Posts

Showing posts from April, 2012

Хятад улсын шинэ Соёлын бодлого хүний мэдэх эрхийг дээдэлж байгааг батлан харуулж байна

Image
Доорхи 6 нийтлэл нь бидний мөнхийн хөрш БНХАУ-ын удирдлага нь улс орныхоо хөгжлийн түвшинг "Хүний хөгжлийн төлөө" гэсэн дээд шатанд авчирч чадаж байгаагаа харуулж байна. АНУлсад бол 1880-аад онд Public Library нь Free/Open болсон байдаг.
Монгол улсад энэ мэт бодлого, чиглэл дутагдаж байгааг ярьж хэлэх хүмүүс олон болоосой! 1)
БНХАУ-ын 2009 оны байдлыг харуулсан Хүний эрхийн тайланд
A total of 1,749 museums had offered free access by the year 2009. Since February 7, 2009 the National Library has reduced or eliminated charges for some of its services.

гэж дурдсан байна.
http://news.xinhuanet.com/english2010/china/2010-09/26/c_13529921_6.htm

2)
Гэтэл 2012 онд бүх нийтийн номын сан, урлагийн галерей хураамж төлөхгүйгээр орох боломжийг олгожээ
http://news.xinhuanet.com/english2010/video/2011-03/03/c_13759348.htm
3)

Соёлын сайд нь дараах мэдэгдлийг 2011-3-3 өдөр гаргаж, Хятадын Үндэсний урлагийн музейг үзэхэд тасалбар худалдаж авахгүй ба энэ нь Манай улсын Үндэсний хүч чадал /power/ …

Проекторыг ашиглахтай холбоотой заавар, зөвлөлгөө

From: Tuvshinjargal <tuvshinjargal@topica.mn>
To: 'Begzsuren Jamsranjav' <mcl_begee@yahoo.com>
Sent: Tuesday, April 17, 2012 11:37 AM
Subject: RE: Проекторын засвар
Сайн байна уу,
1.Нэхэмжлэхийг дахин засварлаж явууллаа. 2.Энэ тохиолдолд буюу танай байгууллага удаа дараа проектортоо гэмтэл учруулж байгаа тул урт хугацааны баталгаа өгөх боломжгүй гэж бодож байна. Мэдээж үүнийг манай удирдлага шийдэх болно, энэ талаар би цааш мэдэгдье. Учир нь уг барааны хувьд эвдэрч гэмтсэн, ялангуяа линзийн хэсэгт гэмтэл учирч байгаагүйг албан ёсоор мэдэгдмээр байна. Солигдсон линзний хувьд баталгаат хугацаанд хамрууллаа гэхэд бусад нөхцлүүд (үндсэн аюулгүй ажиллагааны нөхцлүүд) зөрчигдсөн тохиолдолд бид хариуцахгүй. Иймээс та бүхэн гарын авлага дээрх заагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгаатай сайтар танилцаж, мөрдөх хэрэгтэй боловуу. 3.Бидний сольсон эд анги болох OPM-ASSY нь дотроо линз, оптик механизм болох zoom болон фокусын хэсгийг агуулдаг юм. Эдгээр хэсгүүдийн аль нэг дээр асууда…

би 2009 онд яаж ажиллаж байж вэ - Уриалга: Төсвийн байгууллагын ажилтан бүр тайлангаа нээлттэй болгоцгооё

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн  төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн  Ж.Бэгзсүрэнгийн 2009 оны ажлын тайлан
2009-12-1
Ажлын цаг ашиглалт
Ажлын цаг ашиглалтаа 100 хувь гэж үзэж байна. Зарим өглөө ажилдаа ирэхдээ 25 хүртэл минутаар хоцорсон дутагдлууд байгаа ч эрүүл мэнд болон ар гэрийн шалтгаанаар чөлөө аваагүй. Өдөр тутмын ажлын тэмдэглэлийг компьютерт тасралтгүй хөтөлснөөр 200 гаруй хуудас бүхий файлыг үүсгэсэн байна. Номын сангийн өдөр тутмын үйлчилгээ, үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглахад анхаарч, санал санаачлага гарган, бие даан суралцаж, шинэ мэдлэг чадварыг олж мэдэхэд анхаарч ажилласан.

ПРОГРАМ ХАНГАМЖ БОЛОВСРУУЛАХ
Номын сангийн электрон каталог, уншигч бүртгэлийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэж байгаа Алиса програмын өдөр тутмын архив, ажиллагааны хэвийн байдлыг хангаж, файл алга болсон алдааг архиваас нь хуулж сэргээж, Австралийн Softlink компанитай холбогдон шинэ регистрийн дугаарыг хүлээн авч, 2010 оны 9 сар хүртэл ашиг…

Оролцохоор боллоо! Fw: Confirmation on receiving your application for Cycling for libraries Vilnius-Riga-Tallinn

Image
Сайн байна уу,
Номын сангийн мэргэжлийн 100 хүн унадаг дугуйгаар Vilnius-Riga-Tallinn маршрутаар 600 км замыг туулахдаа номын сангийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар чөлөөт хэлэлцүүлэг хийж, зам дагуух хот, тосгодын номын сангуудын үйл ажиллагаатай танилцах,
Cycling for Libraries 2012 арга хэмжээнд
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж. Бэгзсүрэн миний Монголынхоо номын санчдыг төлөөлөн оролцохоор сонгогдсондоо баяртай байна.
Энэ арга хэмжээний цаашдын мэдээллүүдийг та бүхэнтэй байнга хуваалцах ба холбоотой байхыг хүсье. Баярлалаа, Ж.Бэгзсүрэн
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

Please consider the environment before printing this email.
----- Forwarded Message -----
From: Mace Ojala <mace@cyclingforlibraries.org>
Sent: Monday, April 9, 2012 3:46 AM
Subject: Confirmation on receiving your applica…

Хотын нийтийн төв номын сангийн АЖИЛЛАХГҮЙ гэсэн энэ шийдвэр ямар үндэслэлтэй вэ

Image
Сайн байна уу, Хотын нийтийн төв номын сангийн том уншлагын танхимд Математикийн олимпиад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан маргааш буюу 2012 оны 4 сарын 7-нд нийтэд үйлчлэхгүй гэж зарлал тавьсаныг гайхан уншлаа.
Яахлаараа математикийн улсын олимпиад нь нийтийн номын сангийн үйлчилгээг 1 өдөр зогсоох хэмжээнд очсон байгааг ойлгосонгүй. Ядаж номын сан ажиллахгүй, амардаг 4 сарын 8-ны Ням гаригт нийтийн өмч ширээ сандал, заал танхимыг ашиглан олимпиадаа зохион байгуулж болмоор юм.
Магадгүй олимпиад зохион байгуулахын тулд Номын сангийн санхүүд хэдэн төгрөг тушаасан байх л даа. Гэхдээ энэ орлого нь Үндсэн үйл ажиллагааны орлого уу, Туслах үйл ажиллагааны орлого уу? гэдгийг ялгаж салгахгүй бол Монгол улсын 2012 оны төсвийн хуваарилалтаар Хотын нийтийн төв номын санг Үндсэн үйл ажиллагаанаасаа 30 сая олж өөрийгөө бүтэн санхүүжүүл гэсэн байсан.
Энэ мэтчилэнгээр нийтийн мэдэх эрхийг эдлүүлэхэд гол үүрэгтэй нийтийн номын сан нь мөнгөний төлөө хаагаад байвал юу болох вэ?
Нийтийн номы…

"Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад НСангуудыг татан оролцуулах бодол шууд төрж байна

Image
Сайн байна уу,
http://www.mongolchamber.mn/index.php/news-mobile/69-news/1010-2012-04-02-191339 http://tech.news.mn/content/102422.shtml хуудаснаас "Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж, нийтийн номын сангууд энэ хөтөлбөрт хамрагдаж, Засгийн газар болон тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч “Гурван алтан түлхүүр” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах боломжтойг ярилцаж, шийдвэрлэж, нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.
Эхлээд бодоход зөв зүйтэй, үр дүн гарахуйц ажил мэт харагдавч, үнэндээ 1 удаагийн хөтөлбөр, их мөнгө зарсанаар
"... амьжиргааны төвшин доогуур иргэдийн компьютерийн боловсролыг дэмжих, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрны шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчнийг бий болгох... "
зорилго нь биелэхгүй юм гэдгийг хэн ч хэлж чадна.
Иргэн бүрийг технологид сургах хэрэгцээ нь тасралтгүй үргэлжлэх процесс бөгөөд, Засгийн газраас төсвийн хөрөнгөөр дэмжсэн ч гэсэн,
өнөөгийн…