Posts

Showing posts from May, 2013

Сайн хүн идсэнээ 2013-5-12 Өдрийн хоол

Image
халгайтай залхуу бууз, мах нь үнээний эхэс, гурил нь УБ 2-р гурил дээр бага зэрэг хивэг нэмсэн

Ухаарч амьдрах хорвоо гээд Үр чамдаа хэлээд л байгаа юм шүү дээ

Image
---
Ухаарч амьдрах хорвоо гэдэг энэ дууг миний клубын гишүүн, 77 настай Янжинсүрэн эмээ маань үр хүүхдүүдийнхээ ухаарал, хэлсэн үгийг нь ойлгож байгаа талаар ярилцаж байхдаа санаж, интернэтээс хайж олж, бид клубээрээ дахин дахин сонслоо.
http://www.xyyp.mn/bayarmagnai/7533/
Хүүхэд байхдаа энэ дууг их сонсдог байснаа санаж, ойрын жилүүдэд сонсоогүй байсан тул маш сайхан санагдлаа.
---
Ядуу зүдүү гэдэг үгийг зөвхөн Сэтгэлгээтэй холбож ойлгох хэрэгтэй юм шиг ээ, өмссөн хувцас, идэж байгаа амттай хоол, харилцаж байгаа зан чанараа ядуурч байгааг зөвхөн хүн бүр л дор бүрнээ шийдвэр гаргаж, сонгож байгаа учраас Мэдлэг, Туршлага солилцох бүхий л арга хэмжээг өргөн дэлгэр болгомоор мэт? бие ухаанаасаа хэтэрсэн хэрэглээтэй болж, энэ хэрэглээгээ Зээлээр шийдээд байгаа Хүмүүсийн ухаан, сонголт, шийдлийг л эргэж хармаар санагдаад байгаа юм?
Dulamjav Erdenechuluun
Өнөөдөрийн сэдэв
Бид асар их баялагтай хүн ам цөөн хэрэглээ маань бага мөртлөө яагаад ядуу зүдүү амьдарч байна гэж та боддог вэ?

2013-5-7_8 Өдрийн хоол

Image
2013-5-7 Халгайтай хуушуур, гэхдээ жигнэсэн.
2013-5-8  Халгайтай пицца болон шош, жигнэсэн төмс
- Та юу иднэ, түүнийхээ дүр төрх болно.
- Өнөөдрийн идэж байгаа хоол тань Ирээдүйн биеийг тань бүтээнэ.

Мэндэлсэн өдөрт тань зориулсан Нас бол тоо ... үйлчилгээ: http://mendelsenodor.blogspot.com/

J.Begzsuren

Mobile: 99861326
FB/TW/LinkedIn/Skype/SlideShare : jbegzsuren

--- head, Library and Information Technology Association board member, Mongolian Libraries Consortium
Family Ambassador, Couchsurfing
Independent distributor, Herbalife
Please consider the environment before printing this email.

Украйн найз

Image
Миний гэр бүл couchsurfing.org-ийнхоо тусламжтайгаар Коля гэдэг Украйн найзтай боллоо.
29 настай, сүүлийн 6 жилд төрөл бүрийн хөтөлбөр, програмуудад редактораар бие даан ажиллаж байгаа. Хамгийн сүүлд social drama-ийн жижиг кинод редактораар ажилласан гэнэ.
2012-10-р сараас хойш Украйн улсаасаа аялалаа эхэлсэн ба дундад ази, өмнөх азийн орнуудаар явсаар, Хятадын Эрээн хотоос машинаар хил гарч, Замын үүдээс галт тэрэгний билет олдохгүй байсан тул явуулын машинаар Улаанбаатар хотод ирсэн гэж байна. Хятадын хилийн шалганаар гарах үед Юань төлөхийг хүсэхээр нь Яагаад би төлөх ёстой гэж, танай улсыг орхиж гарч байна гээд мөнгө төлөөгүй гэж байна! Улаанбаатараас Иркутск орж, Украйнаас ээж нь Байгаль далайг үзэхээр ирснээр, ээжтэйгээ хамтдаа хэд хоног аялаад,  5 сарын 21 гэхэд Украйн руугаа ниссэнээр гэртээ очих гэнэ.
Өмнө нь АНУ-д 14 сараар 2010 онд хөтөлбөрийн шугамаар найзуудтайгаа аялаж байсан гэнэ. Иймд энэ удаагийн аялал тийм ч урт биш, ер нь энэ аялалын эхний 6 гайхалтай, шинэ ш…

Хөтөлбөрийн өрөөг зохион байгуулахдаа

Image
2013-5-4 өдөр Хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн өрөөнд зохион байгуулагдсан Social Media Club-ын уулзалтанд оролцох үедээ ингэж бодлоо.

1. Хөтөлбөрийн өрөөг АНУ-ын ЗГ-ийн санхүүжилт, Америкийн ард түмний татварын мөнгөөр үнэхээр сайхан янзалж, тохижуулжээ. Ийм өрөөтэй байх нь чухал гэдэг санааг 2010-10-р сард АНУ-ын 2 номын санд дадлага хийж ирээд тайландаа
---
Нийтийн номын сангуудад зохион байгуулагдаж байгаа соёл танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээнүүдийн мэдээллийг нэг доор төвлөрүүлж, нэгтгэх, улмаар Олон нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулах Conference, Мeeting өрөөнүүдийг номын сан бүрт байгуулж, техник хэрэгслэлээр тоноглох, /http://lip-news.blogspot.com/2010/11/blog-post_30.html/
---
гэж тусгаж, улмаар энэхүү өрөөний төслийг бичих багт орж ажиллаж байсанаараа бахархаж байлаа. Хөтөлбөрийн өрөөний нээлт 2012-8-р сард болоход оролцож байсан ч, анх удаагаа арга хэмжээнд ирсэн минь энэ боллоо.

2. Social media club-ын уулзалт арга хэмжээг зохион байгуулж байг…

Бид өдрийн хоолондоо юу идэж байна вэ 2013-05-2_4

Image
Бид гэртээ юу идэж байгаа вэ,
Өглөөний цай бол Шинжлэх ухааны бүтээл - Хербалайфын өглөөний хоол болох Алоэтай баяжмал, Термо цай, Коктейль Харин өдрийн хоолондоо юу идэж байгаагаа танилцуулж байна. Орой хоол голдуу тараг, аарц байгаа. Бага үд, их үдэд гэртээ хийсэн хивэгтэй боов, талх, бас бус зөв гэсэн хүнс.  2013-5-2 өдөр:  Бага усаар битүү жигнэсэн төмс + Хөөрүүлсэн сүүний хярам


 2013-5-4 өдөр: Ээдэм + Хивэгтэй боов + Аарц