Monday, April 24, 2017

Танил, найз, гэр бүлээрээ Та өөрийгөө таниарай!

Нэг өдөр танилцаж Мянган өдөр найзлахыг хүсдэг болсон БИД!

Танил, найз, гэр бүлээрээ Та өөрийгөө таниарай гэж өнөөдөр хэлмээр санагдлаа!
Та гэр бүлийнхээ гишүүдээр өөрийгөө хүрээлүүлж чадсан уу?


Та ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байна вэ?


Ж.Бэгзсүрэн миний 1984 оны Найрамдал зуслангийн Сонор бүлгийнхэн
- Өнөөдөр эдгээр танилуудтайгаа НАЙЗ болохыг би хүсдэг!
Эндээс 2 танил маань одоо харилцаж байдагт баярладаг.
Монголын Үндэсний номын санд уншигчаар үйлчлүүлж байхдаа тааралдсан бас 1 танилтайгаа холбоо тасарчихаад байгаа.


 1998-2012 онд ажилласан Нацагдоржийн номын сангийн хамт олны төлөөлөл
- Зүрх сэтгэлийн дуудлагаар компьютерийн програм хангамжийн мэргэжлээр суралцсаны хүчинд Номын сангийн салбарт би мөрөө, нэрээ үлдээсэн учраас цаашид ч харилцаатай байхыг маш их хүсдэг.

2010-12 сард танилцсан эмнэлгийн найзууд
- миний 34 настай байхдаа биеэ таних, эрүүл, идэвхитэй амьдрахыг бодуулсан 1-р эмнэлгийн платны 60, 70 настай хамт олон



2008 оноос хойш танилцсан гадаадын танилууд 700 хол давсан
- Дэлхийн ертөнцөд хүмүүс бид өөр ёс заншил, ахуй амьдрал, нийгмээ бүтээн, ирээдүйд тэмүүлэн амьдарч байгаа ч Байгаль эхийг санагалзан, Монгол ахуйг нүдээр үзэхээр, гар бие оролцож бие, сэтгэлээр мэдрэхээр ирдэг гадаад найзууд


Би танилцаж, хүндэлж, нөхөрлөхөөс аргагүй ах дүүс, тэдний гэр бүл
- өөрийн үр хүүхдээ хэнтэй найзалж нөхөрлөх, хэнтэй ямар нийгмийг байгуулан амьдрах бол гэж би боддог болсон, иймд Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг өвлүүлэхээр сонгосон!!!




Шинэ танилын хүрээлэл Zero Waste community of Mongolia онлайн бүлгийнхэний уулзалт
- та бүхэнтэй улам дотно танилцаж, нөхөрлөж чадна гэдэгтээ би итгэлтэй байна, учир нь би та нартай адилхан зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө амьдардаг.
 

Шинжлэх ухааны тэргүүлэгч эрдэмтэд, судлаачидаас бид суралцаж, мөн
Олон улсын зөвлөх мэргэжилтэнгүүдийн дунд бид байдаг
- Энэ бол миний бахархалт хүмүүс, зөвлөхүүд!!!

Эрүүл, идэвхитэй амьдралын багийнхан!
- Бид маш олуулаа болж, нийгэмдээ манлайлалаа харуулна.

Ээжүүд, ээжийнхээ багийн найз нараар хүрээлүүлсэн бид
- Аавуудтайгаа хамт байх хувь зохиол олдоогүй юм бол, Ээжүүдээ бид эрүүл, идэвхитэй хэв маягт уриалж, сургаж, үлгэрлэлийг ач зээ нарт нь харуулна.


Өөрийн танил, найз, гэр бүлийн ямар хүрээлэлд үлдээхээ би өөрөө хандлага, хүсэл, үйлдлээрээ шийдэж амьдардагийг мэдэрч, ойлгож байгаагаа танд дуулгалаа.

Thursday, April 20, 2017

Хүүхдийнхээ өтгөн ямар байгаад та анхаарал хандуулж байв уу?

Хүүхдийнхээ өтгөн ямар байгаад та анхаарал хандуулж байв уу?

Хүүхдийнхээ өтгөн, шингэнд яагаад анхаарах ёстойг бодож үзэж байсан уу?
Энэхүү асуултыг бүх эцэг, эхчүүдээс асуух хүсэл зоригийг бий болгосон Бэгзсүрэн, Мөнгөнсоёмбо бидний тэртээд авч байсан дараах зургууд, өнөөдрийн ажил үйлсдээ баярлалаа.




Ийм байдалд буюу хүүхдээ хэдэн удаа ямар ундаа ус, хүнс хоолоор хооллож тэжээж байгаа, хэдэн цагт унтаж амарч байгаа хэв маягтаа анхаарал тавьж, эцэг эх бид сурч мэдэхийн төлөө 7 хоногт 1 удаа ч гэсэн 2 цаг гаргахгүй бол, эм эмнэлэг, өөр бусад мөнгө төлөөд л алга урвуулахын төлөө зүгээр болж байгаа зүйлсд эцэст нь бүхнээ зориулах болчих юм шиг санагдаж явдаг.

Миний амьдралын намтар түүхэнд багадаа өтгөн хатдаг, ходоод муутай учраас цээж хорсдог, цаашлаад хэд хэдэн удаа элгээр өвчилсөндөө биеийн тамирын хичээлд ордоггүй, их унгадаг хүүхэд байсан маань,
34 насандаа цагаан махны хагалгаанд оруулж, http://jbegzsuren.blogspot.com/2010/12/blog-post.html
36 наснаасаа их зохиолч Д.Нацагдоржийн хэдэн насандаа ухаарч бичсэн юм байгаа юм,
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотрох чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан  http://doogii_5588.blog.gogo.mn/read/entry168803
...
Жаргалыг хүсвэл Эрүүлийг хүс
Эрүүлийг хүсвэл Эмнэлгийг бус Эрүүл амьдрах хэв маягтай бол

гэж ухаарч байна даа.
Санаа бодлоо, гарах гарц, эрүүл идэвхитэй амьдралын хэв маяг гээд ярилцах, сурах зүйлсийн талаар 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com хаягаар харилцахад нээлттэй байна.

Friday, April 14, 2017

Хүний "дотоод" нэр


Дуудах нэрийг минь өвөө маань хүний нэрний судар номоо дэлгэн, бясалгаж, ачдаа нэр хайрласан нь иргэний бүртгэлийн баримт бичгүүдэд бичигдэж, регистрийн дугаараар баталгаажин өнөөдрийг хүрсэн байна.

Ааваараа овоглосон дуудах нэр маань ургийн овог сэргээгдэн хэрэглэгдэх болсон цагаас дахин баяжсан байдаг.

Нэрний талаар юу ч бодолгүй гэр бүл, үр хүүхэдтэй болж, өөрийн бодлоор амьдралаа болгоод явж байгаа өрхийн тэргүүн би тэр цагаас угийн бичиг, ураг удмын тухай бодож эхэлсэн төдийгүй, мөн хүмүүсийн намтар түүхийг гаднаа дуурсах нэртэй нь холбож боддог хэвээр тул,
дуудах нэр минь урт болсон ч, дуурсах нэрийг өөрөө олно гэдэг учраас сурлага, ажил хөдөлмөртөө л амжилт гаргая гэж шийдэж, цаг нарыг умартан, хийж бүтээж буйдаа ах дүүс, найз нөхөд, танилуудын үнэлсэн хуурай магтаалын үгс, ажил дүгнэсэн уралдаан шалгаруулалтын хэдэн төгрөгөөр урамшин ажилласаар 20 гаруй жил өнгөрөөд, азаар амьдралаа эргэн харахаар тоормозлон зогсож чадвал, дуурсах нэрийг өөрөөсөө гадна талдаа бүтээсэн ч, гэр бүлдээ танигдсан "нэр" сөрөг талдаа нилээн урт болсоныг сонсож мэддэг.

Жинхэнэ дотоод "нэр"-ийг хэлж буй тэр мөчид тэвчин сонсоход яг л үнэнийг минь хэлж, ухаарч амьдрах цаг болсоныг анзаарч байгаа ч, муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэдэг шиг яаж сайн "нэр"-ийг гэр бүлээсээ авах нь бас л хэцүү бодлого хэвээр үлдсэн.

Ингэж амьдралаа эргэн харах, дуудах нэр, дуурсах нэр, гэр бүлийн гишүүдээс өгсөн "нэр"-тэй амьдардагаа хүн бүр нэг бодолцож, удам угсааг залгамжлах үр хүүхэд тань таныг чимээгүйхэн дотроо дууддаг "нэр"-тэй хүнийг харж зан авир, хэлдэг үгс, хийдэг үйлдлийг дууриан өссөн үр хойчдоо бурууг өгөлгүй, "дотоод" нэрээ эрхэмлэсэн амьдралыг мөрөөдөж, хүсэж, төлөвлөж, мөн дуудуулж амьдарцгаая.