Monday, March 28, 2011

Нийтийн номын сан яаж үүссэн вэ

Ардчилалын замыг сонгоод, төдий л удаагүй гэхдээ маш их зүйлийг богино хугацаанд суралцаж, амьдралдаа нэвтрүүлэх гэж үзэж байгаа Монголчууд бид Дэлхийн хөгжлийн түүхээс суралцаж мэдэхэд туслах нэг нийтлэл оллоо.

Доорхи хаягаар ороход 2006 онд нийтлэгдсэн How did public libraries get started? нийтлэлийг англи хэл дээр олж уншиж болно.

http://www.straightdope.com/columns/read/2236/how-did-public-libraries-get-started
Өнөө цагт Монголын 350 гаруй нийтийн номын сангуудыг гадаадын мэргэжил нэгт нөхдүүд "public library" буюу "нийтийн номын сан" гэж хэлэхээргүй байна??? Тийм гэж үү???

Friday, March 25, 2011

2011 оны 1-р улирлын ажлын тайлан

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын
нийтийн төв номын сангийн Мэдээллийн технологийн
мэргэжилтэн Ж.Бэгзсүрэнгийн 2011 оны 1-р улирлын тайлан
(2010-12-1 өдрөөс 2011-2-28 өдөр)


Ажлын цаг ашиглалт

Ажлын нийт ? өдрөөс нийт ? өдөрт нь ажилласан. 15 минут хүртэл хугацаагаар 5 удаа, 4 цагаар 1 удаа ажлаас өглөөдөө хоцорч ирсэн.
2010 оны 12 сарын 7 өдрөөс 2011-1-3 өдрүүдэд өвчтэй байсан.


Номын сангийн вэб, интернэт дэхь мэдээлэл түгээлт

Номын сангийн вэб хуудас болон интернэт дэхь бусад төлбөргүй үйлчилгээг ашиглан номын сангийн мэдээ, мэдээллийг түгээн ажиллаж ирлээ.

Вэб
Нийслэлийн мэдээллийн технологийн газрын серверт байрласан Хотын төв номын сангийн вэб http://pl.ub.gov.mn -ийн агуулгыг шинэлэг байлгахад анхаарч ажилласан. Жоомла системд суурилсан энэхүү вэбийн Article Manager-ээс харахад вэбийн зочин, уншигч хэрэглэгч, ажиллагсадад зориулсан 34 мэдээ, мэдээлэл, нийтлэл нэмсэн.
Google Analytics програмын тусламжтайгаар вэбийн хэрэглээний үзүүлэлтийг тайлант хугацаагаар гаргахад 5931 хандагч /visitors/ 12585 удаа зочилж /visits/, 29102 хуудасны мэдээллийг үзжээ.
Вэб нээгдэхгүй байгааг НМТГазрын админд 3 удаа мэдээлж, зохих арга хэмжээг авахуулсан. Өнөөдрийн байдлаар вэбийн админ эрхээр ороход menu item харагдахгүй алдаатай байгаа.

Social media
Номын сангийн мэдээ, мэдээллийг байнга хүлээж авч мэдэхийг хүссэн иргэдтэй Twitter, Facebook гэх мэт social media хэрэгслэлээр холбоотой ажиллаж байна.
Twitter – http://twitter.com/ubpubliclibrary хаягаар нэгдэж, Олон улсын номын сангийн холбоо болон байгууллага иргэдийн 28 жиргээг хүлээн авч, номын сангийн мэдээ, мэдээллийг хүлээн авч байгаа жиргээчдийн тоо 213 болж, нийт 228 мэдээ илгээгджээ.
Facebook - https://www.facebook.com/ubpubliclibrary хуудасны insights тайланг харахад 33 хүн нэгдэж /users/, 3224 удаа мэдээг уншжээ.

Имэйл
Номын сангийн имэйл – ubplibrary@gmail.com хаягийг тогтмол шалгаж, гадаад дотоодын харилцагч нарт зохих хариу имэйлийг илгээж байна.
Нийслэлийн Мэдээлэл Технологийн газрын бүрэн дэмжлэгтэйгээр номын сангийнхаа домайн нэр дээр суурилсан байгууллагын имэйл хаягийг нээх боломжийг 2011-1-11 өдөр хүлээн авч, байгууллагын захиргаа, лавлагаа, мэдээллийн технологийн 5 ажилтанд 6 имэйл хаяг нээж, хэрхэн ашиглахыг тайлбарлаж өгч, албан харилцаанд ашиглаж эхэлсэн.
Мөн номын сангийн мэдээ, мэдээллийг уншигчдад имэйлээр илгээх зорилгоор news@pl.ub.gov.mn имэйл листийг зохион байгуулж, хэрхэн ашиглахыг Лавлагааны номын санч В.Түвшинтогтоход зааж өгч, үйлчилгээг эхлүүлсэн.
Номын сангийн ажиллагсадын дунд мэдээллийг түгээх, харилцан имэйлээр ярилцах боломжыг librarians@pl.ub.gov.mn имэйл листээр гүйцэтгэж байна. Энэ листэнд ажиллагсадын имэйл хаягийг бүртгэх ажлыг хийж, өнөөдрийн байдлаар 31 хаягийг бүртгээд байна.

Бусад вэбүүдэд
Номын сангийн товч танилцуулга, үйлчилгээний мэдээлэл, бүртгэлийг дараах вэбүүдэд оруулах, шинэчлэн засварлах ажил хийсэн:
http://wikis.ala.org/sisterlibraries/index.php/Mongolia%2C_Ulaanbaatar_Public_Library
http://www.docstoc.com/profile/begzsuren
http://biznetwork.mn/network/topic/show/12759/

Монголын Үндэсний номын сангийн шугамаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, мэргэжлийн сургалтанд хамрагдаж байгаа орон нутгийн номын санчдад Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг танилцуулсан ярианы дуун бичлэг, мөн номын сангаас ажиллагсад болон олон нийтэд зориулан зохион явуулсан сургалт, уулзалт, лекцийн дуун бичлэгийг хийж, номын сангийн дотоод сүлжээнд хадгалах мөн http://boomp3.com/user/ge5zth-begzsuren хаягаар интернэтэд байршуулж эхэлсэн, өнөөдрийн байдлаар 8 файл хуулагдаж, 38 удаа сонссон байна.


Төсөл хөтөлбөр

Хараагүй хүмүүст зориулсан DAISY Цахим ярьдаг ном
Тус номын сангийн 2010 оны 5-р сараас хойш хэрэгжүүлж байгаа Хараагүй хүмүүст зориулсан DAISY цахим номын төслийн тайлан мэдээг интернэтэд байрлуулах, имэйлээр илгээх ажлуудыг гүйцэтгэсэн.
DAISY номуудыг хуулах DVD-ны хавтасны эхийг бэлтгэж, 150 хувь хэвлэж, Цэнгэлд хүлээлгэн өгсөн.
Булган, Өмнөговь, Дархануул, Төв, Говьсүмбэр аймгуудын Нийтийн төв номын сангийн захирал, ажилтануудад BookSense-ийг Цэнгэлтэй хамт танилцуулж, хүлээлгэж өгч, шаардлагатай танилцуулга файлуудыг флаш руу нь хуулж өгсөн.
Цэнгэлтэй хамт Монголын хараагүйчүүдийн холбоо, Нөхөн сэргээх сургалтын төв, 112-р тусгай сургуулиар очиж, DAISY номын ашигласны ач холбогдолын талаар ярилцаж, камераар бичлэг хийж, бичлэгийг хөрвүүлж, DAISY төслийн орчуулагч Майдараар англи хэлэнд орчуулж, http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/03/interviews-on-daisy-talking-book-usage.html хуудсанд байрлуулсан.

Алисагийн ansi үсгийн стандарттай мэдээллийн санг Koha-ийн Unicode үсгийн стандарттай мэдээллийн санд хөрвүүлэх
Солонгосын КОЙКА-ын сайн дурын мэргэжилтэн Урнаа, Монголын номын сангуудын консорциумын мэргэжилтэн Гантулгатай КОЙКА-аас дэмжигдэж, батлагдсан төсвөөр хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргахаар ярилцаж, ажлууд хийгдэж байна. МХХШГазрын зөвлөх Кимтэй уулзаж, зөвлөгөө, туслалцаа авч ярилцсан.

Утасгүй сүлжээ WiFi байгуулах
АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Хотын нийтийн төв номын санд Утасгүй интернэт сүлжээний 2 роутер суурилагдсан. Утасгүй сүлжээг WiMax-ийн сар тутмын төлбөртэй холболтоор шийдэхийн оронд ХТНСангийн одоогийн Ситинэтийн шилэн кабелийн холболт дээр үндэслэн байгуулах шийдлийг санал болгож, цаашдын тогтовортой байдлыг үндэслэн шийдвэрлэсэн.

Уулзалтын өрөө = Компьютер, интернэтийн танхим
АНУ-ын ЭСЯ-ны ОНХАлбаны даргын хүсэлтээр, бидний санааг дэмжсэний дагуу Дэд захирал Алтанцэцэгтэй хамт Уулзалтын өрөөний төслийн санааг боловсруулж, АСМТөвийн номын санчдаар орчуулуулж, Meeting Room Project-ийг АНУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн боловч, 2011 оны 8 сараас нааш санхүүжилт олох боломжгүй гэсэн хариу авсан.
Захирлын хүсэлтээр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2011 оны зорилтын заалт дээр үндэслэн Интернэт-Компьютерийн танхимын төслийг бичиж, Захиралд өгөв.
http://ub-pl-documents.blogspot.com/2011/03/blog-post_5123.html

Үйлчилгээний програм хангамж
Алиса програм
Алиса програмын өдөр тутмын архивыг гүйцэтгэсэнээр Уншигч бүртгэл, Ном бүртгэлийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангаж ирсэн. System check алдаа 2 удаа гарсаныг номын санчдийн мэдээлснээр, системийг автоматаар засварлуулах арга хэмжээг авсан.

DoorControl програм
50176, 35377, 52910, 34868, 48861, 51043, 55309, 43194, 50689, 57966, 44530, 37887, 44530, 52846, 54875, 52138, 51384, 38418, 57836, 58131, 58212, 41243, 21454, 50910, 53475 бүртгэлийн дугааруудтай 25 уншигчийн дохиоллын хаалгаар ном авч гарч ирэх, болон бусад зөрчил гаргаж эрх нь хаагдсан, заалаар эсвэл гэрээр номын тооцоотой гэсэн уншигчидтай ярилцаж, номын сангийн үйлчилгээний журмыг танилцуулах, уншигчдын санал бодлыг сонсож, үйлчлүүлэх эрхийг нээх болон бусад арга хэмжээг авсан.
Гэрээр ном олголтын номын санчдын хүсэлтээр гэрээ олгосон номын хоног нь буруу орсон, тог тасарснаас болоод бүртгэгдээгүй, Ном буцаалтын номын санчдын хүсэлтээр номын санчдын хоног хэтэрсэн, тог тасарсаны улмаас тухайн өдөртөө хасалт хийгдээгүй, тухайн өдөртөө хасалт хийгдэлгүй орхигдсон гэх мэт номуудын хоног хэтэрсэн зөрчлийн хураамжуудыг 0 болгох, засах ажлыг 3 удаа гүйцэтгэсэн.
Doorcontrol програмд Хугацаа нь дуусаад устгагдаж байгаа уншигчдын баркодууд давхардаад байгаа алдаа илэрч, засварласан.
Doorcontrol програмын Interbase баазын файлын хуулж авч нөөцлөх ажлыг ажлын өдрүүдэд, файлын алдааг шалгах, хэмжээг багасгах ажлыг http://www.saleslogix-software-qi.com/databasemaintenance.html зааврын дагуу 2 удаа гүйцэтгэсэн.
Ном буцаалтын програм гацсан, Уншигч номоо өөртөө бүртгэх програм гацсан гэх мэт нийт 4 алдааг номын санчдаас мэдэж, тухай бүрд сүлжээг шалгах, компьютеруудыг унтрааж асаах аргаар засварласан.
Кассын нярав Шинэгэрэлийн хэлснээр DAILYREPORT-д байгаа номын санчийн нэрээр номын эргэлтийн тайлан гаргахад багана-ын зураас дутуу тавигдсанаас хүснэгт үнэн зөв гарахгүй, хураамжийн төлбөр буруу бодогдож харагдаад байгааг зассан.

Коха програм
Номын сангийн вэбд суурьтай Коха систем ажиллах http://koha.pl.ub.gov.mn домайн нэрийг 124.158.90.10 хаяг дээр бүртгүүлэх хүсэлтийг албан бичгүүдийг боловсруулж, НМТГазар, болон Датацентрт илгээлгэж, домайн нэрийг бүртгүүлсэн.
2011-1-27 өдөр Койкагийн мэргэжилтэн Урнаа, тус номын сангийн каталогч Одхүү, ном бүрдүүлэгч Төгсжаргал нартай хамтдаа сууж, Алисагаас USMARC стандартаар гаргасан файлыг UNICODE руу хөрвүүлж, KOHA руу оруулахаас өмнөх MARC tag-уудыг бүрэн ойлгож, засварлах шаардлага байгааг ярилцлаа. Номын санч бүр зүйлчлэлээ өөр өөр бичдэг учраас Subject Heading гэж нэрлэгддэг жагсаалтыг улс орон бүр бэлтгэж гаргасан байдаг юм байна гэдгийг ойлгож ярилцсан.
Алисагийн Publisher-ийн бүртгэлийн буруу бүртгэсэн алдааг Койка-ийн мэргэжилтэн Урнаагийн зөвлөгөөгөөр мэдэж, каталогч Одхүүгээр засуулж, Алиса програмаас ном зүйн бичлэгүүдийг USMARC форматаар гаргаж өгөх ажлыг хэд хэдэн удаа гүйцэтгэсэн.

Техник хэрэгсэл
Камерын систем
Камерын хяналт дээр ЧД дэх салбар номын сангийн номын санчид ажиллах болсонтой холбогдуулан, уг номын санчид шатны доор суумааргүй байна гэсэн хүсэлтийг үндэслэн, камерын серверийг хаана зөөхийг ярилцаж, улмаар ариун цэврийн өрөөний цаахан талд цахилгааны шит, галын шитээс бага зэрэг зайтай байрлуулж, кабелиудыг цэгцлэх, холбох ажлыг мужаан-жижүүр Буянзаяа, болон номын санчидтай хамтран гүйцэтгэлээ.
Камер дээр ажиллах 1-р салбарын 2 номын санчидад Бичлэг хадгалагдаж байх ёстойг, Хөдөлгөөнтэй камерыг удирдах Сонголт, Zoom зэргийг зааж өгсөн.

Компьютер, програм суулгах
• Нябо, Нярав нарын ПС-д МСS-ээс худалдаж авсан вирусны програмыг суулгах үед, Deepfreeze-ийн асуудал, Bitdefender-ийг Regedit-ээр авч хаях ажлууд хийгдлээ
• Койкагийн санхүүжилтээр авсан лавлагааны үйлчилгээнд ашиглагдах Урнаагийн шинэ компьютерт Солонгос хэлийг Гантулгын туслалцаатайгаар суулгаж өгсөн.
• Лавлагааны номын санчийн хүсэлтээр Олон үйлдэлт төхөөрөмж дээр хэвлэх эрхийг нь 1500 болгож тохируулж өгсөн.
• Туслах нябо дээр НСУГ-аас ирсэн компьютеруудаас 1-ыг тавьж, санхүүгийн програмыг нь Програм зохиогчийн тусламжтайгаар тохируулж, вирусны програм, принтерийн драйверыг суулгаж өгсөн.
• Лавлагааны номын санч, Урнаа нарын ПС-д Алиса тохируулж өгсөн. Урнаа Location-ыг гаргах, Түвшинтогтох лавлагааны ажлын шаардлагаар хэрэглэнэ.
• Нарийн бичгийн компьютерт Санхүүгийн авсан вирусны програмыг суулгав
• Захирлын компьютерт Pidgin, DAILYREPORT-ийг суулгав.


Техник хэрэгсэл
АНУ-ын ЭСЯ-ны 819280 төгрөгийн санхүүжилтээр АСМТөвд Утасгүй сүлжээний 2 роутер, 1 web managed switch, 1 USB wireless card авчирч, вэб свитчийг серверийн өрөөнд, нэг роутерийг АСМТөвд, нөгөө роутерийг нийтийн зааланд байрлуулж, утасгүй интернэтийн 2 бүс үүсгэсэн. USB утасгүй картыг АСМТөвийн номын санчид хүлээлгэн өгсөн.
АСМТөвийн номын санчийн ажлын байранд зориулж, HP Pavilion All-in-One компьютерийг ЭСЯ-аас өгсөн тул, би номын санчдын хэрэглэж байсан Dell Optiplex740 компьютерийг авч, хуучин Dell нөүтбуук компьютерийг АСМТөвд буцаан өгсөн.
НСУГазраас өгсөн ЛСД дэлгэцтэй 2 ПС, CRT дэлгэцтэй 3 ПС-г ХТНСанд мэдээллийн технологийн ажилтанаар орохоор шалгуулах зорилгоор дадлага хийсэн Отгонцэцэг, Бумэрдэнэ нартай хамтран шалгах, програм хангамжийг шинээр суулгах ажил хийгдэж, Туслах нябо, Захирал, Мэдээллийн технологийн шинэ ажилтан нарын албаны хэрэгцээнд, Угтах үйлчилгээнд уншигчид санал хүсэлтээ бичих програм бүхий компьютераар ашиглаж байна. Үлдсэн 1 компьютерт RАМ санах ой шинээр худалдаж авсаны дараа ашиглах боломжтой болно.
КОЙКА-ийн хөрөнгө оруулалтаар авах уншигчдад зориулсан Электрон каталогийн 4 компьютер, Лавлагааны номын санчдад зориулсан 2 компьютерийг байгальд ээлтэй N-Computing шийдлээр авах боломжтой гэсэн Гантулгын саналыг дэмжиж, Тэнүүн цэг компаниас худалдан авсан. Суурилуулалт, ашиглалт эхлээгүй байна.

Дотоод сүлжээ
Серверийн өрөөнд WiFi-ийн тохиргоог Номын сангийн консорциумын Гантулгатай хамтарч хийж, роутеруудыг үндсэн свитч руу холбох боломжыг судалж, шийдвэрлэсэн.
Жижүүрийн лангууг төв хаалга руу ойртуулж, Ном буцаалтыг Уншигчийн бүртгэлийн лангуутай нийлүүлсэнтэй холбогдуулан, Өлгүүр дотрох 8 портын свитчээс татсан сүлжээний кабелиудыг цэгцлэх, дахин холболт хийх ажил явагдлаа.

Санал, шийдэл
АНУ-ын Балтимор хотын нийтийн төв номын санд 2010-10 сард дадлага хийснээс олж мэдсэн санаануудаас өөрийн номын сандаа нэвтрүүлэх

Дараах өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх, зөвлөх ажилд оролцсон.
• 2010 оны 12 сарын 1 өдөр Захиргааны хурал дээр Гуанзны цаад өрөөг шинэ түрээслэгчид өгөх биш Conference өрөө болгох шаардлагатай гэж хүссэн. Ингэснээр АСМТөвд Пүрэв гаригт болдог лекц, Б зааланд болдог соёл танин мэдэхүйн ажлууд, номын санчдын сургалт зэргийг явуулдаг зориулалтын тоноглогдсон өрөөтэй болно. Мөн төрийн болон ТББ байгууллагуудаас Олон нийтэд зориулсан төлбөр хураамжгүй арга хэмжээг номын санд явуулах боломж бүрдэнэ. Энэ санаа нь http://www.prattlibrary.org/about/index.aspx?id=25732 хуудсанд бий.
• 2011 оны ажлын төлөвлөгөөнд саналаа оруулж, Тасаг салбарын эрхлэгч нартай ярилцсан. Миний бодлоор ажиллагсад бүхнийг чи юу хийх вэ 2011 онд гэж асууж, бичиж өг гэснээс байгууллага том төлөвлөгөө дэвшүүлж, тэр зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэхийн ажиллагсаддаа хуваарилж ажиллах нь зүйтэй байна.
Уншигч бүртгэлийн төлбөр, гэрээр ном олголтын хураамжыг багасгахад санал оруулж, улмаар 1-5-р ангийн сурагчид бүртгэл, гэрээр ном авахад төлбөргүй болсон.
БСШУЯамны сайд 2010 оны 9-р сард Соёлын ажилчдын өдрөөр нийт соёлын ажилчдын өмнө Номын сангийн төсвийг 100хувь улсаас өгнө гэж хэлсний дагуу 2011 оны төсөв тэгж батлагдаж ирээгүй ч бид төсвийн цоорхойг нөхдөг өөрийн орлого гэдэг зүйлээ багасгах, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулийн иргэдийн мэдээлэл олж авах эрхийг эдлүүлэх ёстойг хэлж, ярьсан.
• 2011-1-5 өдөр МБАТасгийн эрхлэгч З.Төгсжаргалд Ном бүрийн БЛОК-ны дээд талд НОМЫН САНГИЙН НЭРээр тэмдэг дарах хүсэлтэй байгаагаа танилцуулж, зургийг үзүүлсэн. Ингэснээр манай хотын нийтийн төв номын сангийн номыг хаанаас ч харсан танигдана, мөн номын худалдааны хүмүүс, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, номыг хулгайлж цааш зардаг явдал байдаг бол түүнийг зогсооход дөхөмтэй болох.
• АСМТөвийн үүдний ажилчдын цайны өрөөнд байсан номуудыг зөөлгөж, цайны өрөөг буулгаж, энэ талбайд Free Internet үйлчилгээний ПС-уудыг байрлуулах нь зохимжтой байна.
• Жижүүрийн лангууг төв хаалга руу ойртуулж Information desk /Угтах үйлчилгээ/-г эхлүүлэх, Ном буцаалтыг Уншигчийн бүртгэлийн лангуу руу оруулж зай гаргах.
• Пратт номын сан, Хятадын үндэсний номын сангаас жишээ авч, Уншигчийн бүртгэлийн хуудас – Reader Registration Application Form-ын монгол загварыг боловсруулсан боловч, захиргаанд танилцуулж, ярилцаагүй байгаа.
• Захирал, Дэд захирал, ОНҮТасгийн эрхлэгч нартай хамтдаа Кассын машины тухай ярилцахад, Doorcontrol програмыг урьдчилсан төлбөрт системтэй болгож ашиглах саналаа хэлсэн.

Сургалт, лекц, уулзалт

2010-12-3 өдөр НМТГазрын сургалтанд хамрагдсан.
2011-1-15 өдөр АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцагч, төгсөгчдийн хуралд сууж, https://alumni.state.gov/ вэбд гишүүнээр бүртгүүлж, мэдээлэл хүлээн авч эхэлсэн.
Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг Өвөр Монголын Үндэсний номын сангийн 13 төлөөлөгч, Өмнөговь аймгийн сумдын нийтийн номын сан болон ЕБС-ын номын санч 40 ажилтанд танилцуулсан.
2011-1-25 өдөр Хотын нийтийн төв номын сангийн номын санчдад “Номын сангийн програм хангамж” сэдвээр сургалт явуулсан.
Номын сангийн үйл ажиллагааны сарын календарыг Яахоо дээр хийх боломжтойг мэдэж http://calendar.yahoo.com/ask_library хаяг дээр календар үүсгэн, АСМТөвийн болон Лавлагааны номын санч нарт Яахоо календарт event оруулахыг зааж өгч, ашиглаж байна.
Уншигч, иргэдэд мэдээллийн технологийг хэрхэн ашиглахыг зааж сургах, гадаад хүмүүстэй уулзаж ярилцах боломжийг олгох зорилгоор “Би Дэлхийн иргэн” цуврал уулзалт ярилцлага-ын хөтөлбөр, зарыг боловсруулж 3 удаа явуулсан. Нийт 12 оролцогчтой байсан.
25-р суваг ТВ-ийн 2-р сувгийн Хүндэт самбар нэвтрүүлгээр Хотын нийтийн төв номын сангаа төлөөлж орж, өөрийнхөө тухай болон номын санд хийгдэж байгаа шинэчлэлтүүдийн талаар ярьсан.
Угтах үйлчилгээний хэсэгт байрлуулсан 42 инчийн зурагт дээрх Солигддог зурган танилцуулгыг 2 удаа шинэчлэн бэлтгэж, АСМТөвийн номын санч Дэлгэрсүрэнгийн флаш дискэнд хуулж, зурагт дээрээ харуулж байна.
Номын санд МТ-ийн мэргэжилтээр орохоор хүсэлтээ гаргасан Отгонжаргал, Бумэрдэнэ нарт номын сангийн МТ-ийн өнөөгийн байдлаа танилцуулж, ажиллахад анхаарах, суралцах зүйлүүд их байгааг хэлсэн.
Захирлын хүсэлтээр Засгийн газрын МТ-ийн ажилтанд Номын сангийн мэдээллийн системээ танилцуулсан.
Хамт олны хуралд оролцож, сар бүрийн төсвийн орлого, зарцуулалтын хуулгыг ил байлгах боломжийг асууж, хариултаа авсан.

Хамтарч ажиллах санал, туслалцааг авах

АСМТөвд Бямба гариг бүр хүүхдийн хөтөлбөр явуулдаг 4H-ийн ажилтан Дэлгэрмаа ирж, бид 4Н-ийнхэнийг ХТНСантай гэрээ байгуулж хамтран ажиллах шаардлагатай байгааг ярилцлаа.
Ситинэт ХХК-д хүсэлт гаргасаны дагуу, тус компани 124.158.90.11, 12 гэсэн гадаад хаягуудыг хэрэглэх боломжийг бидэнд төлбөргүйгээр нэмж олголоо.
Дохиоллын хаалга нийлүүлж, суурилуулдаг компани руу холбоо барьж, одоо ашиглаж байгаа ялтасыг өгч, тест хийлгэн, худалдан авах гэрээг хийх боломжтой болгосон.
Архитектурын ангийн оюутны имэйлд хариу бичиж, Номын сангийн интерьер, экстерьерийн зургийг Дипломын ажил болгон гаргуулахаар болсон.

Асуудал

Номын санд 2 удаа тог тасарч, серверийг асаах, компьютер, програмуудын хэвийн ажиллагааг шалгах, ажиллуулах, мэдээллийн сангуудын архивыг шалгах ажлууд хийгдсэн.


Тайлан бичсэн: Ж.Бэгзсүрэн
2011-3-25

МУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөхд

Cайн байна уу,

Би өнөөдөр http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1184521 хуудаснаас та бүхний зохион байгуулсан хэлэлцүүлгийн мэдээг уншлаа.
"Иргэд аюулгvй байдлыг хангахад ухамсартайгаар оролцож, хувь нэмрээ оруулахын тулд мэдээлэлтэй байх ёстой.
Тиймээс хуулиар хориглоогvй л бол vндэсний аюулгvй байдалтай холбогдолтой мэдээ, мэдээллээр иргэдээ тvлхvv хангахад тєр чухалчлан анхаарах ёстойг vзэл баримтлалд онцлон заасан байгаа. "

"Иргэдийг, нийгмийг мэдээллээр хангах чухал гvvр нь яахын аргагvй хэвлэл мэдээлэл билээ."
гэсэн мөрүүдийг уншаад,
Иргэдийн мэдээллээр хангах ХАМГИЙН ЧУХАЛ гүүр нь яахын аргагүй НИЙТИЙН НОМЫН САН байдаг гэдгийг онцлон анхаарч, Монголын Номын сангийн тухай хуулийн төслийн боловсруулалтанд анхаарлаа хандуулахыг эрхэм таниас хүсье гэж бодлоо.

Би 2010 оны 10-р сард АНУ-ын Балтимор хотын нийтийн төв номын сан болон Мэрилэнд мужын хараагүйчүүдэд зориулсан номын санд дадлага хийгээд буцах замдаа Вашигтон ДС-д Элчин сайдын яам дээр зохион байгуулагдсан, таны оролцсон Үндэсний аюулгүй байдлын семинарт суусан юм.
АНУ-д 200 жилийн өмнө, БНХАУ-д 2008 оноос эхлэн Нийтийн номын сангийн уншигчаар бүртгүүлэхэд болон номын сангийн ном материал, мэдээллийн эх сурвалжийг ашиглахад төлбөр хураамжгүй болгосон гэдгийг сонсож, дуулж, улмаар Монгол хүмүүс мэдээллийг олж үзэх эрх чөлөөгөө ижил тэгш эдэлдэггүй өнөөг хүрч байгаад харамсалтай байгаагаа ойлгосон.
Таныг Хотын нийтийн номын санд зочлон ирж, бидэнтэй үргэлжлүүлэн ярилцахыг урьж байна.
Өрөөний утас 70115705

Баярлалаа,
Хүндэтгэсэн Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн

http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=423:-v-v-v---v-v--&catid=50:2009-09-11-03-49-48&Itemid=50

Tuesday, March 01, 2011

Эх орон ТВ-ийн Эх орны номын сан нэвтрүүлгийг үзсэнээр төрсөн сэтгэгдэлээсээ

Мартын 8-наар буян үйлдье, сайхан сэтгэлтнүүд ээ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

Чөлөөт сэдэв , Ч. Байгалмаа 15 өдрийн өмнө нэмсэн. 65 хариулттай
Эмэгтэйчүүдийн хорих ангийн номын сангийн баяжуулалтад нэмэр хандив болох гэж санаачилсан буяны үйлс өрнөж байгаа юм байна. Эл үйл ажиллагаанд нэр бүхий байгууллагууд ч бас сэтгэл нэгдэн оролцож эхэлжээ. Одоогоор Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, ЛГБТ төв, Хууль Зүйн Үндэсний хүрээлэн болон Нэгдсэн Үндэстний Хүн амын сангийн /UNFPA/ хамт олон энэхүү үйл ажиллагааг дэмжин, номын хандив цуглуулах ажлыг өрнүүлж байна.

Бизийн залуус бид ч гэсэн алдаж эндсэн бүсгүйчүүддээ номын их далайгаас урмын гэгээн даллага хийсү.

Эх сурвалж: http://biznetwork.mn/network/topic/show/26196/page/3#comments_end


МИНИЙ БОДОЛ:

Тэр нэвтрүүлгийг дурлан үзсэн хүмүүсийн нэг нь би байсан, учир нь номын сангийн тухай ярьж байсан, гэхдээ бүр ТУСГАЙ НОМЫН САН гэж нэрлэгддэг номын сангийн тухай ярьж байсан учраас.

Би НИЙТИЙН НОМЫН САНд ажилладаг.

Ном цаасан хэлбэрээр хандивлах ажлыг ойлгож байна. Харин би,

яагаад энэ номын санд хуулж тавьсан "цахим номууд" буюу төрөл бүрийн файлуудтай 2ш компьютер байвал дээр биш үү гэж бодсон. Учир нь монгол хэл цаашилбал англи хэл дээр байгаа вэбүүдээс хуулж, Хорин ангийн номын сан хариуцсан ажилтанууд өөрсдөө компьютеруудад мэдээллийг байршуулах ажлыг хийх боломжтой.

Яг ийм үйлчилгээг бид Хотын нийтийн төв номын сан дээрээ ЦАХИМ УНШЛАГА нэртэйгээр эхлүүлэх гээд судалж л байна, харин Хорих ангийн номын санд хялбархан шийдэж болох юм шиг санагдсан. Учир нь тэнд өдөр бүр 800-1200 хүн ирж үйлчлүүлэхгүй учраас.

Цаасан ном хандивлах ажил зохион байгуулах үедээ,
- Хэдэн жил хандивлах вэ,
- Хэдэн ном багтааж чадах өрөөтэй вэ,
- Хуучин номуудаа хаашаа дахин "хандивлах" вэ,
гээд дараагийн гарах асуудлуудыг урьдчилан тооцож, улмаар Дэлхийн улсуудын шоронгуудад номын сан нь яаж ажилладаг вэ менежментийг судалж, оруулж ирэх ёстой байх.

Мөн нийтийн номын сангуудтай "Номын сан хоорондын ном солилцоо" гэдэг хамтын ажиллагаагаар Судалгааны дагуу Номуудыг аваачиж 1 сар ч юмуу тодорхой хугацаагаар хэрэглээд Буцаадаг хэлбэр ч бас бий.

Ер нь л аливаа ажлыг бид судалгаатайгаар буюу дэлхийн улс орнуудад урьд өмнө хийгдэж байсан эсэх, ямар алдаа оноо, амжилт байсныг холбоо тогтоох, хайж мэдэж, хэрэгжүүлэх нь Залуучууд бидний нэн тэргүүний зорилт байх хэрэгтэй.

Судалгаанд цаг заваа зориулах нь БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭВЭЛ БУЦАХДАА ШОРОО ТЭЭНЭ гэдэг сургаал үгтэй их уялддаг.

Бие биедээ амжилт хүсцгээе, хамтран ажиллахад саад алга.
Баярлалаа.