уншаад,
Иргэдийн мэдээллээр хангах ХАМГИЙН ЧУХАЛ гүүр нь яахын аргагүй НИЙТИЙН НОМЫН САН байдаг гэдгийг онцлон анхаарч, Монголын Номын сангийн тухай хуулийн төслийн боловсруулалтанд анхаарлаа хандуулахыг эрхэм таниас хүсье гэж бодлоо.

Би 2010 оны 10-р сард АНУ-ын Балтимор хотын нийтийн төв номын сан болон Мэрилэнд мужын хараагүйчүүдэд зориулсан номын санд дадлага хийгээд буцах замдаа Вашигтон ДС-д Элчин сайд…

Эх орон ТВ-ийн Эх орны номын сан нэвтрүүлгийг үзсэнээр төрсөн сэтгэгдэлээсээ

Image
Мартын 8-наар буян үйлдье, сайхан сэтгэлтнүүд ээ Чөлөөт сэдэв , Ч. Байгалмаа15 өдрийн өмнө нэмсэн. 65 хариулттай Эмэгтэйчүүдийн хорих ангийн номын сангийн баяжуулалтад нэмэр хандив болох гэж санаачилсан буяны үйлс өрнөж байгаа юм байна. Эл үйл ажиллагаанд нэр бүхий байгууллагууд ч бас сэтгэл нэгдэн оролцож эхэлжээ. Одоогоор Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, ЛГБТ төв, Хууль Зүйн Үндэсний хүрээлэн болон Нэгдсэн Үндэстний Хүн амын сангийн /UNFPA/ хамт олон энэхүү үйл ажиллагааг дэмжин, номын хандив цуглуулах ажлыг өрнүүлж байна.

Бизийн залуус бид ч гэсэн алдаж эндсэн бүсгүйчүүддээ номын их далайгаас урмын гэгээн даллага хийсү.

Эх сурвалж: http://biznetwork.mn/network/topic/show/26196/page/3#comments_end


МИНИЙ БОДОЛ:

Тэр нэвтрүүлгийг дурлан үзсэн хүмүүсийн нэг нь би байсан, учир нь номын сангийн тухай ярьж байсан, гэхдээ бүр ТУСГАЙ НОМЫН САН гэж нэрлэгддэг номын сангийн тухай ярьж байсан учраас.

Би НИЙТИЙН НОМЫН САНд ажилладаг.

Ном цаасан хэ…