Friday, April 27, 2012

Хятад улсын шинэ Соёлын бодлого хүний мэдэх эрхийг дээдэлж байгааг батлан харуулж байна

Доорхи 6 нийтлэл нь бидний мөнхийн хөрш БНХАУ-ын удирдлага нь улс орныхоо хөгжлийн түвшинг "Хүний хөгжлийн төлөө" гэсэн дээд шатанд авчирч чадаж байгаагаа харуулж байна.
АНУлсад бол 1880-аад онд Public Library нь Free/Open болсон байдаг.

Монгол улсад энэ мэт бодлого, чиглэл дутагдаж байгааг ярьж хэлэх хүмүүс олон болоосой!
1)
БНХАУ-ын 2009 оны байдлыг харуулсан Хүний эрхийн тайланд
A total of 1,749 museums had offered free access by the year 2009. Since February 7, 2009 the National Library has reduced or eliminated charges for some of its services.

гэж дурдсан байна.
http://news.xinhuanet.com/english2010/china/2010-09/26/c_13529921_6.htm

2)
Гэтэл 2012 онд бүх нийтийн номын сан, урлагийн галерей хураамж төлөхгүйгээр орох боломжийг олгожээ
http://news.xinhuanet.com/english2010/video/2011-03/03/c_13759348.htm
3)

Соёлын сайд нь дараах мэдэгдлийг 2011-3-3 өдөр гаргаж, Хятадын Үндэсний урлагийн музейг үзэхэд тасалбар худалдаж авахгүй ба энэ нь Манай улсын Үндэсний хүч чадал /power/ нэмэгдэж байгааг харуулна гэж дүгнэсэн байна?
Cai Wu, Minister of China's Ministry of Culture, said, "I hereby announce that the National Art Museum of China is now open free of charge!"
Cai joined Museum Director, Fan Di'an, in replacing the Ticket Sales plaque to on that reads "Ticket Distribution."
For a period of time the state-run National Art Museum of China was considered to be catering only to the taste of elite academics. The free entry policy might well change that perception by inviting a wider audience of everyday people to appreciate the beauty of art.
"I think the free admittance policy reflects the growing national power of our country."



>

4)
2011-2-р сард нийтлэгдсэн доорхи мэдээнд
Хятад улс нийтийн номын сан, art gallery, cultural center-үүдээ to open for free to visitors болгожээ.
http://news.xinhuanet.com/english2010/culture/2011-02/18/c_13738803.htm

5)
БНХАУ, Бээжин хот дахь их дээд сургуулиудын номын сангуудад 1 өдрийн билет авч үйлчлүүлэх боломжийг нээж өгч байгаа юм бна!
http://news.xinhuanet.com/english/china/2012-04/17/c_131531401.htm
Энэ нь иргэдийг бие даан мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд тустай төдийгүй, номын сангуудын фонд бүрдүүлэлтийн зардал мөнгийг хэмнэх, фондын ашиглалтыг нэмэгдүүлнэ гэж бодож байна.
6)
http://news.xinhuanet.com/english/china/2012-03/12/c_131462367.htm
мэдээнд бүр Бээжин хот дахь 110 гаруй regional or community libraries, university, high school and primary school libraries, and hospital and army libraries, номын сангууд 1 картаар иргэдэд үйлчилж эхэлж байгаа юм бна?

Дэлхийн улсууд нь Монголчуудаа хамтдаа зэрэгцэн хөгжицгөөе гэж биднийг урихгүй, шаардахгүй, харин бид тэднээс хоцролгүй, мөр зэрэгцэн, магадгүй түрүүлэн хөгжих боломжийг өөрсдөө гаргацгаая.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн





-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

Wednesday, April 18, 2012

Проекторыг ашиглахтай холбоотой заавар, зөвлөлгөө

From: Tuvshinjargal <tuvshinjargal@topica.mn>
To: 'Begzsuren Jamsranjav' <mcl_begee@yahoo.com>
Sent: Tuesday, April 17, 2012 11:37 AM
Subject: RE: Проекторын засвар

Сайн байна уу,

1.       Нэхэмжлэхийг дахин засварлаж явууллаа.
2.       Энэ тохиолдолд буюу танай байгууллага удаа дараа проектортоо гэмтэл учруулж байгаа тул урт хугацааны баталгаа өгөх боломжгүй гэж бодож байна.
Мэдээж үүнийг манай удирдлага шийдэх болно, энэ талаар би цааш мэдэгдье.
Учир нь уг барааны хувьд эвдэрч гэмтсэн, ялангуяа линзийн хэсэгт гэмтэл учирч байгаагүйг албан ёсоор мэдэгдмээр байна.
Солигдсон линзний хувьд баталгаат хугацаанд хамрууллаа гэхэд бусад нөхцлүүд (үндсэн аюулгүй ажиллагааны нөхцлүүд) зөрчигдсөн тохиолдолд бид хариуцахгүй. Иймээс та бүхэн гарын авлага дээрх заагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгаатай сайтар танилцаж, мөрдөх хэрэгтэй боловуу.
3.       Бидний сольсон эд анги болох OPM-ASSY нь дотроо линз, оптик механизм болох zoom болон фокусын хэсгийг агуулдаг юм. Эдгээр хэсгүүдийн аль нэг дээр асуудал үүссэн тохиолдолд бүхлээр нь буюу OPM-ASSY-г сольдог. Аливаа эвдрэл гэмтлийн хувьд үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны нөхцлүүдийг хэрэглэгч биелүүлээгүйн улмаас үүдэлтэй байдаг. Манай тохиолдолд дараахь анхан шатны нөхцлүүдийг хангаагүй байж болно. Үүнд:
-          механик гэмтэл учруулах. Үүнд: хөдөлгөөнгүй газар байрлуулаагүйгээс, доргиох, асаалттай үед хөдөлгөх, хамгаалалтын гэрт хийлгүй зөөвөрлөх, унагах, цохих зэрэг гадны хүчин зүйлээс хамаарсан гэмтлүүд. Манай тохиолдолд хөдөлгөөнгүй газар бэхлэж байрлуулаагүй байсан боловуу.
-          Тэжээлээс хамаарсан гэмтэл. Үүнд: асаалттай байх үед тэжээлийг таслах, өөрөөр хэлбэл гүйцэтгэж буй коммандыг дуустал хүлээлгүй тэжээлээс салгах зэргээс үүдэх гэмтлүүд. Манай тохиолдолд auto focus хийж байх үед тэжээлийг салгасан байж болох юм.
-          Орчны хүчин зүйлс. Үүнд: хуурайшилт, тоосжилт, чийгшил, температур, нарны туяа г.м хүчин зүйлс орно. Уг орчны хүчин зүйлсээс хэрэглэгч өөрийн төхөөрөмжийг хамгаалах үүрэгтэй.
4.       Оны өмнө уг проектор манай засварын төв дээр ирж байсан. Тухайн үед фокусын хэсэг дээр гэмтэл учирсан буюу фокус тохиргоо хийгдэхгүй, дүрс фокусгүй гарч байсан. Энэ удаад мөн адил фокусын хэсэгт гэмтэл гарсан ба OPM-ASSY-с мэдээлэл төв процессорт очихгүй, дүрс боловсруулахгүй болсон байв. Иймээс уг тохиолдолд мөн OPM-ASSY-г дахин сольж өгсөн болно. Та бүхнээс проекторыг зааврын дагуу хэрэглэж байхыг хүсмээр байна. Мөн хөдөлгөөнгүй газар байрлуулаагүй бол хөдөлгөөнгүй, орчны нөхцөл, тэжээл, механик нөхцлүүдийг хангасан газарт байршуулж хэрэглэнэ үү.

Best Regards,
O.Tusvhinjargal

TOPICA Service&Technical Section
TOPICA Co.,Ltd
Mongolia


From: Begzsuren Jamsranjav [mailto:mcl_begee@yahoo.com]
Sent: Tuesday, April 17, 2012 10:16 AM
To: Tuvshinjargal Otgonbayar
Cc: Bumerdene; Төгсжаргал
Subject: Re: Проекторын засвар

Сайн байна уу,

Засвар үйлчилгээ амжилттай болсонд баяртай бна.

1. Нэхэмжлэхийн pdf файлын фонд нь эвэртэй үсэг болж харагдаж байгаа тул, Зургийн файл болгоод илгээчихвэл, би хэвлээд санхүүдээ өгч, төлбөрийг шилжүүлэх арга хэмжээ авъя.
2. Энэ засвар буюу сольсон линзний сэлбэг, үйлчилгээнд хэдэн сарын баталгаа өгөх вэ?
3. Дээрх гэмтэл нь ямар шалтгаанууд, нөхцөл байдлаас болж бий болдог талаар зөвлөлгөөг имэйлээр өгч туслана уу, дахин ийм гэмтэл гаргахгүй байхад бид анхаарч ажиллахад таны зөвлөлгөө маш их тустай байна?
4. Бид энэхүү проектортоо оны өмнө линзний засвар хийлгэж байсан, тэр засвар үйлчилгээ нь баталгаат хугацаан дотроо байсан учраас бид төлбөр төлөөгүй ч, яг юуг сольсон, зассан талаар танайхаас бичиг авч байгаагүй гэж бодож байна. Тэр үед ямар засвар хийгдсэнийг тодруулж өгч болох уу?
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн







From: Tuvshinjargal Otgonbayar <tuvshinjargal@topica.mn>
To: mcl_begee@yahoo.com
Sent: Monday, April 16, 2012 5:44 PM
Subject: Проекторын засвар

Сайн байна уу.

Танай проекторын линзийн хэсгийг (OPM-ASSY) сольж, засварлаж дууссан болно.
Сэлбэг хэрэгсэл захиалга-таталтын тал дээр саатаж, хугацаа алдсанд хүлцэл өчье.
Нэхэмжлэхийг файл болгон хавсаргав.
Доорх утсаар холбогдон, төлбөрийн баримтын хамт ирж проектороо авна уу.

Хүндэтгэсэн,
О.Түвшинжаргал

TOPICA Service&Technical Section
TOPICA Co.,Ltd


From: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
To: Tuvshinjargal Otgonbayar <tuvshinjargal@topica.mn>
Cc: Bumerdene <sbnf08@yahoo.com>; Төгсжаргал <togsoo_67@yahoo.com>
Sent: Friday, April 6, 2012 8:39 AM
Subject: Fw: Projector zasvarlyylahaar ogsoniig huleej avsan yy?

Сайн байна уу,
1 сарын өмнө танай засварын төвд Хотын нийтийн төв номын сангаас засварлуулахаар өгсөн Casio прожекторын засварын ажиллагааны тухай хариу мэдээлэл өгнө үү.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

----- Forwarded Message -----
From: Tuvshinjargal Otgonbayar <tuvshinjargal@topica.mn>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Tuesday, March 6, 2012 6:43 PM
Subject: Re: Projector zasvarlyylahaar ogsoniig huleej avsan yy?

Onoshlogoonii huvid Casiogiin zaswariin heltesees mail irtel tur huleegdej baina. Linznii hesegt mechanic/ tuv processort programmin aldaa garsan baij bolno.  Delgerengui medeelliig deerh mail irsenii daraagaar buyu ene 7 honogt uguh bolno. 

Best regards,
O.Tuvshinjargal



From: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
To: Tuvshinjargal Otgonbayar <tuvshinjargal@topica.mn>
Cc: Bumerdene <sbnf08@yahoo.com>; Төгсжаргал <togsoo_67@yahoo.com>
Sent: Tuesday, March 6, 2012 9:19 AM
Subject: Re: Projector zasvarlyylahaar ogsoniig huleej avsan yy?

Сайн байна уу,
Хотын нийтийн төв номын сангаас засуулахаар өгсөн проекторт ямар гэмтэл илэрсэн, засвар хийгдэх хугацаа, бусад мэдээллийг илгээнэ үү.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн


From: Tuvshinjargal Otgonbayar <tuvshinjargal@topica.mn>
To: Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com>
Sent: Thursday, March 1, 2012 8:50 PM
Subject: Re: Projector zasvarlyylahaar ogsoniig huleej avsan yy?

Hi

Tany projectoriig huleej avsan. Onoshloj uzeed hariu mail yavuulay.
Best regards,
O.Tuvshinjargal

On Mar 1, 2012, at 14:57, Begzsuren Jamsranjav <mcl_begee@yahoo.com> wrote:
Сайн байна уу

Хотын нийтийн төв номын сангаас CASIO брэндийн, 2011-5 сард танай компаниас худалдаж авсан прожекторыг засуулахаар өнөөдөр 13 цагт аваачиж өгсөн байгаа.
Таныг байхгүй болохоор засварын төвийн инженерүүдэд тань
прожекторын удирдлага, цүнх, холбогч кабель, тогны кабель, баталгааны хуудас зэрэгтэй нь хамтад нь хүлээлгэн өгч, үлдээсэн болно.
Асаад автоматаар Zoom, Focus нь хийгдэхгүй гацаж, мөн Zoom, Focus-ын даруулууд нь ажиллахгүй байгаа юм.
Баталгаат хугацаа дуусахаас өмнө Линзийг нь солиулах засвар хийлгэж байсан.
Онош юу гэж тавигдаж байгаа болон хийгдэх засвар үйлчилгээний талаар хариу имэйлдээ бичихийг хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн













Tuesday, April 17, 2012

би 2009 онд яаж ажиллаж байж вэ - Уриалга: Төсвийн байгууллагын ажилтан бүр тайлангаа нээлттэй болгоцгооё


Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн
 төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн
 Ж.Бэгзсүрэнгийн 2009 оны ажлын тайлан

2009-12-1

Ажлын цаг ашиглалт

Ажлын цаг ашиглалтаа 100 хувь гэж үзэж байна. Зарим өглөө ажилдаа ирэхдээ 25 хүртэл минутаар хоцорсон дутагдлууд байгаа ч эрүүл мэнд болон ар гэрийн шалтгаанаар чөлөө аваагүй.
Өдөр тутмын ажлын тэмдэглэлийг компьютерт тасралтгүй хөтөлснөөр 200 гаруй хуудас бүхий файлыг үүсгэсэн байна.
Номын сангийн өдөр тутмын үйлчилгээ, үйл ажиллагаанд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглахад анхаарч, санал санаачлага гарган, бие даан суралцаж, шинэ мэдлэг чадварыг олж мэдэхэд анхаарч ажилласан.


ПРОГРАМ ХАНГАМЖ БОЛОВСРУУЛАХ

Номын сангийн электрон каталог, уншигч бүртгэлийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэж байгаа Алиса програмын өдөр тутмын архив, ажиллагааны хэвийн байдлыг хангаж, файл алга болсон алдааг архиваас нь хуулж сэргээж, Австралийн Softlink компанитай холбогдон шинэ регистрийн дугаарыг хүлээн авч, 2010 оны 9 сар хүртэл ашиглах боломжтой болсон.
Жижүүрийн компьютерт ажиллаж, уншигчдыг ороход нь бүртгэлийг нь шалгадаг “Орох бүртгэл, хяналт” програмд 5 оронтой дугаараа бичдэг талбарт “~” тэмдэг харагддаг болгох, stored procedure-ийг ашигласнаар уншигчийн зургийг 1 секундэд гаргаж харуулдаг болгох, Жижүүр Батсүхын хүсэлтээр сүүлийн 5 дугаар жагсаалтанд харагддаг болгох, ажил тарсаны дараа хаах үед Өдрийн нэгдсэн тоон мэдээнүүдийг хадгалдаг хэсгийг 2 процедур дуудаж хийдэг байсныг болиулж, шууд товч дарахад хийгддэг болгох болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж ирсэн.
Чөлөөт сонголттой үйлчилгээнд зайлшгүй нэвтрэх ёстой байсан Гэрээр ном олгох үйлчилгээний бүртгэл, хураамж, хоног хэтэрсэн хураамжийн тооцоог номын санч бүрээр харуулах CheckIn, CheckOUT програмуудыг боловсруулж, үйлчилгээнд ашиглаж эхэлсэн. CheckIn програмд Уншигчийн эрхийг хаадаг болгох, CheckOUT програмд номын санч өөрийнхөө Ном олгосон түүхийг гаргаж хардаг болгох гэх мэт өөрчлөлтүүдийг цаг тухай бүрд оруулж, програмыг шинэчилж ирлээ.
Уншигч бүртгэлийн програм хангамжид нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаснаар өдөр тутмын мөнгөн тооцоогоо бүртгэлийн номын санч өөрөө хянах боломжтой болгосон.
Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч, Тооцооны нябо болон номын санчдад зориулан DailyReport програмыг зохиож, Өдөр тутмын үйлчилгээний тоон мэдээг харуулдаг, тооцооны тасалбартайгаа тулгаж шалгах боломжтой болгосон.
Төлбөргүй интернэт үйлчилгээний ашиглалтын бүртгэл, хяналтын програмыг шинэ серверт холбогдон ажиллах тохиргоог өөрчилж, цаг, сэтгэгдэлийн мэдээлэл хадгалалтыг зөв болгож шинэчилсэн.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БУСАД АЖЛУУД

Өлгүүрийн дэргэд байрласан байсан Хяналтын камерын системийн үндсэн төхөөрөмжийг хулгайд алдах, эвдэж гэмтээх эрсдэлтэй, мөн камерын номын санч нар байнга сууж хянахгүй болсон шалтгаанаар дээд серверийн өрөө уруу шилжүүлж, кабелиудыг шилжүүлсэн.
4-р салбарын Хүүхдийн уншлагын НСанчийн, Камерын лангуун дээрх Электрон каталогийн ПСны тэжээлийн блокыг нийт 5000+7000 төгөөр засуулж, RJ45 жайк 10ш х 200төг=2000 төгрөгөөр авлаа.
OSG ХХК-аас 8000төг х 2ш хулгана LG Optical 3D Mouse 800dpi – Түвшинтогтохоор компьютер ландын 1-р давхарт байрлах компаниас авчруулж, Лавлагааны номын санч, Орох бүртгэл хяналтын компьютерийн хулганыг сольж тавьлаа.
Түвшинтогтохоор Компьютер ландаас 6ш RJ45 jack, WindowsXP инсталл СД – 2000төг  авчруулав.
Гурван үйлдэлт төхөөрөмжийн хорыг худалдан авахуулсан.
Вирусны хамгаалалт тавихаас аргагүй Нябо, Туслах нябо, Нарийн бичиг нарын компьютерт 1 жилийн лицензтэй BitDefender Antivirus 2008 програмыг М-Си-Эс ХХК-аас худалдан авч суулгалаа. Бусад компьютеруудын хамгаалалтыг төлбөргүй олж авсан Deepfreeze програмаар хийсэн.
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Ситинэт ХХК-ийн инженер Тамирын туслалцааг авч,  номын сангийн 586 компьютерт FreeBSD суулгуулж, тохиргоог хийлгэснээр интернэтийн гарц сервертэй болсон. Мөн дотоод сүлжээний
Windows 2003 server-ийн service pack 2-ийг суулгаж өгч, update хийгээгүй байснаас алдаа гараад байсныг засварлаж өгсөн.
Камерын хяналтын Кодикомын төхөөрөмжийг номын сангийн дотоод сүлжээнд холбож, Viewer програмыг захиргааны ажиллагсад, номын санчдын компьютерт суулгаж, ашиглуулж байна.
Номын электрон каталогийн инсталлыг http://www.4shared.com/file/ 129564726/9ad6d48b/opac20090902.html хаягаар байрлуулж, уншигч хэрэглэгч нар интернэтээс 44 удаа татан авч ашигласан байна.
Монголын Линукс хэрэглэгчдийн холбооны серверт төлбөргүйгээр байрлаж байсан, Drupal систем дээр хийгдсэн номын сангийн www.acic.edu.mn вэб нээгдэхгүй болж, улмаар Нийслэлийн мэдээллийн технологийн газарт хандаж, http://pl.ub.gov.mn хаягаар Хотын төв номын сангийн вэбийг Joomla систем дээр шинээр зохион байгуулж, ажиллуулсан.
Компьютерийн сүлжээнд системийн шинжилгээ хийдэг ЖиЭмЭл ХХК-ийн захирал С.Даваасүрэн, мэргэжилтэн Рэнцэндорж /uhnaae/ нартай холбогдож, үнэ төлбөргүйгээр номын сангийн дотоод сүлжээ, серверт анализ хийж, дүгнэлт гаргахаар болж, улмаар номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласан.
Вэб ашиглалтын статистик мэдээг харуулахад туслах, төлбөргүй Google analytics  үйлчилгээнд ubplibrary эрх бүртгүүлэн авч, вэбд тохиргоог хийж, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд 852 зочид 1780 удаа вэбд ханджээ.
Камеруудын адаптерууд цахилгааны тасалдлаас үүдэн шатсан тул, ЮүЭсБи ХХК-ийн Компьютер ланд 204 тоотын дэлгүүрээс Reyed RYD-350-12 маркийн 12V-30A чадалтай адаптерыг бэлэн мөнгөөр буюу НӨТгүй үнэ болох 36000 төгрөгөөр худалдан авч, суурилуулснаар, 6000 төгрөгийн үнэтэй амархан шатах адаптерыг ашиглахгүй байх нөхцөл бүрдлээ.
Номын сангийн төлбөргүй интернэт үйлчилгээг ашиглагч уншигчдын болон ажиллагсадын хүсэлтээр интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, интернэтийн холболтонд гэмтэл байгаа эсэхийг шалгуулах хүсэлтийг Ситинэт-д албан бичгээр явуулж, судлуулж, шийдвэрлүүлснээр, Номын сангийн шилэн кабелийн холболтын хурдыг 1Gb болсон.
Монголын номын сангуудын консорциумын ажилтан Гантулгын туслалцаатайгаар Ubuntu систем, номын сангийн систем Koha-г Live СД-ээс суулгаж, суралцаж эхэлсэн. Ирэх онд төв болон салбар номын сангуудын электрон каталог, уншигч бүртгэлд ашиглах зорилготой байна.
Зайлшгүй Windows систем хэрэглэхээс бусад компьютеруудад нээлттэй эхийн үйлдлийн систем Ubuntu Desktop 9.04-г суулгаж ашиглуулах зорилгоор, СД-г төлбөргүй захиалан авч, Дэд захирал болон Америкийн соёл мэдээллийн төвийн номын санчийн компьютеруудад суулгаж, ажиллуулж эхэлсэн.
Уншигч бүртгэл дээр уншигчийн цээж зургийг мэдээлийн санд оруулахад ашигладаг тоон зургийн аппарат ажиллахгүй болж, 40000 төгрөгийн засвар хийлгэхийн шаардлагатай болсонтой холбогдуулан, өөр санаа хайж, улмаар SSК брэндийн Вэб камер 15000 төгрөгөөр худалдан авч, бүртгэл дээр ажиллуулж эхэллээ.
http://lilomn.ning.com/ - Library Lovers in Mongolia – Монголын номын сангуудын найз нөхөд цахим бүлгийг үүсгэн, мэдээ, мэдээлэл оруулж эхэллээ.
Нарийн бичиг, Лавлагааны номын санч, Төлбөргүй интернэт үйлчилгээ болон бусад компьютеруудыг форматлаж, шаардлагатай програм хангамжуудыг суулгаж тохируулах ажлыг 10 гаруй компьютерт гүйцэтгэсэн.
Үйлчилгээний зохион байгуулалтыг 4, 11-р саруудад өөрчилсөнтэй холбогдуулан компьютерын дотоод сүлжээний кабелиудыг өөрчлөн зохион байгуулсан.

ЭХ БЭЛТГЭЛ
Номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай баримт бичиг боловсруулах, цагийн хуваарь, зарлал мэдээлэлийн эх бэлтгэж, хэвлэх ажлыг гүйцэтгэж ирсэн.
Шинээр бүртгүүлж байгаа уншигч нарт олгодог Уншигчийн батламжийг  553 цаасанд хэвлэж, 6636ш болгон зүсүүлж, Бүртгэлийн номын санчид өгсөн.
Номын сангийн үйлчилгээнд суудлын тооноос олон уншигч орж ирдэг асуудлыг зохицуулах зорилгоор Энгэрийн зүүлтийг хэрэглэгдэх болж, эхийг бэлтгэж, суудлын тоотой тэнцүү буюу 272ш энгэрийн зүүлтийг хэвлэв. Санамж, журам, дугаарлалт агуулсан. Энгэрийн зүүлт шиг болгох санаа нь Нарантуяа, Суудлын дугаар өгөх нь Цэцэгмаагийн санал байлаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Жижүүр Батсүхийн санаачилан бүтээсэн “Номын санч эмэгтэйчүүдийн хошин зураг, шүлэг”-ийн эхийг бэлтгэж, хэвлэж өгсөн.
Нарийн бичиг, ОНҮТасгийн эрхлэгч, МБАТасгийн эрхлэгч, Лавлагааны номын санч нарт хэвлэх, хувилах, сканердах үйлдэл бүхий Canon iR2020 төхөрөөмжийг ашиглах эрх нээж өгч ашиглуулж байна.

СУРГАЛТ

Номын санч В.Түвшинтогтоход 3 үйлдэлт төхөөрөмжийг ашиглах,
Номын санч Золжаргалд дижитал аппаратыг ашиглан зураг авах,
АСМТөвийн номын санч Дэлгэрсүрэнд intserver \ HotiinTovNSan –г ашиглан хэрхэн өөр ажилтаны боловсруулсан файлыг сүлжээгээр  орж авч, өөртөө хадгалан засварлах талаар зөвлөлөө.
Дэд захиралтай хамтран ОНҮТасгийн номын санчаас компьютер, интернэтийн мэдлэгийг шалгах, 2008 оны 9 сараас хойш хийсэн 4 сарын ажилтай танилцахад оролцлоо.
3 Номын санчид Pidgin ажиллуулах, имэйлээ шалгахыг зааж өгсөн.
Doorcontrol, CheckOut, CheckIn, DailyReport програмуудыг хэрэглэх зааварчилгааг ажлын байранд нь номын санч, ажилтан бүрээр зааж өгч, сургаж байна.
Хяналтын номын санчдын Ажлын дэвтрийн өдөр тутмын бүртгэлийг компьютер дахь бүртгэлтэй тулгаж илрүүлсэн алдаатай бүртгэл, зөрчлүүдийг тухайн номын санчдад харуулж, гаргасан алдааг тайлбарлан ойлгуулсан.
Миний бие ажлын шаардлагаар вэбийн Joomla систем, програмчлалын stored procedure-тай танилцаж, суралцаж байна.

САНАЛ, САНААЧЛАГА

Чөлөөт сонголттой үйлчилгээнд өөрчлөлт оруулах талаар буюу CheckIN, CheckOUT програмыг нэвтрүүлэх талаар саналаа бичгээр Захиргаанд өгч, шийдвэрлүүлсэн.
Номын сангийн гэрээр ном олгох болон ном буцаах үйлчилгээнд хэрэглэгддэг бэлэн мөнгөний баримтыг шууд 2 хувь бичигддэг болгох хүсэлтийг Санхүү, Дэд захиралд бичгээр гаргаж шийдвэрлүүлсэн.
Бээжин хотын 4 номын сантай танилцсан тухай тайлангаа Дэд захиралтай ярилцах үедээ БНХАУ-ын Үндэстнүүдийн их сургуулийн номын сангийн Чөлөөт сонголттой фондтой, уншлага нь тусдаа хэлбэрийн тухай танилцуулж, улмаар Хотын төв номын сангийнхаа чөлөөт сонголттой үйлчилгээг энэ хэлбэрт шилжүүлэх ажил Олон нийтэд үйлчлэх тасгийн хамт олонтой ярилцаж, шийдвэрлэгдлээ.
Уншигч бүртгэл дээр уншигчийн цээж зургийг мэдээлийн санд оруулахад ашигладаг тоон зургийн аппаратыг хямд үнэтэй, чанарын хувьд гологдохгүй цээж зураг авах чадалтай Вэб камераар орлуулах санаачлага гарган, судалж, үйлчилгээнд нэвтрүүлсэн.

БУСАД
Уншигч иргэд нь Онлайн лавлагаа буюу Яахоо мессенжерийн ask_library хаягаар холбогдож Номын сангийн үйлчилгээтэй холбоотой 100 гаруй асуултанд хариулт өгч ажилласан. Онлайн лавлагааны үйлчилгээг номын санч В.Түвшинтогтоход хариуцуулан, шилжүүлсэн.
2008 оны жилийн эцсийн Эд хөрөнгийн тооллогын комиссыг ахлан ажиллаж, тайлан мэдээг цаг тухайд нь гаргасан.
Номын сангийн үйлчилгээний дүрмийг зөрчиж, уншигчийн үйлчилгээний эрхээ түр хаалгасан 30 гаруй уншигчдын зөрчлийн хураамж төлсөн баримтыг үндэслэн эрхийг нээж ажилласан.
Номын сангийн захиргаанд Мэдээлэл боловсруулалт автоматжуулалтын тасгийн даргын ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгч, шийдвэрлүүлсэн.
МҮТВ-ийн эдийн засгийн редакцид Өрхийн төсвийн програмаа танилцуулж, нэвтрүүлэгт ярилцлага өгсөн.
Дотоод ажлын өдөр нийтээрээ мод тарих ажилд идэвхитэй оролцсон.
Энхтайваны корпусын сайн дурын мэргэжилтэн Крис Дэ Брайн нь Дархан хотын 15-р сургуульд 2 жил ажиллаад буцахдаа, Монгол орноор аялсан фото зургийн үзэсгэлэнгээ номын санд гаргах хүсэлт имэйлээр илгээснийг хүлээн авч, номын санд үзэсгэлэн гаргаж ажилласан.
ALA-ийн Sister Libraries-д ubpl нэр, ask_library@yahoo.com имэйл хаягаар бүртгүүлж, анкет бөглөж илгээсэн. http://wikis.ala.org/sisterlibraries/
Номын санчид, ажиллагсадаас уншигч, олон нийтэд зориулан бэлтгэсэн баримт бичгийн файлуудыг интернэтэд байрлуулж, олны хүртээл болгох зорилгоор http://www.docstoc.com вэбд begzsuren нэрээр эрх нээж, ашиглаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 29 файл байрласнаас 2490 удаа нээгдэж, 84 удаа татагдаж, 485 удаа профайлыг үзжээ.
Номын сангийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор Жиргэлт буюу www.twitter.com-д ub_library нэрээр эрх авч, ашиглаж байна.
Я.Цэвэл. Монгол хэлний тайлбар толь номыг http://toli.query.mn хаягт Онлайн хувилбарт шилжүүлэх ажилд номын сангаа төлөөлөн оролцож, 1575 үгийг тайлбарын хамт шивж оруулж ажилласан.
2009 оны 10 сард БНХАУ-ын Бээжин хотын 4 номын сантай танилцах 6 ажилтаны бүрэлдэхүүнтэй айлчлалыг ахлан явж, танилцаж ирээд, тайлан мэдээг бичиж, интернэт байрлуулж, цаашид Хятадын номын санчидтай холбоо харилцаатай ажиллаж байна.
2009  оны 10 сараас Хотын төв номын санд ажиллаж эхэлж, цаашид 2 жил ажиллах КОЙКА-ийн сайн дурын ажилтан Урнаад номын сангийн үйлчилгээний ажлын байрууд дээр ажиллуулж, танилцуулах ажлыг зохион байгуулсан.
Номын санчийн ёс зүйн дүрэм, Чөлөөт сонголттой фонд бүхий уншлагын танхим, болон бусад ажлуудын талаар Номын сангийн мэргэжил арга зүйн зөвлөлтэй хэлэлцэж, санал бодлоо илэрхийлсэн.
7-р сард ээлжийн амралтаа авч, амарсан.

Тайлан бичсэн:                             Ж.Бэгзсүрэн















Monday, April 09, 2012

Оролцохоор боллоо! Fw: Confirmation on receiving your application for Cycling for libraries Vilnius-Riga-Tallinn

Cyc4lib-logo2012
Сайн байна уу,

Номын сангийн мэргэжлийн 100 хүн унадаг дугуйгаар Vilnius-Riga-Tallinn маршрутаар 600 км замыг туулахдаа номын сангийн өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар чөлөөт хэлэлцүүлэг хийж, зам дагуух хот, тосгодын номын сангуудын үйл ажиллагаатай танилцах,

Cycling for Libraries 2012 арга хэмжээнд

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ж. Бэгзсүрэн миний Монголынхоо номын санчдыг төлөөлөн оролцохоор сонгогдсондоо баяртай байна.

Энэ арга хэмжээний цаашдын мэдээллүүдийг та бүхэнтэй байнга хуваалцах ба холбоотой байхыг хүсье.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн
 
-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.

----- Forwarded Message -----
From: Mace Ojala <mace@cyclingforlibraries.org>
Sent: Monday, April 9, 2012 3:46 AM
Subject: Confirmation on receiving your application for Cycling for libraries Vilnius-Riga-Tallinn

Dear all
The Cycling for libraries 28th July-7t August (http://www.cyclingforlibraries.org) registration has been open for one week now, and we have received so many applications we have been just baffled! Thank you all for your interest and commitment to this unconference!!
The Cycling for libraries -unconference is limited to 100 participants. The registration -process is done in two parts: the first 50 people were accepted directly (and this limit was reached in 20 hours after the registration opened). The next 50 participants will be chosen based on your applications. You all, the recipients of this email are in the latter group.
We are accepting applications for Cycling for libraries until 8th of May (IFLA WLIC 2012 Early Registration closes on 15th of May). After that we will select the 50 participants based on your applications. Then we will contact each one of you within a few days and tell you if you will be participating in the unconference. (phew the selection is going to be an extremely tough job for me and Jukka).
Again, thanks for the massive, global interest in Cycling for libraries -unconference! And feel free to contact us (mace@cyclingforlibraries.org, jukka@cyclingforlibraries.org, or Facebook or Twitter hashtag #cyc4lib) if you have anything in your mind.
On behalf of the Cycling for libraries organizers

-- Mace Ojala and Jukka Pennanen Cycling for libraries (http://www.cyclingforlibraries.org)








Friday, April 06, 2012

Хотын нийтийн төв номын сангийн АЖИЛЛАХГҮЙ гэсэн энэ шийдвэр ямар үндэслэлтэй вэ

Сайн байна уу,
Хотын нийтийн төв номын сангийн том уншлагын танхимд Математикийн олимпиад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан маргааш буюу 2012 оны 4 сарын 7-нд нийтэд үйлчлэхгүй гэж зарлал тавьсаныг гайхан уншлаа.
Яахлаараа математикийн улсын олимпиад нь нийтийн номын сангийн үйлчилгээг 1 өдөр зогсоох хэмжээнд очсон байгааг ойлгосонгүй. Ядаж номын сан ажиллахгүй, амардаг 4 сарын 8-ны Ням гаригт нийтийн өмч ширээ сандал, заал танхимыг ашиглан олимпиадаа зохион байгуулж болмоор юм.
Магадгүй олимпиад зохион байгуулахын тулд Номын сангийн санхүүд хэдэн төгрөг тушаасан байх л даа. Гэхдээ энэ орлого нь Үндсэн үйл ажиллагааны орлого уу, Туслах үйл ажиллагааны орлого уу? гэдгийг ялгаж салгахгүй бол Монгол улсын 2012 оны төсвийн хуваарилалтаар Хотын нийтийн төв номын санг Үндсэн үйл ажиллагаанаасаа 30 сая олж өөрийгөө бүтэн санхүүжүүл гэсэн байсан.
Энэ мэтчилэнгээр нийтийн мэдэх эрхийг эдлүүлэхэд гол үүрэгтэй нийтийн номын сан нь мөнгөний төлөө хаагаад байвал юу болох вэ?
Нийтийн номын сан өдөр бүхэн, өөрийгөө хөгжүүлэх, мэдээлэл олж авахыг хүссэн иргэн бүрт нээлттэй байхыг л би хүснэ.
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.






Wednesday, April 04, 2012

"Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад НСангуудыг татан оролцуулах бодол шууд төрж байна

хуудаснаас "Компьютерийн боловсролыг дэмжих аян эхэллээ" гэсэн мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж,
нийтийн номын сангууд энэ хөтөлбөрт хамрагдаж, Засгийн газар болон тус хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч “Гурван алтан түлхүүр” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах боломжтойг ярилцаж, шийдвэрлэж, нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.

Эхлээд бодоход зөв зүйтэй, үр дүн гарахуйц ажил мэт харагдавч, үнэндээ 1 удаагийн хөтөлбөр, их мөнгө зарсанаар
"... амьжиргааны төвшин доогуур иргэдийн компьютерийн боловсролыг дэмжих, боловсон хүчний чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрны шаардлага хангахуйц чадварлаг боловсон хүчнийг бий болгох... "

зорилго нь биелэхгүй юм гэдгийг хэн ч хэлж чадна.

Иргэн бүрийг технологид сургах хэрэгцээ нь тасралтгүй үргэлжлэх процесс бөгөөд, Засгийн газраас төсвийн хөрөнгөөр дэмжсэн ч гэсэн,

өнөөгийн Дэлхий нийтэд мөрдөгдөж, нэвтэрсэн арга ажиллагаанаас харвал, ТББ, Сан, тэр дундаа нийтийн номын сангуудаараа дамжуулан ийм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой зардал /ус, дулаан, цахилгаан, байрны түрээс, багшийн цалин бас бусад/-ыг хэмнэж, сум аймаг, орон нутгийнхаа нийтийн номын санд хүн бүр ирж сургалтанд хамрагдаж технологийг яаж ашиглахыг мэдэж танихаас гадна

одоо хамгийн чухал нь олж авсан технологийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж сурах, технологиор дамжуулан олж авсан мэдээлэл, мэдлэгээ үнэлж дүгнэх, харьцуулах боломжийг номын сангийн бусад үйлчилгээгээр дамжуулан тасралтгүй суралцах боломжтой болдог.

Энэ тухай,
2010-10 сард Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл уралдаанд дэвшүүлж байсан http://www.mit.mn/vote/id/173 миний оролдлого бий. Сэтгэгдлүүдийг уншихад хүмүүс янз бүрээр л ойлгодог юм байна лээ. Ганц үнэн нь иргэдийн бие даан тасралтгүй суралцах үйл явцыг Нийтийн номын сан гэдэг ашгийн бус байгууллага хангаж өгдөг гэдгийг Дэлхийн улсууд бидэнд батлан харуулсаар байгаа!
Жишээ зөндөөн олдоно: http://www.dclibrary.org/services/computer
Монгол улсын 300  гаруй нийтийн номын сангууд нь өөрсдөө байгаа нөөц боломжоо дээрх хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгууллагуудтай хуваалцаж, улмаар номын сангийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн уг хөтөлбөрийг тогтвортой, амжилттай, тасралтгүй үргэлжлэх нөхцөл боломжийг бий болгож чаддаг гэдэг талаас нь ярилцаж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэх хэрэгтэй гэж бодож байна.
Нийтийн номын сангуудад хэрэгжүүлнэ гэхлээр номын санчид хичээлийг заахгүй билээ? харин номын сангийн менежерүүд нь уг хөтөлбөрийг амжилттай, тасралтгүй хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авч ажиллах нь Улсын төсвөөс санхүүждэг нийтийн номын сангуудад төсвийн хөрөнгөө зөв зүйтэй зарцуулахад нь нэг зорилт нь болж чадна.
Төслийн танилцуулга файл: http://www.mongolchamber.mn/attachments/article/1010/Tusul_intro.pdf
Энэ файлтай танилцаж үзэхэд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай chamber@mongolchamber.mn холбоо барьж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцаж, тогтох хэрэгтэйг мэдлээ.
Мөн Улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн нэрийн сангаас Гурван алтан түлхүүр компанийг хайгаад олсонгүй тул, мэдэх хүмүүс тус компанийн имэйл, вэб буюу онлайн, сошиал харилцааны хаягуудыг нь олж мэдвэл, хариу бичихийг хүсье.
http://www.registrationmongolia.com/index.php?option=com_wrapper&view=wra...
Санал бодлоо хуваалцах, холбоо барих, хамтран ажиллах эрхэм танд баярлалаа,
Ж.Бэгзсүрэн

-s-i-g-n-a-t-u-r-e-
IT manager,
Ulaanbaatar Public Library
Facebook/Twitter: @ubpubliclibrary, @jbegzsuren
Online system: http://koha.pl.ub.gov.mn

 Please consider the environment before printing this email.