Posts

Showing posts from December, 2016

2016 онд миний өрх бүл Дэлхийн 26 улсын 136 иргэдтэй танилцаж, амьдарлаа

Image
Дэлхийн улс орон болгонд найзтай, таньдаг хүнтэй болохыг хүсдэг хүмүүс байна уу? Бид Монгол хүний зочломтгой занг харуулж, холын хүнээс үг сонсохоор 2016 онд 26 орны 136 иргэдийг гэртээ хүлээн авч, 256 өдрийг хамт амьдран өнгөрүүлжээ. - Оросын явган аялагч залуугаас целное молоко буюу үнээний цэвэр сүү, condensed milk буюу хуурай сүүнээс сэргээсэн сүүний ялгааг сонсож, яг ямар бүтэцтэй хуурай сүү/condensed milk-ийг шингэрүүлэн савлаж, тэр нь хямд байдгийг анхаарахыг, цаанаа бол 1 ТОМ КОМПАНИ өөрийн брэндийн үнэтэй жүүсний дэргэд, худалдаж авсан орон нутгийн жижиг үйлдвэрт өөрсдийн жор технологиор үйлдвэрсэн дотоодын брэнд гэж харагдах жүүсийг хямд үнэтэйгээр байрлуулан борлуулалт хийдэг болохыг гэх мэтийг сонсож, өөрсдийн худалдан авалтандаа анхаардаг болж, - Улс орнуудад очиж сайн дурын ажил хийж аялаж амьдардаг Финляндын залуус Монголын 3-р сарын цас хайлж, чийг үнэртсэн, дулаарч байгаа өдрүүдийг мэдэрч, мөн Финляндад хуулийн дагуу фермерийн үнээнээс саасан сүүг задгай худалдах ёсг…