Posts

Showing posts from October, 2011

Ардчилалын тулгуур байгууллага нь Нийтийн номын сан гэдгийг тэртээ 1880-аад онд тодорхойлжээ

Монгол улс нь 1989 оноос Ардчилалын замыг сонгон хөгжиж, өнөөдөр Дэлхийн улсуудад үнэлэгдэж, Ардчилалыг амжилттай хэрэгжүүлж байгаа улсуудын жагсаалтын эхэнд шахуу явж байна.

Бидний 1921 оноос эхлэл нь тавигдсан Монголын Үндэсний номын сан, 1946 оны Анхны нийтийн номын сан /одоогийн А.М.Горькийн нэрэмжит номын сан/ болон бусад 400 орчим нийтийн номын сан нь Социализмийн үеийн арга барилаасаа салах цаг болсоныг бид бүхэн мэдээд байгаа ч Түүнийхээ төлөө доорхи жишээнүүд шиг хүсэж тэмүүлж, ярьж бичиж, тэмцэх, байгуулах хэрэгтэй байна.

"Public Library and Democracy" түлхүүр үгээр google-ээс хайлт хийхэд олдсон эхний  мэдээллүүдээс түүвэрлэж доор жагсаав:

##
American Democracy Project вэб хуудсанд 2011-1-4 өдөр
Interview with Nancy Kranich on Libraries and Democracy Ярилцлага нийтлэгдсэн байна.
Энэ ярилцлага
“Libraries are… essential to the functioning of a democratic society…libraries are the great symbols of the freedom of the mind.” Franklin D. Roosevelt Гэсэн үгээр толгой хийж…

2005 онд Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь сэдэвт сургалтанд оролцсон тайлан

Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь
сэдэвт сургалтанд оролцсон тайлан
Тус номын сангийн инженер Ж.Бэгзсүрэн, Нээлттэй нийгэм форумын мэдээллийн зохицуулагч Д.Балжид нар нь 2005 оны 5 сарын 4-10 өдрүүдэд Энэтхэг улсын Агра хотын Мигхал шератан зочид буудалд зохион байгуулагдсан “Э-Олон нийтийн төвүүдийг тогтвортой ажиллуулах нь” сэдэвт Азийн бүсийн орнуудын хамтарсан сургалтанд Монгол улсыг төлөөлөн оролцож ирсэн.
Японы Азийн хөгжлийн банкны институт, Солонгосын Колонбо план стапп коллеж байгууллагууд хамтран, тогтвортой, үр өгөөжтэй, чадварлаг э-Олон нийтийн төвүүдийг байгуулах нь гэсэн зорилготойгоор, уг сургалтыг Азийн 21 улсын 59 оролцогчтойгоор зохион байгууллаа.
Зохион байгуулагчид нь Government of India (GOI), Asia-Pacific Accreditation and Certification Commission (APACC), International Rice Research Institute-Philippines (IRRI-Philippines), United Nations Educational, Scientific and Cultural Organization (UNESCO), and Microsoft-India зэрэг байгууллагуудын туслалцаа…

2010 онд Словен улсын Любляна хотод болсон Нийтийн номын сангуудын шинэчлэлийн хөтөлбөрийн уулзалтанд оролцож ирсэн тайлан, тэмдэглэл

Хотын нийтийн төв номын сангийн Мт-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн Словен улсын Любляна хотод болсон Нийтийн номын сангуудын шинэчлэлийн хөтөлбөрийн уулзалтанд оролцож ирсэн тайлан, ТЭМДЭГЛЭЛ

2010-5-31
Уулзалтын тухай товч
Мелинда ба Билл Гейтс сан /Melinda and Bill Gates Foundation/-аас санхүүжүүлж, ЭЙПЛ НЭТ байгууллага /eIFL.net/ нь дэлхийн улс орнуудын нийтийн номын сангуудад зориулж Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр /Public Library Innovation Program/ төслийн шалгаруулалтыг зарласан билээ. Нийтийн номын сангийн шинэчлэлтийн хөтөлбөр төслийн уралдаант шалгаруулалтанд оролцсон 49 орны 324 төслөөс сонгогдсон 12 төслийн нэг нь тус номын сангаас Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран бичиж илгээсэн ДЭЙЗИ Тоон ярьдаг номын төвийг байгуулах  төсөл юм.
Шалгарсан 12 төслийн товч мэдээлэлтэй  дараах вэб хуудаснаас танилцана уу. http://www.eifl.net/cps/sections/services/plip/proposals
Словен улсын Любляна хотод 5 сарын 24-27 өдрүүдэд болсон PLIP Meeting-д дээрх 12 орн…

2009 онд БНХАУ-ын Бээжин хотын номын сангуудтай танилцсан ажлын айлчлалын тайлан

БНХАУ-ын Бээжин хотын номын сангуудтай танилцсан
ажлын айлчлалын тайлан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захиргааны 2 ажилтан, 4 номын санч нь 2009-10-8 өдрөөс 2009-10-16 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь 4 номын санд зочилж, үйл ажиллагаатай нь танилцаад ирлээ. Айлчлалын гишүүд № Ажилтаны овог, нэр Албан тушаал Ажилласан жил 1 Айлчлалын багийн ахлагч
Жамсранжавын Бэгзсүрэн Мэдээллийн технологийн мэргэжилтэн 11 2 Гочоогийн Пүрэвсүрэн Фондын номын санч 29 3 Дашзавын Нарантуяа Номын санч 28 4 Дүйнхоржавын Цэцэгмаа Номын санч 24 5 Должинсүрэнгийн Энхундрал Номын санч 9 6 Цогтоогийн Сарантуяа нябо 14
Айлчлалын хөтөлбөр № Өдөр Зочилсон байгууллага 1 2009-10-11 БНХАУ-ын Үндэсний номын сангийн шинэ барилга 2 2009-10-11

Шинэчлэх асуудал: ХТНСан нь Ном гэрээр олгохдоо Иргэний үнэмлэхийг барьцаанд авч үлддэг

Сайн байна уу,
Хотын нийтийн төв номын сан нь Гэрээр ном олгохдоо уншигчийн иргэний үнэмлэхийг авч үлддэг. Гэрээр ном олгох журам:
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=86:2009-09-22-09-37-36&catid=98:2011-08-01-09-59-49&Itemid=120
ХТНСангийн Гэрээр олгогдсон номыг буцааж авдаг ажлын байр /Check-In/-ны зураг:

Яагаад иргэний үнэмлэхийг авч үлддэг вэ гэхлээр, уншигч гэрээр авсан номоо буцааж авчирч өгөхгүй алга болчихно шүү дээ, алга болох Ухамсаргүй уншигчид их байдагтай холбоотой гэж хариулна.
Номын сан Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудын жишиг, стандартад хүрч үйлчилснээр, Монголын уншигчид Дэлхийн уншигчидтай адил орчин нөхцлийг мэдэрч, баярлаж, эрхээ эдлэж, үүргээ биелүүлэх болно:
 - Номоо буцааж авчрахгүй байх шалтгаануудыг үгүй болгох, Жиш: ном буцаадаг хайрцагтай болох, аль ч номын санд буцаадаг байх ба бусад.
- Гэрээр ном олгох үйлчилгээгээ хураамжгүй болгоод,
- Уншигч-хэрэглэгчтэйгээ шинэлэг эелдэг харилцаа үүсгэхэд анхаарч,
- Номы…

Та чадна. Энэ номын санчтай холбоо тогтоож, мэргэжлийн туршлагаа хуваалцана уу

Сайн байна уу, Эрхэм номын санч та,

Дараах номын санчтай онлайнаар харилцах нь таны англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц болохоос гадна мэргэжлийн ур чадвараа ахиулахад ч нэмэр болно гэдэг үүднээс энэхүү имэйлийг бичлээ.

Номын санчийн нэр: Аманда Гүүдмэн

АНУ-ын Connecticut муж улсын Darien хотын нийтийн номын сан / http://www.darienlibrary.org/-ийн User experience librarian  Amanda Goodman –тай танилцаж,
-Түүний блогийг уншиж, суралцах / http://www.godaisies.com / -Түүний жиргээг сонсож, бусдад түгээх, хариу бичих / http://www.twitter.com/godaisies / боломж нээлттэй байна.

Мөн түүний загварчилсан Номын сан ба Мэдээллийн сургуулийн вэб / http://lis.uncg.edu/-тэй нь танилцаарай.

Түүний вэб хуудас: http://www.amandagoodman.com
Холбоо барих: http://www.godaisies.com/contact-amanda/

Жич: User experience librarian / She works closely with other library staff to exceed patron expectations of what a public library can do for them. /

Амжилт хүсье,
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
= = =
Father,…

1 жилийн өмнө Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд саналаа илгээж байлаа

Эх сурвалж:  http://www.mit.mn/vote/id/173
Шийдэл № 173
УБ хотын иргэн бүрд Мэдээллийн технологийг ойлгож, ашиглаж сургах нөхцлийг бүрдүүлэх
20 БАЙР,  6.26 ОНОО
Зорилт: Нийслэлийн иргэн бүр МТ-ийг ойлгож, зөв ашиглаж сурах орчин нөхцлийг нь Нийтийн номын сангуудыг түшиглэн бий болгох.
Ач холбогдол: Мэдээллийн технологийг хэрэглэх чадвартай иргэдийг бэлтгэх
Хийгдэх ажлууд: 1. Нийслэлийн 9 дүүргийн Нийтийн номын сангуудыг Шилэн кабелийн өндөр хурдын сүлжээнд холбох 2. Интернэтийг ТӨЛБӨРГҮЙ ашиглуулахаар Иргэдэд зориулсан компьютерийн танхимыг нийтийн номын сангуудад байгуулах 3. Нийтийн Номын сангуудын жил бүрийн интернэтийн зардал, 3-5 жилийн давтамжтайгаар  техник хэрэгслэлийг шинэчлэх төсөв хөрөнгийг Номын сангуудын жил жилийн төсөвт суулгаж өгөх 4. Нийтийн номын сангууд дээрх Иргэдийн Интернэт танхимыг төлбөргүй ашиглах журмыг Номын сангуудын Үйлчилгээний журамд нэмэлт тусгуулах 5. Компьютер, мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг иргэдэд төлбөргүй заах Сайн дурын багш нартай баги…