Wednesday, December 28, 2016

2016 онд миний өрх бүл Дэлхийн 26 улсын 136 иргэдтэй танилцаж, амьдарлаа


Дэлхийн улс орон болгонд найзтай, таньдаг хүнтэй болохыг хүсдэг хүмүүс байна уу?
Бид Монгол хүний зочломтгой занг харуулж, холын хүнээс үг сонсохоор 2016 онд 26 орны 136 иргэдийг гэртээ хүлээн авч, 256 өдрийг хамт амьдран өнгөрүүлжээ.
- Оросын явган аялагч залуугаас целное молоко буюу үнээний цэвэр сүү, condensed milk буюу хуурай сүүнээс сэргээсэн сүүний ялгааг сонсож, яг ямар бүтэцтэй хуурай сүү/condensed milk-ийг шингэрүүлэн савлаж, тэр нь хямд байдгийг анхаарахыг, цаанаа бол 1 ТОМ КОМПАНИ өөрийн брэндийн үнэтэй жүүсний дэргэд, худалдаж авсан орон нутгийн жижиг үйлдвэрт өөрсдийн жор технологиор үйлдвэрсэн дотоодын брэнд гэж харагдах жүүсийг хямд үнэтэйгээр байрлуулан борлуулалт хийдэг болохыг гэх мэтийг сонсож, өөрсдийн худалдан авалтандаа анхаардаг болж,
- Улс орнуудад очиж сайн дурын ажил хийж аялаж амьдардаг Финляндын залуус Монголын 3-р сарын цас хайлж, чийг үнэртсэн, дулаарч байгаа өдрүүдийг мэдэрч, мөн Финляндад хуулийн дагуу фермерийн үнээнээс саасан сүүг задгай худалдах ёсгүй ба үйлдвэрээр дамжин савлагдсан сүүг уухад нүүр нь улайж, хүзүү нь загатнаж харшил нь эхэлдэг байхад бидний малладаг бэлчээрийн үнээний сүүг хөөрүүлээд уухад яах ч үгүй байгаа ялгааг олон талаас нь ярилцаж,
- Парагладинг  буюу шүхрийн спортын тамирчин, дасгалжуулагч Чили улсын залууд Монголд  сонирхол ижил залуус байдгийг нь танилцуулж өгч,
- Оросоос машинтайгаа, бас нохойгоо ирсэн залуусд Монгол гэртээ нохойгоо оруулдаггүй уламжлалтайг хэлж, тэд ч бас өөрсдийн гэр бүлийн гишүүн нохойгоо машиндаа ганцааранг нь хонуулахгүйгээ тайлбарлаж,
- Сингапурын цэргийн тусгай албаа хаачихаад, аялаж яваа залууд Монгол 39 настай залуугийн хүч, хурд, малч, байгалийг ажиглан мэддэг уламжлалаас харуулж, тайлбарлаж,
- Украйны зүүн хилийн хот бол дээд боловсрол, шинжлэх ухааны төвлөрөл ихтэйг сонсож,
- Герман цахилгаанчин  мэргэжилтэй ахын Монгол гэр дэх цахилгааны холболтонд санаа тавихыг мэдэрч,
- Зочлон ирж байгаа айлдаа юу авч очиж болох, ямар бэлэг авахыг хүсч байна вэ гэдэг найрсаг асуултанд нь зургийн аппарат захиж, бэлгэнд авсан түүхийг залуус бахархан ярилцаж,
- Ганцаараа 20 гаруйхан насандаа явган аялалын эзэн болж чадсан бүсгүйн түүхээс сонсож,
- Голландын том биетэй Даач хүмүүстэй нөхөрлөж,
- 4 унадаг дугуйгаа авч очин, тухайн улсдаа унадаг дугуйн аялал хийж хэвшсэн 3 хүүхэдтэй Франц айлтай найзалж,
- Малайз залуу Хятад их сургуулиа төгсөөд, ажилд ороод завгүй болохоосоо өмнө гээд, их сургуулийн тэтгэлэгээс цуглуулсан мөнгөөрөө унадаг дугуйн аялалын бэлтгэлээ хангаад, сайн дурын ажил хийнгээ Солонгос, Япон, Хятадаар дамжин Монголын баруун хилд унадаг дугуйгаар аялан хүрч чадаад, цааш аялалаа үргэлжлүүлж байгааг харж,
- Мэднэ, мэднэ гэж хариулаад байгаа ч бие дээрээ мэддэгээ хэрэгжүүлж чадаагүй 50 гаруй настай, хөгжингүй гэж тооцогддог орны гэр бүлээрээ аялаж байгаа хүмүүсийг өрөвдөж,
- Гитараа үүрэн аялсаар Монголд ирж, Франц, Англи дууг дуулж хөгжим сурах хүслийг хүн бүхэнд бий болгож чадсан залуу,
- Оросын Алтайн нуруунд онгон байгалийн дунд амьдрахаар сонгож, тэндээ амьдардаг, Монголын 33 говийг явганаар аялаж үзэх сонирхолтой залуусд бага ч гэсэн Монгол ахуйг хүндэтгэн ойлгож харьцах талаар мэддэгээ зөвлөж дэмжин,
- 14, 16-хан настай эгч дүү хоёр хамтдаа ямар их эв найртай аялаж байгааг харж,
- Малайзын алс бөглүү тосгоныхоо газрыг мөнгөтэй компаниудад алдахгүй, байгальд ойр амьдралын хэв маягаа хадгалахын тулд энэ бүсгүй Австралид хуулийн мэргэжлээр суралцаж, төгсөхийн даваан дээр Монголын байгалийг үзэхээр ирэнгээ, Монголын газар өмчлөлийн тухай хууль, шинэ газарт хэрхэн бакрышка зоож тэмдэг тавьж байгааг харж, нэмж бодох зүйлтэй болж буцаж байгааг,
- Энэтхэг бүсгүй хаа очсон газартаа энэтхэгийн өвс ургамлуудаас бэлтгэсэн оригнал амтлагчаа цүнхнээсээ гарган ирж, энэтхэг амтлагчтай хоол бэлтгэн дайлж, хөнгөхөн аялж байгааг,
- Зөвхөн миний гэрт ирэхийн тулд вэбд хэрэглэгчээр бүртгүүлснээ сүүлд нь ярьсан залуусаар хүн төрөлхтөний сайн бүхэнд итгэдэгт нь баяр хүргэж,
- Нарантуул захаас худалдаж авсан мотоциклиороо Монголын нутгаар нилээн хэдэн сар аялсан зоримог герман охины аялалын түүхийг бичүүлж авч,
- Европын улсын их сургуульд тэтгэлэгээр суралцах замдаа Улаанбаатар хотод хоёрхон хоног зогсоод, дараагийн алсын алс руу явах галт тэргэндээ суух оюутан залууд бид туслаж,
- Хүнсний шим тэжээлийн мэргэжилтэн мэргэжлээ ашиглан улмаар фитнесээр давхар хичээллэн Фитнес фото эмэгтэй болж, ажиллаж байгаа бүсгүйтэй танилцаж,
- Испанийн бүжигчин, youtube-д бэлхүүсний бүжигчин гэж хайвал шууд л хэдэн сая хүн лайк дарсан бүсгүй Монгол гэрт ирж бүжиглэх дуртай охидуудад маань бүжгээсээ сонирхуулж,
- Украйн залуу орос найзуудынхаа машинтай Улаанбаатарт ирж, эцэст нь гэнэтийн ажлын дуудлага ирж, 2 залуу нь онгоцоор Москва буцаж, харин жолооч бүсгүйтэй гэргий бид хоёр Улаан-Үүд хүртэл аялаж, улмаар замын машинаар 5400 гаруй км аялсан анхны аялалын түүхээ бүтээлцэж,
- Гэргий бид хоёрыг Орос оронд аялаж байхад гэрт үлдсэн хүүхдүүдтэй маань бал сараараа аялаж байгаа хос болон бусад Дэлхийн найзууд хамтдаа амьдарч,
- харин бид Иркутск, Красноярск, Новосибирск хотуудад зочломтгой хүмүүсийн вэбээр дамжин танилцсан Орос айлууддаа айлчлан очиж, Монгол хүний гараар хоол хийж өгч, эв эеийг эрхэмлэн амьдран,
- Олон сараар явган аялал хийхэд хүнс хоолны шим тэжээлт байдлын дутагдлаас хэрхэн үнэт баялаг болсон булчингаа алдсан, ядарсан байгааг залуу хостой ярилцан мэдэж,
- Монголын хөдөөгийн ахуй амьдралын хэв маягт дурласан герман айл 2 дахь жилдээ 2 нялх хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж, ажилсаг, уран ард түмний Бүргэдийн баярыг очиж сонирхож, 3 дахь удаагаа дараа жил ирэхээ ярилцаж,
- Эрүүл мэндээ олж авахын тулд байгальтай найзлахаар, Монголын хөдөөгийн сүү тараг дээр ирж, хүслээ биелүүлж байгаа солонгос идэр эр,
- Байгалийг хайрлахаар төрсөн хүн гэж өөрийгөө тодорхойлсон Япон залууд аягаа долоох, аргалаа түлэхийг үзүүлж, ярилцаж,
- Францын хамгийн том програм хангамжийн компанийн мэргэжилтэн бүсгүйг аялахад нь найз нь бэлэглэсэн аман хуураа, монгол 10 настай охин аман хуур хөгжмөө үзүүлэхэд санаж цүнхнээсээ гарган, хамтдаа давтлага хийж,
- Бразил, Франц улсад тэтгэврийн нас Монголынхоос даруй 5-10 жилээр урт байдгийн учир шалтгааныг ярилцаж,
- Зүүд манагчийг төмөр утас, өнгийн утсаар хийж, хулуу, хашаар амттай хоол хийсэн залуустай нөхөрлөж,
- Бие муутай настай хүн хол замд аялах ч бас хүндхэн болохыг харж,
- Австрали залуус сэргэлэн, ажигч, тусч гэдгээ харуулж бидний клубын байрны цэвэрлэгээ, тохижилтонд тус дэмийг нь авч,
- Франц хүмүүс хоол хийж, хүнийг дайлахдаа аз жаргал мэдэрдэгийг бодитоор хийж,
- Он гарах мөчид ам бүлдээ гадаадаас ирсэн найзтайгаа байх баяр хөөрийг дахин мэдрэхээр гэх мэт сэтгэлд үлдсэн мөчүүдийг бид дурсан санаж, хөөрөлдөж чадна.

Дэлхийн улсуудын хөгжил дэвшил, мөнгө зээл, зав чөлөөгүй ажлаас хөндийрэх нь энэ цаг үеийн шаардлага хэрэгцээ болоод байгааг харуулдаг, мөн уламжлал, байгальтайгаа ойр амьдралын хэв маягийг хүсэмжилсэн, зочломтгой байдлаа батлан харуулахыг хүсдэг хүмүүсийн ашигладаг Couchsurfing, Warmshowers, Workaway, Trustroots вэбүүдээр дээрх айлчидтайгаа танилцсан.

Энэхүү тэмдэглэлийг уншиж танилцсан эрхэм танд 2017 оны амьдралдаа өөрчлөлт дэвшил хийхийг хүсэн ерөөе!
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо

Tuesday, October 25, 2016

охин маань Франц зочноос аман хуур тоглохыг заалгасан энэ мөчийг ямар ч сургалт, юутай ч харьцуулашгүй

Миний гэрт couchsurfing-ээр харилцаж байгаад хүрэлцэж ирсэн, компьютерын програм зохиогч Франц бүсгүйд аялалаа эхлэхэд нь найз нь аман хуур бэлэглэж, нэг аяыг хэрхэн тоглохыг зааж өгчээ.
Миний охин янз бүрийн зүйлс энэ зочинтойгоо ярьж байгаад гэртээ байсан Аман хуурыг үзүүлэхэд би нэг ая тоглож чадна гэж хэлээд, өөрийнхөө аман хуурыг цүнхнээсээ гаргаж, нотыг нь бичсэнээ харуулж, давтаж, эцэст нь сурсанаа тоглож байгаа энэ цаг мөчийг бид баримт болгон зурагжуулсан.
Охин маань Франц зочноос аман хуур тоглохыг заалгасан энэ мөчийг ямар ч сургалт, юутай ч харьцуулашгүй, зочин ч явлаа, харин охин маань бэлтгэлээ хийсээр, улмаар сургуулийнхаа урлагийн үзлэгт энэ хөгжмөөрөө сурсан 2 монголын аяаа дарж оролцжээ. Гайхалтай.









Tuesday, August 23, 2016

Замын машинаар ОХУ-ын Новосибирск хот руу аялсан товч тэмдэглэл

Замын машинд гар өргөн сууж /hitchhiking, автостоп/
ОХУ-ын Новосибирск хот хүрээд, буцаж ирсэн аялал

2016 оны 8-р сард гэргий бид хоёр хүмүүстэй нөхөрлөж аяллаа.

We, I and my wife, made our first hitchhiking
trip to Novosibirsk, Russia and was a Couchsurfing guest
on August, 2016

/замын машинд дайгдан, жолоочтой нөхөрлөн аялах боломжтойг
харуулахыг зорьсон гэр бүл, we are Mongolian want to confirm that, hitchhiking for all/

Аялалаа товчхон танилцуулбал

·         Аялалын баг: Ж.Бэгзсүрэн, гэргий Б.Мөнгөнсоёмбо
·         Аялалын хоног: 27
·         Замд явсан хоног: 14
·         Тогтуун сайхан өдөр: 23
·         Нийт танилцсан хүмүүс: 116 (26)
·         Гар өргөж суусан машин унаа: 47 (13)
·         Айлд зочилж хоносон: 5 айлд 12 хоносон
·         Хээр хоносон: 8
·         Алхаж танилцсан 6 хот
o   Улаан-Үүд, Иркутск, Красноярск, Новосибирск
o   Ховд, Баянхонгор
·         Үйл ажиллагаатай нь танилцсан 8 номын сан
o   Улаан-Үүд хотод Буриадын Үндэсний номын сан
o   Иркутск хотод Иркутская областная юношеская библиотека им. И.П.Уткина, Гуманитарный центр-библиотека имени семьи Полевых, Иркутская областная государственная универсальная научная библиотека им. И.И.Молчанова-Сибирского
o   Новосибирск хотод Новосибирская областная юношеская библиотека, Центральная городская библиотека им. К.Маркса, ЦБС Советского района библиотека им. Шолохова М.А., Централизованная библиотечная  система им. М.В. Ломоносова Советского района Филиал Библиотека им. Ю.Д. Дмитриева Детская
·         Нийт замын урт 5448км
o   Улаанбаатар-Алтанбулаг боомт-Новосибирск: 585+460+850+800=2695km
o   Новосибирск-Цагааннуур боомт-Улаанбаатар: 938+26+68+1720=2752km


Аялалын 1 дэх өдөр Улаанбаатар хотоос Улаан-Үүд орно

2016/8/8 Monday

-          Hitchhike: 600km by support Вера
-          Visit: Soyombobaatar’s home
-          Meet: Shinechimeg
-          Arrive: Ulan-Ude around 10pm.
-          Walk: Ulan-ude train station to use internet
-          Host: Nature
-          Weather: sunny





Аялалын 2 дахь өдөр Улаан-Үүд хотод

2016/8/9 Tuesday

-          Walk and Visit : Национальная Библиотека Республики Бурятия, Lenin Head monument, Bus station rinok, Mongolian Consul, and Sibir exhibition center
-          Transportation: by marshrutka to Theater, to Datsan
-          Meet: Ранжилова Оюна and Давагшин Булат works in a library; Park Kyung Sik and his 2 children met on Lenin Head square; Natalie; Kate, CSer; Рашид introduced us Datsan
-          Host: the Ivolginsky datsan, 108th building
-          Weather: evening and night rainy






Аялалын 3 дахь өдөр Улаан-Үүд хотод

2016/8/10 Wednesday

-          Transportation: by marshrutka to Lenin Head square
-          Walk: to south-west exit road of Ulaan-Ude city
-          Hitchhike: ? km by support Irina
-          Arrive: Tibet Café at Germachki river
-          Meet: Жолтиков, hitchhiking to Vladivostok; Татьяна works here.
-          Host: Nature
-          Weather: mostly rainy






Аялалын 4 дэх өдөр Улаан-Үүд хотоос Эрхүү хотод ирэв

2016/8/11 Thursday

-          Hitchhike: ? km by support Сахаров
-          Hitchhike: ? km by support Nataliya
-          Hitchhike: ? km by support Arkadi and Oksana
-          Arrived in Irkutsk around 5pm
-          Transportation, by bus from Mall to Central Rinok and by marshrutka from Central Rinok to Myhinoi
-          Meet: Mark in the marshrutka
-          Host: CS Elena
-          Weather: mostly rainy






Аялалын 5 дахь өдөр Эрхүү хотод

2016/8/12 Friday

-          Walk and Visit: Utkina library, Herbalife Center, Water electric station DAM and host home
-          Meet: Raisa, Shukina, librarians; Herbalife members; Dima, a hitchhiker from Belarus
-          Host: CS Elena
-          Weather: nice









Аялалын 6 дахь өдөр Эрхүү хотоос Красноярск хот руу хөдөллөө

2016/8/13 Saturday

-          Visit: Polev family library, Научная library with professional guide by Raisa
-          Transportation: by bus with Raisa
-          Walk: ? km to exit road in north west
-          Hitchhike: ? km by support Nikolai and Kuzmich
-          Hitchhike: ? km by support Alexander, a policeman
-          Arrive: Angara village
-          Host: Nature
-          Weather: nice






















Аялалын 7 дахь өдөр Эрхүү хотоос Красноярск хот руу явах замд

2016/8/14 Sunday

-          Hitchhike: ?km by support Aniuta, a taxi driver
-          Arrive: Usoli
-          Walk, exit Usoli
-          Hitchhike: ?km by support Dmitri, a porter car driver
-          Hitchhike: ?km by support Lescov and his mother Ludmila
-          Hitchhike: ?km by support Mixailov with his dog
-          Arrive: Zima
-          Hitchhike: ?km by support Aleksei, a contruction engineer
-          Hitchhike: ?km by support Kurak, a truck driver
-          Arrive: entrance sign Тулун
-          Walk: to enter city
-          Hitchhike: ?km by support a taxi driver
-          Arrive: close to Tulun center
-          Walk: to north by main road
-          Meet: a boy with bike for water
-          Host: Nature
-          Weather: nice






Аялалын 8 дахь өдөр Красноярск хотод ирлээ

2016/8/15 Monday

-          Walk: all around the north big circle and exit sign of Tylyn
-          Hitchhike: ?km by support Oleg, a lada car driver
-          Hitchhike: ?km by support Uyri, a mini bus driver
-          Arrive: Юрты
-          Hitchhike: ?km by support Otets Bog and Ludmila, a couple from Abakan
-          Arrive: Krasnoyarsk east-south entrance cross road
-          Hitchhike: ?km by support Said and Vadim
-          Arrive: Planet mall
-          Host: Nature
-          Weather: nice






Аялалын 9 дэх өдөр Красноярск хотод

2016/8/16 Tuesday

-          Transportation: by bus to host home
-          Host: CS Evgeni and Natali and Lubomir
-          Weather: nice




Аялалын 10 дахь өдөр Красноярск хотод

2016/8/17 Wednesday

-          Walk: Tourist information center, Market, City center
-          Meet: Вусал и Мирзахан, in the market
-          Host: CS Evgeni and Natali and Lubomir
-          Weather: nice












Аялалын 11 дэх өдөр Красноярск хотоос Новосибирск хот руу хөдөллөө

2016/8/18 Thursday

-          Walk: to Train station
-          Transportation: by bus to Severnoy шоссе
-          Walk: to west on main road
-          Hitchhike: ?km by support Артем
-          Walk: to north, pass Krasnoyarsk airport road
-          Hitchhike: ?km by support Oleg, a truck driver
-          Hitchhike: ?km by support Viktor, a truck driver
-          Host: a truck
-          Weather: nice












Аялалын 12 дахь өдөр Новосибирск хотод ирлээ

2016/8/19 Friday 

-          Hitchhike: ?km by support Viktor, a truck driver
-          Arrive: NorthMall, Novosibirsk
-          Transportation: by bus to city first metro station Заельцовская
-          Meet: A man with his son; Мартынов, key copy service
-          Walk: to Frunze street
-          Host: CS Gena
-          Weather: nice










Аялалын 13 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/20 Saturday

-          Walk and Visit: Banks, Regional Youth library
-          Meet: Anna, a librarian
-          Party: Obi beach CS Meeting by support Gena
-          Meet: Stef, Ira, Cherry, Youssef, Aniel, Kristina
-          Host: CS Gena
-          Weather: nice

























Аялалын 14 дэх өдөр Новосибирск хотод

2016/8/21 Sunday

-          Walk and Cooking ingredients: Sibirski Mall with Gena
-          Walk and Visit: City Central library, Autumn open bazaar, Toy shop, Центр. рынок
-          Meet: Наталья
-          Host: CS Gena
-          Weather: nice













Аялалын 15 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/22 Monday

-          Walk: 24km from Frunze street to Ekvatornaya street, Akademic Gorodok
-          Host: CS Anna and Denis family
-          Weather: nice





Аялалын 16 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/23 Tuesday

-          Walk and Visit: Forest, Sholohov library, Children’s library
-          Host: CS Anna and Denis family
-          Weather: nice













Аялалын 17 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/24 Wednesday

-          Meet: A girl from Slovak
-          Walk and Visit: Buddhist Datsan and Exercise class by support Anna
-          Host: CS Anna and Denis family
-          Weather: nice






Аялалын 18 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/25 Thursday

-          Transportation: by bus Glavni Train station, Expo center, back to Glavni Train station
-          Meet: Elena, Olga Zuzina, Orchyylagch egch, Bayarmaa, Uvs-Hovdiinhon, Hairaa, Tuul, Erdenetiinhen, Bagiinhan
-          Walk: Shashlikoff, around Glavni Train station
-          Host: Nature
-          Weather: nice
























Аялалын 19 дэх өдөр Новосибирск хотод

2016/8/26 Friday

-          Walk and Visit: Herbalife center, Central rinok
-          Meet: Natalya, Marat, Zoya, Erjan, Gyljan
-          Walk: Karla Marks square
-          Meet: Mongolians
-          Transporation: by mini bus to Expo center
-          Herbalife Extravaganza Training
-          Walk: around Airport
-          Host: Nature
-          Weather: nice













Аялалын 20 дахь өдөр Новосибирск хотод

2016/8/27 Saturday

-          Walk: Expo center
-          Meet: Mongolians
-          Herbalife Extravaganza Training
-          Walk: around Airport
-          Host: Nature
-          Weather: nice












Аялалын 21 дэх өдөр Новосибирск хотод

2016/8/28 Sunday

-          Walk: Expo center
-          Meet: Antonina, Daniel & Matvei
-          Herbalife Extravaganza Training
-          Meet: Edita Kurek
-          Transportation: by Zakazni bus to Karla Marks, by bus to Academic Gorodok
-          Host: CS Anna and Denis family
-          Meet: Ijaz
-          Weather: nice









Аялалын 22 дахь өдөр Новосибирск хотоос Монголынхоо зүг хүлгийн жолоо заллаа

2016/8/29 Monday

-          Walk: to express train stop Нижняя Ельцовка
-          Transportation: by express train to Береговая
-          Hitchhike: ?km by support Misha, a medical technician
-          Hitchhike: ?km by support Оксана и Виктор, AWT  Novosibirsk
-          Hitchhike: ?km by support Дмитрий, a boxer
-          Arrive: НовоАлтайск
-          Host: Nature
-          Weather: nice








Аялалын 23 дахь өдөр Новосибирск хотоос гарчихлаа

2016/8/30 Tuesday

-          Walk: to main road through city
-          Hitchhike: ?km by support Лёха, a bus
-          Meet: Давыденко
-          Arrive: Бийск
-          Walk: exit sign of Bisk
-          Hitchhike: ?km by support ?, a bus
-          Arrive: to Майма enter sign
-          Walk: Майма Центр
-          Transportation: by bus to Карлушка
-          Hitchhike: ?km by support Николай семъя, a mini bus
-          Hitchhike: ?km by support Кынов
-          Arrive: с.Тинур
-          Host: Nature
-          Weather: nice








Аялалын 24 дэх өдөр Оросын Алтай нутагт

2016/8/31 Wednesday

-          Walk: to main road to sign
-          Hitchhike: ?km by support Коля, a mini bus
-          Walk: by main road
-          Hitchhike: ?km by support Шебалино family with 2 children
-          Hitchhike: ?km by support Рома
-          Arrive: с.Онгудай
-          Walk: to main road from central area
-          Hitchhike: ?km by support Борис, a truck
-          Arrive: КошАгач
-          Walk: exit city
-          Hitchhike: ?km by support couple older-adults
-          Arrive: Жана-Ауль 1
-          Host: Аргынов семъя
-          Weather: partly rainy












Аялалын 25 дахь өдөр Орос-Монголын хилээр гарч Баянөлгий аймгийн зах дээр ирлээ

2016/9/1 Thursday

-          Walk: by main road
-          Hitchhike: ?km by support Сулейманов
-          Arrive: Ташанта
-          Meet: Тилеген
-          Hitchhike: ?km /ОХУ Ташанта – Монгол Цагаан нуур/ by support Л.Энхбаатар
-          Meet: Х.Асхар
-          Walk: by main road to Ulgii
-          Hitchhike: ?km by support Энхэрдэнэ
-          Meet: Ганхуяг
-          Arrive: Ulgii
-          Hitchhike: ?km by support Дүгэр family
-          Host: on car
-          Weather: nice








Аялалын 26 дахь өдөр Ховд хоттой танилцаад Улаанбаатар хотын зүг хөдөллөө

2016/9/2 Friday

-          Arrive: Hovd
-          Walk: Hovd main square, Public Library, Healthy lifestyle club, Main market
-          Meet: Д.Даваасүрэн, Д.Сарангоо, Нямгэрэл, Амарбаясгалан, Б.Чимэдхорлоо
-          Walk: Hovd city exit sign
-          Hitchhike: ?km by support Гантулга family
-          Arrive:  Зэрэг сум
-          Hitchhike: ?km by support Төгсөө, by bus
-          Meet: Анхбаяр, Ховдын өсвөрийн хөлбөмбөгийн баг
-          Host: on bus
-          Weather: nice




















Аялалын 27 дахь өдөр Алтай хотоор дайраад Баянхонгор хот руу хөдөллөө

2016/9/3 Saturday

-          Arrive: Алтай хот
-          Walk: exit sign of Altai
-          Hitchhike: ?km by support ?, by porter
-          Walk: to cross bridge
-          Hitchhike: 20km by support Ш.Эрдэнэчулуун family, by porter
-          Walk: by main road
-          Hitchhike: ?km by support Б.Амартүвшин
-          Arrive: Боорчийн хөшөөт, хүндэтгэлийн овоо
-          Hitchhike: ?km by support Мөнхдалай family
-          Arrive: гэр гуанз
-          Walk: by main road to south
-          Hitchhike: ?km by support Д.Нямцэрэн, a truck driver
-          Arrive: Байдраг гол, гэр гуанз
-          Hitchhike: ?km by support М.Даш
-          Meet: Даш ахын ээж Мэлтэн
-          Host: nature
-          Weather: nice













Аялалын 28 дахь өдөр Баянхонгороос Улаанбаатар хотод давхиад ирлээ

2016/9/4 Sunday

-          Arrive: Баянхонгор
-          Walk: Professional school, Public library, Түйн голын гүүр
-          Meet: Ж.Лхагвасүрэн
-          Hitchhike: ?km by support Ц.Хүрэлчулуун ах Т.Баатар эгч
-          Hitchhike: ?km by support С.Батбаатар, дүү Э.Мягмаржав
-          Arrive: Home, Ulaanbaatar










Ийм төрлийн, замын машинаар, айлчин найзуудаар дамжин алсын хол нутгуудад төдийгүй ойрын хот хооронд аялдаг аялалаар мэргэших хүсэлтэй байдгаа эрхэм танд дуулгаад, санаа бодол, зөвлөгөө мэдээлэл солилцохыг хүсч байна.