Posts

Showing posts from August, 2015

7-р сард 4 үнээний ашиг шим, ач тус

Улаанбаатар хотынхоо захын дүүрэг хороонд Ганц худгийн хорих ангийн ойролцоо, үнээ маллах боломжтой гол ус, бэлчээртэй газарт 6 ам бүлтэй миний өрх гэр 4 үнээ сааж, малладаг.

Үнээ маллах нь дараах ач тустай байна. Үүнд:

1.    Өрх бүлийн гишүүн бүхэн ажил хөдөлмөрийн хуваарьтай болж, гар хөдөлвөл ам хөдөлнө, ажил хийвэл дуустал, мал дагавал ам тосдоно, дэлэнт мал дээшээ гэх мэт ардын зүйр цэцэн үгсийг амьдралдаа хэрэгжүүллээ.
-    9, 10 настай охидууд үнээгээ бэлчээрт, төл малаа айлын хашаанд  гаргаж, цөөн хэдэн цаг үнээгээ алсаас ажиглангаа тоглож наадаж, бэлтгэж авч гарсан хүнс хоолоо идэж, номоо уншин суралцаж, цэвэр агаарт унтаж  өнгөрүүлээд, гол руу буулгаж услаж, ширэг идүүлээд, оройхон гол дээрээс үнээгээ авчирна.
-    9, 10, 13 настай охидууд хөрш айлуудынхаа 5, 7, 11 настай хүүхдүүдтэй хамтран ихэр сүргийнхээ баасыг зөөж, хатаахаар дэлгэж, хэрчиж жижиглэнэ, өмнөх өдрийнхөө хагас хатсан баасыг эргүүлж, харин хатсан баас буюу аргалыг овоолсон аргал дээрээ зөөж авчирах ажил өдөр …