Posts

Showing posts from July, 2011

12 настай хүүгийн хүсэл мөрөөдөлд

Хамтран ажиллах санал
Миний хүү Б.Төгөлдөр нь 12 настай ба 2010-2011 оны хичээлийн жилд Монголын Хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйланд суралцаж,
      Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Хуурийн эгшиг, Н.Жанцанноровын Цагаан суварга, Сэтгэлд шингэсэн говь минь, Б.Шаравын Сэтгэлийн эгшиг, Б.Дамдинсүрэнгийн Хэнтийн өндөр ууланд  гэх мэт 40 ая, эгшгийг амжилттай сурч, өдөр бүр бэлтгэл хийж байгаа ба,
      2011-2012 оны хичээлийн жилд уг дугуйлангийнхаа 2-р ангийн төлбөр 400000 төгрөгийг цуглуулахдаа нэмэр болох хүслээр энэхүү хамтран ажиллах саналыг эрхэм танд аав Ж.Бэгзсүрэнгээрээ дамжуулан хүргүүлж байна.
       1.  Өөрийн ажлын өрөө тасалгаа, байрандаа морин хуурийн ая эгшгийг сэргэлэн хүүгээр тоглуулж жаврыг үргээлгэх 5-10мин /2200төг/        2.Ажиллагсадынхаа цайны цагийн эхэнд, эсвэл төгсгөлд сард 1-2 удаа 5-15 минутын морин хуурийн ая эгшгийг сонсгох /2200төг/        3.Долоо хоногт 1-2 удаа 5-15 хүртэл минутаар Морин хуурийн тоглолтыг үйлчлүүлэгч нартаа хүргэх /2200төг/        4.Өөрийн …

МХО-ны Морин хуурийн дугуйлангийн 2-р ангид сурахыг хүсэж байгаа 12 настай хүүгээс Эрхэм тантай хамтран ажиллах хүсэлт

Хэрвээ та цайны газар, ресторан, кафедаа, эсвэл байгууллага дээрээ 12 настай хүүгийн чадмаг тоглож байгаа Морин хуурын ая эгшгийг 5-20 минутаар
сонсох, найз нөхөд, үйлчлүүлэгчиддээ сонирхуулахыг хүсвэл миний 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйл холбогдож лавлаж асуух, эсвэл захиалгаа өгөхийг хүсье.

Сайн байна уу,
Миний хүү Б.Төгөлдөр  Монголын хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйланд 2010-2011 оны хичээлийн жилд суралцсан ба одоогоор 40 орчим ая, дууг чадмаг тоглож байгаа нь миний гэр бүлийн төдийгүй, хамаатан саднуудынхаа урмыг сэргээсэн явдал болоод байгаа.
Би өнгөрсөн хугацаанд хүүтэйгээ ярилцаж, зөвлөлдсөний үр дүнд, Олон нийтийн газарт 5-20 минут морин хуураа тоглож, мөнгө цуглуулах санаагаа дэмжүүлж, зөвшөөрүүлж чадсан юм.
Ийнхүү хүүгийнхээ өчигдөр орой танд хаяглан бичсэн захидлыг хавсарган, би өөрийн бодлоо танд дэлгэе.
Хэрвээ та цайны газар, ресторан, кафедаа, эсвэл байгууллага дээрээ 12 настай хүүгийн чадмаг тоглож байгаа Морин хуурын ая эгшгийг 5-20 минутаар сон…

DAISY Consortium-ийн Ерөнхийлөгч Hiroshi Kawamura ХТНС-ийн DAISY Төвд зочиллоо

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь  2004 оноос хойш Хараагүй иргэдэд брайль, аудио номоор үйлчилж эхэлсэн бол,
2010 оноос үйлчилгээндээ технологийн шинэчлэлт хийж, DAISY форматын Цахим Ярьдаг номыг бэлтгэх студитэй болж, улмаар Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотод хараагүй иргэдийн сургууль, байгууллагууд DAISY форматын цахим номоо түгээж, үйлчилдэг болоод байна.

2011-7-7 өдөр DAISY Consortium-ийн ерөнхийлөгч Hiroshi Kawamura тус номын сангийн DAISY студид зочилж, DAISY технологийг хэрхэн нутагшуулж ашиглаж байгаатай танилцан, улмаар энэхүү форматын цаашдын хандлага, хөгжил дэвшлийн талаар мэдээлэл хуваалцсанд бид баяртай байна.

Уулзалтын ярилцлагын бичлэг: http://boomp3.com/user/ge5zth-begzsuren

Хараагүй болон бие эрхтний согогтой иргэдэд мэдээллийг хүртэх боломжийг олгож байгаа манай үйлчилгээг сонирхон, ойлгож, дэмжиж ажиллахыг эрхэм таниас хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media …

МУ-ын Ерөнхийлөгчийн вэбд Англи хэл дээр Монгол улсын албан ёсны товч танилцуулгыг олж үзэх боломж олгоно уу

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгийн газрын вэбийн http://www.president.mn/eng/contact/writeLetter.php холбоосоор дамжуулан  доорхи имэйлийг бичлээ.

Subject: ene webd Mongoliin tyhai medeeleltei hyydas heregtei baina
Body:
Сайн байна уу,

МУ-ын Ерөнхийлөгчийн вэбээс сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг авч чадаж байгаадаа баяртай байна.
Дараах 2 хүсэлтийг минь хүлээн авна уу,

1. МУ-ын Ерөнхийлөгчийн вэбд Монгол улсын албан ёсны товч танилцуулгыг олж унших боломжийг Холбоос байрлуулах, Хуудас нэмэх аргуудаар шийдвэрлэх

2. МУ-ын Ерөнхийлөгчийн 2010-10 сард санаачилсан Монголын Номын сангийн тухай хуулийн төслийн санал санаачлага, явц, өнөөгийн үр дүн, хэтийн төлөвийн тухай олж уншмаар байна.

Вэбийн агуулгын шинэчлэлтийг хүлээн суугаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for…

2011 оны 7-р сарын цалинг ажлын 18 хоногоор бодож байгаа нь зөв үү?

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын вэб http://www.iltod.gov.mn/?page_id=18 –ийн Холбоо барих хуудсыг ашиглан доорхи имэйлийг илгээлээ. Хариу имэйл ирэхийг нь хүлээж байна.

Миний доорхи имэйл нь Манай байгууллагын энэхүү 2011 оны 7-р сарын цалин бодолтой холбоотой болно. Өмнө нь миний  урьдчилгаа цалин 183832 төг бичигддэг байсан бол, энэ 7 сард 163406 төг бичигджээ.

Сайн байна уу
Би Хотын нийтийн төв номын санд ажилладаг. Энэ сарын урьдчилгаа цалин бодогдохдоо
Ажлын 18 хоногтой тул гээд жирийн ажлын 21-22 хоногтой сарынхаас багаар бодогдсон байна.
ингэх нь зөв үү

Хариулт илгээж, эргэлзээг тайлж өгч туслах эрхэм танд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaar…

Миний бодлоор, Манай номын санд мөн Монголын нийтийн номын сангуудад ямар тусламж хэрэгтэй байна вэ

Доорхи асуултыг Жиргээгээр илгээсэн Дэмбэрэл танд их баярлалаа, Би бодлоо нийтлэл болгон бичлээ.
Demberel_S: @jbegzsuren tanai nomin sand yg ymar tuslamj xeregtei bna? bolvsrin yam yaj tusaldag?
Original Tweet: http://twitter.com/Demberel_S/statuses/86727103374041088Sent via TweetDeck (www.tweetdeck.com)

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд 3 тусламж, Монголын 300 гаруй нийтийн номын сангуудад 2 тусламж хэрэгтэй :
ХТНС Хүсэлт 1. Төсвийн бүтэн санхүүжилт
БСШУЯамны Сайдын төсвийн багцаас санхүүждэг тус номын сан нь Жилийн үйл ажиллагааны үндсэн санхүүжилтээ 100 хувь төсвөөс авмаар байна.
Ингэснээр бид өнөөдөр хүүхэд, насанд хүрэгсэд, ахмад настануудаас Уншигч бүртгэлийн хураамж гээд жил бүр авдаг 500-3500 төгрөг, Гэрээр ном авч уншихад нь Хоногийн тоогоор авдаг 100 төгрөгөө авахаа больж, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа хэн боловч Нийтийн номын сандаа Хураамжгүйгээр бүртгүүлж, Хураамжгүйгээр гэрээр ном хэвлэлийг авч явж уншаад буцааж авчирч өгөх боломжтой …

2013 оны Дэлхийн Номын Нийслэл Хотоор Тайландын Бангкок хот шалгарчээ. 2013FW: [IFLA-L] Bangkok designated World Book Capital 2013

Миний бие Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэд захирал Ч.Алтанцэцэгийн хамт 2010 оны 5-р сард Словен улсын Любляна хотод EIFL-PLIP /Нийтийн номын сангийн шинэчлэлт/ хөтөлбөрөөр очих үедээ тус хот World Book Capital 2010 болсон юм байна, тийм ч учраас гудамж талбайд Ийм нэр хаяг энд тэндгүй Нэг стандартаар бичигдсэн, олон нийтийн арга хэмжээнүүд нь дандаа ном, хэвлэл, мэдээлэлтэй холбогдож байгааг, Иргэн бүрийг ном уншуулах аяныг өрнүүлж, тусгай номын цуглуулга бэлтгэн хэвлэж худалдаж байгаа зэргийг харж, тус улсын номын санчдаас лавлан асууж, тодруулж, улмаар интернэтээс World Book Capital-ын тухай хайж олон мэдээлэл олж үзсэн.
Энэхүү 2001 оноос эхэлсэн World Book Capital хэрхэн өрнөсөн, ямар хотууд шалгарч байсан, мөн шалгаруулах журмыг http://portal.unesco.org/culture/en/ev.php-URL_ID=24019&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html хуудаснаас уншиж мэдэх боломжтой.
Уг шалгаруулалтын журманд байгаа
Conformity to the principles of freedom of expression, freedom to pu…

Та үүнийг мэдэх үү? - Газрын төлбөр

-Газраа өмчлөөд авсан иргэдийн хувьд газрын татвар төлнө. Тэгвэл 0.07 га газартай иргэн жилд ямар хэмжээний татвар төлөх вэ?
-Өмчлөгдсөн газар нь амины орон сууц. гэр хороол-лын хашааны зориулалттай газар гэсэн үг. Хуулиараа бол 0.07 га буюу 700 метр квадрат гаэар байна. 700 метр квадрат газар эзэмшиж байгаа тохиолдолд газрын төлбөр нь 30800 төгрөг болно. Энэ мөнгөний 90 хувийг төр дааж, чөлөөлдөг. Тэгэхээр тухайн иргэн 10 хувь буюу 3080 төгрөг төлнө гэсэн үг. Харин хувьчлаад, өөрийн өмч болгоод авсан бол газрын татвар 55440 төгрөг болно. Үүний 95 хувийг нь төр чөлөөлөхөд өмчилж байгаа 700 метр газарт 2772 төгрөг төлнө. Энэ нь газар эзэмшиж байгаагаас 308 төгрөгөөр хямд гэсэн үг. Газар өмчлөлийг эрчимжүүлэхээс гадна иргэдийг хувийн өмчтэй болгох үүднээс татварын хөнгөлөлт үзүүлдэг.

-Газраа өмчилж авчихаад татвараа төлдөггүй иргэд хэр байдаг бол?
-Үүний тооцоо судалгаа нь манай дээр биш татварын албанд гардаг. Гэхдээ нэлээд иргэн байдаг юм шиг байна лээ. Манай иргэд газраа өмчлөөд авсан…