Tuesday, June 28, 2011

[***SPAM*** Score/Req: 06.3/5.0] Нийтийн номын сангийнхаа ирээдүйг?

Сайн байна уу,

Нийтийн номын сангийн ирээдүйг Enchantment /дур булаам байдал/, Participatory /иргэдийн оролцоо/ гэсэн 2 ойлголтгүйгээр төсөөлөшгүй болжээ гэдгийг дараах илтгэлээс үзнэ үү.

http://lonewolflibrarian.wordpress.com/2011/06/21/building-the-future-of-libraries-now-with-enchantment-and-participatory-learning-06-21-11/

Бодол, төрсөн сэтгэгдлээ имэйл листээрээ бичнэ үү.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Дуун бичлэгүүдийг сонсож-суралцах

Сайн байна уу,

Миний бие оролцсон уулзалт, сургалт, ярилцлагынхаа дуун бичлэгийг хийж, дахин сонсох, бусдад сонсгох боломжийг олгож байгаадаа баяртай байдаг.  Миний дуун бичлэгийн сан: http://boomp3.com/user/ge5zth-begzsuren/

2011 оны 6-р сард нэмэгдсэн дараах лекц, сургалт, ярилцлагуудыг сонсоно уу.
                       
  2011 6 28 KOICAVolunteer Urnaa presentation  
  2011 6 27 Missouriuniv postdocfellow MrsBorchuluun at UPL  
  2011 5 31 BZD deh salbar nomiin san Ajlaa taniltsyylah  
  2011 6 8 hovsgol aimgiin nomiin sanchidad XTHC-aa taniltsyylah 2heseg  
  2011 6 8 hovsgol aimgiin nomiin sanchidad XTHC-aa taniltsyylah 1heseg  
2011 6 9 Meeting with Susan Powell Research Fellowship ACMS 

Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Thursday, June 23, 2011

Хараагүй хүмүүст зориулсан DAISY- цахим ярьдаг номын төв байгуулах төслийн тайлан мэдээ

Сайн байна уу,

Эрхэм танд
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран 2010-5 сараас 1 жилийн хугацаатай хэрэгжүүлж төслийнхөө тайланг хүргэж байна.
               
Сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсад нийт 9402 хараагүй, 130000 орчим харааны өөрчлөлттэй хүүхэд байна гэсэн  тооцоо байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 гаруй хувийг эзэлж байгаа ба үүнээс 40 гаруй нь оюутан төрийн болон хувийн их дээд сургуульд, 80 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч суралцаж, 130 гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлж  бусад хүмүүс нь гэртээ  байна.

Анх Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь НЗДТГ, МХҮХ-той хамтран 2004 онд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан“ Ярьдаг номын төв”-ийг нээн мэдээллийг хүн бүрт тэгш хүргэх нийтийн номын сангийн үндсэн зарчмаа хэрэгжүүлж эхэлсэн.

Ярьдаг номын төв нь 247 нэр төрлийн 743 аудио бичлэг, 151 нэр төрлийн 1263 ш тэмтрэх үсгээр бичигдсэн брайль ном, 30 нэр төрлийн 34ш том үсэгтэй номын фондоор үйлчилгээ явуулж байсан ба энэ байдлыг сайжруулахын тулд

“DAISY цахим ярьдаг номын төв” төсөл боловсруулж Билл болон Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлж, EIFL олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх “Нийтийн номын сангийн шинэчлэлийн хөтөлбөр” төслийн уралдаанд http://www.eifl.net/plip оролцож шилдэг төслөөр шалгарч 30000 ам.долларын санхүүжилт авсан. Энэхүү төслийн уралдаанд 49 орны 324 төсөл ирснээс 12 төслийг шалгаруулсан байна.

EIFL-с хэрэгжүүлж байгаа “Нийтийн номын сангийн шинэчлэл”-ийн хөтөлбөр нь мэдээллийн технологийн хэрэглээгээр дамжуулан хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх номын сангийн шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

DAISY – Цахим ярьдаг номын төв төслийн зорилго нь  Ном хэвлэл болон мэдээллийн бусад эх сурвалжийг хэвлэмэл байдлаас DAISY стандартаар хөрвүүлэн цахим ярьдаг номыг бүтээн харааны бэрхшээлтэй хүмүүст хүргэж, мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах боломжоор хангах явдал байсан.

Төсөл 2010 оны 05 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн ба төслийн хүрээнд DAISY студийг Монголд анх удаа байгуулан DAISY технологоор 20 гаруй  DAISY цахим ярьдаг номыг бүтээж, Нийслэл болон Монгол улсын 21 аймгийн төвүүдэд түгээж ашиглуулж эхлээд байна.

Ингэж түгээж ашиглахдаа DAISY номыг унших БНСУ-д үйлдвэрлэгдсэн 12 гб-тын  багтаамжтай, DAISY  файлыг сонсохоос гадна, дуу сонсох, FM радио сонсох, текст файлыг унших  Booksense төхөөрөмжийг 40 ширхэг захиалан авч,
- УБ хотын төв номын сангийн Хараагүй хүмүүст зориулсан уншлагын танхим,
- Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль,
- Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо,
- МХҮХ-ны дэргэдэх Нөхөн сэргээх сургалтын төв,
- Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр, болон
- 21 аймгийн нийтийн номын сангуудад тус бүр нэгийг өгч хот хөдөөгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номын сангийн үйлчилгээг зохион байгуулж байна.

Төслийн хүрээнд Booksense төхөөрөмжийг ашиглан DAISY  номыг унших сургалтуудыг харааны бэрхшээлтэй иргэд, 21 аймгийн номын санчдын дунд зохион байгууллаа. Мөн ярьдаг номыг My studio PC програм ашиглан унших сургалтыг хараатай уншигч, сайн дурын хүмүүсийн дунд зохион явууллаа.

Энэхүү төслийн  чухал 5 ололт амжилт, үр дүн нь дараах байдлаар тодорхойлогдож байна. Үүнд:

 1-рт       Монгол улсад анх удаа DAISY студийг байгуулж, DAISY технологийг нутагшуулж эхэллээ.
 2-рт       Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан DAISY цахим номыг бүтээлээ
 3-рт      21 аймгийн харааны бэрхшээлтэй хүмүүст DAISY номыг хүргэсэн
 4-рт      Мэдээллийн технологийн дэвшлийг Монголын харааны бэрхшээлтэй хүмүүс хүртэж эхэлсэн.
 5-рт       Монгол улсад харааны бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх DAISY цахим номын сангийн үйлчилгээний сүлжээ бий болсон


Бичсэн Төсөл: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2010/08/application-for-grants-establishment-of.html
Төслийн анхны товч танилцуулга: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2010/08/daisy.html
Төслийн шинэчилсэн танилцуулга: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/2011-3-30.html
Case study, Impact Assessment  нь аливаа төслийн үр дүнг хэмждэг: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/case-study-and-impact-assessment.html
Story нь бас л төслийн үр дүнг хэмжих чухал ойлголт: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/03/interviews-on-daisy-talking-book-usage.html
Сонин хэвлэл, радио тв-д өгсөн ярилцлага, нэвтрүүлэг бас маш чухал: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/ub-post-article-about-tsengel.html

BookSense төхөөрөмжийн гарын авлага: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/booksense-x-daisy.html

Төслийн хаалтын тайлан: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/final-report-and-impact-assessment.html
Төслийн санхүүгийн тайлан: http://daisy-upl-mongolia.blogspot.com/2011/06/blog-post.html

Цаашид бидэнтэй хамтран ажиллах эрхэм танд баярлалаа,
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн ажилтан

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
Enehuu emailiig chyhal shaardlagatai bish bol hevlehguigeer ashiglaj,
Eh delhiigee hairlah uilsed hyvi nemree oryylna uu.
---

Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж болох судалгааны ажлынхаа хүрээнд зохион байгуулагдах уулзалт

Сонирхсон иргэн бүрийг уръя.
Уулзалтын өрөөний сандлын тоо хязгаартай тул эхэлж ирсэн нь уулзалтанд оролцож
чадна. Сандал бүр эзэнтэй болох эсвэл Уулзалт эхэлсэн цагт Хаалга түгжигдэнэ!
Баярлалаа,
Subject: [librarians] Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж
болох судалгааны ажлынхаа хүрээнд зохион байгаа Уулзалтанд сонирхсон иргэн
бүрийг уръя. Fw: Уулзалт зохиох тухай
АНУ-ын Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран
ажиллагч Миззурийн Их сургуулийн судлаач, доктор Я.Борчулуун нартай хийх
уулзалтыг 2011 оны 6 дугаар сар 27-ны Даваа гаригын 11.00 цагт Д.Нацагдоржийн
нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр зохион байгуулахаар
боллоо.
Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн
засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм
шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж
байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын
ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх
судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр ирсэн.

Дэлгэрэнгүй имэйлийг доор хавсаргав.
Бидэнд боломж олгож, зохион байгуулах ажлыг удирдаж байгаа Америкийн Монгол
судлалын төвийн номын сангийн мэргэжилтэн М.Туяад талархалаа илэрхийлье.

----- Forwarded Message ----
From: Tuya Myagmardorj
Sent: Thu, June 23, 2011 1:44:43 PM
Subject: Уулзалт зохиох тухай
Сайн байна уу? та

Америкийн Монгол Судлалын Төв /АМСТ/ нь номын сангийн чиглэлээр ажиллаж,
судалгаа хийхээр Монголд ирсэн судлаач нарыг танилцуулах, санал бодлоо солилцох,
хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилготой уулзалтуудыг зохион байгуулж байна.

Түрүүчийн удаа 2011 оны 6 дугаар сарын 9-нд тус төвийн “Номын сангийн
чиглэл”-ээр тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Монгол Улсад судалгаа хийхээр ирж буй
эхний судлаач Сузан Повелыг танилцуулах уулзалтыг зохион байгуулсан. Одоогоор
цөөн тооны номын сан түүнтэй хамтран ажиллаж эхэлж байна.

Харин энэ удаад АМСТ-н “Багшийн тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаран ирж буй АНУ-ын
Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран
ажиллагч Миззурийн Их сургуулийн судлаач, доктор Я.Борчулуун нартай хийх
уулзалтыг 2011 оны 6 дугаар сар 27-ны Даваа гаригын 11.00 цагт Д.Нацагдоржийн
нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр зохион байгуулахаар
боллоо.
Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн
засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм
шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж
байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын
ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх
судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр ирсэн.

Уулзалтанд оролцохыг хүссэн хэн бүхэнд уулзалт нээлттэй байх болно. Та хүрэлцэн
ирж тэдэнтэй санал бодлоо солилцоорой.
Таныг уулзалтанд урьж байна.

Уулзалтын тов:
Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд
Хэзээ: 2011 оны 6-р сарын 27-ны Даваа гаригын 11.00 цагт

Харилцах утас: 77350486, 99286876
Имайл: library@mongoliacenter.org
Туяа М




















UB Public Library-d tyslaj baigaad ih bayarlalaa

Сайн байна уу,

2011 онд “Номын сангийн чиглэл”-ээр АНУ-д суралцаж, судалгаа хийж буй судлаач оюутан, багш нарын дунд Америкийн Монгол судлалын төвөөс  зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Монголд 2 сарын хугацаатайгаар ирж номын сангуудтай хамтран ажиллаж эхэлсэн Susan Powell танд талархалаа илэрхийлье.

2011-6-9 өдөр тус номын сан дээр анх зочилж, Монголын төрөл бүрийн номын сангууд, Судалгааны байгууллагуудын ажилтануудтай уулзаж, өөрийгөө танилцуулан, мөн газрын зургийн фондын тухай ярьж өгсөнд их баяртай байна.  Таны танилцуулсан илтгэлийг  АМСТ-ийн сургалтын вэб хуудасны Номын санчдад зориулсан гарын авлагууд гэсэн бүлгээс дахин үзэх боломжийг олгосон Туяад талархалаа илэрхийлье.
Харин тэрхүү уулзалтын Аудио бичлэгийг дахин сонсох боломжийг би олгоё: http://boomp3.com/mp3/2eonz7rzjwc-2011-6-9-meeting-with-susan-powell-research-fellowship-acms


Мөн өчигдөр буюу 2011-6-22 өдөр Хотын нийтийн төв номын санд бидний хүсэлтээр хүрэлцэн ирж, Монголын эртний газрын зургийн онлайн цуглуулга дах мэдээллийг Коха каталогтоо нэмэх боломжтой эсэхийг судлуулах хүсэлтийг хүлээн авч, номын сангийн үйл ажиллагааг ихэд сонирхон танилцсанд баярлалаа.

Цаашдаа өчигдөр үйл ажиллагаатай нь танилцсан дараах номын санчдын ажилд тус нэмэр болохуйц өөрийн мэдлэг, чадвар, мэдээллээ харамгүй хуваалцах, санал зөвлөмжөө илгээхийг хүсэж байна.

Лавлагааны номын сан В.Түвшинтогтох, tuvshintogtoh@pl.ub.gov.mn
Каталогч номын санч Н.Одхүү, odhuu@pl.ub.gov.mn
Ном бүрдүүлэгч номын санч Дэлгэрмөрөн, delgermoron@pl.ub.gov.mn
Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч Б.Нацаг, natsag@pl.ub.gov.mn
Номын сангийн захирал Ө.Ганөлзий, ganulzii@pl.ub.gov.mn


Мөн,
-       Хотын нийтийн төв номын сантай танилцсан тухайгаа, төрсөн сэтгэгдэлээ Хамтран ажиллагсаддаа танилцуулан бичиж, бидний тухай Дэлхийд дуулгана уу.
-       Монголын номын санчдад Geography database үүсгэх ажилд хэрхэн оролцох болох, нэгдэж ажиллах боломжтойг уриалж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, ажиллана уу хэмээн хүсэж байна.

Ирэх өдрүүдэд манай хотын нийтийн төв номын санд ирж уулзалт, ярилцлага зохион байгуулах бүрэн боломжтойг илэрхийлье.
Ажлын амжилт хүсье
Ж.Бэгзсүрэн

----------------------
АМСТөвийн номын сангийн мэргэжилтэн М.Туяагаас 2011-6-10 өдөр бидэнд илгээсэн имэйлийг хавсаргав.
Fri, June 10, 2011 12:58:00 PM
Америкийн Монгол Судлалын Төв нь 2011 онд анх удаа Номын сангийн чиглэл-ээр АНУ-д суралцаж, судалгаа хийж буй судлаач оюутан, багш нарын дунд тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт шалгаран Монгол Улсад судалгаа хийхээр ирж буй эхний судлаач Сузан Повелыг танилцуулах, та бүхэнтэй хамтран ажиллах боломжийг нээх зорилготой уулзалтыг  2011 оны 6 дугаар сарын 9-ны Пүрэв гаригт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр амжилттай зохион байгууллаа.

Судлаач Сузан Повел нь Геологийн чиглэлээр Оберлин коллежид 2004 онд бакалавр, Номын сангийн чиглэлээр Индианагийн их сургуульд 2010 онд мастер хамгаалсан. Одоо Индианагийн их сургуульд Газарзүйн чиглэлээр мастерт суралцаж буй судлаач оюутан. Цаашид “Газарзүйч-номын санч”-аар ажиллах төлөвлөгөөтэй.
Тэрээр уулзалт дээр АНУ-ын их дээд сургууль болон нийтийн номын сангуу
д дахь Газрын зургийн фонд бүрдүүлэлт, үйлчилгээний онцлог, Газар зүйн мэдээллийн системийн хөгжлийн талаар товч мэдээлэл хийж, асуусан асуултанд хариуллаа. Сузан нь Монголд 2 сарын хугацаанд судалгаа хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд түүнтэй хамтран ажиллаж, судалгаа хийх сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.Түүнчлэн АМСТ-ийн сайн дурын ажилтан Мишель Моллер нь Дрекселийн их сургуульд номын сан- мэдээллийн шинжлэх ухаан гэсэн чиглэлээр зайн сургалтаар магистр сурч байгаа бөгөөд энэ туршлагаасаа номын санчидтай хуваалцлаа.

Уулзалтын хоёрдугаар хэсэгт 
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шинээр нэвтрүүлсэн “Номын сангийн онлайн систем, Цахим уншлага үйлчилгээ”-ний тухай тус номын сангийн МТ-ийн мэргэжилтэн Ж.Бэгзсүрэн танилцууллаа.Уулзалтанд нийтийн болон их дээд сургуулийн номын сангийн номын санчид, мэдээллийн технологийн ажилчидаас гадна газар зүйн мэдээллийн системийн судлаачид оролцлоо.

Уулзалтанд зориулан Сузаны бэлтгэсэн илтгэлийн материалыг АМСТ-ийн сургалтын вэб хуудас руу орж үзээрэй. /Номын санчдад зориулсан гарын авлага гэсэн бүлэгт тавигдсан./

  1. Түүнчлэн тун удахгүй АМСТ-н “Багшийн тэтгэлэг хөтөлбөрт”-т шалгаран ирж буй АНУ-ын Элизабет коллежийн багш, доктор профессор Том Шейдин болон түүний хамтран ажиллагчидтай уулзалт зохиох төлөвлөгөөтэй байгаа тул та бүхэн уулзалтан дээр Том Шейдинээс асуух асуулт, цаашид хамтран ажиллах санал байвал урьдчилан илгээнэ үү. Бид нэгтгэн танилцуулья.

    Том Шейдэн нь эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголд мэдлэгт суурилсан эдийн засгийг хэрхэн байгуулж болох тухай судалж байгаагийнхаа хүрээнд Монголын Эрдэм шинжилгээний цахим харилцааны ирээдүйн талаар судалгаа - тандалт хийхээр ирж байна. Тэрээр Монголд судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлийн электрон сангуудын ашиглалт ямар байгаа, цаашид ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийн талаарх судалгаагаа үргэлжлүүлэн хийж 4 долоо хоногийн турш Монголд ажиллана.Уулзалтын товыг жич зарлана.
Туяа М
--
Library Manager,
American Center for Mongolian Studies,
Ulaanbaatar, Mongolia
http://www.mongoliacenter.org/library
Tel: 976-77350486
       976-99286876



= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren
---
??? ???????????? ??? ?????? ???????? ????????? ???????? ??
????????? ??????? ?????? ???? ?????? ?????? ?????.
---

Monday, June 20, 2011

Таны цалингаас татвар, шимтгэлийг тооцох аргачлал Онлайн болжээ

Оллоо цэг мн вэбийг бид Өдөр тутмын мэдээ, мэдээллээр нь сайн мэднэ. Энэ вэбд байгаа

http://www.olloo.mn/modules.php?name=Currency&op=salary

Цалин хэрхэн боддог вэб онлайн тооцооллыг ашиглан таны цалингаас ЭМ, НД шимтгэл, Татвар буюу Хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)- ыг хэрхэн тооцдогийг бодуулж үзнэ үү.

<Таны хөдөлмөр эрхлэлтийн орлогийн дүн> талбарт  та Үндсэн цалин+Нэмэгдэл цалин+Хоол Унааны мөнгөний нэмэгдэл зэргээ нийт нэмсэн дүнг бичээрэй. Тэгээд Бодох даруул дээр дарахад таны шимтгэлүүд, татвар бодогдож та өөрийнхөө байгууллагын цалингийн хүснэгттэй тулгаад үзнэ үү.

Хэрвээ зөрүү байгаа бол, Нябогоосоо нягтлан асууж, лавлаарай.

Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн

Friday, June 17, 2011

[***SPAM*** Score/Req: 06.3/5.0] Номын сангийн 2012 оны төсвийн саналыг бэлтгэж байгаад та хэрхэн оролцох вэ

Сайн байна уу, Номын сангийн ажилтанууд аа

Нябо, Захирал, Тасаг, Салбарын эрхлэгч нартайгаа бүгдээрээ хамтдаа сууж, 2012 оныхоо Төсвийг ямар байлгаж, ямар хөрөнгө оруулалт, техник хэрэгсэл, сургалт, аялалд хамрагдахаа Одоо л шийдэх цаг нь болсон байна.

Би хэдхэн хоногийн өмнө Номын санд Мэдээллийн технологийн ямар зардлууд 2012 онд үүсэн бий болох жагсаалтыг Шинэгэрэлийн хүсэлтээр гаргаж өгч байсан бол, Зулаа 2012 онд гадаадад сургалт, хуралд явахад ямар зардал гарах бол хэмээн асууж байгаагаас харахад,

Одоо л номын санчид та бүхэн Бичиг хэрэг, Ажлын цаг, Цалин мөнгөө ярьж, 2012 оны төсөвтөө Ямар нэг шинэчилсэн алхамууд оруулах хэрэгтэй гэж бодлоо.

Бодвол 2012 оны төсвийн тухай Захиргааны хурал дээр ярьж байгаа л байлгүй, надад лав одоогоор дээрхээс өөр мэдээлэл алга даа.

Миний бодлоор, өөрийн орлогоо эрс багасгаж, Нийтийн номын сангийн Уншигч бүртгэл, Гэрээр ном олголтыг хураамжгүй болгох, Өрөө тасалгааг түрээслэхгүй байх талаар анхаарч байгаа гэдэгт найдаж байна.

Нэгдэж ажиллах арга барилд суралцацгаая,
Ж.Бэгзсүрэн

Thursday, June 16, 2011

Монголын нийтийн номын сангуудыг Иргэдэд Хураамжтай үйлчилж өөрийн төсвийн орлогоо бүрдүүлнэ гэх

Өнөөдөр BookBridge Foundation байгууллагын вэб хуудастай танилцлаа. Мөн миний гарт энэ байгууллагын Номын гүүр ба Хамтрагчийн хоорондын Номын асар, Номын гэр, Номын өргөө байгуулах 3 төрлийн гэрээ монгол хэлээр байна.

Энэ бүхэнтэй танилцаж дуусахад үнэхээр сайхан эхлэл тавигджээ гэдгийг мэдлээ.

1.    Монгол, Германы Скаут хүүхэд, залуус 2005 оноос хойш хоорондоо зочилж, Монгол улсын Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хөдөө орон нутгийн хүүхдүүдэд англи хэл дээр ном хэвлэл дутмаг байдгийг анзаарч, Номоор дамжуулан боловсролыг нь дэмжих талаар харилцан ярилцаж, улмаар судалж, ажил хэрэг болгон, өнөөдрийн байдлаар нийт 56000 номтой 4 teaching libraries-ийг байгуулж, ажиллуулж байгаа юм байна. Цаашдаа 10 ийм номын санг байгуулах зорилттой ажиллаж байгааг уншлаа.
http://www.bookbridge.org/Bookbridge__Building_Bridges_with_Books/Blog/Blog.html хуудаснаас үйл ажиллагаа хэрхэн өргөжин тэлж байгааг мэдэж, тэдэнтэй холбоо барьж, хамтран ажиллаж болно.

2.    Энэхүү BookBridge Foundation-аас хамтран ажиллах Монголын иргэн, байгууллагатай хийх гэрээндээ Хүүхэд залуучуудад номыг үнэгүй ашиглуулах бололцоог чөлөөтэй олгоно гэсэн заалт байгаа нь Монгол улсын Нийтийн номын сангууд 1990-ээд оноос хойш алдчихаад, дахин олж авч чадахгүй байгаа зарчим билээ. Дэлхий дээр нийтийн номын сангууд татвар төлөгчийн мөнгө буюу Улсын төсвөөс санхүүжин үндсэн үйл ажиллагаа болох Иргэнийг мэдээллээр хангах, мэдээлэлжсэн иргэнийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаагаа төлбөр хураамжгүй явуулдаг байтал Монголд
та нар үйлчилгээ үзүүлж байгаа тул хураамж ав, тэр хураамжаараа өөрийгөө санхүүжүүлээд яв гэдэг зарчим баримталснаар өнөөдөр Нийтийн номын сан нь сонгодог утгаа алджээ.
Иргэд хаана очиж ямар мэдээллийг хэрхэн цуглуулж авахаа мэдэхгүй, тэр ч байтугай Номын санд сууж ном унших цаг зав байхгүй гэж ярьдаг, Нийтийн номын санг Ном сууж уншдаг газар, Хүүхэд залуус нь номын санд гэрийн даалгавар, хичээлээ л хийх гэж ирэхээс Өөрийгөө хөгжүүлэх чөлөөт орчин гэдгийг таньж мэдэлгүй, улмаар Номын санчид нь 1980 оны сэтгэлгээгээр ажилласаар байгаа нь маш харамсалтай байна.

Англи хэл дээр http://bookbridge.org вэб хуудас, монгол хэл дээрх хамтран ажиллах гэрээг уншиж байхад зарчмын ялгаатай байж магад гэсэн ойлголтуудыг тодруулах хэрэгтэй юм байна гэж бодлоо.

1.    Англи хэл дээрх мэдээлэлдээ бичсэн Teaching libraries гэдэг нэр томъёог ойлгож судлах, миний ажилладаг Хотын нийтийн төв номын сан буюу public library –аас ямар үйл ажиллагаагаараа ялгаатайг ухаарч ойлгох цаг нэгэнт болжээ.
www.google.com-оос teaching library or public library what is a difference гэж хайж үзэхэд ялгааг нь олж илрүүлэх нилээн вэбүүд гарч ирж байна.
2.    Монгол хэл хэл дээрх гэрээнд Номын сангууд гэж бичсэн байгаа нь бидний мэддэгээр Дүүрэг, Аймаг, Сумдад байгаа нийтийн номын санг хэлээд ч байгаа юм шиг, ЕБС-ийн номын санг хэлээд ч байгаа юм уу, эсвэл иргэн би хувиараа номын сан байгуулж ажиллуулахыг хэлээд байна уу, тодруулах л ойлголт байна гэж бодлоо.

За ямартай ч гэсэн BookBridge Foundation-ны үйл ажиллагаа нь 1990 оноос хойш Монгол улсад англи хэл дээрх 500000 номыг хандивласан Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөр, үйл ажиллагаа /http://asiafoundation.org/program/overview/books-for-asia-in-mongolia/-аас илүү өргөн цар хүрээтэй, хүүхэд залуус хүртээмжтэй төдийгүй, үйлчилгээг удирдан явуулж байгаа багш, номын санч, идэвхитэй залууст мэдлэг мэргэжил, ажлын ур чадвар дээшлүүлэхэд нь туслах, хамтран ажиллах сайхан эхлэл тавигдаж байгааг мэдээд их баярлалаа.

Харин одоо нийтийн номын сангуудтай BookBridge Foundation хамтран ажиллахдаа анхаарах хэдэн зүйлсийг бичье:

-       Монгол улсын 320 гаруй Нийтийн номын сангуудын Жилийн үйл ажиллагаанд шаардагдах төсвийг улсаас 100 хувь өгдөггүй учраас Сумын нийтийн номын сан 1 сая төгрөг, Аймгийн нийтийн номын сан 1,5 сая төгрөг, Хотын нийтийн номын сан 60 сая төгрөг, Хүүхдийн номын ордон ? сая төгрөг, Үндэсний номын сан ? сая төгрөгийг Уншигч бүртгэл, Гэрээр ном олголт, Өрөөгөө түрээслэх гэсэн 3 арга замаар олж, ус дулаан цахилгааны зардлаа гүйцээн төлж, ажиллагсадынхаа цалинг гүйцээн олгодог юм.
Ийм нөхцөлд шинэ 1-2 номын санчийг ажилд авч, Номын гэр, Номын Асар, Номын өргөөг хариуцуулан ажиллуулна гэдэг бол бас л Цалингийн сан хүрэхгүй, энэ жилдээ хүрсэн ч Дараа жил төсөвтөө суулгаж чадахгүйн зовлон байдгийг анхаарч, Сайн дурын гишүүд-дэмжигчдийг номын сан өөртөө хэрхэн татаж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч, сургавал хэрэгтэй байх.
-       Хэрвээ Монголын хамтрагч байгууллага BookBridge логотой Номын өргөөнийхөө үйл ажиллагааг хэвийн явуулж, тайлан мэдээгээ илгээхгүй бол өгсөн номуудаа буцааж авна гэж гэрээнд бичсэнийг хараад, Номоос чинь дутсан байвал яах болоо гэж асуумаар санагдлаа. Монголын нийтийн номын сангуудын өнөөгийн практикт бол дутсан номыг Номын санч төлдөг, харин Германы сан яах бол? Гадаадад бол яадаг ч үгүй л гэж би сонссон?
-       Гадаадын сургуулиудад ашиглагдаж байсан номууд Монголд ирж байгааг хараад, номын ариун цэвэр ямар байдаг бол, дээхэн үед бол Номыг ариутгаж, халдваргүйжүүлдэг аппарат байсан гэсэн, Одоо ийм технологийг BookBridge-ийн шугамаар Монголд ашиглавал аль аль талдаа хэрэгтэй гэж бодогдлоо.
-       Герман бол хууль дүрмээ яс баримталдаг улс гэж би ойлгодог, гэтэл Монгол улсын хамтран ажиллагч байгууллага нь ашиглаж байгаа компьютертаа ёс журмын дагуу худалдаж авсан биш хуулбар, хулгайлсан Windows систем хэрэглэдэг нь хамтын ажиллагаанд саад болохгүй байх, энэ мэт хууль бус асуудлуудыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах бол?
-       Хүүхэд багачуудад зориулж үнэгүй курс дамжаа ба бусад арга хэмжээнүүд зохион байгуулж явуулна гэдэг заалт гэрээнд байгаа нь бас л дээр бичсэн шиг сайшаалтай. Монголд бол заавал нэг хураамж авах гээд байдаг. Ямар сайндаа л сургуулийнхаа математикийн олимпиадад 3-р ангийн хүү маань оръё гэхэд Мандатны 500 төгрөг гээд эрхийг нь боогоод байхав дээ? Сурагчийн үнэмлэх гэдэг пластик картгүй л бол автобусанд 200 төгрөгөөр яв гээд байгаа, харин тэр 2000-3000 төгрөгийн үнэтэй карттай бол 100 төг төлж автобусаар 10-аас дээш настай хүүхдүүд явдаг нь Монголын үнэн.
-       Монголын хамтрагчаасаа хүсэж байгаа дээрх шаардлагууд нь үнэхээр чухал, ийм ч учраас хэрхэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулах дээр нь volunteering, donation, membership, private money гэх мэт ойлголтуудыг санхүүжилтандаа оруулж ирэхийг Монголын байгууллагуудад сургаж, шаардаасай гэж хүсэж байна.
-       Нийтийн номын сангуудын одоогийн үйл ажиллагаанд судалгаа хийж, анхаарлаа хандуулж, аль болох ажлын цагийг уян хатан байлгах, номын фондыг чөлөөтэй байлгах, компьютер, интернэт, цахим ном хэвлэлийг бий болгоход нь туслан хамтран ажиллахыг эцэст нь хүсье.

Монгол улсад олон BookBridge байгуулагдаж, хүүхэд залуусыг номтой холбоосой гэж хүсэж байна.
Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн

[***SPAM*** Score/Req: 06.3/5.0] Имэйл сервер Тог тасарснаас болж эвдрээд, Одоо хэвийн ашиглагдаж эхэллээ

Сайн байна уу, Хотын нийтийн төв номын сангийн имэйл хаягаараа мэдээлэл хүлээн авч байгаа 28 ажиллагсадаа,

Өнгөрсөн өдрүүдэд Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хариуцан ажиллуулдаг Имэйл сервер нь тог тасарсны улмаас Үйлдлийн системийн гэмтэл авч, мэдээллийг сэргээх боломжгүй болсон учраас хэрвээ та Outlook Express болон бусад имэйлийг програм ашиглаж имэйлээ татаж авч байгаагүй бол, таны имэйлүүд устсаныг дуулгахдаа харамсалтай байна.

Мөн, имэйл сервер ажиллаагүй сүүлийн 7 өдрийн хугацаанд надад хандаж имэйлээ ашиглах гэтэл болохгүй байна гэж нэг ч ажилтан лавлаж асуугаагүй нь бас баярламаар, гомдмоор.

Уул нь тус номын сангийн Удирдах ажилтанууд 2011 оны 1 сарын 11 өдрөөс, бусад ажилтанууд 3 сараас хойш хэрэглэж эхэлсэн ч, Хэрэглэж Дадаагүй нь дээрх жишээгээр харагдлаа.

Цаашид цахим шууданг Албан харилцааны чухал хэрэглүүр болгох талаар Номын сангийн захиргаанаас бодлогын шийдвэр гаргамаар ч юм уу,
Жишээлбэл,
Имэйлээр явуулсан Байгууллагын ажиллагсадад зориулсан зарлалыг цаасаар хэвлэхгүй ч гэх юм уу, Тасаг салбарын эрхлэгч нар Өдөрт 2 удаа буюу Ажил эхлэх, Дуусах цагуудад заавал имэйлээ шалгана ч гэх юм уу?

Одоо номын сангийн доорхи ажилтан бүр өөрийн имэйл хаягандаа mail.pl.ub.gov.mn вэб интерфейс болон Outlook програмаар нэвтэрч орж, ашиглаж эхлэнэ үү.
Имэйл хаягаа Outlook програмд тохируулж ашиглах заавар \\ubplstorage\share\Zaavar сүлжээнд байгаа, мөн Бумэрдэнэ бид хоёрыг дуудаж туслалцаа авах бүрэн боломжтой.
altantsetseg@pl.ub.gov.mn
baigalmaa@pl.ub.gov.mn
bayarjargal@pl.ub.gov.mn
bayartsogt@pl.ub.gov.mn
bumerdene@pl.ub.gov.mn
begzsuren@pl.ub.gov.mn
ganulzii@pl.ub.gov.mn
delgersuren@pl.ub.gov.mn
munkhjargal@pl.ub.gov.mn
natsag@pl.ub.gov.mn
odkhuu@pl.ub.gov.mn
otgonjargal@pl.ub.gov.mn
sarantuya@pl.ub.gov.mn
saruulsaikhan@pl.ub.gov.mn
tugsjargal@pl.ub.gov.mn
tuvshintogtoh@pl.ub.gov.mn
shinegerel@pl.ub.gov.mn
enkhzul@pl.ub.gov.mn
enkhtuyad@pl.ub.gov.mn
enkhtuyam@pl.ub.gov.mn
oyunbayar@pl.ub.gov.mn
tsetsegmaa@pl.ub.gov.mn
shurenbagana@pl.ub.gov.mn
enkhundral@pl.ub.gov.mn
enkhjargal@pl.ub.gov.mn


Амжилт хүсье.
Ж.Бэгзсүрэн

Tuesday, June 14, 2011

Library & Information Science - Номын сан ба Мэдээллийн Шинжлэх Ухаан-аар бэдэрсэн чаат

Library Science-аар АНУ-д мастер хамгаалсан 2 Монгол хүнийг би мэднэ,
- Нэг нь одоо гэр бүлээ даган, ажлын шугамаар Голландад ажиллаж амьдарч байна,
- Нөгөө нь Монгол дах АНУ-ын ЭСЯ-нд ажиллаж байгаа, түүнийг нэрийг Э.Уянга
гэдэг.
Монголын номын санчидыг энэ 2 алттайгаа нөхөрлөж, шарлах /Алтны дэргэдэх Гууль
шарлана/-ыг би хүсэж байна. Над руу холбоо барин тэдний имэйл хаягийг авч
харилцахыг хүсье.

Монголын нийтийн номын сангууд гэлтгүй Publisher-уудад суралцаж, амьдралд
нэвтрүүлэх зүйлс их байна, Өөрөөр хэлбэл Монгол улсад ном хэвлэнэ, ном уншина,
хураамж авна гэдгийг л ярихаас бус Library & Information Science - Номын сан ба
Мэдээллийн Шинжлэх Ухаан-ний нарийн хоршсон ойлголт, Дэлхийн стандартуудыг
ойлгож, мөрдөх явдал нэн эрт эдүүгээ цагтаа байна?
Тийм ээ, Энэрэлтэй би дээр сэдвээр л чааталсанаа тантай хуваалцъя.
----- Forwarded Message ----
From: Enerel
To: mcl_begee@yahoo.com
Sent: Tue, June 14, 2011 4:46:42 PM
Subject: chat

Me:
sain bn uu? ajil torol sain uu? bi tanai hamaatan gerleetei taniltsan, end
amsterdamd amdardag
Begzsuren :
сайн, сайн байна уу
Me:
sain sain, shn zunshij bn uu?
Begzsuren :
Тийм ээ, Хадам ээжийн төрсөн дүү Голландад байдаг. Яаж яваад танилцчихдаг байна
аа дэлхий ийм жоохон юм уу
Me:
yariad bsn chin harin tandag huntei bolj taarad, end bdag manai naijiin naij um
bn
Begzsuren :
чиний гэр бүлийнхэн болон ажил төрөл бүгд сайн уу
Me:
bugd sain bayarlalaa
Begzsuren :
Нийтийн номын сангийн чиглэлээрээ судалж, уншиж байгаа гэдэгт итгэлтэй байна
Me:
aha
end ohinyhoo surguuliin nomyn sangiig orgotgson ba buh nomnuudiig n kataloglaj
bn
Begzsuren :
зөв зөв
http://www.parliament.mn/new/uploads/law/projects/2011-5-5-Parliament.pdf
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ,
2013- 2014 ОНЫ ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 2011 он
Me:
aan, za
Begzsuren :
энэхүү төсөөллөөс харахад Монголд Нийтийн номын санг ойлгож, нэн тэргүүнд тавих
БОДЛОГО харагддаггүй ээ
Me:
ene talaar hamtran um hiih yu
Begzsuren :
энэ pdf файлд Номын сан гэсэн үгээр хайлт хийж хэд хэдэн газарт орсоныг нь
уншсан юм
Me:
bi turuu jil nomyn santai taniltsnaas hoish ene talaar ih bodoj bgaa
aha
Begzsuren :
Мартсанаас, манай хотын нийтийн төв номын сангийн Вэб систем 5 сарын 1 өдрөөс
ашиглалтанд орсон : koha.pl.ub.gov.mn
http://koha.pl.ub.gov.mn зав гарган Хайлт хийж туршиж, сэтгэгдлээ хуваалцаарай
Me:
great!
tegnee
bi deer kohag ene surguuld heregleh gesen chin nadad not user- friendly um shig
sanagdsan
Begzsuren :
бид нарын эхний зорилт, 1998 оноос хойших Алиса програмд оруулсан ном зүйн
мэдээллээ ЮНИКОД үсгийн стандарт руу хөрвүүлж, Онлайн болгох байсан, цаашдаа
interface болон тэр тал дээр анхаарна
Me:
aha, ta nar LCgiin romanizationg huuliin daguu usgee horvuuldeg uu
Begzsuren :
бид нарт тэр хүснэгтийг ашиглах шаардлагагүй гэж би боддог,
Me:
yagaad
Begzsuren :
тэр хүснэгт бол, зөвхөн Монгол үсэг support хийдэггүй ПС дээр ажиллахад
зориулагдсан
харин бид нар шууд ЮНИКОД үсгийн стандартаа
Me:
aan, gehdee herev nadad mgl usegtei keyboard bhgui bol bi ter durmiin daguu
latinaar bichihed hariu garch irehgui bol yahuu
Begzsuren :
стандартаар компьютерт мэдээллээ оруулж байгаа учраас Ямар нэг галигчлалаар
бичих шаардлагагүй болдог
Me:
unicode bgaa ued bolno l doo\
Begzsuren :
наадах чинь л миний мэдэхгүй асуудал юм аа
Me:
bi oros nom ihenhdee katalogladag bsn bolhoor ene talaas asuuj bgaa um
Begzsuren :
сүүлийн үеийн бүх Үйлдлийн системүүд юникод дэмжиж байгаа учраас л би галигчлал
дээр анхаарлаа хандуулаагүй
яг үнэн
Me:
oros humuus bas medehgui, tegeed hailt muu hiideg bsn
Begzsuren :
Конгрессын номын сан дээр Монгол хэл дээрх номуудыг Галигчилж каталогжуулдагийг
надад Саруулэрдэнэ үзүүлсэн
харин бид, Монголдоо шууд л ЮНИКОД стандартаар, ямар нэг гарны програм нэмж
суулгахгүйгээр, кирилээрээ бичээд дадчихсан учраас л Галигчлалд ач холбогдол
өгөөгүй
галигчлалын цаад учрыг ойлгож байгаа ч, MARC формат дотроо Яаж хийхээ бас л
мэдэхгүй байгаа
Me:
hari tiim
tov nomyn san metadata heregleh gej bn uu?
Begzsuren :
Үндэсний номын сангийнханд тийм төсөөлөл байхгүй
Me:
herev heregtei bol bi hamtran ajillahad belen gedgee meduulchihie
ehelj bolno shuu dee
buh um odoo digital bolood bn
Begzsuren :
Бид нар Алиса хэрэглэж байхдаа ч галигчлал байтугай MARC форматын тухай
боддоггүй байсан
Харин Коха бид нарыг MARC- ийг заавал мэдэж ашиглахыг шаардаж байгаа
Me:
ter hamgiin chuhal shuu
Begzsuren :
өнөөдрийн байдлаар манайх каталогч 1 номын санч байдаг ба Солонгосын КОЙКА- ын
сайн дурын ажилтан, номын санч Хэ Ён Шин- ээр марк стандартыг заалгаж ашиглаж
байна
Me:
aan tiim uu, ter bol minii mergejil bolhoor bi ih oir huleen avdag
Begzsuren :
бид тэр сайн дурын ажилтанаа Урнаа гэж монгол нэрээр нь дууддаг ба удахгүй
Урнаагийн бэлтгэсэн гарын авлагыг үзүүлж, зөвлөгөө авна аа тэгэх нь зөв гэж би
сая бодлоо
Me:
tegeerei!
yamar negen zovlogoo ba sanal bodloo huvaaltsahad belen
Begzsuren :
begzsuren.blogspot.com, http://lip-news.blogspot.com блогуудаар орж гарч байхыг
хүсье
Би нийтийн номын сангийн талаар бодлуудаа Блогтоо бас бичдэг шүү
Me:
za bayarlalaa, bi bichij boloh uu
Begzsuren :
болно, харин яаж? гэхлээр 2 арга байна: 1. Чиний блогийг би өөрийн Дуртай
блогтоо холбох
2. Чиний над руу имэйлээр илгээсэн post- ийг би чиний нэрээр Блогтоо нийтлэх
Me:
aha, nadad blog bhgui, tegvel 2dah argaar
bi saya neg record harlaa, marc, tegsen controlled vocabulary heregledeggui um b
Begzsuren :
чи ер нь бол Блогоо нээсэн нь зөв л дөө, http://www.blogger.com дээр эсвэл
http://www.posterous.com дээр ч юм уу
Me:
bi ehleed sudlaadhya
Begzsuren :
юун controlled vocabulary, Монголд subject heading- ийн батлагдсан лист ч
байхгүй нь том асуудал шүү
Me:
tiim bhaa
yagaad batlagdaagui gej
Begzsuren :
тийм жагсаалт яагаад байх ёстойг бид бодоод л бодоод л ойлгоод байгаа юм шиг
мөртлөө Өнөөдөр манай Монголын subject heading лист гэсэн баримт бичиг алга л
байна
хэн хэн яаж хамтран хийх нь ч тодорхой биш л байна
Me:
tegvel bid oorsdoo sanaachlaad gargah bolomj bii uu. buh delhiin nomyn sangiin
standart tovshind ochhoor
Begzsuren :
тэгэлгүй яахав, угаасаа л Номын санчид л санаачилж, хийж, Улмаар БСШУЯамаар ч юм
уу Батлуулж, Мөрдүүлэх ёстой байх л даа
Me:
ene talaar hentei holboo barih estoi ve?
Begzsuren :
Үндэсний номын сангийн Арга зүйн тасаг л дээр байх даа
Me:
hen gedeg hun bh uu
herev nadad infog yavyylbal bi neg sanal bolgood bichvel yasan um
Begzsuren is Available
Me:
(4:41:37 PM) za, nadad ih info ogsond bayarlalaa. endees u hiih heregteig medej
avlaa
(4:41:59 PM) mcl_begee: миний мессенжер програм гацаад, буцаагаад програмаа
нээлээ
Me: aan
(4:42:21 PM) mcl_begee: Үндэсний номын сангийн 2 ажилтаны имэйлийг би өгье, Чи
өөрийгөө танилцуулаад, имэйл бичвэл хэрэгтэй байх
Me: ok
(4:43:12 PM) mcl_begee: 1. Enkhjargal
(4:43:47 PM) mcl_begee: 2. IT person
(4:44:16 PM) mcl_begee: 3. Sarandelger
(4:45:07 PM) mcl_begee: чи надтай чатлаж эхэлсэн бичлэгүүд чамд үлддэг бол,
миний mcl_begee@yahoo.com хаяг руу copy/paste хийж имэйлдэж туслана уу, би
Блогтоо нийтлэх гэсэн юм
сая Мессенжер гацаад би эндээсээ хуулж авч чадсангүй
Me: ok orooldood ujie
ochson uu
(4:47:13 PM) mcl_begee: имэйл хараахан ирээгүй байна, удахгүй ирэх байх
Me: ok
(4:48:29 PM) mcl_begee: Одоо Голландад шөнө үү эсвэл өглөө эрт үү
Me: za, shn chatlalaa. odoo ogloo bn
(4:49:01 PM) mcl_begee: Миний хадам ээжийн дүүтэй тааралдвал Бид нарыг сайн
байгаа гээд дамжуулж болно
Me: za, tegnee
za tur bayartai bi subject headingiin tuhai email bichnee
(4:49:59 PM) mcl_begee: имэйл ирлээ, баярлалаа
(4:50:02 PM) mcl_begee: түр баяртай
Me: zugeer tur bayartai
(4:51:09 PM) mcl_begee: Эрүүл мэндийг Аз жаргал, Эд баялаг дагадаг юм гэсэн,
иймд Эрүүл энхийг хүсье!

=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS City Ambassador for Ulaanbaatar: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren

Thursday, June 09, 2011

Монгол улсын Нийтийн номын сангууд энэ 1 сая ам долларын шагналыг авч чадах уу, Чадна, гэхдээ

FW: [IFLA-L] 2012 Access to Learning Award - Call for Applications
http://www.gatesfoundation.org/ATLA
http://www.gatesfoundation.org/libraries/Pages/global-libraries.aspx

Монгол улсын Өнөөгийн Нийтийн номын сангуудаас Bill & Melinda Gates Foundation-аас жил бүр зарлагддаг Access to Learning Award нэртэй 1 сая ам долларын шагналтай уралдаанд Одоо явуулж байгаа үйл ажиллагаагаараа шалгарах боломж байхгүй!
Яагаад гэхлээр, энэхүү Access to Learning Award-ын Please note: хэсэгт бичигдсэн байгаа
- To be eligible, the applying institution must allow all members of the public to use computers and the Internet free of charge in a community space.
- The ATLA is not intended as a grant to fund proposed activities - it is a one-time recognition, or prize, for organizations that have created programs currently providing free access to computers and the Internet for the public
гэсэн 2 нөхцөлийг хангаж чадах үйлчилгээтэй Нийтийн номын сан, түүнтэй адилтгах үйл ажиллагаа явуулдаг байгууллага хараахан алга даа :-(.
- - Гэхдээ энэ цаг мөчөөс Яагаад ийм шагнал байдаг, Яагаад Нийтийн номын сан иргэдэд хураамж төлбөргүйгээр компьютер, интернэт ашиглах боломжийг олгох ёстой юм вэ гэдгийг шүүн ярилцаж, хэлэлцэж, одоогийн үйл ажиллагаагаа өөрчилж чадсаныхаа төлөө МАГАДГҮЙ монголын нийтийн номын сан энэ шагналыг хожих боломжтой болно.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2003-5-9 өдрөөс Мэйжикнэт ХХК-ийн дэмжлэгтэйгээр OpenMIX-д үнэ төлбөргүй холбогдож, Монголд байрласан вэбүүдийг хандаж ашиглах боломжийг олгох замаар Төлбөргүй интернэт үйлчилгээг Хотын нийтийн төв номын сан дээрээ бий болгож байсныг түүхэн архив http://web.archive.org/web/20040609083125/http://www.mcl.edu.mn/internet.html
Гэрчилж байна.
Энэхүү Төлбөргүй интернэт үйлчилгээ маань өнөөдрийг хүртэл Мэйжикнэт, Ситинэт, АНУ-ын ЭСЯ зэрэг байгууллагуудын туслалцаатайгаар өргөжин тэлж, 2011-6-9 өдрийн байдлаар Хотын нийтийн төв номын сангийн ажиллагсадын 16, Уншигчдын 18 компьютер дээр болон Wifi 2 router-ээр дамжуулан интернэтийг төлбөр хураамжгүйгээр ашиглаж байна.
Харамсалтай нь Хотын нийтийн төв номын сангийн 4 салбар номын сан өнөөдрийг хүртэл интернэтэд холбогдож чадаагүй байгаа. Хотын нийтийн төв номын сан 2008 оны 2 сараас эхлэн 10 жилийн хугацаатайгаар Ситинэт ХХК-аас бартераар буюу серверийн өрөөндөө Ситинэтийн дэд сүлжээг байрлуулснаар нэмэлт хураамж төлбөргүйгээр интернэтэд холбогдож байна /Ийм боломжийг Ситинэт ХХК нь Улаанбаатар хотын захиргаатай ярьж тохиролцож бий болгосон гэдэг, би үнэндээ гэрээг нь барьж үзээгүй :-)/.
- -
Доорхи оролдлогуудыг бид хийж, мэрийж байгаа ч Нийтийн номын сангууд уншигч бүртгэлээсээ хураамж авдаг, интернэтийн холболтын зардлаа хаанаас яаж олох вэ, техник хэрэгслэлийн шинэчлэлтээ хэрхэн санхүүжүүлэх арга барилаа олж чадаагүй, шийдээгүй байгаа бидний 1 сая долларын шагнал хожих боломжийг багасгаад байна.
Хотын нийтийн төв номын сан нь 2010-10 сард зохион байгуулагдсан Нийслэлийн хөгжил - Мэдээллийн технологийн шилдэг шийдэл уралдаанд "Нийслэлийн иргэн бүрт МТ-ийг ашиглах боломж олгох" саналаараа оролцож байсан.
http://webcache.googleusercontent.com/search?q=cache:NwlL1PHEfSkJ:www.mit.mn/home%3Fuser_id%3D261+Нийслэлийн+иргэн+бүрт+МТ-ийг+ашиглах&cd=1&hl=mn&ct=clnk&gl=mn&source=www.google.mn

- -
КОЙКА байгууллагын хөрөнгө оруулалтаар Хотын нийтийн төв номын сан төсөл хэрэгжүүлж, Номын сангийн вэб систем, Цахим уншлагын үйлчилгээг 2011-5-30 өдрөөс нэвтрүүлснээр, уншигчид 12 компьютер дээр интернэтийг төлбөр хураамжгүй ашиглан, цахим ном хэвлэл, мэдээллийг хайж үзэх боломжтой болсон.
http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=453:2011-06-07-01-55-08&catid=1:latest-news&Itemid=50
- -
Эцэст нь Нийтийн номын сангийн үйлчилгээ нь нийгмийн хөгжил, иргэдийн хүсэл сонирхол, мэдээллийн хэрэгцээг даган өөрчлөгдөж, Цахим мэдээллийг хүртэх эрх, Технологийг ашиглах боломжийг нийт иргэдэд эрх тэгш олгож, улмаар Мэдлэгт суурилсан нийгэмд амьдарч, Цахим засаглалыг ойлгож ашигладаг иргэн бүрийн төлөө ажиллахаас аргагүй болжээ.

Хамтран ажиллах танд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Хотын нийтийн төв номын сан
twitter.com/jbegzsuren
-----Original Message-----
From: ATLA [mailto:ATLA@gatesfoundation.org] Sent: Thursday, June 09, 2011 1:41 AM
To: ifla-l@infoserv.inist.fr
Subject: [IFLA-L] 2012 Access to Learning Award - Call for Applications
*Apologies for multiple/cross postings*
The Bill & Melinda Gates Foundation is currently accepting applications to its 2012 Access to Learning Award (ATLA), which recognizes the innovative efforts of public libraries and similar institutions outside the United States to connect people to information and opportunities through free access to computers and the Internet. The award is given by Global Libraries, an initiative of the foundation’s Global Development Program. The recipient of the Access to Learning Award will receive $1 million (U.S.).
Applications for the 2012 Access to Learning Award must be submitted via an online submission process no later than September 30, 2011. The application form is available only in English and must be completed in English to be eligible for consideration. However, while applications must be submitted in English, the foundation does offer informational brochures in Arabic, Chinese, English, French, Russian, and Spanish. You may find these and additional information on eligibility requirements and the process of selection at http://www.gatesfoundation.org/ATLA.
Background about the Access to Learning Award:
Computers and the Internet are powerful tools that provide opportunities for people to improve their social and economic well-being. Worldwide, just one person in six has access to the Internet. This means that more than five billion people miss out on chances to pursue education and employment, access government services, learn about valuable health information, conduct business online, and exchange information and ideas. The Access to Learning Award encourages new, innovative ways to provide computer and Internet services to people without access, and promotes greater development of public access technology programs around the world.
The Access to Learning Award honors innovative organizations that are opening a world of online information to people in need. The foundation’s Global Libraries initiative invites applications from libraries and similar organizations outside the United States that have created new ways to offer these key services: • Free public access to computers and the Internet. • Public training to assist users in accessing online information that can help improve their lives. • Technology training for library staff. • Outreach to underserved communities.
Please note: • No U.S. organizations are eligible to apply. That includes U.S. organizations that operate in locations outside of the U.S. If a U.S. organization works through a local organization outside of the U.S., the local organization
would be encouraged to apply.
• To be eligible, the applying institution must allow all members of the public to use computers and the Internet free of charge in a community space.
• The ATLA is not intended as a grant to fund proposed activities - it is a one-time recognition, or prize, for organizations that have created programs currently providing free access to computers
and the Internet for the public. Please send any inquiries about the ATLA to atla@gatesfoundation.org.
Kind regards,
Steve Bergen
ATLA Administrator
atla@gatesfoundation.org
=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS Family Ambassador: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren
























Wednesday, June 08, 2011

Монголын нийтийн номын сангуудад Шинэ бодлого, зохион байгуулалт, Шинэ боловсон хүчин шаардлагатай

1-р хэсэг.
Эрхэм таныг доорхи жиргээгээр ямар сэдэв хөндөгдөж яригдсаныг уншиж танилцахыг хүсье.
(1) batnice: Аймгийн номын санд хэрэгжих Book bridge төслийн ажлаа эхлүүллэ. Ирэх 8 сараас Улиастай суманд 15.000 номын Англи номын сан ажиллаж эхэлнэ
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/77960691897737216
(2) enkhbat_kh: @batnice ter ih heregtei tosol bnle. gehde nomiin sanchiin angli helnii bolowsroliin asuudliig herhen shiidej bna?

Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/77960953261604865 batnice: Book bridge төслийг Монголын Скаутын холбоо, Германы Book bridge байгууллага төв номын сантай хамтран хэрэгжүүлнэ.
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/77961116340322304 Ochiro: @batnice Book bridge бүх аймагт хэрэгжүүлэх юмуу, Хэнтийд яахуу, хөдөө сумдад хэрэгжүүлэх боломжтой юу?
Original Tweet: http://twitter.com/Ochiro/statuses/77961814872293376 jbegzsuren: @batnice өөрийн чинь бичсэн Төв номын сан нь Үндэсний номын сан http://nationallibrary.mn байх, тийм үү?
Original Tweet: http://twitter.com/jbegzsuren/statuses/77965630694899712 batnice: @jbegzsuren zavhanii nomin san um bgan
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78136372799606784 (2) batnice: @enkhbat_kh 1 nomin sanch oron toogoor ajillana bagsh nar bolon nomin sanch nart zoriulsan surgalt hiine
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78137247249072128 batnice: @Ochiro book bridge tusul odookhondoo shalgarsan aimguudad heregjene ene jil darkhan huvsgul govi altai zavhan aimagt heregjene
Original Tweet: http://twitter.com/batnice/statuses/78138211196612608 enkhbat_kh: @batnice teged shiidegdehgui yum bnlee. jishee n: bulgan aimgiin nomiin san. bi owol ochij uzed iim sxan nomnuudtai bj gd shogshirch bla
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78286554203828224 (2) enkhbat_kh: @batnice nomiin sandaa suurilsan sain duriin english movie, book, speaking clubud-g z.blah heregtei bh. nom.n sanch-g ene tals n songoh!
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78286984472297472 Ochirsukh_M: @enkhbat_kh @batnice Ер нь аймгуудад оюутнууд цөөхөн байдаг.Харин ЕБС-д ном нээх уншаад байх шаардлага гардаггүйгээс хүмүүс бага үйлчлүүлдэг
Original Tweet: http://twitter.com/Ochirsukh_M/statuses/78287969689149440 (3) enkhbat_kh: @Ochirsukh_M @batnice орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллаж буй олон эмч, цагдаа, багш, бизнесмен залуус бий. тэдний хөгжил чухал?!
Original Tweet: http://twitter.com/enkhbat_kh/statuses/78289043703599104 (3) Ochirsukh_M: @enkhbat_kh @batnice Миний хэлэх гэсэн зүйл бол номын санг шинэчлэх биш хүмүүсийг ном уншдаг болгох хэрэгтэй л гэх гэсэн юм
Original Tweet: http://twitter.com/Ochirsukh_M/statuses/78294396214312960
Sent via TweetDeck (www.tweetdeck.com)

2-р хэсэг.
Дээрх жиргээнд дурдагдсан сэдвүүдээр би юу гэж боддогоо тантай хуваалцъя.
(1)
Англи хэл дээр номоор Монгол улсын бүх Нийтийн номын сангууд, Их дээд сургуулиудын номын сангууд болон хүссэн байгууллагуудыг хангах хөтөлбөрийг Азийн сан гэдэг байгууллага Азид зориулсан ном гэдэг хөтөлбөрөөрөө Монгол улсад 1990 оноос эхлэн 500000 гаруй англи хэл дээрх төрөл бүрийн шинжлэх ухаан, уран зохиолын номыг хандивлаж байгаа гэдгийг та бүхэн дуулж, сонсож байсан байх.
http://asiafoundation.org/program/overview/books-for-asia-in-mongolia
Монгол улсад 1990 оноос хойш хийсэн энэ их оюуны хөрөнгө оруулалтыг хэн хүртэж байна вэ гэдгийг та бүхэн дахин анхаарч үзэж, шинэ хэрэгжиж байгаа Book Bridge төслөө амжилттай ажиллуулах хэрэгтэй шүү.
Манай хотын нийтийн төв номын сан нь Азийн сангаас бэлэг-хандиваар авсан номуудаа Данс бүртгэлдээ оруулж, зах зээлийн дундаж үнээр үнэлж, бүртгэж авдаг байсан нь одоо эдгээр номууд устаж үгүй болоогүйн үндсэн шалтгаан юм. Манай номын сангийн онлайн каталогоос хайлт хийж үзэж болно: http://koha.pl.ub.gov.mn

Мөн энэхүү англи хэл дээрх номын фонд дээрээ түшиглэн 1994 онд
Америкийн Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрийг   хэрэгжүүлж  Уншлагын танхим нээж ажиллуулсан http://pl.ub.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=168:2010-03-26-07-55-39&catid=37:2009-06-24-08-22-23&Itemid=90 түүхтэй.
Харин энэ танхим маань 2004 онд АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Америкийн соёл мэдээллийн төв болон өргөжиж олон нийтэд үйлчилж байгаа.
(2)
Хариуцан ажиллах номын санчийн англи хэлний мэдлэг, чадвар үнэхээр чухал. Уг номын санчийг гадаадын номын сангуудад очиж туршлага судлуулах, танилцуулах ажлыг бас зохион байгуулах нь мөн чухал гэдгийг анхаарна уу.
Мэдээж хэрэг номын санч нь интернэтээс гадаадын номын сангуудын мэдээ, мэдээлэлтэй танилцаж, уншиж, ойлгох, үйлчилгээндээ нэвтрүүлэхэд анхааран ажиллах хэрэгтэй байх. Эсвэл номын санч зөвхөн үйлчилгээг журмын дагуу зохион байгуулах, харин Үйлчилгээний шинэчлэлт, бүхий л зохион байгуулалтыг Номын сангийн дарга нь бүрэн хариуцдаг удирдлагын тогтолцоо бас манайд дутагдалтай байгаа. Юм л болбол Номын санчаа шинийг санаачилсангүй, ажлаа шинэлэг хийсэнгүй гэх мэт бүх ачааг номын санчдаа үүрүүлдэг эсэхийг мэдэх хэрэгтэй.
Мөн уг BookBridge төслийн үр дүнд бий болох үйлчилгээнд 1 номын санч хариуцан ажиллах нь учир дутагдалтай.
Яагаад гэхлээр 1 номын санч нь өвчтэй, чөлөөтэй үед тэр үйлчилгээ хэдэн хоног, хэдэн цагаар зогсдог. 2 номын санчийн орон тоо нэмнэ гэхлээр Төсөв – цалингийн сан гээд асуудал байдгийг бид мэднэ. Орон тоогоо нэмүүлэх л хэрэгтэй?
Номын сангийн үйлчилгээг тасралтгүй явуулахын тулд орон нутгийн иргэд-үйлчлүүлэгчдийн дунд явуулсан судалгаа, орон нутгийн онцлогийг харгалзан Номын сангийн ажиллах цагийн хуваарийг зохицуулж болох юм, жишээлбэл Даваа, Ням гаригт 13-19 цагт ажиллах, Мягмар, Лхагва гаригт 7-13 цагт ажиллах гэх мэт. Ийм жишээг АНУ, Словен улсын нийтийн номын сангуудтай танилцах, дадлага хийх үедээ олж харж байсан.
Мөн бас нэг анхаарах зүйл бол, алдагдсан номыг хэрхэн төлбөр тооцоогүй болгох асуудал байдаг. Өнөөгийн практикт, номын санч алга болгосон номоо төлдөг. Энэ байдал нь номын санчийг номын манаач болгодог! Гадаад оронд бол алга болсон номыг Номын санч лав л төлдөггүй, энэ талаар журам дүрмийн шинэчлэлт Монголд үгүйлэгдэж байгаа.
Эцэст нь Номын сангийн үйлчилгээний зохион байгуулалт, тайлан мэдээ. Завхан аймгийн иргэн BookBridge-ийн номуудыг ашиглахын тулд заавал номын санд 300-1000 төгрөг төлж уншигчаар бүртгүүлж, заавал уншлагын танхимд л сууж уншина, гэрээр авч явж болохгүй, эсвэл гэрээр авч явбал 1 ном 1 хоногт 100-300 төгрөг гээд Номын сангийнхаа дотоод журманд тусгачихсан байгаа бол энэ үйлчилгээ эзнээ олохгүй, иргэддээ ач тусаа өгөхгүй.
Гадаадын номын сангуудын үйлчилгээний тайлан мэдээ нь Орон нутгийн хүн амын хэдэн хувьд үйлчлэв, Хэдэн ном, СД-г гэрээр олгов, Компьютер, интернэтийг хэрхэн ашиглав, Төлбөргүй сургалт, лекцийг хэдэн иргэнд зохион байгуулав, эцэст нь Орон нутгийн иргэний амьдралын чанар хэрхэн дээшилснийг story, case study-аар дүгнэж байхад,
Монголд хэдэн уншигчийг уншигчаар бүртгэв, Хэдэн номыг заалаар уншуулав гэдэг 2 тоо гол үзүүлэлт болоод байгааг шинээр ярих хэрэгтэй байгаа.

(3)
Нийтийн номын сан – Нийт иргэдэд үйлчлэх мэдээллийн төв  – Нийт иргэдийн 2 дахь гэр гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн.
Өөрөөр хэлбэл, 1870-аад оны үед АНУ-д нийтийн номын сангууд байгуулагдаж бий болсон үндсэн зорилго бол Татвар төлөгч иргэдийн мөнгөөр худалдаж авсан ном, мэдээллийг нийт иргэд ямар нэг хураамж төлбөргүйгээр ашиглаж, эрх тэгш мэдээллээр хангагдах явдал байсан гэдгийг Монгол улсын нийтийн номын сангийн бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч нар эргэн харах, засах цаг нэгэнт болсон.
Бидний өнөөгийн ярьж байгаа нийт иргэдэд ном уншуулах гэдэг ойлголт нь үнэндээ тэр үед Мэдээллээр хангах явдал байсан. Харин одоо мэдээлэл нь цаасан, хэвлэмэл байдлаасаа илүүтэйгээр Цахимжиж байгаа нөхцөлд Нийтийн номын сангууд нь мөн Цахим мэдээлэл, технологийг нийт иргэд ашиглах нөхцөл боломжоор хангадаг болчихоод байна.
Өнөөдөр гадаадын номын сангууд Kindle, iPad гэх мэт сүүлийн үеийн цахим уншлагын төхөөрөмжүүдийг иргэддээ гэрээр олгож үйлчилж эхэлчихээд байна.
Одоо хамгийн их анхаарах ёстой зүйл бол, Хувийн болон Төрийн албанд ажил хийдэг хүмүүс хэдийд ямар зав чөлөөгөөрөө нийтийн номын сангаар үйлчлүүлэх, яагаад нийтийн номын сангаар үйлчлүүлэх ёстой байдгийг харуулахын тулд өмнө дурдагдсан Цагийн хуваарь, Үйлчилгээний журам, Үйлчилгээний орчин нөхцөл зэргээ эргэн харж, шинэчлэхгүй бол Яагаад ч тийм хүмүүс номын санд суугаад, эсвэл мөнгө төлж гэрээр ном аваад уншина гэж төсөөлшгүй.
Орон нутгийн нийтийн номын сангууд үйлчилгээгээ Чөлөөт тавиурт бүрэн шилжүүлэх буюу Уншигч иргэд номыг өөрийн гараар тавиураас авч, өөртөө номоо бүртгээд, гэрээр төлбөргүй авч явдаг болох цагыг хурдан наашлуулах нь гагцхүү бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос шалтгаалж байгааг Номын сангийн ажилтанууд та бүхэн тунгаан бодно уу.
Энэ удаагийн бичлэгээ түр дуусгая, Нийтийн номын сангийн сэдвээр ярилцахад би хэзээ ч татгалзахгүй.
Баярлалаа.
Ж.Бэгзсүрэн

=====
IT manager, Ulaanbaatar Public Library: http://www.pl.ub.gov.mn
head, Library and Information Technology Association
CS Family Ambassador: http://www.couchsurfing.org/blackcow_jbegz
Member on HospitalityClub.org and WarmShowers.org
eIFL.net Co-Ambassador for Mongolia
BizNETWORK member : http://biznetwork.mn/profile/jbegzsuren
Facebook page : http://www.facebook.com/begzsuren.j.haruhert
Twitter page : http://twitter.com/jbegzsuren
Skype: jbegzsuren