Posts

Showing posts from January, 2012

шинэ ном: хүн ХҮН байхын учир /мэргэн үгсийн нэвтэрхий толь/

Image
----- Forwarded Message -----
Sent: Thursday, January 26, 2012 5:25 PM
Subject: Medee yavuullaa shu ho
ТАНЫ ШИРЭЭНИЙ НОМ

Захидал бүрэн харагдахгүй бол энд дарна уу.

Ухаанд гэрэл гийлгэж, урам сэргээх үгсээс...
Амьдрал гайхамшигтай байхын тулд хэзээ ч төгс төгөлдөр байх албагүй. Аннети Фаничелло
Life does not have to be perfect to be wonderful. Annette Funicello
精彩的人生未必完美。安妮特
Хайр бол хайрын хариу шагнал юм. Жон Драйден
love is love's reward. John Dryden
爱是爱的回报。德菜顿
Бид өөрт юу байгаагаа ховорхон боддог атлаа юу байхгүйгээ үргэлж бодож байдаг. Артур Шопенхауэр
We seldom think what we have, but always think what we have not. Arthur Schopenhauer
我们很少想到自己所有的,却总是想到自己所没有的。叔本华
Бурхан бидэнд бүхнийг хөдөлмөрөөр маань арилждаг. Леонардо да Винчи
God sells us all things at the price of labor. Leonardo da Vinci
上帝以我们的劳动力为代价支付给我们任何东西。达芬奇
Мөнгөөр бүхнийг хийж болно гэж боддог хүн бүгдийг мөнгөний төлөө л хийдэг. Бенжамин Франклин
He that is of the opinion that money will do everything may well be …

Технологийг байгальд ээлтэйгээр ашиглах нь сэдвээр 2012-1-27 Баасан гариг 15:30-17:00 цагт

Image
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх Мэдээллийн технологийн клубт иргэн бүр нэгдэх боломжтой, учир нь ямар нэг нөхцөл, бүртгэл, хураамжгүй юм.Тус клубын  2012-1-27 Баасан гариг 15:30-17:00 цагт явагдах уулзалт-сургалтаар
- Компьютер, технологийг хэрхэн байгаль дэлхийдээ ээлтэй байдлаар ашиглаж болох талаар буюу eco font, eco friendly computer use-ийн талаар ярилцаж, туршлага, мэдлэгээ хуваалцацгаая!

Энэ сэдвээр сонирхсон, мэдлэг, туршлагаа хуваалцахыг хүссэн хүн бүхнийг уулзалт-сургалтанд ирж оролцохыг урьж байна.
Лавлах утас: 99861326
Facebook бүлэг: https://www.facebook.com/groups/itclubatlibrary/
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
Please consider the environment before printing this email.

Уриалга 2. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё

Image
Уриалга 2.
Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Гэрээр ном олгох үйлчилгээний хураамжаа 0 болгоцгооё.
Ардчилсан Монгол улсын иргэн бүр унших, мэдэх эрхээ эдлэе. Энэ эрхийн тухайн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын
19 дүгээр зүйлд
"Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана." гэж заажээ.
Мөн тунхаглалын 1 дүгээр зүйл “Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг” хэмээн зарлаж тунахагладаг бол 28 дугаар зүйл “хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц тийм нийгмийн байгууламж болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй” хэмээн заасан. http://humanrights.mn//index.php?option=com_content&task=blogcategory&amp...
Монголын 344 гаруй нийтийн номын сангууд нь БСШУЯамны сайдын төсв…

Boitogtoi mongol asyylgand?

Image
сайн байна уу,
http://noyon.mn/i/10519 хуудаснаас Бойтогтой Монгол арга хэмжээний тухай олж уншлаа.
Та бүхний ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ,
2. Хүүхдүүд та нар чөлөөт цагаа хаана, хэрхэн өнгөрөөх дуртай вэ? Нэрсийг бичнэ үү?
асуултын одоо байгаа хариултууд дотор Бусад гэдгийн дээхэн талд
- Нийтийн номын сан
- Сургуулийн номын сан гэж оруулж өгч болох уу? баярлалаа.
Одоо байгаа хариулт
   Кино, театр, үзвэрийн газар ................................................................................................. 2.Спорт, соёл, амралтын газар /клуб, дугуйлан/.................................................................... 3.Тоглоомын газар ................................................................................................................... 4.Гар утасны үйлчилгээ........................................................................................................... Бусад.........................
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Publ…

1 сарын 31-ны Мягмар гаригийн дотоод ажилтай өдрийн сургалтаар

Image
Сайн байна уу,
Хотын нийтийн төв номын сангийн ажиллагсадын мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, ололт амжилт, алдаа дутагдлаа ярилцах боломжийг олгодог
Сар тутмын сүүлийн 7 хоногийн Мягмар гариг удахгүй 2012-1-31 өдөр болох гэж байна.
Энэ удаад номын санчид, тасаг салбарын эрхлэгчид, удирдах ажилтан та бүхэнд уншигч, хэрэглэгчид, иргэдэд Интернэтийг ашиглан

- мэдээлэл түгээх, - харилцах талаар, сургалт явуулахаар бэлтгэж байна.
Энэхүү 30-40 минутын сургалтын дүнд номын санч та имэйлээ шалгах, имэйл бичих үедээ л Блог бичих, Бүлэгтэйгээ харилцах, Facebook, Twitter зэрэг дэвшилтэт харилцааны хэрэгслэлд мэдээ, мэдээллээ оруулах боломжыг мэдэж авна.

10-15 минут:
имэйл хаягаа ашиглан Facebook, Twitter дээр бүртгэл нээж, мөн www.posterous.com дээр блог нээнэ.
5-10 минут: www.posterous.com дээр AutoPost-ийн тохиргоо хийнэ
10 минут: Блог, Social media, Бүлэгтээ нийтлэл, зурагтай нийтлэл бичих дадлага
5-10 минут:
Гадаадын номын санчдын Блог, Social Media-тай танилцуулна
Сургалтыг амжилттай яв…

ЕБС болон Нийтийн номын сангуудын интернэт холболтын үнийг Fw: SlideShare presentation: E-rate: Basic Training

Image
Энэ танилцуулгад хэрхэн ЕБС болон Нийтийн номын сангуудын интернэт холболтын үнийг бууруулж чаддаг, улс орны хэмжээнд ямар зохицуулалтыг хийдэг талаар АНУ-ын жишээг дурьджээ.

E-rate: Basic Training…For FY 2012. What is E-rate? How can my library benefit from E-rate? How do I apply for E-rate? E-r...

View presentation

Please consider the environment before printing this email.

УБ хотод нийтийн тээврээр хэд хүртэлх насны хүүхэд мөнгө төлөхгүй явж болох вэ

Image
УБ хотод нийтийн тээврээр хэд хүртэлх насны хүүхэд мөнгө төлөхгүй явж болох талаарх шийдвэр, тогтоолыг уншиж танилцах хүсэлтэй байна, эх сурвалжыг зааж өгч туслана уу.
Хотын захын дүүргүүдэд ЕБС-ийн ачаалал их байдаг буюу зарим сургууль 3 ээлжээр хичээллэдэг тал бий. Иймд зарим сурагчид хотын төвийн болон хот руу орж сургуульд явах үзэгдэл түгээмэл байгаа.

Автобусанд явж байхдаа сурагчдийг мөнгөө төл гэж шаардаж, нударч, түлхэж байгаа эмэгтэй /ээж шиг нь/ кондукторуудыг зөндөөн харахдаа, ер нь хэддүгээр анги  /одооны 7-р анги бол бидний үеийн 5-р анги шүү дээ/ эсвэл хэдэн наснаас дээш бол 200 төгрөгийн тасалбар авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг юм бол доо,
тэр Шийдвэрээ автобусан дотроо хадчихаад, хүн бүр уншдаг, мэддэг байвал зүгээр юм даа гэж боддог.
Энэ талаар нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчид, тамгийн газрын ажилтанууд, хүүхдийн эрхийн төлөө зүрх сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулж явдаг эрхэм хүмүүсээс лавлан асууж, олж мэдэж, нийтэд мэдээлэх арга хэмжээг авахад хамтран оролцоно у…

ХТНомын сангийн МТКлубын өнөөдрийн уулзалт-сургалтанд 4 оролцогч ирж, password, openid-ийн талаар ярилцлаа

Image
Нийтийн номын сан нь зөвхөн ном, ном уншдаг газар биш болжээ,
Цахим мэдээлэл, мэдлэгийг олж уншиж, ойлгож ашиглах чадварт суралцах хэрэгцээ шаардлага хүн бүрт тулгарч, түүнд суралцах аргаа хайсаар байна.
Иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, Дэлхийн улсуудын нийтийн номын сангуудын жишгээр Хотын нийтийн төв номын санд Мэдээллийн технологийн клуб ажиллаж, уулзалт-сургалтыг Баасан гариг бүрийн 15:30-17:00 цагт явуулж байна.
Энэ өдрийн уулзалт-сургалтанд 4 оролцогч ирж, password, openid-ийн талаар ярилцлаа.

Дараагийн долоо хоногт ямар мэдлэгийг олж авахыг хүсэж байгаагаа, ямар туршлага, чадвараа бусдадаа хуваалцах хүсэлтэй байгаагаа доорхи бүлгийн хуудсанд бичээрэй.
https://www.facebook.com/groups/itclubatlibrary/
Хэрвээ таны дэргэд, таны таньдаг хэн нэгэн компьютер интернэтийг яаж сурах аргаа олж ядан явааг та мэддэг бол, түүнд Хотын нийтийн төв номын санд зочлон ирж, энэ клубын үйл ажиллагаанд оролцохыг зөвлөөрэй.
Клубын уулзалт-сургалтанд оролцохын тулд номын санд унш…

2011 онд давхардахгүйгээр хэдэн иргэн ХТНСанд ирж үйлчлүүлсэн тухай

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 2011 онд 152526 уншигч ирж үйлчлүүлсэн тоон мэдээг үйлчилгээний Doorcontrol програмаар тооцож гаргасан байгаа.
2011 онд хэдэн уншигч номын санд орж үйлчлүүлсэнийг өдөр бүрээр харуулсан жагсаалт:

Дээрх жагсаалтанд анализ хийж,
- давхардахгүйгээр яг хэдэн уншигч ирдэг,
- хэдэн уншигч 1-хэн удаа номын сангаар үйлчлүүлсэн байдаг бол,
- жилийн 365 хоногт хамгийн олон удаа ирж үйлчлүүлсэн уншигч нь хэдэн удаа ирсэн байдаг вэ гэх мэт сонирхол татахуйц, ажлын үр дүнгээ харсан, харьцуулсан тооцоолол хийж үзэх хүсэл маань биелэж, та бүхэнтэй үр дүнг нь хуваалцаж байна.
-Давхардахгүйгээр 17410 иргэн ирж үйлчлүүлжээ.
Өөрөөр хэлбэл 17410 иргэн л 152526 удаа ирж үйлчлүүлжээ. Нийслэлийн хүн амын маш бага хувь буюу 17410 иргэн л тийм ээ, би Хотын нийтийн төв номын санд очиж үйлчлүүлдэг гэж хариулж чадах нь ээ. Ирж үйлчлүүлсэн нийт тоо Үйлчлүүлсэн уншигчийн тоо 100-аас дээш удаа 46 50-99 удаа 239 26-49 удаа 930 11-25 удаа 3121 6-10 удаа 3242 3-5 уд…

Номын үнийг илгээж бидний ажилд туслана уу

Image
Сайн байна уу,
"Монголын Алтай-Соёны экобүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл"-ийн ажлын хэсгээс Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн фондонд 23 нэр төрлийн 23ш номыг 2012-1-12 өдөр бэлэглэж, мэдээллийн санг архивжуулахад туслалцаа үзүүлсэнд их баярлалаа.
Эрхэм та бүгдээс хүсэх зүйл гэвэл,
манайд хүргүүлсэн 23 номын үнэ /ашгийн биш учраас зөвхөн хэвлэлтийн зардал байх болов уу/-ийг илгээж бидний ажилд туслана уу.
Мөн боломжтой бол эдгээр номуудыг цахим ном болгож, үйлчлэх эрхийг олгоно уу?
Бэлэг, хандиваар ирсэн ном бүрийг
бид тодорхой үнэ ханштайгаар номын бүртгэлдээ оруулж, техник ажиллагаа хийж,
улмаар http://koha.pl.ub.gov.mn онлайн системээ бүртгэснээр, уншлага үйлчилгээнд шилжүүлж,
интернэт хэрэглэгч хүн бүр ном материалыг хайж, хэдэн ширхэг аль салбар номын санд байгааг мэдэх, номын санд ирж унших болон гэрээр авч унших боломжтой болдог.
Дашрамд, цөөн хувьтай номыг гэрээр олгодоггүй үйлчилгэ…

2011 оны тэргүүний шилдэг номын санч, ажилтануудаа танилцуулна уу

Image
Сайн байна уу,
Бид өөрсдөөрөө бахархаж, бусаддаа талархал дэвшүүлж байж л урам зориг, идэвхи санаачлага урган гарна гэж бодлоо.
Сум, аймаг, дүүрэг, хотын нийтийн номын сан бүрээс 2011 онд ажил бүтээлээрээ хамт олноо тэргүүлсэн номын санч, ажилтаныхаа ажлын ололт амжилтыг дурдан, товч танилцуулгыг мэргэжил нэгтэнүүдтэйгээ хуваалцахыг урьж байна.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
Please consider the environment before printing this email.

Өрхийн хөгжлийг дэмжих жилд Монголын 344 нийтийн номын сангууд Уншигч бүртгэлийн хураамжаа 0 болгох боломжтой

Image
Сайн байна уу,
Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нийтийн номын сангуудад ажиллаж байгаа эрхэм номын санчид, ажилтан, албан хаагчид, удирдлагуудаа!
БСШУЯамны сайдын төсвийн багцаас санхүүждэг Монгол улс даяарх 344 нийтийн номын сангуудын төлөөлөл болж энэхүү имэйлийг хүлээн авч байгаа эрхэм та
                  ( Эх сурвалж: http://www.mecs.gov.mn/article-626-237.mw )
удирдлага, ажлынхантайгаа, баг хамт олонтойгоо цаг товлон, цаг гаргаж ширээ тойрон сууж,
1)
2012 онд танай номын сангийн төсөв яаж батлагдаж ирсэн, хэдэн төгрөгийг өөрийн үйл ажиллагаанаас олж төсвөө бүрэн бүтэн болгохоор шийдвэрлэгдсэн байна зэргийг олж мэдээд, үнэхээр өөрийн үйл ажиллагаагаар бүрдүүлэх ёстой мөнгөн дүн тань маш сайн багасаж ирсэн байгааг мэдэж,
                 ( дараах эх сурвалжуудыг ашиглаж, мэдээлэл авахаа боломжтой
                   http://www.iltod.gov.mn/?p=2384
                   http://www.iltod.gov.mn/?cat=110
                   http://www.iltod.gov.mn/?p=2347
                   http://www.iltod…

2012-1-20 Баасан гаригт клубын уулзалт-сургалтаар ярилцах сэдэв. Fw: [New post] Creating Secure Passwords…01.16.12

Image
2012-1-20 Баасан гаригт 15:30-17:00 цагт явагдах
Мэдээллийн технологийн клубын ярилцах сэдвээр
- Нууц үг хэрхэн сонгох,
- OpenID технологиудын талаар ярилцацгаая.
Дээрх 2 сэдвээр ярилцах, мэдлэгээ хуваалцах, сурч мэдэхийг хүссэн хүн бүрийг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээрх Мэдээллийн технологийн клубын Баасан гариг тутмын уулзалт-сургалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү зарлалыг найз нөхөддөө дамжуулан, түгээх боломжтой.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

Sent: Tuesday, January 17, 2012 4:45 AM
Subject: [New post] Creating Secure Passwords…01.16.12
New post on The Proverbial Lone Wolf Librarian's WeblogCreating Secure Passwords…01.16.12by lonewolflibrarian lonewolflibrarian | January 16, 2012 at 8:45 pm | Categories: Librarians | URL: http://wp.me/pfIvt-5vU


Please consider the environment before printing this email.

Монголын номын санч, мэдээллийн ажилтануудад эрхэм та анхаарлаа хандуулна уу

Image
Эрхэм та ажилладаг, амьдардаг орон нутгийн нийтийн номын сангуудыг интернэтэд холбогдсон эсэхийг, мөн номын санчид нь доохи бүлэг, листэнд бүртгэгдэж ажлын мэдээ, арга туршлагаа солилцдог, суралцдаг эсэхийг лавлаж, түүнд туслаарай. Баярлалаа.
1) Имэйл лист: daisycenter@pl.ub.gov.mn


Энэхүү листийн зорилго нь Монголын сум, аймаг, дүүргийн номын санчид төдийгүй номын сан, мэдээллийн салбарт ажилладаг мэргэжилтэнүүд

- хаана юу болж байгаа мэдээ болон, - мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулагдсан төрөл бүрийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй бие биетэйгээ солилцох боломжийг олгож, - нэгдэж, нягтран, хамтран ажиллахад нь дэмжлэг болох явдал юм.
Имэйл листэнд та өөрийнхөө имэйл хаягийг бүртгүүлэхдээ, имэйл хаягнаасаа daisycenter-subscribe@pl.ub.gov.mn хаяг руу хоосон имэйл бичээрэй.
Харин имэйл листээс имэйл хаягаа хасахдаа daisycenter-unsubscribe@pl.ub.gov.mn хаяг руу хоосон имэйл бичээрэй.
2) Монголын нийтийн номын санчдын Facebook бүлэг
https://www.facebook.com/groups/librarians4mongol…

Миний бодол: 2012 онд ХТНС-ийн удирдлага, зохион байгуулалт, үйлчилгээнд ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх хэрэгтэй бна вэ?

Хотын нийтийн төв номын сангийн 2012 оны ажлын
төлөвлөгөөнд тусгагдах, яригдаж хийгдэх ажлын саналууд
1.    Ямар ч түрээсийн байгууллагагүй болмоор бна, бүх өрөө тасалгаа нь зөвхөн номын сангийнхаа олон нийт иргэдэд зориулсан нээлттэй, чөлөөтэй үйл ажиллагаа, хамтын ажиллагаанд хэрэглэгддэг байх,
Америкийн соёл мэдээллийн төвийг АНУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллуулж байгаа туршлагаа улам нарийсгаж, жил тутмын хөрөнгө оруулалтанд санал хүсэлтээ хэрхэн хэн өгч байгаагаа ил тод болгох, Шатрын уншлагын танхимыг Цэцэн нүүдэл клубтэй хэрхэн хамтран ажиллуулах, хэн нь ямар эрх үүрэг хүлээж байгааг хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажуулах гэх мэт
2.    Номын сангийн удирдлага, зохион байгуулалтанд мэдээллийн технологийг өргөнөөр ашиглаж, удирдлага, санхүүжилт, шийдвэр гаргахаас өмнөх процессыг ил тод болгох, ажиллагсад болон зарим тохиолдолд уншигч, хэрэглэгч, иргэдийн санал бодлыг хүлээн авах онлайн системийг бий болгох, үүний тулд дотоод сүлжээнд суурилсан Wiki системийг ашиглалтанд оруулах

Дорнод аймгийн номын санч Ж.Цагаан нь Summer 2012 Associates Program: “Tools for the 21st Century Librarian” -д оролцохоор шалгарчээ

Subject: Tsagaan Jambal - Mortenson Center 2012 Associates Program Acceptance
Маш сайн байна, Англи хэлний түвшингээ ахиулах нь маш зөв шүү.
Монголын номын санчдаас хэдэн хүн материалаа явуулж, мөн хэдэн хүн сонгогдсоныг одоо л таны шалгарсан тухай мэдээллийг илгээж, мэдэж авцгаая.
Та өөрийнхөө CV-г над руу бас явуулна уу, би Монголын номын санчдад явуулах мэдээлэлдээ хавсаргаж, мөн таньд аль тал дээр нь туслахаа тодорхойлж мэдэхэд хэрэгтэй байна.
Онгоцны билетээ одооноос захиалах хэрэгтэй шүү, хугацаа ойртох тусам билет үнэтэй болчихдог юм. АНУ-ын визэнд орох ажлаа ч бас хойш тавилгүй хөөцөлдөх хэрэгтэй, эдгээрээсээ өмнө Гадаад паспортаа шинэчлэх, хугацааг сунгах ажлуудаа хийчихсэн байгаа биз ээ. УБ хотод танд туслаж, төлөөлж аливаа бичиг баримтыг цуглуулж, цэгцлэж ажиллах хүн байгаа бол тэр хүнтэйгээ байнга холбоотой ажиллаарай.
Танд англи хэл дээр тань туслаж байгаа англи хэлний багшид танд дашрамд баяр хүргэж, харин та хичээнгүйлэн цээжлэж, хэл яриа, сонсголоо сайжруулах дасгалаа…

Уншигчийн тушаасан хураамжинд програмаасаа тасалбар хэвлэж өгдөг боллоо

Image
Уншигчийн тушаасан үйлчилгээний мөнгөн хураамжинд тасалбар хэвлэгч принтерээр хэвлэсэн тасалбарыг олгож эхэллээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1999-3 сараас номын мэдээллээ, 1999-9-27 өдрөөс уншигчийн мэдээллээ Австрали улсын Softlink компанийн боловсруулсан номын сангийн үйлчилгээний Алиса for Windows програмд бүртгэж,
анх компьютер, програм хангамжийг номын сангийн үйлчилгээндээ ашиглаж эхэлж байсан бол, өнгөрсөн хугацаанд Уншигч бүртгэл, Гэрээр ном олгох зэрэг уншигчаас хураамж авдаг үйлчилгээний хэсгүүд дээрээ номын санч гараараа мөнгө тушаасан тасалбар 2 хувь бичдэг болж, сүүлдээ тасалбар нь давхар цаасанд бичигддэг болж 2 удаа бичих ажлыг хөнгөвчилж байсан бол,
2011 оны сүүлээр Нийслэлийн хөрөнгө оруулалт 30 сая төгрөгөөр тавилга тоног төхөөрөмж авч, үүндээ тасалбар хэвлэгч Epson принтерүүд багтаан авч, улмаар програм хангамждаа тасалбар хэвлэх нэмэлтийг оруулж, туршиж,
2012-1-12 өдрөөс эхлэн гэрээр ном олголтын номын санч нь уншигчийн туша…

тэд технологийг гайхалтай ашиглацгааж байна! Монголын DonorsChoose.org-ийг үүсгэхэд юу дутагдаж байна вэ?

Image
Basic Information About An online charity connecting you to classrooms in need. Mission DonorsChoose.org is an online charity that makes it easy for anyone to help students in need.
Here's how it works: public school teachers from every corner of America post classroom project requests on DonorsChoose.org. Requests range from pencils for a poetry writing unit, to violins for a school recital, to microscope slides for a biology class.
Then, you can browse project requests and give any amount to the one that inspires you. Once a project reaches its funding goal, we deliver the materials to the school.
You'll get photos of your project taking place, a thank-you letter from the teacher, and a cost report showing how each dollar was spent. If you give over $100, you'll also receive hand-written thank-you letters from the students.
At DonorsChoose.org, you can give as little as $1 and get the same level of choice, transparency, and feedback that is traditionally reserved for some…

өөрийн орлого буурсан нь маш сайн хэрэг шүү

Image
Сайн байна уу,

Бидний сонсоогүй, мэдэхгүй мэдээллийг хуваалцаж, ярилцаж байгаад их баярлалаа.
Өмнө нь өөрийн бүрдүүлэх орлого хэдэн төгрөг байсан вэ?
2012 онд 50000төг болж буурсан боломжийг зөв ашиглаж, Уншигч бүртгэлийг хураамжгүй болгох, Төрийн болон ТББ, Олон улсын байгууллагууд, иргэдтэй хамтран Орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ юу байгааг судлан үзэж, хэрэгцээг хангах тал дээр үйлчилгээг чиглүүлэн ажиллах нь зүйтэй.
Ямар л санаа оноо байна, дэлгэн ярилцаж, бага алдаж, их онохыг хүсэн ерөөе.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
МТ-ийн мэргэжилтэн
Facebook/Twitter/Skype: jbegzsuren

From: Odnoo Ts
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Tuesday, January 10, 2012 4:23 PM
Subject:

sain bna uu. hentii aingiin katalogich Odonoo bna. 2012 ond hodoogiin buh nomiin sanguudiin ooriin orlogo 50.0 myngan togrog bolson bna. ene ni niitiin nomiin sanguud tolborgui unshuulah heregtei gesniig demjij bgaa yum bolbuu ta nar yu gej bodoj bna Sanalaa helne uu. Hundetgesen Odontuya
Please consi…

Номын үзэсгэлэнг онлайн орчинд бий болгоход санал

Image
Сайн байна уу,
Номын санчид нь номын сэдэвчилсэн үзэсгэлэнг хэд хэдэн үзэсгэлэнгийн тавиурт байнга шинэчлэн гаргадаг. Үзэсгэлэнд тухайн сэдэвт тохирох ямар номуудыг гаргахыг цаг зав зарцуулан хайж олж, үзэсгэлэнд байрлуулан дэлгэн харуулж байгаа учраас, тэрхүү номын үзэсгэлэнгээ Цахим орчимд бий болгох аргууд байна:
- Үзэсгэлэнд гаргасан номуудын Ном зүйн бүртгэлийг http://koha.pl.ub.gov.mn онлайн системээсээ хуулж авч бэлтгэх боломжтой, ингэснээр номын нэр, зохиогч болон бусад мэдээллийг дахин Word дээр шивэх ажил хийгдэхгүй,
- Ном зүйн бүртгэлээ www.slideshare.net-д байрлуулж, линкийг нь дэвшилтэт харилцааны хэрэгслэлүүд http://www.facebook.com/ubpubliclibrary , http://www.twitter.com/ubpubliclibrary -ийг ашиглан уншигч, хэрэглэгчдэд илгээх
- http://koha.pl.ub.gov.mn онлайн системд байгаа Лист үүсгэх боломжыг ашиглан, жагсаалтыг харуулах:
http://koha.pl.ub.gov.mn/cgi-bin/koha/opac-shelves.pl?display=publicshelves
Энэ талаар каталогч Одхүү, лавлагааны номын санч Түвшинтогтох нар турш…

Эрхэм та уураг тархиныхаа аль талийг илүү ашигладаг вэ? Are You Left or Right Brain?

Image
Source: http://www.onlinecollege.org/left-or-right-brain
<br />Via: Online College Advice

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager, Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter/Skype ID: jbegzsuren
Please consider the environment before printing this email.

Бернийн конвенцийн заалтын дагуу МУ-ын Зохиогчийн эрхийн хуулийн заалтаар Public Domain болох уран бүтээлүүдийн жагсаалт бэлтгэх зүйтэй юм бна?

Бернийн конвенцийн заалтын дагуу МУ-ын Зохиогчийн эрхийн хуулийн заалтаар Public Domain болох уран бүтээлүүдийн жагсаалт бэлтгэгдэх нь зүйтэй юм бна?
Номын санчид энэ сэдэв дээр анхаарлаа хандуулж, Төрийн мэдээлэл сэтгүүл болон www.legalinfo.mn сангаас Зохиогчийн эрхийн тухай хуулийг дахин нэг сөхөж харж,
бүтээлийн эзэн нас бараад хэдэн жил болсоны дараа зохиогчийн эрх хамаарахгүй болдогыг лавлан мэдэж,
орон нутгийнхаа уран бүтээлчидийн намтар түүхийг мэдэж байх, лавлагаа үүсгэх,
мөн зохиогчийн эрхийн хязгаарлалт нь дууссан бүтээлүүдийг мэдээлэх, цахим болгох зэрэгт анхаарлаа хандуулна уу гэсэн
Нээлттэй Нийгэм Форумын мэргэжилтэн, Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн гишүүн Балжидын илгээсэн зөвлөлгөө, мэдээлэл бидний мэдэж, хэрэгжүүлж байвал зохих ажлуудын нэг хэсэг юм байна гэж бат ойлгож авлаа.
Хамтран ажиллаж байгаад дахин талархалаа илэрхийлье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

----- Forwarded Message -----
From: Baljid Dashdeleg <baljid@forum.mn>
To: lists;
Sent: Frid…