Posts

Showing posts from August, 2011

Би Номын санд ажилладаг учраас Номыг гэрээр төлбөргүй авна, Хугацаа хэтэрч буцааж авчирсаны Зөрчлийн хураамжийг төлөхгүй

Би Номын санд ажилладаг учраас Номыг гэрээр төлбөргүй авна, Хугацаа хэтэрч буцааж авчирсан ч хэтэрсэн хоногийн торгууль төлөхгүй!

Ийм сэтгэхүйтэй номын санчид төдийгүй тасгийн дарга Хотын нийтийн төв номын сангаар дүүрэн шахуу байна.
Ийм байж болох уу?

Уул нь нийслэлийн харъяа, БСШУЯамны сайдын төсвийн багцаас санхүүждэг, Соёл урлагийн салбарт хамаардаг энэхүү

Хотын нийтийн төв номын сангийн ажиллагсадын дээрх ухамсарт байдал өмнө нь ч байсан, 2009 онд тооцоо бүртгэлтэй, уншигч үйлчлүүлэгч нартайгаа адил болгох гэж Захирлын тушаал гарсан боловч, бас л замхарч, өнөөдөр энэ асуудал нь номын санч, компьютерийн програм зохиосон мэргэжилтэн хоёрынх нь маргадаг сэдэв болчихоод байна?

Өнгөрсөн түүхээ муулж муухайгаар ярихгүй байхыг хичээж, Одоогоос засаж залруулаад явъя хэмээн 2009 оноос хойш хэдий мэрийсэн ч өнөөдөр энэ мунхаг, ардчилсан биш байдлыг дэлгэж ярьж, шийдвэр гаргадаг хүмүүс байдаг бол Таслан зогсоох тухай шийдвэр нь иртэл бичихээс өөр аргагүй болжээ.

Би
-номын санд ажилладаг, -эзэнг…

Ёстой сонин хүслүүдийн нэг: Хүн бүрийн хүсэл нэг л өдөр биелдэг учраас

Хүн бүрийн хүсэл нэг л өдөр биелдэг учраас
Би ч гэсэн бас нэг хүслээ өнөөдөр эрхэм танд дэлгэе.

Хэрвээ та, таны хамаатан Циркийн зүүхэн урд талын 31-р сургуульд ойрхон эсвэл энэ сургууль руу 1-р ангийн сурагч 15 минутанд алхаад хүрэх зайнд амьдардаг бол миний хүслийг цааш нь уншаарай.

Хэрвээ таны гэр бүл, хамаатаны тань гэр бүл ЕБС-ын бага, дунд, эсвэл цэцэрлэгийн ахлах насны 1-2 хүүхэдтэй бол миний хүслийг цааш нь уншаарай.

Хэрвээ та хамгийн хайртай хүүхэд/үүд, хамаатаныхаа хүүхэд/үүдийг Нөхөрсөг, Тусч, Хамтач, Өөрөөрөө бахархагч зан төлөвтэй Монгол хүүхэд болгож өсгөж хүмүүжүүлэхийг хүсдэг бол миний хүслийг цааш нь уншаарай.

Яг л таны амьдарч байгаа газраас 31-р сургуульдаа суралцаж, Яг л таны хүсч байгаа шиг хүмүүжлийг таны хүүхэд/үүдэд үлгэрлэн үзүүлж зааж сургаж өгч чадах 6,10,12 настай 3 хүүхдийг та сургууль хичээллэдэг өдрүүдэд Гэртээ байлгавал ямар вэ? Ямар сонин асуулт вэ, дахиад нэг, нэжгээд уншъя даа?

Аа, ойлголоо, хөдөө байгаа 3 хүүхдээ хотод ЕБС-д сургах гэсэн нэгэн айл арга …

couchsurfing -ийн тухай чат

(5:24:23 PM) Миний найз: hi
(5:25:01 PM) mcl_begee: сайн байна уу
(5:24:45 PM) Миний найз: ажил сайн уу?
(5:25:13 PM) mcl_begee: ажил тань бүтэмжтэй сайн, зав чөлөөгүй байгааг
(5:25:19 PM) mcl_begee: би уншиж мэдэж байгаа :-)
(5:24:59 PM) Миний найз: хэхэ
(5:25:28 PM) mcl_begee: номын сангийн ажил нам тайван даа
(5:25:05 PM) Миний найз: харин ажил жаахан ихтэй л байна
(5:25:45 PM) mcl_begee: нилээн хэдэн сервертэй болж л байна, КОЙКА
(5:25:51 PM) Миний найз: танай дээр зарим нэг ажилд чинь тусламаар санагдах юм
(5:25:53 PM) mcl_begee: -ийн хөрөнгө оруулалтаар 2 ч сервер авсан
(5:25:57 PM) Миний найз: даанч энэ цаг зав нэг л болж өгөхгүй
(5:26:02 PM) Миний найз: аахн
(5:26:09 PM) Миний найз: ямар зориулалтаар ашиглах гэж байна даа?
(5:26:18 PM) mcl_begee: санаа байхад болно оо болно, чиний туслалцааг авч ч байсан, цаашдаа ч авна аа :-)
(5:26:29 PM) mcl_begee: http://koha.pl.ub.gov.mn
(5:26:50 PM) mcl_begee: гээд Вэб суурьтай номын сангийн Коха гэдэг систем 5 сараас ажиллаж эхэлсэн
(5:27:31 PM) Миний …

TEDxUlaanbaatar арга хэмжээ - Technology, Entertainment, Design -ны хослол

2011-8-20 өдөр Уламжлалаа дээдэлж Ирээдүйг бүтээе гэсэн уриатай TEDxUlaanbaatar гэдэг гайхалтай үйл явдалд оролцсондоо би баяртай байгаа.
Энэ үйл явдалд үзэгчээр оролцох эрх буюу http://guestlistapp.com/ -аар үүсгэгдсэн QR кодтой цахим билетийн PDF файлыг төлбөр хураамжгүйгээр, имэйлээрээ хүлээн авсанаас, мөн
би Энэ үйл ажиллагаанд зориулж өөр загвараар нэрийн хуудсаа бэлтгэснээр гайхамшиг эхэлсэн.
Өмнөх нийтлэлээрээ TEDxUlaanbaatar арга хэмжээ хэрхэн эхэлснийг бичсэн ба энэ удаад хэрхэн гайхалтайгаар үргэлжиж, дууссаныг өгүүлнэ. Ингэхдээ өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн үг үсгээ холбох, мөн диктафонд бичигдсэн дуун бичлэгийг дахин сонсох арга замыг ашиглалаа.
Хэсэг болгонд Монголын нууц товчоо рестораны /http://mongoliansecrethistory.mn / хамт олны бэлтгэсэн амттай сайхан хоол хүнс, ундаа ус, мөн бусад спонсоруудын бидэнд олгосон тав тухтай орчин байсан учраас доорх нийт 9 цагийн илтгэл, дуу хуур бүхий арга хэмжээнд хүн ядрахгүй, харин ч улам татагдаж, сонирхож оролцсон гэдгээ…

TEDxUlaanbaatar - анхны арга хэмжээ - мартагдашгүй дурсамж - дараагийнхийг нь хамтран зохион байгуулна

2011-8-20 өдөр Уламжлалаа дээдэлж Ирээдүйг бүтээе гэсэн уриатай TEDxUlaanbaatar гэдэг гайхалтай үйл явдалд оролцсондоо би баяртай байгаа.

Энэ үйл явдалд үзэгчээр оролцох эрх буюу http://guestlistapp.com/ -аар үүсгэгдсэн QR кодтой цахим билетийн PDF файлыг төлбөр хураамжгүйгээр, имэйлээрээ хүлээн авсанаас Гайхамшиг эхэлсэн.

Унадаг дугуйгаа хөлөглөн, Дарь эхээс Зурагтад ирж, Монголын Үндэсний Радио Телевизийн хашаан доторх Black Box Theater-д 2 дахь удаагаа очиж байгаа минь энэ.

Гадаа байрласан Угтах ширээн дээр ажиллах Зохицуулагч, Сайн дурын ажилтануудад хэвлэмэл билетээ үзүүлж, нэрээ хэлж, мөн Шууд орчуулгатай сандалд сууя гэж асуултанд нь хариулснаар,

Энгэрийн зүүлтээ авч, дотогш ороход, Дараагийн зохицуулагч ажилтанууд угтан, TedxUlaanbaatar үйл ажиллагааны сурталчилгааны наалт бүхий Усны төмөр сав, Marketing, TACAM сэтгүүлүүд өгч, цэвэр ус байрласан буланг заалгаж, улмаар суудалдаа ирж суулаа.

Аливаа арга хэмжээнд Зургийн аппарат, Диктофон, Тэмдэглэлийн дэвтэр, Үзэг харандаагаа март…

Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан гишүүдэд

Image
Сайн байна уу,

Нэгдсэн Үндэстний байгууллагын Залуучуудын Зөвлөх Хорооны ажилтан, гишүүд та бүхнийг дараах 4 имэйлийн агуулгатай нягт танилцан, дурдагдсан сэдвээр яриа хэлэлцүүлэг өрнүүлж, хамтран ажиллахыг хүсье.

Дараах 4 имэйлд дурдагдах сэдвээр ямар санаа, бодол, сэтгэгдэлтэй байгаагаа хариу имэйлдээ бичиж ирүүлэхийг хичээнгүйлэн хүсье.

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


Имэйл 1– Франц улсад суугаа ЮНЕСКО-ийн байнгын төлөөлөгчид бичсэн

From: Begzsuren [mailto:begzsuren@pl.ub.gov.mn]
Sent: Wednesday, August 24, 2011 4:13 PM
To: 'info@ambassademongolie.fr'
Cc: 'mon.unesco@mongol.net'; 'post@posterous.com'
Subject: Bi niitiin nomiin sangaa oor bolgohiig husej, ta buhnees arga zam asyyj baina, tyslana uu Сайн байна уу,
Таны имэйл хаягийг http://www.unesco.org/eri/portal/PermanentDelegations.asp?language=en хуудаснаас MONGOLIA
Permanent Delegation of Mongolia to UNESCO
гэсэн хэсгээс олж авч, энэхүү имэйлээ бичиж байна.

Намайг Ж.Бэгзсүрэн гэдэг, би Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаат…