Sunday, May 28, 2017

TEDxUlaanbaatar 2017 арга хэмжээний сэтгэгдэл, үргэлжлэл


1
Тэртээ 2011 онд BlackBox театрт явагдсан TEDxUlaanbaatar арга хэмжээнд эрхэм дүү Ж.Лувсандоржийнхаа урилгаар очиж, илтгэлүүдийг сонсож, хүмүүс хүсэл сонирхолдоо хүрэхийн тулд эрж хайж, судалж суралцаж, олж мэдсэн, хүрсэн үр дүнгээ үзэгчидтэй сэтгэл догдлон, маш ойрхоноос хуваалцаж байгааг харж, өдрийн хоол, завсарлагаанаар нь илтгэгч нартай уулзаж, ийм сайхан боломжийг олгосон төдийгүй зохион байгуулж байгаа сайн дурын багийнхан болох New Media Marketing Agency компанийн залууст баярлалаа гэж хэлж байсан үе санаанд илхэн байна.

2
Энэ 2017 оны арга хэмжээнд илтгэгчээр оролцох саналыг А.Мэнд-орших дүүгээс хүлээн аваад, зохих анкетыг онлайнаар бөглөж илгээснээс хойш бүхий л харилцаа холбоо, сургалт уулзалтанд хамрагдаж явсаар өчигдөр зорилгоо биелүүлж чадсандаа маш их баяртай байна.
2011 онд төрж байсан бодол буюу 2008 оноос гэртээ айлчин найзуудаа ирүүлж байгаагаа ярих юмсан гэж бодож байсан минь биеллээ.

Энэ гайхалтай арга хэмжээг санаачлан зохион байгуулагч сайн дурын багийнханыхаа хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн,  Айсуй давалгааг мэдрэхээр зорин ирсэн 1000 үзэгчидээр дамжуулан би өөрийн дараах санааг нийтэд түгээхийг зорьсон:

- Би гадна талдаа төдийгүй дотооддоо олон өөрчлөлтүүд хийгдэх ёстойгоо мэдэрсэн,
- Гадаад хүмүүс гэртээ ирүүлж хамт амьдарснаар ямар өөрчлөлтүүдийг хийснээсээ дурдсан,
- Монголын байгаль, соёл, ахуйг монгол хүн та бид л хайрлан авч үлдэх үүрэгтэйгээ ойлгосон.

3
Намайг хүүхэд байхад Салхитын тэжээлийн аж ахуйн механик инженер аав минь Орос 2 мэргэжилтэнээ гэртээ дагуулж ирж, тэр хүмүүс хүүхдүүд бидэнд орос чихэр өгч байсан, бид маш их баярласан дурсамж миний тархинд бичигдсэн байсаныг би гадаад айлчин найзуудаа ирүүлдэг болсоноос хэзээ хойно санаад, зөв сайхан урам үргэлж дараагийн хүнд дамждаг болохыг өөрийнхөө үйлдлээр харуулж чадсандаа бас бахархсан.

Манайх модон байшинг сонгон амьдарч байх тэр үед манай 4 дэхь айлчин Франц хүмүүс монгол гэрийн олон давуу талыг мэдэрчихээд, мэдчихээд Францдаа өөрсдийн хийсэн гэртээ амьдарч байгаагаа манайд ирэх үедээ ярихлаар нь шууд л бидэнд гэрээ барих газар нь байна, гэрээ халаангаа сүү цагаан идээгээ боловсруулах аргал түлш нь байгаа юм чинь гээд гэр худалдан аваад амьдардаг болсон өөрчлөлтөө эхэлж дурдсан. Мөн цааш нь гэр бүлээрээ дасгал хийдэг, Марафонд гүйдэг болсоноо, гэргийтэй хамт гадаадад аялдаг болсоноо дурдсан.

8 жил гаруйн хугацаанд 50 улсын 530 гаруй айлчин найзуудыг 280 удаа хүлээн авахдаа Дэлхийн олон соёл, ахуй, амьдралын хэв маягтай 16-70 насны хүмүүстэй нүүр тулан ярилцах, тоглох, дуу хуур болох, хоол хүнс хамтран бэлтгэх үед тэд Монгол гэр доторх, гаднах бэлчээрийн үнээ малтайгаа байгаа ахуйгаар бахархсан, Хөдөө нутгаар аялсан залуус хөдөлмөрч, тусч зантай малчин Монгол Хүнийг хайрласан, Үүргэвч дүүрэн тоглоомтой аялж яваа Бельги залуу монгол шагай, оньсон тоглоомыг биширсэн, Тэрхийн цагаан нуурыг тойрч аялсан Франц залуусын захиас Биднийг буцаад ирэхэд энэ бүхнээ хэвээр нь хадгалан авч үлдсэн байхыг хүссэн зэргээр Монгол хүн та бид л Монголоо Дэлхийд ондоошуулан авч үлдэх хувь заяатай хүмүүс шүү гэдэг үүргийг сануулахыг хичээсэн болно.

Арга хэмжээний өдрийн хоол, завсарлагаа, оройн үдэшлэгийн үеэр Илтгэгч биднийг сонсохоор, Айсуй давалгааг мэдрэхээр ирсэн үзэгч нараа хүндэтгэн хэсэг бүлэг дунд нь, ганц нэгээрээ байгаа дээр очиж уулзаж, талархалаа илэрхийлж, асууж тодруулах зүйл юу байна гэж боломж олгосон.

Онцлон хэлэхэд, гэртээ гадаад айлчдыг ирүүлэх нь гэргий бид хоёрын хамтын шийдвэр байсан ба Дэлхийн аль ч улсын хүн бол бидэнтэй л адил хүн, гэхдээ тэдэнд амьдралын өөр туршлага, мэдлэг, хүсэл үйлдэл, бодол сэтгэл байгаатай нь танилцах нь яг л амьд ном унших гэдэг талаас нь мөн бидний гэр орны ажил, хүүхдүүдийн боловсрол хөгжилд ямар тустай байгааг жишээ дурдан хэд хэдэн удаа ярилцаж хэлэлцсэнээр өнөөдөр бол бид хаана ч хүсэлтээ бидэнд системээр нь илгээсэн хэнийг ч  айлчлуулж чадахаар сэтгэл зүйтэй болсон.

Мөн гадаад хүмүүсийг гэртээ ирүүлэх үед, хүүхдийнхээ соёлын дархлааг авч үлдэхийн тулд Монгол үлгэр, тоглоом наадгайг үргэлж ашиглаж, үнэт соёлоо чухалчлахыг хэзээ хойно буюу 6хан сарын өмнө манай гэр бүлд тохиолдсон үйл явдлаас би ойлгосон.

4
Үзэгч нартайгаа уулзаж байхад дараах асуултууд  түгээмэл байсан:

- Та hostel-той юу?
- Үгүй, би гэртээ, гэр бүл дотроо гадаад найзуудаа авчирдаг. Тэдэнтэйгээ тэдний профайл, бичсэн цахим захидлаар нь харилцаж цахим орчинд танилцсан байдаг тул, яг манайд ирэх үед танил, садан төрөл ирж байгаа мэт байдаг.

- Та airbnb хэрэглэдэг үү?
- Үгүй. Миний ашигладаг вэбүүд нь бүртгэлдээ хураамж авдаггүй болон манайд ирсэн гээд мөнгө авдаггүй, гэхдээ үнэгүй дайлаад, тэр хүний дураар гэртээ байлгана гэсэн үг биш. Манайх өглөө 6 цагт босоход айлчин дагаад л босно, хоол бэлтгэхэд зарим нэг ногоо, махыг дэлгүүрээс авчруулж хамтдаа бэлтгэнэ.

- Та гадаад хүмүүсээ байлгадаг тусдаа гэр, өрөөтэй юу?
- Үгүй. 5 ханатай гэр дотроо л хоолоо бэлтгэнэ, тоглоно, ярилцана, компьютер интернэтээ ашиглана, дуу хөгжим болно, шалан дээрээ эсгийгээ дэвсээд л дээр нь гудас, хөнжлөө тавиад бараг л зэрэгцээд унтчихна.

- Та англиар ярьдаг уу?
- Тийм. Харилцааны түвшинд англи хэл мэддэг. Ер нь бол 2 настай охин минь 8 жилийн дараа гэхэд бидний харилцан яриаг сонсох, гадаад хүнтэй тоглох зэргээр надаас илүү сурч, заримдаа ч илүү ярих гээд байдаг.

- Та анх юу ашиглаж гадаад хүнээ ирүүлж эхэлсэн вэ, дараагийн хүмүүс нь эхний хүмүүсээс чинь мэдээд ирсэн үү?
- Аялагч нарыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг couchsurfing, hospitalityclub, bewelcome, warmshowers, trustroots, workaway гэх мэт вэбүүд байдгаас илтгэлдээ дурдсан Америк залуутай уулзаж ярилцахдаа нэг вэбийг нь мэдэж авч 5-хан минутын дотор өөрийн бүртгэлээ үүсгэж байсан түүхтэй.  Түүнээс хойш дугуйгаар аялдаг хүмүүсийн, замын машинд сууж аялдаг хүмүүсийн ашигладаг вэбүүд гэх мэтийг бүртгэл, ашиглалт нь үнэ төлбөргүй вэбүүдийг нэмж мэдэж авсан.

- Тантай яаж холбоо барих вэ?
- ТЭДхУБ-т зориулан хэвлэж ирсэн энэ нэрийн хуудасны хэмжээтэй бичгийг минь аваад, блогоор минь ороод үзээрэй, тэндээс та нилээн мэдээлэл олж чадна. Асуултаа имэйл, нийгмийн сүлжээгээр илгээсэн хүн бүхэнд би хариулт бичдэг шүү.


5
Гайхалтай уулзалт, ярилцлагууд завсарлагаа болон оройн үдэшлэг дээр болсон. Одоо би дараах уулзалтын эзэдтэйгээ харилцаагаа өргөжүүлэхийг ямар их хүсэж байна аа?

- Илтгэгч нартайгаа арга хэмжээнээс өмнө хэд хэдэн удаа уулзсан ч, илтгэлийг нь бүтнээр нь үзэгчийн суудлаас сонсоод маш тэднийгээ хүндэтгэж, цаашдын үйл ажиллагаанд нь оролцох, тэдэндээ өөрийн ойлгож мэдэрсэнээ илүү танилцуулах хүсэлтэй болсон
- Тэртээ 1996-1998 онуудад оюутан байхдаа Барилгын зураг, архитектурын ӨРХ компанийн дэргэдэх Com&Arch компьютерийн сургалтын төвд багшилж байхад дээд давхрын аавынхаа өрөөнөөс гүйж орж ирдэг байсан жаахан эмэгтэй хүүхэд өнөөдөр 20 жилийн дараа намайг таньж ирж уулзсанд, зургаа авахуулсанд би ямар их баярласан гээч,
- СЭЗДС-ийн багш
Энэ сургуулийн оюутанууд сургуулийнхаа баруун талын хашааны өнцөгт тамхи татдагийг багасгах талаар имэйл бичиж, хариу авч байсанаа ярилцаж амжсан

- Хөгжим бүжгийн коллежийн багш нар

- Номын сангийн уншигч
- Яруу сэтгэгч сонины идэвхитэн уншигч
- Тархи цэнэглэгч клубын гишүүн
- Дөлөөгийнхөө бэр
- тикетмн-ийн хөгжүүлэгч
Өсөх өрх өрхийн төсвийн програмынхаа хөгжүүлэлтийн талаар ярилцана аа
- НьюМедиагийнхан
- Уян шил технологийг танилцуулсан залуу
Бүтээлч монгол фасебуук бүлгийн залуус, Ж.Лувсандорж дүүтэй ямар үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж оруулж ирчихээд, юу хөөцөлдөж байгаагаа танилцуулж ярилцаарай гэж зөвлөсөн.
- Хүүхэд жаахан байгаа учраас 2 жилдээ аялахгүй гэсэн залуу
- Ахлах ангийн сурагч дүүдээ ТЭДх-ийг санал болгоод хамтдаа үзсэн ах дүү хоёр
- TEDxUlaanbaatar арга хэмжээг 1 үгээр илэрхийлнэ үү хэмээн бичлэг хийж явсан 3 охин
-


6
Би аливаа сургалт, уулзалтанд үзэг цаас нийлүүлж тархиа ажиллуулдаг хэвшилтэй. Энэ бол юмыг сонсоод тогтоож цээжилж чаддаггүй чадвараа нөхөж байгаа хэрэг мэт боловч дараа нь сонссоноосоо амжиж бичсэн бүхнээ бодоод уншихад таавар шиг сайхан байдаг.

Ингээд миний тэмдэглэл /уучлаарай, та уншаад ойлгогдохгүй байвал TEDxUlaanbaatar 2017-ын бичлэг 2 сарын дараа онлайнд тавигдахаар нь үзээрэй, тэр болтол би 1, 2 удаа цаг гарган уншиж л байя гэж өөртөө зориулсан тэмдэглэл юм шүү/

+
Shonda Rhimes: My year of saying yes to everything
TED бичлэгийг хадмал орчуулгатайгаар үзсэн.

+
Green nation challenge
инновацийг бүтээх арга бол design thinking - ойлгох, тодорхойлох, санаа, туршилт загвар, турших
Бид энэ бүрийг хийдэг ш дээ, яагаад энэ 5 нь инновацийг бүтээх арга гэж!
1. Хүнийг ойлгох гэдэг 1-р арга нь хийгддэггүй юм шиг
empathy - хүнийг ойлгохыг ойлгож судлаад, 150 гаруй сургалтаар хүмүүс
сэтгэл зүрх харагдаж эхэлсэн
Сургалтанд оролцсон байгууллагууд байгууллагын соёлдоо  нэвтрүүлэхээр
empathy гэдэг зүйлийг хүн болгоны ойлгодог зүйл байсан!!

2 цагийн дараа
Та нар өөрснөө 48 цаг ажиллаад тэр цалингаар нь амьдарч үзсэн юм уу?
Энэ хүүхдийг мэдрээд бодлого шийдвэрээ гаргадаг бол ямар байх бол?!
Бүх том зүйл аягүй
smallisBIG - хүнийг ойлгох чадвараас эхэлдэг юм биш үү

+
Гаррет
гонгинуур үг
яаж
шийдлийгхэлэхгүйгээр үглэхийг гонгинуур гэнэ!
шийдлийг гаргахын тулд
Монголд хайртай учраас энэ саналыг тавьж байна гэж ойлгоорой!
Аливаа асуудлыг шийдэхийг төр засгаас хүлээгээд хэрэггүй гэж би боддог!

охин төрөлхийн өвчтэй
ээж нь хорт хавдартай болсон

групп компани 500 гаруй ажиллагсад
өндөр эмчилгээний зардлыг гаргах
өөрснийхөө ажилчдын амьдралд хэрэгжүүлэхийн тулд
1 хүн 35 сая төг ЭМДаатгалтай болгосон

942000 цалин                           жилдээ 1200000 төг боломж Даатгалаас авдаг
25 дахин өндөр benefit эмчилгээ авч чадна

Сэтгэл зүйн өөрчлөлт гаргах хэрэгтэй байна!
Ямар харалган бодол байна
Сарын цалингаас үнэтэй гар утас авдаг харалган бодол
Бие дааж амьдарцгаая
Өөрсдийн эрүүл мэндийг өөртөө авъя

+
Гарц хаана байна, Ганболдоо
гэж асуухад

Асуудал, Шийдэл, Гарц
Би сурмаар байна гээд л
эргэн тойрон сургуулиуд дээр очсон
1 буудал газрыг 2-3 цаг явдаг байлаа
Уран зургийн мэргэжлээр Тунгалагтуяа би төгслөө.
Одоо хүртэл цоожтой мөрөөдлүүд байсаар байгаа
тэгш эрхийн гарц юм
гарцыг нээх түлхүүр хаана байна
таны гарт түлхүүр байгаа юм биш биз
Миний түлхүүр бол НӨЛӨӨЛӨЛ!
Хаа яваа газраа би нөлөөллийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлдэг
Та юунд нөлөөлж чадах вэ?
Та ямар түлхүүр атгасан байгаа вэ
Ер нь гарц хаана байна вэ

+
Залуусын оролцоо
"цүнх баригчид"
"даргын хүүхэд хурдан дарга болдог"
нөгөө талаас нь харвал энэ 2 бүлэг нь залуусын оролцоо болж байна!
тэгвэл бидний оролцоо ямар байна вэ?
2.3% нь улс төр хэвийн гэж үздэг
51% нь тогтолцоог шүүмжилж мэдэхгүй, улс төр сонирхдоггүй
Дэвшилтэт аргуудад залуучуудын оролцоог нэмэхээр шийдэл гаргаж
жагсаал цуглаан гэх мэт нийгмийн оролцоонд залуусын оролцоо бага байгааг харж болно
хүүе ээ, та миний өмнөө юу шийдчихэвээ гэж асуух нь байтугай
тэгээд чи оролцоонд бэлэн үү
оролцохгүй бол болохгүй байна
гэнэт сайн хүн гарч
Сайн удирдагч байна гэдэг бол сайн дарангуйлагч л байдаг
Сайн муугаа ялгадаг болсон олон ардтай болсон цагт л
хамгийн зөв үеийнхэн 20-30 насныхан
аав ээжийнхээ алдааг давтахгүй гээд хашир иргэд
хийж байгаа ажлаасаа /кайф гэж хэлсэн/ сэтгэл ханамж хайдаг
social media
хүсэл тэмүүлэл бэлэн, зоригтой
би энэ амьдралдаа юу хийвэл түүхэнд үлдчих бол гэж
Ардчилсан хувьсгалыг 27 настай залуус хийсэн шүү
Бид яаж оролцох вэ
хог түүхээс л эхэлнэ
хувь хүний хүрээнд
нийгмийн хүрээнд
бодлогын хүрээнд
сэтгэлийн өгөөмөр зантай байна уу
Эерэг давалгаа буюу зориудын соёл үүсгэе
2 хүчин зүйл хэрэгтэй
-хандлага өдөөгч: од, алдартай хүмүүсээр
-олны оролцоо: social media
Эмма Уйдсон
Де Каприо
уриалахын тулд 4 зүйлээ хянана
эрмэлзлэл - би 1 дусал оруулах
боловсрол - бусдын оронд өөрийгөө тавих
хандлага - өнөөдөр 20 настайдаа жижиг жижиг зөв үйлдэл хийж байгаа хүн 40, 50 насандаа зөв л хийдэг хүн болно
үйлдэл
энэ 3 сайханыг ярьчихаад үйлдэл болж гарахгүй бол яах вэ
хүмүүс ичиж нэрэлхээд байх шиг байна
дээрээс нь зориг хэрэгтэй, зоригжуулж урам өгөх хэрэгтэй
entertainment-д       -------->  Мэдлэг
үнэхээр мэдлэгийг олж авч байна уу
би ийм ийм ачаалалтай, гэхдээ би хажуугаар нь юу хийж чадах вэ?

+
Мөрөөдөл
?
таны мөрөөдөл юу вэ
би номын зураач болох мөрөөдөлтэй
Хүүхэд болгон бага насандаа дүрсэлж зурах адилхан байдаг юм байна. Гагцхүү аав ээж минь зурах сонирхолтой байгааг анзаарч дэвтрээр хангаж өгсөн.
Миний авъяас мэдэгдээгүй юм, би хайж явсаар
Хүүхэд мөрөөдөхдөө өөрт тааламжтай,
Томчууд, эцэг эх хүүхдээ анхаарсны үр дүнд л би зураач болсон
Яагаад гэвэл хүүхдийн мөрөөдлийн чиглүүлэгч нь эцэг эх л байдаг?
МӨРӨӨДЛӨӨ таних
та юу хийх, ойрхон бодогдоод байгаа зүйл бол таны мөрөөдөл шүү!
хэрвээ хүн ямар нэг зүйлийг дотроосоо мэдэрч байгаа бол
ДУРЛАХ хэрэгтэй!
өдөрт 4-5 зураг зурж байж сэтгэл ханамж дүүрдэг байсан
Зураг болгоноо хайрлаж бүтээл болгочих юмсан гэж зурдаг байв
Би ерөөсөө л хүүхэлдэйн кино хийдэг болохоор
ШИЙДЭХ
шийдвэр гаргасан минь
миний амьдралд нөлөөлсөн!
дурласан бол шийдвэр гаргаарай
хотод ирээд компьютер графикаар сурах гэж үзсэн ч сургуулиа орхисон хичээл заагдахгүй байв
Монголд ийм боломж байхгүй бол би орхих ёстой юм уу
Өглөө 6 цагт босоод л, ажлынхаа ширээн доор л унтаад л, 7 цагт ажилчид ирэхээс өмнө
2 жил өртэй хоол идсээр
энэ 3 номыг зарах гээд үзсэн, өр л нэмэгдсэн!
би дахиад л найзуудаасаа салж үдсэн
би нэг л зүйлийг ойлгосон, энэ бол зөвхөн миний л мөрөөдөл байжээ!
Би 30 нас хүртлээ дахиад 10 жил яваад үзье, хожим харамсахгүй байх гээд л бодсон
Би бол АГУУЛГА бүтээгч юм байна гэж ойлгож
агуулгын хойноос 10 жил хөөцөлдсөн!
Ингээд би орчин чухал тул Тоншуул сэтгүүлд очиж байсан, ширээтэй болсон
Хүнд хэрэгтэй АГУУЛГА гаргахаар би энийг  хийснээр
хийх тусам
Мөрөөдөл             
              ХӨГЖҮҮЛЭХ
мөрөөдөл бодит байдал болон хөгжсөн
2 жил махаа идэж зурдаг зүйлээ 14 хоногт хийдэг болсон.
Намбаралын Эрдэнэбаяр
Хэрвээ хүсвэл, явбал
Мөрөөдөл                                      
                               БОДИТ болдог
1000 сайхан мөрөөдөлтэй ч нэгийг нь ч биелүүлэхгүй бол яах билээ
Бодит болгохоор явах хэрэгтэй
Мөрөөдөл томрох тусмаа бусдынх болдог
Мөрөөдөл жижигрэх тусмаа
Мөрөөдөл таниас эхэлсэн байж болно
Хүн болгонд өгөөжтэй болдог юм байна гэдгийг ухаарсан!
Би мөрөөдлийн цэгтэй болсон нь миний сайных биш бусдын сайных!!!
Хэрвээ та мөрөөдөж байгаа бол талархалтай байгаарай.


+
tuberculosis
symptoms                  
fundamental reasoning
knowledge based symptoms
own thinking method
бид шинж тэмдгийг нь цээжлээд л нэрлээд яриад байна
fundamental reason of leader
4 жил 2000 хүмүүст анализ хийгээд
humor
honor
creative
confident
consistent
and decision maker
Leader-ийн шинж:
good communication skill
good listener: what is real утга, инээж сонсох биш, заримдаа хашгирч сонсож болно
really interested in others: хэн бусдад сонирхож хандаж чадах вэ?

14 настай байхдаа clarismatic зангаараа сургуулийнхаа шилдэг байхаар
эхний 4-5 удаад би айдаг, ичдэг байсан
үзэгчид мэдлэг хүсдэг юм байна, түүнийг нь өгвөл тэдний амьдралд туслана
миний дуу projected
charisma нь good speaking-ийн шинж
visionary
гэвч суурь нь
vision of responsibility
Responsibility
voluntarily taken
responsibility for other people
Fundamental Reasoning Tree
гэдгийг бий болголоо
Хэрвээ Ромео Жулета тэгж тэр орой болоогүй бол яах байсан бол гэхэд 50% нь сална гэж хэлсэн
Боловсролын системээ


+
Hands on tools of


+
Улаанбаатар хотод хэн амьдардаг вэ, гараа өргөнө үү?
Та энэ хэний хот вэ гэж асууж байв уу?
Энэ юу вэ? энэ хогийн цэг
Хүн бүхэн энэ цэгт тааламжгүй байгааг амьдрах орчны зураглал хийснээр л мэдсэн
128 албан ёсны хогийн цэг
814ш албан бус хогийн цэг байна
Энэ бидний хүсч байгаа хот мөн гэж үү?
Хэрвээ та энэ хотынхоо эзэн нь болж амьдарч байгаа орчноо
Хөршүүдтэйгээ ярилцаж байсан анхны асуудал маань ийм том шийдэл болж хувирсан


+
Хот урлаач Баттүшиг
олон жил гадаадад байгаад
ирсэнээс 7 жил УБ-т юу ч өөрчлөгдөөгүй, ихэнх барилга оффис
Соёлыг хадгалах, хамгаалах
Номын сан гэлтгүй соёлын байгууламжууд, парк
УБ-ын хүмүүс Номын сангаар дутагдах уу? Пабаар дутагдах уу?
Энэ барилга
хэмжээ
хүмүүсийн урсгал
бөглөрөл үүсгэхгүй
trend болоод байгаа Pub байдаг
Яагаад trend болоод байгаа
Номын сан
гоё барилга л хүмүүсийг
УБ хот юугаар дутагдаж байгаа вэ?
Шангрила шиг дэлгүүрээр үү
Соёлын байгууламжаар уу


+
Өдөр тутамд хэрэглэгдэж байдаг, бидэнд хамаатай 1 асуулт асууя?
1сая доллар = 2.5тэрбум төгрөг
Дэлхийд танигдсан уран бүтээлч гаргахын тулд 1 хүнд 500,000-2сая доллар хөрөнгө оруулдаг - судалгаа
Уран бүтээлч зөвхөн л уран бүтээлээ хийх, бусад зүйлд санаа зовохгүй болгох хөрөнгө
өөр талаас нь харвал газар доорхи алтыг шижир алт болгоход шаардлагатай зардал
-4 настайгаасаа сүмд дуулж, 18 нас хүртлээ гэр оронгүй, унтах газаргүй, 2012 онл Элтон Жонтой танилцсанаар алдрын зам эхэлсэн. Маш их хөдөлмөрлөж, цаг
- Майкл Жексон scream дууны клип 7 сая доллараар 1995 онд
1 хувь авъяас, 99 хувь хөдөлмөрөөр бүтээхэд
Яагаад инээлддэг вэ
оюуны бүтээл үнэ цэнийг мэдэхгүй учраас л
Дэлхийн чиг хандлага - хэн ч хулгай хийх дургүй, хүсдэггүй юм байна
Яагаад хулгай буурах боломж
Хүртээмж
Үнэ
Энэ хоёроор л
Мянга хадгалж хамгаалаад нэмэр болохгүй
Бид их мартамхай улс юм байна - хэдхэн жилийн өмнө Өргөө нээгдэхээс өмнө чанар муутай ч интернэтээс
2011 оны сүүлээр би дуртай дууны үгээ хайгаад олоогүй
2013 онд АНУ явахдаа холбоо тогтоох гээд чадаагүй
2014 онд Хонгконг-д Азийнх энь оффис байна
Sony music-ийн үүдэнд суугаад л байсан
Wagner music-ийн үүдэнд суугаад л байсан
Энэ ярианы хамгийн хэцүү нь 3 сая хүнтэй гэхлээр л
Яг болъё гэж твиттер дээрээ бичтэл Энхбат захирал
Дөлөө ойрхон иржээ гэж хэлсэн
Дөлөө хараа муу байна
Уран бүтээлч өөрийнхөө уран бүтээл хоёрын хооронд гүүр хийчих гээд гүрийгээд байгаа
Тэр бүтээлийг хүнд хүргэхэд дунд нь зүйл хэрэгтэй

+
Хөгжлийн бэрхшээл гэж юу вэ???

Хоёр хэсгээс бүрдэж байгаа
Болороо гэдэг хүн ямар саадыг давж энд зогсож байгаагаа ярьна
5 нас хүртлээ тархины саажилтаар - оюун ухаанаар биеэ хөдөлгөж чаддаггүй
Буянжаргалын Болороо гэж дуудуулах дуртай
Энэ хүний 200 хувийн хичээл зүтгэл
Нийтийн байранд амьдардаг байсан тул би бүх зүйлийг хардаг байв
2 гарыг массаж хийнгээ ээж минь ном уншдаг вэ
Би энэ юу вэ гэж асуусаар л 5 нас гэхэд уншиж сурсан байв
Сургуульд сурахын тулд балаа барьж сурах хэрэгтэй, 4 жил хичээсэн, тэвчээр гаргаж чадах уу?
Эхний 2 жилд ах минь намайг үүрч, эхний 1 жилд гараа урдаа гаргах, 2 дахь жилдээ
5-р ангийн Болороогийн бичгийн хэв
2004 онд англи хэл


үргэлжлэл бий ...

Monday, May 15, 2017

5 сарын 15 Олон улсын Гэр бүлийн өдөр - сэтгэл өрнүүн байлаа

1.
Монголын Үндэсний музейн үзмэрүүдийг гэргий, отгон охинтойгоо очиж үзэж, тэртээ 1988 онд энэ музейг 4-р ангийн сурагч байхдаа УБ хотод Найрамдал зусланд өвлийн ээлжинд амрах үедээ үзэж байсанаа саналаа. Музейн эхний танхим дахь 4-р зууны 2 олдвор гайхалтай байлаа!
Мөн Монголын Бадарчиныг танилцуулсан булан, Тоглоомууд дунд байгаа шагайнуудын үзмэр, Үр тариаг боловсруулахад ашигладаг багаж хэрэгслэлүүд үнэхээр сонирхол татлаа.
Ийнхүү би тус музейн сэтгэгдлийн дэвтэрт Сэтгэлийн үгээ бичсэндээ баяртай байна.

2.
102-р сургууль дээр БЗД-ийн 27-р хорооны Хүүхэд хамгааллын баг, тус сургуультай хамтран анги бүрээс 5, 5 эцэг эхийг оролцуулсан АХА тэмцээнд очиж оролцлоо.
2008 оноос хойш Хүүхэд хамгааллын хамтарсан баг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдан хороо болгонд ажилладаг, тус 27-р хороонд Энэ багийг чадавхижуулах төсөл Хүүхдийг ивээх сангаас хэрэгжиж байгааг анх удаагаа олж дууллаа.

Үгийг урмын үг болгож
Үйлдлийг сайн үйлс болгоё
Сэтгэлийг чин үнэн болгон
Ухааныг холч уяхан болгоё

Хүүхдийн аз жаргал гэр бүлээс эхэлдэг
гэж шүлэглэн уг арга хэмжээг эхлүүлсэн 102-р сургуулийн 9-р ангийн сурагч Х.Наранцэцэгт би маш их талархсан.
Тус сургуулийн сурагчдын тоглолтыг үзэж, АХА тэмцээндээ оролцож,
2016 оны 2-р сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн мэдээллийг олж авч чадлаа.
http://www.legalinfo.mn/law/details/11709

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107” тусгай дугаарын утас, Хүүхдийн тусламжийн утас 108 зэргийг бараг л анх удаагаа сонслоо.

6 жил Монгол бүжгээр хичээллэж байгаа сурагчтай нэр, утсаа солилцож, бүжиглэх дуртай охинтойгоо танилцуулах хүсэл төрлөө.

3.
102-р сургуулийн 6-р ангийн охиныхоо эцэг эхийн хуралд сууж, ангийн сурагчдын эцэг эхчүүддээ зориулан бэлтгэсэн урлагын тоглолтыг үзэж баярлан, сар бүрийн хуримтлалын 3000 төг-өө гүйцээж өгөх, анги засварын 10000 төг-ийг хураалгах, Улсын 2 шалгалт нь хичээл бүрэн хаагдахаас өмнө болохыг мэдэж авлаа.
Анги болгон эцэг эхчүүдээсээ анги засварын мөнгө цуглуулж, тухайн ангиа ямар нэг байдлаар засуулж байхын оронд Сургуулийн нэгдсэн эцэг эхийн зөвлөл гэж байгуулж, тухайн сургуулийн засварын болоод бусад үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн санхүү болон бусад туслалцааг нэгтгэж, чиглүүлж байдаг системийг бүрдүүлэх нь зүйтэй байна гэсэн саналаа ангийн багшид нь гаргалаа. Ирэх намраас л энэ сэдэв яригдах бололтой.

Monday, May 01, 2017

Өөрийгөө сайжруулъя уриатай Өглөөний гүйлт

"Өөрийгөө сайжруулъя" уриатайгаар Өглөөний 5, 6 цагаас гүйлтүүд эхлүүлцгээе.

Удахгүй 5-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах Улаанбаатар Марафон 2017 олон улсын гүйлтэнд бие, сэтгэлээ бэлдэцгээе. http://ub-marathon.ub.gov.mn/mn/

Та өөрийн амьдарч байгаа газартаа гүйлтийг эхлүүлэхэд тань бид зөвлөж туслая.



Гүйлтийн клубыг эхлүүлэх, цаашид амжилттай зохион байгуулах хүсэлтэй хүмүүст зөвлөж, ярилцана.

Өглөөний нартай хамт Урган мандахыг хэн хүсч байна вэ?

Monday, April 24, 2017

Танил, найз, гэр бүлээрээ Та өөрийгөө таниарай!

Нэг өдөр танилцаж Мянган өдөр найзлахыг хүсдэг болсон БИД!

Танил, найз, гэр бүлээрээ Та өөрийгөө таниарай гэж өнөөдөр хэлмээр санагдлаа!
Та гэр бүлийнхээ гишүүдээр өөрийгөө хүрээлүүлж чадсан уу?
Та ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байсан, байгаа вэ?


1984-1994 онд ЕБС-ийн 1-10-р ангийг суралцахдаа "гариг андуурсан хүн" шиг байсаныг минь  хэлж өгсөн нэг ангийн анд, уран бүтээлч авъяаслаг найздаа баярлалаа.



1988 оны Найрамдал зуслангийн Сонор бүлгийнхэн
- Өнөөдөр эдгээр танилуудтайгаа НАЙЗ болохыг би хүсдэг!
Эндээс 2 танил маань одоо харилцаж байдагт баярладаг.
Монголын Үндэсний номын санд уншигчаар үйлчлүүлж байхдаа тааралдсан бас 1 танилтайгаа холбоо тасарчихаад байгаа.


1994-1998 онд МУИС, Математик-компьютерийн сургуулийн програм хангамжийн ангийнхантайгаа эвтэй л байсан гэж боддог?


 1998-2012 онд ажилласан Нацагдоржийн номын сангийн хамт олны төлөөлөл
- Зүрх сэтгэлийн дуудлагаар компьютерийн програм хангамжийн мэргэжлээр суралцсаны хүчинд Номын сангийн салбарт би мөрөө, нэрээ үлдээсэн учраас цаашид ч харилцаатай байхыг маш их хүсдэг.

2010-12 сард танилцсан эмнэлгийн найзууд
- миний 34 настай байхдаа биеэ таних, эрүүл, идэвхитэй амьдрахыг бодуулсан 1-р эмнэлгийн платны 60, 70 настай хамт олон



2008 оноос хойш танилцсан гадаадын танилууд 700 хол давсан
- Дэлхийн ертөнцөд хүмүүс бид өөр ёс заншил, ахуй амьдрал, нийгмээ бүтээн, ирээдүйд тэмүүлэн амьдарч байгаа ч Байгаль эхийг санагалзан, Монгол ахуйг нүдээр үзэхээр, гар бие оролцож бие, сэтгэлээр мэдрэхээр ирдэг гадаад найзууд


Би танилцаж, хүндэлж, нөхөрлөхөөс аргагүй ах дүүс, тэдний гэр бүл
- өөрийн үр хүүхдээ хэнтэй найзалж нөхөрлөх, хэнтэй ямар нийгмийг байгуулан амьдрах бол гэж би боддог болсон, иймд Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг өвлүүлэхээр сонгосон!!!




Шинэ танилын хүрээлэл Zero Waste community of Mongolia онлайн бүлгийнхэний уулзалт
- та бүхэнтэй улам дотно танилцаж, нөхөрлөж чадна гэдэгтээ би итгэлтэй байна, учир нь би та нартай адилхан зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө амьдардаг.
 

Шинжлэх ухааны тэргүүлэгч эрдэмтэд, судлаачидаас бид суралцаж, мөн
Олон улсын зөвлөх мэргэжилтэнгүүдийн дунд бид байдаг
- Энэ бол миний бахархалт хүмүүс, зөвлөхүүд!!!

Эрүүл, идэвхитэй амьдралын багийнхан!
- Бид маш олуулаа болж, нийгэмдээ манлайлалаа харуулна.

Ээжүүд, ээжийнхээ багийн найз нараар хүрээлүүлсэн бид
- Аавуудтайгаа хамт байх хувь зохиол олдоогүй юм бол, Ээжүүдээ бид эрүүл, идэвхитэй хэв маягт уриалж, сургаж, үлгэрлэлийг ач зээ нарт нь харуулна.


Өөрийн танил, найз, гэр бүлийн ямар хүрээлэлд үлдээхээ би өөрөө хандлага, хүсэл, үйлдлээрээ шийдэж амьдардагийг мэдэрч, ойлгож байгаагаа танд дуулгалаа.

Thursday, April 20, 2017

Хүүхдийнхээ өтгөн ямар байгаад та анхаарал хандуулж байв уу?

Хүүхдийнхээ өтгөн ямар байгаад та анхаарал хандуулж байв уу?

Хүүхдийнхээ өтгөн, шингэнд яагаад анхаарах ёстойг бодож үзэж байсан уу?
Энэхүү асуултыг бүх эцэг, эхчүүдээс асуух хүсэл зоригийг бий болгосон Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо бидний тэртээд авч байсан дараах зургууд, өнөөдрийн ажил үйлсдээ баярлалаа.




Ийм байдалд буюу хүүхдээ хэдэн удаа ямар ундаа ус, хүнс хоолоор хооллож тэжээж байгаа, хэдэн цагт унтаж амарч байгаа хэв маягтаа анхаарал тавьж, эцэг эх бид сурч мэдэхийн төлөө 7 хоногт 1 удаа ч гэсэн 2 цаг гаргахгүй бол, эм эмнэлэг, өөр бусад мөнгө төлөөд л алга урвуулахын төлөө зүгээр болж байгаа зүйлсд эцэст нь бүхнээ зориулах болчих юм шиг санагдаж явдаг.

Миний амьдралын намтар түүхэнд багадаа өтгөн хатдаг, ходоод муутай учраас цээж хорсдог, цаашлаад хэд хэдэн удаа элгээр өвчилсөндөө биеийн тамирын хичээлд ордоггүй, их унгадаг хүүхэд байсан маань,
34 насандаа цагаан махны хагалгаанд оруулж, http://jbegzsuren.blogspot.com/2010/12/blog-post.html
36 наснаасаа их зохиолч Д.Нацагдоржийн хэдэн насандаа ухаарч бичсэн юм байгаа юм,
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотрох чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан  http://doogii_5588.blog.gogo.mn/read/entry168803
...
Жаргалыг хүсвэл Эрүүлийг хүс
Эрүүлийг хүсвэл Эмнэлгийг бус Эрүүл амьдрах хэв маягтай бол

гэж ухаарч байна даа.
Санаа бодлоо, гарах гарц, эрүүл идэвхитэй амьдралын хэв маяг гээд ярилцах, сурах зүйлсийн талаар 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com хаягаар харилцахад нээлттэй байна.

Friday, April 14, 2017

Хүний "дотоод" нэр


Дуудах нэрийг минь өвөө маань хүний нэрний судар номоо дэлгэн, бясалгаж, ачдаа нэр хайрласан нь иргэний бүртгэлийн баримт бичгүүдэд бичигдэж, регистрийн дугаараар баталгаажин өнөөдрийг хүрсэн байна.

Ааваараа овоглосон дуудах нэр маань ургийн овог сэргээгдэн хэрэглэгдэх болсон цагаас дахин баяжсан байдаг.

Нэрний талаар юу ч бодолгүй гэр бүл, үр хүүхэдтэй болж, өөрийн бодлоор амьдралаа болгоод явж байгаа өрхийн тэргүүн би тэр цагаас угийн бичиг, ураг удмын тухай бодож эхэлсэн төдийгүй, мөн хүмүүсийн намтар түүхийг гаднаа дуурсах нэртэй нь холбож боддог хэвээр тул,
дуудах нэр минь урт болсон ч, дуурсах нэрийг өөрөө олно гэдэг учраас сурлага, ажил хөдөлмөртөө л амжилт гаргая гэж шийдэж, цаг нарыг умартан, хийж бүтээж буйдаа ах дүүс, найз нөхөд, танилуудын үнэлсэн хуурай магтаалын үгс, ажил дүгнэсэн уралдаан шалгаруулалтын хэдэн төгрөгөөр урамшин ажилласаар 20 гаруй жил өнгөрөөд, азаар амьдралаа эргэн харахаар тоормозлон зогсож чадвал, дуурсах нэрийг өөрөөсөө гадна талдаа бүтээсэн ч, гэр бүлдээ танигдсан "нэр" сөрөг талдаа нилээн урт болсоныг сонсож мэддэг.

Жинхэнэ дотоод "нэр"-ийг хэлж буй тэр мөчид тэвчин сонсоход яг л үнэнийг минь хэлж, ухаарч амьдрах цаг болсоныг анзаарч байгаа ч, муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэдэг шиг яаж сайн "нэр"-ийг гэр бүлээсээ авах нь бас л хэцүү бодлого хэвээр үлдсэн.

Ингэж амьдралаа эргэн харах, дуудах нэр, дуурсах нэр, гэр бүлийн гишүүдээс өгсөн "нэр"-тэй амьдардагаа хүн бүр нэг бодолцож, удам угсааг залгамжлах үр хүүхэд тань таныг чимээгүйхэн дотроо дууддаг "нэр"-тэй хүнийг харж зан авир, хэлдэг үгс, хийдэг үйлдлийг дууриан өссөн үр хойчдоо бурууг өгөлгүй, "дотоод" нэрээ эрхэмлэсэн амьдралыг мөрөөдөж, хүсэж, төлөвлөж, мөн дуудуулж амьдарцгаая.

Sunday, March 19, 2017

Ухаалаг нөхрийн өдрийн тэмдэглэлээс

Биднийг үерхэж эхлэх үед хадам аав маань охиндоо юу гэж хэлж байсаныг эхнэр надад нэг удаа эвтэйхэн хэлсэнээс хойш би бусдын толгой дээрх өвсийг бус өөрийнхөө толгой дээрх бухлыг анхаарч эхэлсэн.

Тэр үед намайг бодож, би энэ залууд хайртай, энэ залуу ч бас надад хайртай, би энэ залууг сайхан залуу, сайн аав болгож чадна гэж итгэсэн, хүссэн гэргийдээ талархаад ч барахгүйгээ ойлгож, түүнээс хойш ухаалаг гэргийдээ сайн үгсийг хэлж, зөвхөн ойлгож дэмждэг болсон.

Охиндоо хэлсэн аавын үгс ямар чухал байсаныг гэрлэснээс 20 гаруй жилийн дараагаас өөрсдийн үр хүүхдүүдээ зөв байгаасай, ойлгоосой гэсний үүднээс хэлж сургаж эхэлсэнтэйгээ адилхан зүйл байсаныг бодоод үзэхээр,
Хүн удам угсаагаа сайн хүн болгон өсгөх, хүн чанараа хадгалахын үүдээс аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ гэдгийг байнга бодож, аав ээж, ахмад настан, өөрийн биеэр туулсан амьдралаа алт шиг тунгааж байж хэлсэн, зөвлөсөн ямар ч хүний ч үг болгоныг бичиж тэмдэглэж, уншиж, ухаарч амьдарцгаая.

Тэртээ 20-иод настай байхдаа аавынхаа сануулж "миний охин, наад залуу чинь тамхи татдаг уу, архи уудаггүй биз, нүд нь тогтдоггүй, шарлаж байж уу, тархины ханиад /менингок/ тусч байж уу, аав ээж нь аль нутгийнх гэнэ вэ" гэж шалгаасаны дагуу "ааваа тэр нутгийнх гэнэ, хүүхэд байхдаа шар өвчин, менингет тусаж байсан гэнэ" гэхэд нь "тэгвэл, үерхэж хэрэггүй дээ" гэхэд нь, мөн аав нь тэр нутаг руу нь ажлаар очихдоо аав ээжийнх нь тухай дам лавлаж, сонсож, "аав ээж нь гайгүй, өвөө нь ажилсаг тусч хүмүүс байжээ, за за найзал найзал" гэж хэлэх үед нь бие давхар болчихсон байсан гэдэг.
Тэр үед ааваа, тэр өвчинүүд чинь эдгэчихсэн биз дээ, ДОХ шиг айхтар юм уу гэхэд, тархи, элэгний өвчин хожим үр хүүхэд, удамд илэрч байдаг гэж хэлж байжээ.

Энэ нь ч үнэн юм байна, тархины менингет өвчин нь тархинд, шарлах өвчин нь элгэнд их бага хэмжээгээр нөлөөлсөн тул эрүүл саруул тархи, хэв маягаар амьдрахад тээр болж, цаашдын гэр бүлийн харилцаа, үр хүүхдийн хүмүүжилд нөлөө тусгалаа өгч, бат бэх, эрүүл харилцааг бүтээхэд төвөгтэй байсан байж болохыг тэр үед ухаарч, аливаад хүлээцтэй, ухаалаг хандаж эхэлсэн нь өнөөдрийн аз жаргалын үндэс болсон.

Эрүүл чийрэг өсөх, сурч боловсрох нь бодууштай зүйл тул өнөөдрийн хүүхэд залуус, хүн бүр өөрийгөө дүгнэж, муу дадал, зангаасаа салахын тулд өөрийгөө хөгжүүлж, өөрийн биеэ үнэт эрдэнэ мэт хайрлаж, тордож, би чинь тийм удмын тийм чадвартай, авъяастай хүний үр ач шүү дээ гэдгийг мэдэж авч, би үр хүүхэддээ зөвхөн сайн бүхний үлгэр дууриалал байх ёстой гэж зорьж мэрийгээрэй.

Мөн хүмүүн өөрийгөө ойлгосон, хайрласан цагт л бусад хүмүүсийг өөр шигээ ойлгож, хайрладаг болж чадна гэдэг аугаа үнэн.

Тэмдэглэлийн дэвтэрээс
Улаанбаатар хот. 2012.3.12

Monday, March 13, 2017

Аялал - Амьдралыг уртасгадаг

"Амьдрал бол аялал"
"Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз"



2016-2017 он
Хувийн аялалыг гэргийнхээ хамт хийж эхэлсэн ба жил бүр гадаад, дотоодод аялаж байхыг хүсэж байгаа. Одоо эргэн санахад, мөн ээжтэйгээ ярилцаж мэдсэнээр, аав ээж минь биднийг бага байхад хөдөө гэр, хөдөө байдаг ах дүүсийндээ зуны амралтаар үлдээгээд, өөрсдийн ажил төрлийн завсар, ээлжийн амралтаараа мотоцикль, шаахайт, москвич, 67 машинаа хөлөглөн, 2 хүний платка, аяны тогоо шанага, пирнушик, шууз хүнс зэргээ базаан аялдаг, амардаг, ах дүүсийндээ зочилж ойр дотно байж чаддаг байжээ. Энэ туршлагаас бид суралцахаар шийдсэн.


2017 он
Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу 2017 оны ажлын эхний өдөр аялсан тэмдэглэл


2016 он
УБ-Алтанбулаг-Новосибирск-Цагааннуур-УБ чиглэлд Замын машинаар аялсан тэмдэглэл


1998-2012 онд
Хотын нийтийн төв номын санд 14 ажиллахдаа ажлын шугамаар Дэлхийн 9 улсад 12 удаа зочилжээ. Үүнээс:




2011 он
Тайван улсын Тайпей хотод 2011 оны 9 сарын 20-23 өдрүүдэд зохион байгуулагдсан “Америкийн булан ба төвүүд” сургалтанд оролцсон тайлан

2010 он
- АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр Maryland мужын хотын Enoch Pratt Free Library болон Maryland State Library for the Blind and Physically Handicapped номын сангуудад очиж дадлага хийж, туршлага судласан ба аялалын тэмдэглэл бичиж түгээсэн.


2006 он
Сүхбаатар аймгийн Наран суманд 2006 оны 7-р сард гэр бүлээрээ очиж амарсан тэмдэглэл 


1976-1994 онд
Сүхбаатар аймгийн төв Баруун урт хотод төрж өссөн би хүүхэд насандаа Наран сум, аймгийн баруухан талд Дунд шанданд очиж гөеөдөө, ээжийнхээ дүүгийнд туслаж байсан маань том аялалууд байжээ.

Thursday, February 23, 2017

6-р ангид сурдаг хүүхэдтэй эцэг эхчүүдэд

зурагт: 102-р сургуулийн орох хаалганаас баруун зүгт харж дарсан зураг

Сургууль-эцэг эх-хүүхэд хамтын ажиллагааны хүрээнд
эцэг эхийн хурал, бусад арга хэмжээнд оролцсон тэмдэглэлээсээ

жич: дараах тэмдэглэл нь Бэгзсүрэн миний сонсоод, амжиж бичсэн зүйл учраас бүрэн гүйцэт болохыг анхаарч, тэвчээд уншиж ойлгож, бодоорой. Энэ удаад уншиж, бодсоноороо та баярлана гэдэгт итгэлтэй байна.

2016.12.5 Даваа 18-19 цагт
102-р сургуулийн Урлаг зааланд 6-р ангийн эцэг эхчүүдийн сургалт

БЗД 102-р сургуулийн 6-р ангиудад сургуулийн захиргаа, Эхлэл-АОМ ТББ хамтран Сайн хүүхэд хөтөлбөрийг энэ хичээлийн жилд МУ-ын ЗГ-ийн Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаатай танилцаж, мэдээлэл сонслоо.

Тус ТББ-ын тэргүүн Бадамхатан гэдэг залуу:
- 40 гаруй ЕБС манайд хандаж, 102-р сургуулийг энэ хичээлийн жилд сонгосон. Хүүхдэд зан чанарын хичээлийг явуулдаг. 6-ийн бүх бүлэгт манай багш нар ирж хичээл явуулдаг.
Энэ хөтөлбөрийн менежер Цэндаюуш бүсгүй:
- Энэ ТББ нь 1997-2009 онд албан бус сургалт, 2010 оноос Сайн хүүхэд хөтөлбөр. Хотод 160 ЕБС-ийн 160 нийгмийн ажилтан байдаг. Эдгээр хүмүүстэй 2011 оноос хойш хамтран ажиллаж байна.
Сайн хүүхэд гэдэг батлагдсан хөтөлбөр байгаа юм.

Зан чанар гэдэг талаас нь хуваалцъя.
Сайн мэдлэг боловсролоос нь гадна зан чанараас болж нийгэмдээ сөргөөр нөлөөлдөг тохиолдол байна.
Зан чанар гэж юу вэ?
Хүнийг хэн вэ гэдгийг тодорхойлдог дотоод хүчин зүйл. үг ба үйлдлээс нь харж болно.
зан чанар, ёс суртахуун доголдсоноос олон асуудал бий болдог.
Амнаас гарч байгаа үг ямар байна?
үгний хүч байдгийг судлаачид тогтоосон. Амнаас юу гарна тэр нь амьдралд нь ургадаг.
Сайн хүүхэд хөтөлбөрийн нэг хичээл нь үг ярианы тухай байдаг.
Таны хүүхэддээ хэлж байгаа үг хүүхдийн чинь амьдралд биелэлээ олох учраас та ямар үг хэлдэгээ бодож үзээч ээ?
Нэг аав уурлах болгондоо эргүү малаа гэсээр байгаад, хүүхэд нь эргүү өвчин туссан. Олимпийн аварга Түвшинбаатарыг багад нь "баатар хүү" гэж өвөө нь ярьдаг байж.
3 жилд 170 хүүхэд амиа егүүтгэжээ:
- гэр бүл дэх таарамжгүй харилцаа
- уучлаарай, слайдаас бичиж амжаагүй
- уучлаарай, слайдаас бичиж амжаагүй

Сайн хүүхэд хөтөлбөрөөр "Би бол онцгой" сургалт - 22 цаг
7 хоногт 1 удаа 40 минут заадаг.
- Би үнэ цэнэтэй хүүхэд
- Би анхааралтай зан чанартай хүүхэд
- Би дуулгавартай зан чанартай хүүхэд
- Би уучлах сэтгэлтэй хүүхэд
- Би талархах сэтгэлтэй хүүхэд
Хүүхдүүдээ энэ талаас нь дэмжиж өгөөсэй!
Мөн Эхлэл-АОМ ТББ нь ахлах ангийнханд зориулсан "Би хэн вэ" мэргэжил сонголтонд зөвлөх үйлчилгээтэй. 1 хүнд 500 гаруй асуултаар өөрийгөө шинжлээд, Career Direct аргачлалыг ашигладаг.

Бид 1 зорилготой хүмүүс гэдэг өнцгөөс хараарай! Тухайн ангийг хариуцсан Сайн хүүхэд хөтөлбөрийн багш бий.
sainhuuhed.mn
fb/sainhuuhed.mn
70150576

HiUB.mn-ийн тэмдэгтэй видеог үзүүлсэн.

ТББ-ын тэргүүн Бадамхатан:
- Бидний хэн нь ч аав байхыг аав, ээжээсээ л сурсан. Тэднийхээ үг, үйлдлийг харж л сурсан.

6-р ангийн хүүхдийн онцлог
- анги анги сольж, хичээл болгон өөр өөр багш ордог,
- хүүхэд наснаас насанд хүрсэн үе рүү шилждэг үе, хэг ёг харьцаанд маш эмзэг болно, юмыг логикоор нь бодож эхлэнэ, шийдвэр гаргах чадвар нээгддэг учраас
- хэт загнаж, зандарч болохгүй
- хүүхдэд ухааруулахын тулд зөв асуулт тавьж ярилцах хэрэгтэй.
Ихэвчлэн асуултаар удирдаарай. Хүүхэдтэйгээ ажиллах арга барил өөрчлөгдөнө.

Хүний үндсэн суурь хэрэгцээ бол хайрлагдах тул нас насандаа аав ээжээс авдаг хайр өөр, аав ээж минь намайг анхаараад өгөөсэй гээд сахилгагүйтдэг шүү.
анхаарна гэдэг бол хамт түлээ хагалах, ажил хийнгээ зааж сургах, ингэснээрээ аав ээждээ тоогдож байгаа юм байна гэж үнэ цэнээ мэдэрч, өөрийгөө илэрхийлж чадна, хүүхдээ чадаж байгаа зүйл дээр нь магтаад өгөхөд.
Энэ насны хүүхдийн сэтгэл нь аав ээждээ тоогдож байгаа юм байна, гэдгээ үнэ цэнэтэйгээ мэдсэн л бол, хүүхдүүд амжилттай суралцаж чадна!

102-р сургуулийн сургалтын менежер Ч.Наранцэцэг:
Эцэг эхчүүддээ зөвлөх нь:
- Ямар сурч байна гэхийн оронд ...
- суралцах арга барилд хэзээ суралцаж эхэлдэг вэ? Хүүхэд эхийн хэвлийд байхаас суралцаж эхэлдэг тул!!!
- онц сурах нь чухал уу, зөв хүмүүжсэн хүүхэд болгосон
- ямар бэрхшээлийг даван туулаад суралцаж байгааг мэдэрч, өөрийг нь өөртэй нь харьцуул, бусад хүүхэдтэй бүү харьцуул.
Үглэж хүмүүжүүлэхээр Үлгэрлэж хүмүүжүүл.

Сургууль - үйлчилгээний байгууллага. 6-р ангид хэдэн хичээл үздэг вэ? 17 хичээл/судлагдахуун. 7 хоногт 30 цаг. Хичээлээс гадуур цагийг энэ ТББ-д өгсөн.
Айлд малаа тавьсан хүн малаа эргэнэ дээ.
Мэргэжил гэдэг зүйл амьдралын баталгаа биш болсон тул хүн өөрөө өөрийгөө таньж нээх боломжийг...

Хүний амьдралын мөн чанар нь үр удмаа үлдээхэд
Бид юуны төлөө зовж, шаналж байгаа билээ, өөрийгөө аваад явдаг л хүн болгох
Үр хүүхдээ үлгэрлэн дагуулж сурган хүмүүжүүлдэг уламжлалтай ард түмэн билээ.

То Вангийн сургаалд:
1-3 насанд хаан мэт байлгаж таниул
3-8 насанд боол мэт зар
8-16 насанд найз мэт хамтран суралц гэсэн байдаг.
Одоо бол аав нь ажилтай, ээж нь ядраад байна гээд л хүүхдээ хаясан!
17 хичээл дээр 14 багш ордог болсноор ... биеийг нь даалгаж сургаагүй ...

Суурь боловсролын 1-р анги л гэсэн үг, 6-9 ангид ШУ-ны мэдлэгийн суурийг тавьж өгөх юм.
Та бид 2 нийлээд 1 хүнийг хүн болгох гээд байгаа юм.

Хүний хөгжилд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн нэг нь орчин байдаг.
Хүний орчин гэдгийг Монголчууд бид ойлгохдоо тайван амгалан гэр, гэдэс цатгалан гэдэг.
Гэтэл Япончууд хүний орчин гэдгийг Зөв амьдрахуй, хөгжилтэй амьдрал гэж ойлгон хүүхдүүдээ багаас нь амьдрах арга ухаанд сурган, юу хийж чадах ямар мэргэжилтэй болохыг нь судлан багш нартай хамтран ажиллаж мэргэжлийг нь зөв сонгоход нь туслан хүүхдүүддээ ямар ч бэрхшээл учруулдаггүй бол бид хүүхдүүдээ зөвлөгөө өгч чаддаг билүү гэдэг асуудлыг өөрсдөөсөө асуугаарай.
1-3 насанд хүүхдээ гэрийн хүмүүжилд ...

Хүүхэд гэж хэн вэ?
НҮБ-ийн конвенцэд "идэвхитэй хөгжлийн үедээ байгаа хүнийг  хүүхэд гэнэ" гэж тодорхойлсон.
Энэ үед хүүхдэд олон чухал хэрэгцээ байдаг, үүнийг суурь болон танин  мэдэхүйн хэрэгцээ гэж хувааж болдог.

Амьд биемахбодид дутагдаж байгаа бүхнийг хэрэгцээ гэнэ.
-Гэгээрэх
-Өөрийгөө хөгжүүлэх
-Гоо зүйн хэрэгцээ
-Танин мэдэхүйн хэрэгцээ

суурь хэрэгцээ:
-хүндлүүлэх
-хайрлуулах - хайрлуулсан хүн өндөр болдог. Ээжийн халуун дулаан амьсгал
-аюул, осолгүй - орон байр
-физиологийн хэрэгцээ - хоол тэжээл

Суралцагчийн өөрийн бие даасан ...

1. Чин сэтгэлээсээ ярилцах
-юу дутагдаад байна
-

2. Нийгэмд зайлшгүй шаардлагатай мэргэжлийн талаар судлах

3. Сурах үйлдээ идэвхи ухамсартай хандах үйлд нь дэмжлэг үзүүлэх

4. Өөрийгөө ялан дийлэх чадвартай болгох
-даалгавар өг, урамшуул

5. Бүтээлч болон бие даасан чадварыг хөгжүүлэх үйлд анхаарах

Хүүхдийн чадварыг мэдэх, дэмжих ...
-минутанд хэдэн үг уншиж байна вэ
-уншсанаа ойлгож байна уу
-хэдэн шалгалт 1 өдөрт өгч чадах вэ

21 асуулттай судалгааг ангийн багшаар нь 6-ийн 5 бүлгийн нийт сурагчдаас авах
- гэр орны таагүй зүйлс нь надаас л боллоо гэж боддог хүүхэд - ?тоо , өөрийгөө буруутгадаг мэдрэмж
Гэрийн даалгаварыг 1-р ангийн хүүхэд ээж аавыг хэрэлдүүлдэг зүйл гэж хэлсэн байна

- сэтгэлийн зовиур - эмээх, айх байдал бий болсон

- мэдрэлийн ачаалал - боддог болчихсон

Мягмар гаригт 6-р цагт "Сайн хүүхэд" хөтөлбөр хичээллэж байна.
Өнөөдөр юу үзэв гэхээс илүү Өнөөдөр хамгийн сайхан зүйл юу байв, дараагаас нь юу хэцүү байв гэж ярих хэрэгцээг нь хангах!!
7, 14 хоногт бүх хичээлийн дэвтрийг нь үзэх
6-р анги бол 1-р ангийн хүүхэд шүү!


2016-12-13 өдөр
102-р сургуулийн Урлаг зааланд "Миний аав-Миний баатар" өдөрлөг

Энэ арга хэмжээг Эхлэл-АОМ ТББ нь сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм байна. 6-ийн бүлэг болгоноос 10 аавыг сонгон урьж ирүүлж, 1 ширээнд тойрон суухаар бэлтгэжээ.

ТББ-ийн тэргүүн:
- 60 настайдаа аавтайгаа нэг ярих юмсан гэж боддог.
Аав хүний 4 ерөнхий үүрэг:
Аав хүн байхад 4 зүйлийг хийх ёстой.

1. Хүүхдийг амьдралд бэлтгэх
Мунхаг аав хүүхэддээ эд баялаг, мэдлэг үлдээдэг
Ухаантай аав хүүхэддээ итгэл үлдээдэг

Бие дааж амьдрах ухаан сэтгэлгээг хүүхэддээ үлдээх
Аав хүн ээжээс илүү, Аавын нөлөө хүүхдэд үргэлжлээд явдаг онцлогтой.
Яаж амьдраад, яаж биеэ авч яваад байгааг өвлөөд авдаг.

Сайн муугийн ялгааг хэлж өгөх, бусдад туслаж ..
Аавын бийд хүнтэй танилц
Аав өмнөх, хойд ураг төрлийг танилцуулж өгдөг.

2. Хайрлах - насанд нь тохирсон байдлаар
Аялаагүй дуу дуу биш
Илэрхийлээгүй хайр Хайр биш

Хүүхдэд аавдаа тоогдох хүсэл байдаг
Аав хүүхэдтэйгээ хэр удаан ярьдаг вэ, 15мин хүрэх үү, үгүйтэй л ярьдаг.

Хайр нөгөө талаас дулаан байлгах, гэрт нь хоолтой байлгах мөн ч Хүүхдээ сонирхох хэрэгтэй.
6-р анги, том хүн болж байгаа шилжилтийн үе тул логикоор боддог болсон үе.

Энэ шийдэл ямар ашигтай вэ гэж асуух хэрэгтэй. Миний хүүхэд учраас би болзолгүйгээр, ямар сурах хамаагүй хайрлаж байх!
Хайрыг урам зориг өгч, илэрхийлж байх хэрэгтэй.
Хамт зурагт үзээд хайр биш! Юу мөрөөдөж байна асуух, эсвэл бодитоор тоглох, хамт ажил хийх
Түүний оронд номхон зогсоогоод асуух нэмэргүй.
Хүүхэд хайрлагдсан гэдгээ мэдэрч байж л нээлттэй, үг сонсдог болдог.

3. Чиглүүлэх үүрэгтэй
Ямар нэг асуудал болоход аав луужин болдог.
Ааваараа бахархдаг хүүхэд гутардаггүй.
Аав нь урам зориг, итгэлийн үндэс.
Ааваараа бахархдаг бол төөрч будилдаггүй.
Аав үлгэр дууриал болж, ээжд уурладаггүй, гар хүрдэггүй бол хүссэн хүсээгүй сайн хүнтэй суудаг гэнэ!

4. Дэмжих
Сонголт хийхэд нь туслана гэсэн үг. Өөрийн гэсэн амьдралаараа амьдрахад нь дэмжих.
Янз бүрийн ажлын талбарыг очиж үзүүлэх хэрэгтэй, тэр хэрээр мэдлэг, мөрөөдөл, авъяас хөглөгдөнө.

Аав нь хүүхдээ дэмжээд мөрөөдөлд нь хүргэж байгаа бичлэг бий - Rick Hyot - хүүхэд нь гүйлтийн уралдаанд оролцох хүсэлтэйг нь аав нь биелүүлж байгаа видеог үзүүлсэн.


Аавын эзлэх орон зай хүүхдийн зүрхэнд том болдог.
Нэг түүх: ... аавдаа захиа бичээд, бүх гуниг, гомдлыг мартъя гээд л хоолонд урьж, захиагаа ааваа уучилсан гэж бичсэн. 10 хоногийн дараа аав нь уулзъя гээд л, уучлаарай гээд л.

Энэ өдөрлөгөөр дээрх сайхан, ухаарал бодол өгсөн хичээлийг анх удаагаа сонсож, чихэр боовоор дайлуулж,
өөрийнхөө нэрийг танилцуулахдаа зурж бичих аргыг ашиглаж,
охиндоо захидал бичиж, охиныхоо бичсэн захидалыг уншиж, аавын тухай дууг ширээгээрээ дуулж хөгжилдлөө.
Энэ арга хэмжээ маш их таалагдсан. Би өөрийн клуб дээрээ зохион байгуулна аа.


Thursday, February 16, 2017

2010 онд Аялал жуулчлалын тогтвортой хөгжил сэтгүүлд Couchsurfing-ийн тухай ингэж нийтэлж байжээ

 

"НЭГ ДЭЛХИЙ - КАУЧСӨРФИНГ"

КАУЧСӨРФИНГИЙН ТҮҮХ

АНУ-ын Casey Fenton гэх залуу 1999 онд Бостон хотоос Исланд руу нисэх хямд тийз аваад, Исландад хямд нийтийн байр олох зорилгоор санаандгүй шахуу Исландийн их сургуулийн 1500 оюутанд хямд байр хайж байгаа тухай имэйл бичтэл, 50 гаруй хариу хүлээн авсан нь түүнд тусалсан ажээ.
Исландаас Бостон руу буцаж нисэх замдаа тэрбээр Каучсөрфингийн санаагаа анх боловсруулсан гэдэг. Улмаар Dan Hoffer, Sebastien Le Tuan, Leonardo Silveira нарын тусламжтайгаар анхны вэб сайтаа 2003 оны 1 сард ажиллуулж, 1 жилийн дараа олон нийтэд нээлттэй ашиглуулж эхэлсэн. 2004 оны сүүл гэхэд 6000 орчим гишүүдтэй байсан бол 2005 онд 45000 бүртгэлтэй хэрэглэгчтэй болжээ.
Тэгвэл өдгөө Дэлхийн 238 орны 77075 хотын 2 сая гаруй хүмүүс каучсөрфэр болж энэхүү вэб сайтыг ашиглаж байна.
2009 оноос эхлэн жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Олон улсын Каучсөрфингийн өдөр хэмээн нэрлэж, Дэлхий даяар олон талт танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

КАУЧСӨРФИНГИЙН АЛСЫН ХАРАА
Дэлхийн өнцөг булан бүрт хүн бүр хүрэх, ингэхийн тулд очих газар орон, нутгийн хүмүүстэй нь гүн гүнзгий холбоо тогтоох


Каучсөрфингийн үндсэн зарчмууд
Каучсөрфинг нь аялагч нарыг орон нутгийн иргэдтэй холбож өгөх зорилготой ашгийн бус, олон улсын сүлжээ. Аялагч гэдэг нь заавал гадаад хүн байх албагүйг онцлон тэмдэглэе.
Каучсөрфинг нь ямар нэг эд хөрөнгө биш, мөн дэлхий даяар байгаа төлбөргүй хоноглох байр ч биш, харин дэлхийн иргэдийн нөхөрлөл, танилуудын холбоог бий болгох сүлжээ юм.
Каучсөрфэр гишүүд нь бие биедээ нөхөрсөг, зочломтогой хандаж тусалдаг. Жишээлбэл, улс орныхоо тухай сүүлийн үеийн бодит мэдээллийг бичих, ойлгож мэдэхийг хүссэн асуултанд нь хариулт өгч туслах, улмаар галт тэрэг, нисэх буудлаас тосч авах, уулзаж ярилцах, бүр цаашилбал гэртээ үнэ төлбөргүй хонуулах, мэдлэг мэргэжил, туршлагаа харилцан солилцох, найз нөхөд болох, улмаар та хожим нэг өдөр найзындаа зочлон очиход тэр айлын хаалга таны өмнө нээлттэй байх юм.
Тэд дэлхийгээ өөрсдийн амьдрал, өөрсдийн зүрх сэтгэл, өөрсдийн гэрийн хаалгаа бусдад дэлгэсэн сайн сайхан ертөнц байлгахыг хүсч энэ сүлжээнд нэгддэг. Тэд чөлөөтэй ярилцаж, соёл, ёс заншлаа харилцан ойлгуулж, тив дэлхийг хэрсэн өөрсдийн нөхөрлөлийн холбоог үүсгэхийг хүсдэг.
Каучсөрфингийн вэб сайтад гишүүн болж  бүртгүүлснээр та жинхэнэ каучсөрфэр болохгүй юм. Харин өөрийнхөө бүртгэл мэдээлэл /profile/-ийг үнэн зөв, бүрэн бүтэн бичиж, орон нутгийн каучсөрфэрүүдийн уулзалтанд очиж санал бодлоо солилцон, туршлага хуримтлуулах хэрэгтэй. И-мэйл илгээсэн гадаад дотоодын каучсөрфэрийн бүртгэл мэдээллийг уншиж ойлгох, тэр хүний тухай бусад каучсөрфэрүүд юу гэж бичсэн /reference/-ийг уншиж, тэр хүний найз нөхөд /friends/-ийн холбоосыг харж, бусад хүмүүс түүнд бүрэн итгэсэн эсэх /vouch/-ийг мэдэж харилцах, улмаар уулзах, гэртээ хонуулах зэргээ шийдвэрлэх нь зүйтэй.
Уулзсан каучсөрфэрдээ тусалсныхаа төлөө түүнээс элдэв төлбөр нэхэх мөн таньтай уулзаж байгаа каучсөрфэр нь танд бэлэг авч ирэх, хоолныхоо мөнгийг танаар төлүүлэх, танаас элдэв төрлийн биелүүлж чадамгүй тусламж шаардах нь каучсөрфэнгийн зарчимд нийцэхгүй.

КАУЧСӨРФИНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Энэхүү www.couchsurfing.org вэб сайтыг ашиглахын тулд та англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгж байж өөрийн танилцуулга, мэдээллээ вэб сайтад үнэн зөв оруулах, бусад каучсөрфэр гишүүдтэй захидлаар бие биеэ ойлгон харилцах боломжтой юм.
Гишүүнээр нь төлбөргүй бүртгүүлж, өөрийн ажил мэргэжил, сонирхол болон бусад мэдээллийг бүрэн дэлгэрэнгүй бөглөж, улмаар зургаа оруулах боломжтой. Зарим тохиолдолд сайн дурын гишүүд нь таны хаяг, мэдээллийг шалгаж, таны тухай тодорхойлолт /reference/ бичдэг.
Хоноглох газар хайж байгаа каучсөрфэр гишүүнээс танд ирсэн захианд шууд хариу бичих гэж яаралгүй, харин түүнд итгэж болох эсэхээ судлан үзэх хэрэгтэйг зөвлөе. Түүний тухай судлахын тулд имэйл илгээсэн каучсөрфэр гишүүн нь хэзээ бүртгүүлснийг харж, үндсэн мэдээлэл /profile/-ийг уншиж, түүний тухай бусад хүмүүс ямар тодорхойлолт /reference/ бичсэн, тэр хэр олон найз /friend/-уудтай, тэр үнэхээр итгэлтэй гишүүн /vouch/ гэж тодорхойлогдсон эсэхийг шалгаж нягтлах нь зүйтэй. Ямар шийдвэр гаргахаа та л өөрөө шийднэ. Үгүй, боломжгүй гэж хэлэхэд санаа зовох зүйл огт байхгүй. Энэ бол таны, танай гэр бүлийн аюулгүй байдалтай нэг талаараа шууд холбоотой зүйл шүү дээ. Та хэнд итгэл үзүүлэх, эс үзүүлэхээ өөрөө л шийдэх хэрэгтэй.



КАУЧСӨРФИНГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Манай гэр бүлийн гишүүдийн хувьд өнгөрсөн 2 жилийн каучсөрфэргийн туршлагаас харахад 3 настай охин Мөнгөлөн толинд харж байгаад өөрийнхөө нэр, насыг англиар хэлж танилцуулж байгаа мэт тоглодог, ах эгч нар нь англи хэл сурахад төвөггүй гэдгийг ойлгож ухаарч алдаатай ярихаас огтхон ч санаа зовдоггүй болсон нь бахархалтай байдаг.
Мөн бид Монгол орныхоо тухай, Монгол ёс заншил, хэл соёл, тоглоом наадгайг хүнд танилцуулах, хүний асуултанд үнэн, зөв хариулт өгөхийг хичээх болсноор Монголынхоо тухай ихийг мэдэхийг хичээн мэдлэг, мэдээллийн хүрээгээ байнга тэлж, нягталж шалгадаг болсон.
Гадаадын каучсөрфэр найз нөхдийн явуулсан болон авчирсан тоглоомуудаар тоглож сурна, тэдний соёл зан заншил, амьдрал ахуйн сонирхолтой мэдээллийг авч, газарзүйн мэдлэгээ нэмэгдүүлэгтээ үргэлж баяртай байдаг. Би энэ Дэлхийн халуун зүрхтэй иргэн гэдгээ батлан харуулахын тулд
www.couchsurfing.org
www.hospitalityclub.org, дугуйтай аялагчдын www.warmshowers.org гэх мэт аялагч нартай холбож өгдөг вэб сайтуудад гишүүнээр бүртгүүлж, Монгол хүний найрсаг, тусархаг зан чанарыг харуулахыг хичээн зүтгэж байна.
Бусад улс оронд зорчилгүйгээр гадаад хүнтэй уулзаж харилцах, соёл зан заншлыг нь суралцах, улмаар найзлаж нөхөрлөх боломжийг бидэнд олгодог байхад зочин хүнд миний өдөр тутмын бодит амьдралд оролцох, суралцах боломжийг олгодог нь каучсөрфинг-ийн гол онцлог ач тус. Та гэртээ баримталдаг ёс заншил, амьдралын онцгой хэв маягаа каучсөрфэр гишүүндээ зөвөөр ойлгоуулж, гэр бүлийн гишүүддээ гэртээ хонох гадаад хүнээ зөв танилцуулж, ярилцаж, нөхөрлөж, харилцан бие биедээ туслах нь бас нэг сэтгэлийн буян гэж боддог.

Каучсөрфингийн Улаанбаатар хотын Элчин сайд Ж.Бэгзсүрэн


Thursday, February 02, 2017

2012-2016 онд эрдэмтэн, судлаач нараас суралцсан байдал


2017 он


Манлайлагч байх


2016 он

Herbalife компанийн дэд ерөнхийлөгч, доктор Луижи Граттон
2016 6-р сар 27-нд нийтэлсэн
Herbalife компанийн дэд ерөнхийлөгч, доктор Луижи Граттон MNB телевизийн өглөөний хөтөлбөрт зочноор оролцлоо.

~ ~ ~

DeFacto цаг: Луижи Граттон (Luigi Gratton)
2016 7-р сар 1-нд нийтэлсэн
Herbalife компанийн Хүнс тэжээлийн боловсрол, хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр, Доктор

~ ~ ~

Александр Мартынчүк | Хоол хүнс, шим тэжээл, эрүүл саруул амьдрал ба Монголчууд
2016 12-р сар 7-нд нийтэлсэн
Herbalife-ийн хоол судлаач, ходоод дотрын эмч, анагаах ухааны дэд доктор Александр Мартынчүктэй хийсэн ярилцлагаас. 

MNB "Монголын Шинэ Өглөө" хөтөлбөр.
Монгол Улс, Улаанбаатар хот.

~ ~ ~

Herbalife: Өглөөний дасгал 1
2016 4-р сар 7-нд нийтэлсэн


2015 он

Herbalife: Эдита Курек
2015 11-р сар 17-нд нийтэлсэн
Эдита Курек нь Орос, Украйн, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнууд, Монгол, Израиль улсыг хариуцсан Herbalife компанийн дэд ерөнхийлөгч юм. Тэрбээр С1 телевизийн VIP зочны цагт оролцож Herbalife компанийн талаар олон гайхалтай мэдээллийг өглөө.

~ ~ ~

Саманта Клэйтон: Herbalife компаны Олон улсын фитнесийн боловсрол хариуцсан захирал
2015 11-р сар 17-нд нийтэлсэн
Саманта Клейтон нь Herbalife компаны олон улсын фитнесийн боловсрол хариуцсан захирал юм. Тэрээр Английн Ливерпуль хотноо төрсөн богино зайны гүйлтийн Олимпын тамирчин юм. Саманта нь Америкийн Фитнес Аэробикийн Холбоо, мөн Олон Улсын Спортын Шинжлэх Ухааны Холбооны гишүүн бөгөөд (багийн ба хувийн) мэргэжлийн дасгалжуулагч билээ. Тэрээр МҮОНТВ-ийн Шинэ Өглөө нэвтрүүлэгт зочноор оролцож дасгал хөдөлгөөний талаар гайхалтай зөвөлгөөг өглөө.

~ ~ ~ 

2015 11-р сар 17-нд нийтэлсэн
Бүтээгдэхүүн болон зөв хооллолтын клубын талаарх мэдээллийг Мэдээлэл Харилцааны Албаны 1800-1101 үнэ төлбөргүй дугаараар холбогдож аваарай. Бид таныг ажил гэрт тань ойр байрлах Эрүүл Амьдралын Хэв Маягийн Клубтэй Бие Даасан Гишүүнтэй холбож өгөх болно.

~ ~ ~

Овъёос-Алимны ундаа
2015 5-р сар 4-нд нийтэлсэн
100% байгалийн гаралтай хүнсний эслэг бүхий Овъёос-Алимны ундаа өдөр бүр хоол боловсруулалтын системийг дэмжинэ.

- 1 порцонд 5 гр хүнсний эслэг агуулагдана
- Уусдаг ба уусдаггүй хүнсний эслэгийн хамгийн оновчтой зохицол
- 15 ккал-аас бага илчлэгтэй
- Алимны зөөлөн амттай

Фэйсбүүк хуудас: Herbalife Mongolia
Вэбсайт: www.herbalife.mn

~ ~ ~

Herbalife "Seed to Feed" үйлдвэрлэлийн процесс
2015 11-р сар 17-нд нийтэлсэн
Herbalife нь эрүүл, зөв хооллолт болон арьс арчилгааны суурь зарчимд үндэслэсэн бүтээгдэхүүнүүдэд гол анхаарлаа хандуулдаг. Манай шинэлэг бүтээгдэхүүнүүдийн ард байдаг чиглүүлэгч хүч нь дэлхийн түвшний эрхэм дээд шагнал хүртсэн эрдэмтэн судлаачид, алдар цуутай эмч, хүнс тэжээлийн мэргэжилтнүүд билээ.


2014 он

Эрүүл байхын алтан гурвалжин бол Идэвхитэй хөдөлгөөн, Эрүүл зөв хооллолт, Сайн унтаж амрах юм
2014.3.24
Израйл улс дахь спортын эрүүл мэндийн төвийг үндэслэгч,  спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан, чадварлаг мэргэжилтэн Доктор Яаром танд эрүүл амьдрахад туслах  энгийн нэгэн жорыг  танилцуулж байна. Тэрээр Израйл  улс дахь Рехаб, Ортопедикс болон спортын эм эмчилгээний хамгийн том Медикс зэрэг компаниудын эрүүл мэнд хариуцсан захиралын албан тушаалтай. Тэрээр мөн Хербалайф компаний хүнс тэжээлийн зөвлөх багийн гишүүнээр ажилладаг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

~ ~ ~

Гэри Смолл: Монголчууд Herbalife-ийн ашиг тусыг мэдэрсэнд баяртай байна

Доктор Гэри Смолл тархины эрүүл мэнд, урт наслалтын мэргэжилтэн профессор бөгөөд Herbalife-ийн хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн. ба шим тэжээлийн шинжлэх ухаанд үндэслэсэн эсэхийг баталгаажуулдаг Энэхүү хүнс тэжээлийн зөвлөлд дэлхийн 18 орны 20 гаруй шилдэг эрдэмтэн судлаачид тэр дундаа нобелийн шагналт профессор Луи Игнарро нартай хамтран ажилладаг. Доктор Смолл саяхан Монголд ирсэн бөгөөд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

~ ~ ~

Гэри Смолл: Жингээ барих нь тархины эрүүл мэндтэй шууд холбоотой

~ ~ ~

Глобальная философия питания Гэри Смолл
Видео-лекция «Глобальная философия питания» от профессора психиатрии и поведенческих наук, профессора по вопросам долголетия, директора Центра Долголетия в Калифорнийском Университете и автора более 500 научных работ - Доктора Гэри Смолла.

~ ~ ~ 

Калифорнийн их сургуулийн урт наслалтын мэргэжилтэн Монголд ирж сургалт явууллаа
АНУ­ын Калифорнийн Их Сургуулийн Урт Наслалтын Төвийн захирал, сэтгэцийн эмгэг судлалын доктор Гэри Смолл Монгол улсад анх удаа айлчлахдаа Herbalife­-н бие даасан гишүүдтэй уулзаж, мэргэжлийнхээ дагуу сургалт явууллаа.

~ ~ ~

Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний талаар танилцуулж байна
Дэлхийд танигдсан олон улсын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани болох Herbalife-н Монгол дахь албан ёсны төлөөлөгч Ганболдын Дэнзэн шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний талаар танилцуулж байна.


2013 он

С.КОНЮШОК: БУСДАД ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛДОГ УЧРААС ТАМИРЧИД ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ СОНГОХ ЁСТОЙ
Украины нэртэй тамирчин, хүчний экстрим спортын дэлхийн аварга, Украины
Хүчтэнүүдийн мэргэжлийн лигийн ерөнхийлөгч, стронг мэний төрөлд улсдаа
14 удаа дээд амжилт тогтоож, Гиннесийн номонд бичигдсэн Сергей Александрович Конюшокыг саяхан Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
Тэрбээр “Herbalife” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд энэ ажлынхаа
шугамаар манай оронд цөөн хоноод буцсан юм.

http://mongolnews.mn/Архив/uy3

~ ~ ~

С.КОНЮШОК: УКРАИНЫГ ДЭЛХИЙ ДАХИН ТАМИРЧДААР НЬ МЭДНЭ
Монголд албан ажлын шугамаар ирсэн Украины нэртэй тамирчин, хүчний экстрим спортын дэлхийн аварга Сергей Конюшоктой манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.

~ ~ ~

"Зөв" шөлний ач тусыг таниуллаа
2013 оны 03 сарын 07
http://mongolnews.mn/Архив/uyx


2012 он

БИДНИЙ ФИЛОСОФИ БОЛ ЭРҮҮЛ, ЗӨВ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
2012 оны 10 сарын 12
“Herbalife” компанийн Бүтээгдэхүүний маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Луйжи Граттонтой ярилцлаа.


Saturday, January 07, 2017

Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу 2017 оны ажлын эхний өдөр аяллаа


Говь-сүмбэр аймаг /Чойр өртөө/ руу 2017 оны ажлын эхний өдөр аяллаа

Алтангэрэл ах  31 жилийн замчны ажил хөдөлмөрөөрөө төмөр замын салбарын дээд шагнал авч, ээж, ах дүүс, хамт олныхоо хүрээнд баяраа 2017 оны 1-р сарын 2-ны орой тэмдэглэн өнгөрүүлэхэд нь хадам ээж, би, гэргий, охин, мөн гадаад айлчин хоёр найзаа дагуулан шуудангийн автобусаар 4 цаг орчим давхиад очлоо.

Биднийг ах маань жолоочоороо тосуулж, шууд л хүлээн авалт явагдаж эхэлсэн байсан ресторанд хүргүүлж, баярын ширээнд бид тухалж, оройжин хүмүүс баярлаж, дуу хуур болж, бүжиг наадаан хийж, зураг хөргөө авахуулсаар 23 цагт өндөрлөж, ахын гэрт очиж хэдэн цаг үргэлжлүүлэн ярилцаж, өртөөнд шөнө ирэх галт тэргэнд сууж Улаанбаатар хотод өглөө 9 цагт ирлээ.
Энэ аялалаас би өөртөө шуудангийн автобус, галт тэрэгний аялалын УБ-Чойр-УБ гэсэн нийт 460 орчим км маршрутыг нээж, хураамж өртөгийг мэдэж авлаа. Цаашид Чойр өртөө миний танил газар болж чадлаа.
Энэ аймгийн хонхор гэдэг газарт шинэ орон сууцны хороолол баригдаж, аймгийн автобусны буудлын баруун урдхан талд байгаа отго жинсэн малгайтай нэгэн ноёны цээж хөшөөний нэрийг 2 асуусан хүн маань мэддэггүйд гайхаж, төмөр замын ажилтануудын орон сууцны нь жорлонгийн усны тоолуур зогсолтгүй эргэж байгааг хараад усаа гамнаж, биедээ шингээж зөв хэрэглэх дуртай болохоороо лавлаж асуухад засуулах гээд байгаа гэж байв, мөн шөнийн тэнгэрт саран авхай дэргэдэх нэгэн од найзтайгаа хамт үдшийн тэнгэрт гялтганаж Япон айлчинд хэзээ ч харж байгаагүй байгалийн өнгө төрх, харин надад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, амьдрал ахуйгаа байгальдаа уусгаж чадсан өвөг дээдсээрээ бахархах  сэтгэлийг төрүүлж, цаашилбал “ухаант хүү” Болд гэдэг бүжиг, дууны өндөр мэдрэмжтэй, сэтгэлээсээ баярлаж чаддаг ахтай танилцаж, аймгийн төвөөс 40 орчим км зайд олон түмний хүндэтгэдэг, Монголын уран сайханы кинонд Ээ Чойрын Богд минь гэж уулга алдахдаа хэлэгддэг уул байдаг тухай ярилцаж амжлаа.
Мөн дагуулж очсон Япон эмэгтэй маань ингэж хүн бүр дуулж чаддаг, ууж, баярлаж чаддаг арга хэмжээг гайхан хүлээн авч, Японд ийм болоосой гэж бодлоо хэлж байв, Франц залууд 10-20 жил уулзаагүй найзууд ийм тэмдэглэлт баяраар уригдан ирж уулзаж, дурсамжаа ярьж, хутга хэрэглэлгүй идэж, хундага тавилгүй ууж баярлаж байгааг гар утсаараа бичлэг хийж байхад нь нэмж тайлбарлаж, Францын энгийн амьдралд төрийн одон медаль аваад ингэж баярладагыг мэдэхгүй гэсэн яриагаар үргэлжлүүллээ. 
Бид ахынхаа хөдөлмөрийн амжилтыг бүтээхэд гол үүрэгтэй байсан эрдэнэт биеэ цаашид, энэ өдрөөс эхлэн сайн ус, тэжээлээр тэтгээсэй гэсэндээ брэндийн ус шүүгч бэлэглэж, хоёр айлчин найз нараасаа тус бүр 10000 төг гаргуулж, нийлүүлээд л бэлэглэчихлээ.
Хөдөлмөрөө үнэлж цэгнүүлэн гавъяа шагнал авч байгаа ахын мялаалгад ажлын эхний өдөр уригдан очсон бид ч энэ 2017 ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилттай байх нь дээ гэж бэлэгшээж ярилцаж явлаа.
Өөрийн толгой дээрх тэмээг биш хүний толгой дээрх өвсийг харав гэгчээр бидэнд тээврийн үйлчилгээ үзүүлсэн төр, хувийн хэвшлийн үйлчилгээнд дараах засаж сайжруулах зүйлс харагдлаа.
-       Баянзүрх авто вокзал дээр нийтийн ариун цэврийн өрөө нь ажиллахгүй байгаа нь гадаад, дотоодынхонд соёлын байдал нэн дорой байгааг,
-       Автобусны билетны мөнгө тушаахдаа заавал бэлнээр авч байгаа нь, банкны карт уншигч байрлуулаагүй нь ямар дорой байна аа,
-   Сайншандын автобусанд Чойр дээр буухаар билет бичүүллээ 18300 төгрөг юм байхдаа гээд санаанд оролгүй, яарсан сэтгэлдээ хүлэгдсэн ээждээ бид, Чойр хүртэл өөрийнх нь автобус 6500 төг, харин Борөндөрийн автобусанд суугаад замдаа Чойрт буухад 9100 төгрөг байгааг ярьснаар ээж минь дотроо нэг бодсон байх, аливаад яараад хэрэггүй, хүнээс авсан мэдээлэл нь үнэн зөв эсэхийг нягтлан шалгах, цэгнэх, мэдээллийн самбартай ажиллах арга барил хүртэл хэрэгтэйг анзаарсан байх.
-   Галт тэрэгний билет бичүүлэхдээ хүртэл эртлэн төлөвлөж, лавлаж, урьдчилан бичүүлэхгүй бол билет дуусч, дараагийн суудлыг хүлээдэг болохыг хүртэл мэдлээ.
-      Чойр өртөөнөөс бичсэн галт тэрэгний билетэнд үнэ нь багтсан 200 төгрөгний кофе шиг сахар ихтэй нунтаг цай нь яагаад ч хүн бүр заавал худалдаж авах ёстой юм, хүн өөрөө цай хэрэгтэй гэвэл галт тэрэгний үйлчлэгч, эсвэл цай хоол зарж яваа хүнээс худалдаад авчихаж чадна шүү дээ ч гэж бодогдлоо,
-    Мөн гайхалтай нь галт тэрэгний энэ билетэнд НӨАТ-ын сугалаа хэвлэж өгөөгүй, би ч лавлаж асуугаагүйгээ бас анзаарлаа. Бас өмнөх шуудангийн автобус үйлчилгээний компани ба тээврийн газрын олгосон билет дээрх НӨАТ-ын сугаланд бүртгэх үнийн дүн нь 750 төг байгааг бас л гайхаж хүлээж авлаа.


-   Мэдээж хэрэг Налайх дүүрэг өнгөрөөд л, Хонхорт ороод ирэхэд Улаанбаатар биш Утаанбаатар угтаж авлаа даа. Бид чинь Улаанбаатарын нутаг дэвсгэртээ ямар хөгжил, дэвшлийг нийлж байгуулчихаад, яаж эрүүл, аюулгүй байдлаа орхигдуулан, хэн нэгэнд даатгаад цаг наргүй хөдөлмөрлөж, баяр цэнгэлдээд, амьдраад байна даа!